Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ахмад дайчдад одон медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын
70 жилийн ойн хүрээнд 235 ахмад дайчин Төрийн дээд одон медаль
гардуулахаар болсон. Энэхүү арга хэмжээ өнөөдөр Батлан хамгаалах яаманд
болж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 19 ахмад дайчдад одон медаль гардууллаа.
Бусад дайчдын медалийг нийслэлийн дүүргүүд болон аймгуудын захиргааны
байгууллагаас зохион байгуулах гэнэ.


Сүхбаатарын одонгоор ХУД-ийн 1 дүгээр хорооны иргэн,
ахмад дайчин Рэнцэнжавын Дамбадаржаа, ХУД-ийн 1 дүгээр хорооны иргэн,
ахмад дайчин Амгалангийн Дорж, СБД-ийн 7 дугаар хорооны иргэн, ахмад
дайчин Ундрахын Доржпалам, ХУД-ийн 11 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин
Бинъяагийн Лааган,

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ЧД-ийн 8 дугаар
хорооны иргэн, ахмад дайчин Сангидоржийн Ванчигдоо, ХУД-ийн 15 дугаар
хорооны иргэн, ахмад дайчин Хайдавын Галжав, СХД-ийн 27 дугаар хорооны
иргэн, ахмад дайчин Доржийн Сэр-Од, СХД-ийн 7 дугаар хорооны иргэн,
ахмад дайчин Гомбожавын Цэгмид,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БЗД-ийн 15
дугаар хорооны иргэн, ахмад дайчин Авилын Дуламжав, СХД-ийн 27 дугаар
хорооны иргэн, ахмад дайчин Лувсанцэрэнгийн Халзан,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР БГД-ийн 20 дугаар хорооны
иргэн, ахмад дайчин Рэнцэнхандын Даш, СХД-ийн 3 дугаар хорооны иргэн,
ахмад дайчин Бадамын Дорж, ХУД-ийн 2 дугаар хорооны иргэн, ахмад дайчин
Содномжавын Чимэддорж, БЗД-ийн 7 дугаар хорооны иргэн, ахмад дайчин
Ядамсүрэнгийн Рагчаа, БЗД-ийн 10 дугаар хорооны иргэн, ахмад дайчин
Цэрэндоржийн Осор, СХД-ийн 11 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Ишгэний
Ламжав,

Алтан гадас одонгоор БЗД-ийн 9 дүгээр хорооны иргэн,
ахмад дайчин Дэмчигийн Ишгомбо, БГД-ийн 4 дүгээр хорооны иргэн, ахмад
дайчин Балжидын Маань, ЧД-ийн 7 дугаар хорооны иргэн, ахмад дайчин
Лонжидын Туваан нарыг тус тус шагналаа.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил нэгдүгээр ангид 64 мянган сурагч элсэнэ

Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 218100 хүүхэд суралцана.
Улсын хэмжээнд нийт 1225 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ нь
өнгөрсөн жилээс 54-р өссөн үзүүлэлт юм. Ингэснээр нийт цэцэрлэгийн насны
хүүхдүүдийн 81.5 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ.

Categories
энтертаймент-ертөнц

Жүжигчин Ц.Баясгалан моно жүжгийн фестиваль зохионо

Жүжигчин Ц.Баясгалан “Би Эдип Пиаф байна” ганц хүний жүжгээр олон улсын шагнал хүртэж байсныг урлаг сонирхогчид санаж буй биз ээ. Тэрбээр ганц хүний жүжгийн төрлийг Монголд хөгжүүлэх төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар шийдсэн бололтой.

Ирэх есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-ны хооронд Улаанбаатар хотноо “The Parade of Winners” нэртэй фестиваль зохиохоор болсон ба Герман, Латви, Молдав, Швед, Украйн болон Киргизийн моно жүжгийн алдартнууд урилгаар оролцох сурагтай. Энэхүү наадам нь Монголын драмын урлаг, Монголын моно жүжгийн хөгжилд болон энэ төрлөөр хүч үзэж буй жүжигчдэд чухал ач холбогдолтойгоос гадна тэднийг олон улсын тавцанд хүч сорих үүд хаалга болохоороо онцлог гэж үзжээ.

Ц.БУЛГАН

Categories
энтертаймент-ертөнц

Г.Ариунбаатар алдарт “Марийнский” театрт тоглоно

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар алдарт Марийнский театрын уран бүтээлийн 233 дахь улирлын нээлтийн тоглолтод оролцохоор болжээ. Тоглолт есдүгээр сарын 27-нд ОХУ-ын Санкт-Петербург хотын Марийнский театрт болох юм. Мөн тэрээр тус театрын гоцлол дуучин Юлия Маточкинатай хамтарсан тоглолт хийх гэнэ. Тоглолтын хөтөлбөрт сонгодог ари, романсуудын зэрэгцээ монгол, буриад дуунууд багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйлангуудын элсэлт маргааш эхэлнэ

Гавьяат багш Б.Цэрэндоржийн
нэрэмжит Монголын хүүхдийн урлан бүтээх төв энэ хичээлийн жилийн
элсэлтээ маргааш буюу есдүгээр сарын 1-нээс авна.

Тус төв уран зураг, хүүхэлдэй, бэлэг дурсгал, сүрлэн урлал, хувцас
дизайн, эсгий урлал, баримал, ханын чимэглэл, сийлбэр зэрэг төрлөөр 16
ангид элсэлт авах юм.

Тодруулбал,

  1. Уран зураг
  2. Сийлбэр
  3. Ханын чимэг сийлбэр
  4. Сүрлэн наамал
  5. Сүрлэн сүлжмэл
  6. Хүүхэлдэй бэлэг дурсгал
  7. Баримал керамик
  8. Хайчилбар
  9. Шүрэн урлал, хүүхэлдэй бэлэг дурсгал
  10. Хувцас дизайн
  11. Арьсан урлал
  12. Нисэх онгоцнызагвар зохион бүтээх
  13. Усан онгоцны загвар зохион бүтээх
  14. Авто машины загвар зохион бүтээх
  15. Автоматик электроник
  16. Анхан шатны сургалт /2-5-р анги/ ангиуд элсэлт авна.

Бүртгэл есдүгээр сарын 14-нийг хүртэл өдөр бүр 09.00-17.00 цагийн хооронд Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд болно.

Суралцагчид 2-5 жилийн хугацаатай суралцах бөгөөд үнэ төлбөргүй. Харин бүртгэлийн хураамж 20 мянган төгрөг.

Утас: 321052, 325703, 329426

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн хоёр жилд 158 цэцэрлэг шинээр ашиглалтад оржээ

2014-2015 оны хичээлийн жилд 206,636 хүүхдэд 1,171 цэцэрлэг ноогдож
байсан бол энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны хүүхдийн тоо 11,464-өөр
нэмэгдэж, 54 цэцэрлэг шинээр ашиглалтад оржээ. Энэ нь хамран сургалтын
хувь өнгөрсөн оныхтой харьцуулахад 5,6 хувиар өссөн үзүүлэлт юм. Өөрөөр
хэлбэл цэцэрлэгт нэмж 6000 хүүхэд хамруулах боломж бүрдсэн гэсэн үг.
Хэдийгээр цэцэрлэгийн байр хангалтгүй, маш олон хүүхэд цоожтой хаалганы
цаана үлдэж байгаа хэдий ч салбарын яамнаас сүүлийн хоёр жилд зөвхөн
цэцэрлэгийн 158 барилга барьж, ашиглалтад оруулжээ. Мөн энэ ондоо
багтаан 47 цэцэрлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнгөрсөн долоо хоногт өгсөн мэдээлэлдээ “Хүн
амын өсөлтийн хурдыг барилга барих хурд нь гүйцэхгүй байгаа. Цэцэрлэгийн
барилгыг хангалттай хэмжээнд хүргэхэд төсөв хөрөнгө, газар гээд
тодорхой асуудлууд тулгарч байна. Гэхдээ бид бүтээн байгуулалтын тоог
улам нэмж ажиллана. Мөн удахгүй “Хүүхэд харах үйлчилгээний хууль”
хэрэгжээд эхэлхээр энэ асуудал нааштайгаар шийдэгдэнэ. Ирэх намар гэхэд
цэцэрлэгийн хүрэлцээний асуудал үндсэндээ шийдэгдэнэ гэж бодож байна”
гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд 6 хүүхэд осолд өртжээ

2015 оны 8
дугаар сарын 29, 30-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын
Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 513 дуудлага мэдээ мэдээлэл
хүлээн авснаас зам тээврийн ослын 352 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс ХАБАЖЭГХэрэг 20 бүртгэгдэж 30 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон
жолооч 5, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 6 хүүхэд өртжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 222 жолоочийг илрүүлж гарч
болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Маргааш буюу
2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Их дээд, ерөнхий боловсролын
сургууль, цэцэрлэгийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт болох
гэж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал тэр дундаа явган
зорчигч, хүүхэд залуучуудын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Шинэчлэн батлагдсан
МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль мөрдөгдөж эхлэх гэж
байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн бие биендээ хүндэтгэлтэй
хандаж аюулгүй байдлаа сайтар хангаж, хууль дүрмийн дагуу замын
хөдөлгөөнд оролцоорой.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийг шүүх хурлыг мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахыг хүсэв

Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийг шүүх хурал нөгөөдөр болно. Тэгвэл түүний өмгөөлөгч Ц.Баасандорж дөнгөж сая мэдээлэл хийлээ. Түүний өмгөөлөгч тус шүүх хурлын үйл явцыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлт гаргажээ. Энэхүү хүсэлтийг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж болон Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт гаргасан байна. Учир нь түүний тайлбарласнаар бол Л.Гансүхийг шүүх хурлыг 5000 гаруй хүн үзэх хүслэтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ. Тиймээс өмгөөлөгч Ц.Баасандорж шүүх хурлыг шууд дамжуулснаар шүүх хурал ил тод шударга, үнэн зөв болно гэж ярив. Тэрээр дээрх хариугаа өнөөдөр авах хүсэлтэй гэдгээ ч хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 5-нд энхийг сахиулагчид ирнэ

НҮБ-ын мандат дор хилийн чинадад үүрэг гүйцэтгэж буй манай цэнхэр дуулгатнууд есдүгээр сарын 5-нд буюу ирэх ням гаригт эх орондоо ирэх юм байна. Афганистан улсад есөн сарын турш эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгээд ирж буй энхийг сахиулагчид уг нь наймдугаар сарын 20-нд Улаанбаатарт газардах ёстой байсан. Гэвч БНХАУ Чөлөөлөх дайны 70 жилийн ойн арга хэмжээний улмаас нислэг хойшлогдсон байна. Тодруулбал Хятад улс 17 улсын цэрэг дайчид нэг дор цугларсан эл өдрүүдэд агаарынхаа хилээр байлдааны онгоц нэвтрүүлэх хүсэлгүй байсантай холбоотой гэдгийг албан бус эх сурвалж мэдээлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын чиглэлээр хуралдлаа

Тарилгатай
халдварт өвчний тандалтын ДЭМБ-ын зорилтын хэрэгжилтийг баталгаажуулах
хорооны хурлыг өнгөрсөн баасан гарагт Шуурхай удирдлагын төвд зохион
байгууллаа.

Хурлаар
2014-2015 оны халдварт саа өвчний тархвар зүйн тандалтын үйл ажиллагааны
тайланг хэлэлцүүлж ДЭМБ-ын Номхон далайн бүсийн төвд хүргүүлэх, мөн
халдварт саагийн эсрэг 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжих
төлөвлөгөөний төслийг гишүүдийн саналыг тусган засварлаж,
Дархлаажуулалтын зөвлөх хорооны хурлаар хэлэлцүүлэхээр тус тус
шийдвэрлэсэн байна.