Categories
мэдээ нийгэм

Авто засвар, худалдааны газруудын тохижилт, цэвэрлэгээнд үнэлгээ өглөө

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Сүхбаатар дүүргийн 2 дугаар ажлын хэсэг 3, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа авто засвар, худалдааны газруудын тохижилт, цэвэрлэгээнд үнэлгээ өглөө.

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны “Vidal” үсчин, гоо заслын салон 2.1 сая, Саруул худалдааны төв, 1 сая төгрөгийн тохижилт хийж “SMILE” наалт авав. Харин 9 дүгээр хорооны авто засварын газруудаас барилга, байгууламжийн гадна өнгө үзэмж, тохижилт, гадна, дотор цэвэрлэгээ муу, холбогдох стандарт, ариун цэвэр эрүүл, ахуйн шаардлага хангаагүй “АKUMA”, “Ланд сервис”, “Сехан” авто засварын газарт “ГАХАЙ” наалт наалаа.
Худалдаа үйлчилгээний төвүүдээс Монголын Урчуудын эвлэлийн хорооны “Пассаж” худалдааны төв, Капитал маркет ХХК-ийн “Америк тахиа” хүнсний мухлаг барилга, байгууламжийн гадна өнгө үзэмж, тохижилт, гадна, дотор цэвэрлэгээ маш муу, холбогдох стандарт, ариун цэвэр эрүүл, ахуйн шаардлага хангаагүй тул “ГАХАЙ” наалт авлаа.
“Shashlik house”, “Пассаж” төв нь “ГАХАЙ” наалтыг хуулж авсан тул 2 дахь “ГАХАЙ” наалтыг нааж дахин хуулж авсан тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ авахыг санууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Циркчид шинэ сургуультай болно

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Улаанбаатарт шинээр Олон улсын циркийн сургууль байгуулахаар шийдвэрлэжээ. Одоогоор барилгын зураг төслийг Балданс ХХК-аар хийлгээд байгаа юм байна. Шинэ сургууль нь Хөгжим бүжгийн коллежийн хашаан дотор, дотуур байрны баруун талд баригдана. Барилга нь хуучнаасаа гурав дахин том, сургалтын танхимууд, циркийн манежаас бүрдсэн таван давхар байхаар төлөвлөгджээ. Тэгэхээр сургуулийн байраа галд алдсан циркчид маань удахгүй олон улсын зэрэглэлтэй шинэ сургуультай болох юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол хэлээ аваръя

Дэлхий дээр
7000 орчим хэл байдаг бөгөөд он цаг өнгөрөх бүрийд устаж үгүй болсоор байгаа гэдэг.
500 жилийн өмнө гэхэд одоогийнхоос хоёр дахин олон тооны хэл байжээ. Кенид дэгэрэ,
Солонгост чэжү, Хятадад манж хэл устаж алга болсон шиг дэлхийн энд тэндгүй бага
сагаар хүн төрөлхтний түүхэнд харилцаа холбооны үндэс болж ирсэн хэл устсаар. Дараагийн
зуунд одоогийн хэлнүүдийн 80-90 орчим хувь нь устаж үгүй болно гэсэн тооцоо байдаг
юм билээ. Тэгэхээр бид эх сайхан хэлээ аврах ёстой, авч үлдэх ёстой. Ер нь аливаа
хэлний ашиглагдахаа больж, устаж үгүй болохын цондон нь цөөхөн хүн энэ хэлээр ярьдаг
байх явдал гэсэн эхний ойлголт бий. Тэр утгаар нь үзвэл Монгол Улсын гурван сая
гаруй иргэн, монгол угсаатай 20 орчим сая хүн байдаг (тэдний цөөхөн нь монгол хэлээр
ярьдаг/) гэхээр монгол хэлээ бид хайрлаж, хамгаалах нь зүйн хэрэг. Гэхдээ сүүлийн
үед “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэдэг шиг хэл, соёлоо авч үлдэнэ гээд утга
учиргүй аашлагсад олон боллоо. Монгол хэлээ аварна, авч үлдэнэ гэхээр хэзээ ч хэрэглэж
байсан нь үл мэдэгдэх үг гаргаж ирэх, шинээр үг бүтээж, бас олон улсын түвшинд нэгэнт
тогтсон үгийг хатуугаар махчлан орчуулах хэрэг биш юм аа. Ер нь аливаа хэлэнд харь
хэлнээс үг орж ирэх, бусад хэлэнд нэвчин хэрэглэгдэх явдал байж л байдаг. Үүнийг
тухайн хэлний тодорхой хувиас дээшээ гарахгүй байх дээр хэл шинжээчид анхаарч байдаг
болохоос бүх хэлийг хатуу загварт хийж махчлан хөрвүүлэхийг зөвшөөрдөггүй. Бас аливаа
хэл он цагийн элээнд шинээр үгсийн сангаа баяжуулж, бас огт хэрэглэгдэж ашиглагдахаа
байсан үгийг ч далай түрлэгээрээ хог хаягдлаа түлхэж гаргадаг шиг цэвэрлэсээр байдаг.

Аль болох ашиглаж
ирсэн үг хэллэгээ бид сэргээх ёстой. Гэхдээ ойрхон энүүхэнд байгаагаа. Түүнээс хэдэн
зууны өмнөх үг хэллэгийг эргүүлэн авчирч, гадаад хэл сурах гэж байгаа мэт хэл амаа
орооцолдуулах нь дэндүү утгагүй санагдана. 2003 оны тавдугаар сард УИХ-аас баталсан
“Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын
Засгийн газар 2004 оны 67 дугаар тогтоолоороо Төрийн хэлний зөвлөлийн бүрэлдэхүүн
дүрмийг баталсан билээ. Энэ зөвлөл маань “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг
хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлд ажилладаг. Энэ зөвлөлөөс гаргасан үгийн жагсаалтыг
харсан хүмүүс “Бид чинь ямар хэлээр яриад байсан юм бэ дээ” хэмээн өөрсдийгөө хачирхаж
байсан бол зарим нь “Тэр зөвлөлийн гишүүдийг өөрсдийг нь энэ хэлээр яриулахсан”
гэж байсан билээ. Уг жагсаалт дунд хачирхмаар хөрвүүлэг ч хэд хэд харагдаж байсан
бас яах аргагүй ингэж хэвших нь зөв шүү гэсэн ухаарал ч ойлгогдож байсан. Мэдээж,
“Ёс ёмбогор, төр төмбөгөр” хойно нэгэнт дагаж мөрдөх ёстой бол мөрдөж л таарна.
Гэхдээ сайн дурын уран сайханчдын юм уу, эсвэл хэт гэгээрсэн мэргэдийн ч юм уу дуун
хөрвүүлгүүд монгол хэлээ аврах биш алах вий гэсэн айдсыг эрхгүй төрүүлэх боллоо.
Монгол хэлээ аварч байна гээд элдэв шинэ хэллэг гаргах нь эргээд хэн ч ярихгүй тэр
хэлийг бий болгож, харин тухайн хэлээр хүн ярихаа байвал устаж үгүй болдог гэдгийг
бид мэднэ.

Твиттерт
@Save_Mon­golian нэрээр жиргэдэг нэгэн жиргээч бий. Монгол хэлээ аваръя гэсэн дэврүүн
бодлоор цаг нар, хөдөлмөр хөлсөө урсгаж буйд нь талархахаас аргагүй. Гэхдээ тэнд
бичсэнээр ярина гэвэл нэгнээ ойлгох хүмүүс цөөхөн болчихмоор харагдах юм. Тэнд байгаа
“монгол хэл”-нээс хамтдаа сонирхоцгооё л доо. Тэнд магнитфон-дуутуур, исламизм-номгороо,
компрессор-шахар, калори хэмжигч-илчгэнүүр, монополь-тонжбор, леопорд-чирвэс, спортын
мастер-эрмэгч, такс-сүй, поло-бөмбөө, кет-сэмбэс, сенат-хуувь, деталь-сажиг, скоч-наалтууз,
резин-бохиг, алгебрь-тэнгэцээ, академи-төгсөлдөр, автобус-нийтрэг, жаз /хөгжим/-садраа,
телевизор-алсраа хэмээжээ. Бас медаль-зүүвэр, лобби-нөлтүүлэг, анатоми-биелэг, дизель-шур,
люкс-хээмсэг, романтик-амармаг гэхчлэн үргэлжилнэ. Тэгэхээр “Би дуутууруур номгороон
сургааль сонслоо” гэх нь ээ дээ. Мөн “Хэрэв чи тэнгэцээдээ сайн байсан бол төгсөлдөрт
ажиллах байсан юм. Сэмбэс өмсөөд сэмбэлзээд гүйгээд байсан болохоороо нийтрэгт сууж,
алсраа харж, садраа сонсохоос өөр ажилгүй сууж байна. Одоо яахав, жаахан хөлсөө
гаргаж хөдөлмөрлөөд эрмэгч болохоо бод доо. Ингээд хүүгээ хангинаж байгаа ээжийн
яриаг бидний хэд маань ойлгох бол доо.

Бас “Хуувьд
нөлтүүлэг хийж хууль батлуулж болдог ч олимпод нөлтүүлэг үзүүлж алтан зүүвэр авах
боломжгүй”, “Хээмсэг өрөөнд амармагчилж суугаа залуу хос хүний биеийн биелэг судалж
байгаа анагаахын оюутан мэт нэгнээ ширтэнэ” гэж өгүүлбэр зохиож болох юм.

Монгол хэлээ
аврах сайхан сэтгэлтнүүдийн орчуулгаар бол фашист-бүүрлэгч, хоккей-мөсний бэрээ,
монополь-тонжбор, ламбада-шавхраа, гимнастик-дэвэг, комикс-шогзор хэмээн буужээ.
Фашизм, фашист гэсэн үгийг орчуулсан орчуулаагүй дэлхий даяар тухайн он цаг, туулж
өнгөрүүлсэн үүх түүхээр нь дэлхий мэднэ. Монополь ч ялгаагүй. Үүнийг хэрэглэвэл
бид “Монополийн эсрэг хууль”-аа “Тонжборын эсрэг хууль” болгох нь ээ дээ. Мэдээж,
харь үгийг аль болох өөрийн хэлэндээ оруулахгүй байх нь чухал. Гэхдээ утга, учиргүй
өөриймчлөх нь ойлгомжгүй юм. Ядаж тэрхүү орчуулга утга нь буудаг, буусан хэрээрээ
хүмүүсийн хэрэглээнд орж ирдэг байх ёстой. Тонжбор гэдэг нь яг ямар утгатай юм,
хэдийгээс хэрэглэгдэж байгаад хэдий үеэс хэрэглээнээс гарсныг оруулж ирж байгаа
юм бол. Хэзээ ч хэрэглэгдэхгүй, санаанд буухгүй ийм үгээр хүмүүс ярихгүй. Яригдахгүй
байгаа хэл гэдэг амархан устаж үгүй болдог. Япон хэлэнд харь хэлнээс орж ирсэн олон
үг байдаг. Барууныханд нээлттэй болсноор япончуудын уламжлалд байгаагүй халбага,
сэрээ, хоолны хутга хэрэглээнд орж ирэхэд англи хэлний spoon, fork, knife гэсэн
үгийг тэр хэвээр нь авчээ. Ингэхдээ гадаад үгийг бичихэд ашигладаг катагана үсгээрээ
тэмдэглэсэн байдаг. Үнэндээ сэрээ, хутгыг өөрсдийнхөө ахуйд байх ижил төрлийн эд
хэрэгслийн нэртэй өөриймшүүлж буулгаж болох л байсан биз. Гэхдээ тэд ингээгүй. Гадаад
үгээ тэр чигээр нь авчихсан л явна.

Хэл зүйн талаас
нь, үгийн язгуур, цаашлаад утга зүйн талаас нь гээд тал бүрээс нь бодож тунгааж
байж үгийг хөрвүүлдэг байх. Гэтэл энд автобусыг нийтрэг гэж байгаа нь нийтийн тээвэр,
тэрэг гэсэн үгнээс гаргаад авчихсан бололтой. Бас деталь гэдгийг жижиг сажиг гэдгийн
сажгийг нь авчихсан юм уу гэмээр. Бас бэйкэри буюу нарийн боовны газрыг бүгнүүр,
цагаан хоолтныг даяанч, бодибилдинг-бялдаржуулал, жип-бартааны тэрэг, шалаанк-өлөнгө
гэхчлэн буулгасныг харвал хэвшээд явчихсан нарийн боовны газрыг бүгнүүр гэх ямар
шаардлага байна, шалаанк буюу усны хоолойг өлөнгө гэж дуудах хэрэг байна уу гэж
бодогдмоор. Монгол хэлээ аврах нь зөв өө. Гэхдээ энэ мэтээр аварч-алахын оронд зүй
зохистой хэрэглэж, өөрчлөл хувьслыг шингээж, уламжлалаа авч үлдээж аврах ёстой.
Монгол хэлээ аварцгаая.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрүүгийн хэргийн шүүгдэгч нарыг хуяглан хамгаалж явсан машин осолджээ нийтлэл “Өдрийн сонин”-д гарлаа

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаарт УИХ-ын чуулганыг онцолжээ.“Эрүүгийн хууль хойшилж, 2014 оны төсвийн гүйцэтгэлийг байнгын хороонд шилжүүлэв” сурвалжлагыг нэгдүгээр нүүрээс хүлээн авна уу.

“Эрүүгийн хэргийн шүүгдэгчдийг хамгаалж явсан машин осолджээ” сурвалжлагыг энэ нүүрээс мөн хүлээн авна уу.

“Улс төр” нүүрээс Ч.Улааны ярилцлагыг уншаарай. Ч.Улаан “Ажил хийх хүмүүсээ томилох нь ажил хэрэгч явдал” гэжээ.

Нийтлэлч Баабарын нэрээр хуурамч твиттер хаяг нээсэн байсан гэнэ.

“Баримт үзэл, бодол” нүүрт “Гуйлгачин явах заяаных” хэмээн Баабар өгүүлэв. Ядуу орнууд мөнгө харуутаа өөрийн жишиг тогтоон, түүгээрээ явах гэдэг “эх оронч” үндсэрхэг үзэл, өөрт нь тогтсон авилгын систем, хоёр нь байгалийн баялагаасаа болж, улам ядуурах нөхцлийг бүрдүүлдэг гэжээ.

“Цаг үе” нүүрт “Дүүрэг бүрт хуушуурын асар гарна” сурвалжлага нийтлэгдлээ. Наадмын үеэр хуушуурын фестиваль болох гэнэ. Хүй долоон худагт хуушуурын асар гаргах эрхийг15 мянган төгрөгөөр авдаг. Харин төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 20 мянган төгрөг ажээ.

Иргэдийн төлөөлөгчдийн хурал аж ахуйн нэгжүүдийгхаах санал гаргажээ мэдээллийг мөн “Цаг үе” нүүрээс хараарай.

“Томилолт” нүүрээс манай сурвалжлагч С.Алтанцэцэгийн Парисийн тэмдэглэлийг хүлээн авна уу. Алдарт Эйфелийн цамхаг хийгээд Парисийн дарь эхийн сүм аян замын тэмдэглэлийг арвангуравдугаар нүүрээс уншаарай. Эйфелийн цамхаг руу гарахад 15 еврогийн төлбөр төлдөг гэнэ.

“Дэлхийн мэдээ” Чинээлэг алдартанууд”-ыг онцолжээ. В.Путин, С.Берлускони хоёр Горный Алтайдамарчээ.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай
өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн
салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн
биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин
борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул
дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах
цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс
худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж
худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг
Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар
улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно
уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт
холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

АСЕМ-д бэлдэцгээе

Ирэх жил Монгол
Улсын нийслэл Улаанбаатарт АСЕМийн уулзалт болно. Энэ нь Ази, Номхон далайн орнуудын
хамгийн том чуулга уулзалт юм.

Монголчууд
түүхэндээ ийм том олон улсын арга хэмжээг зохион байгуулж байгаагүй. Тавь гаруй
төр, засгийн дээд хэмжээний зочид хүлээн авахад өнөөгийн Улаанбаатар бэлэн биш.
Гэхдээ монголчууд ямар ч давааг давчихдаг улс. Мэдээж даваад л гарна. “Гэхдээ сүх
далайтал үхэр амар” гэдэг шиг гараа хумхиад суугаад байж болохгүй. Нийслэл цэргийн
ангиудын нүүр царайг гурван орон сууцны шагнал зарлаж гайгүй болгож чадлаа.

Аж ахуйн нэгжүүдийн
дунд багагүй бооцоотой уралдаан зарласан нь эхнээсээ үр дүн гарч байгаа гэнэ. Одоо
иргэд бидний хүчин зүтгэл хэрэгтэй болж байна. Чуулганд оролцсон томчуудын эргэж
эх орондоо очоод хэлсэн нэг үг манайд маш нөлөөтэй тусна.

Түүнээс илүүтэйд
нийгэмд нь тусах үг бол сэтгүүлчдийн мэдээлэл. Тэд траншейны хүүхдүүдээс эхлээд
талын монголчууд байшинд хэрхэн дассаныг доогтойхон мэдээлэхийг хүснэ. Монголчуудыг
доош нь хийх нь тэдний зорилго биш. Социализм хүнийг сармагчин болгодог юм шүү гэдгийг
нийгэмд сурталчлах нь тэдний үүрэг.

Тиймээс нийслэлчүүд
гэр, орон сууцныхаа гадна үзэмжийг гоё болгочихвол “Талын монголын монголчууд
дэлхийн соёлтой амьдарч байна” гэсэн мэдээ дэлхийгээр цацагдаж магадгүй юм.