Categories
мэдээ нийгэм

Нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс НӨАТ авахгүй

Нэмүү өртгийн албан татварын тухайн хуулийн дагуу “Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулсан. Ингэснээр экспортод гаргасан нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд НӨАТ-ын тухай хуулийн хүрээнд татварын тэг хувь хэмжээг хэрэглэх боломжийг бүрдүүлж өгсөнийг салбарын яамнаас онцолж байна

Categories
мэдээ нийгэм

Даншиг хийх 560 сая төгрөгөөр 230 гаруй өвчтөнг аварна гэв

Б.Цэрэн, Б.Ууганбаяр тэргүүтэй нийслэлийн иргэд ирэх сарын 8-9-нд болох Даншиг наадамд зарцуулах 560 сая төгрөгийг илүү үр ашигтай төсөлд зарцуулах уриалгыг гаргав. Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг наадмыг зохиохоор болсон. Нийслэлийнхний зүгээс энэ арга хэмжээгээр дамжуулан үндэсний соёл, уламжлалыг олон нийтэд сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэ хэмээн тайлбарласан. Гэвч иргэдийн төлөөлөл үүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Тэд энэ хөрөнгийг хэд хэдэн үр ашигтай зүйлд зарцуулж болно хэмээх мэдэгдсэн юм. Тухайлбал энэ зун Монгол орны ихэнх нутгаар гантай байснаас үр тарианы ихэнх нь хаягдахад хүрсэн. Тиймээс энэ 560 сая төгрөгийг үр тариандаа зарцуулах хэрэгтэй. Эсвэл энэ даруй эмчилгээ хийлгэх шаардлагатай 50 гаруй мянган элэгний C вирустэй өвчтөний 230 гаруйг нь 560 сая төгрөгөөр аварч болно гэх тооцоог мөн гаргажээ. Түүнчлэн Хан-Уул дүүрэгт баригдаж буй төрөх эмнэлэгт ч энэ мөнгөө хандивласан болно гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

18 мянган жолоочийн эрхийг хасчээ

Он гарсаар согтуугаар автомашин жолоодсон 24 мянга гаруй жолоочийг Замын цагдаагийн газраас саатуулжээ. Улмаар 18 мянга гаруй жолоочийн эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаатай хасчээ. Харин 5000 хүнийг долоогоос 30 хоногоор баривчлах хүртэл шийтгэвэр оногдуулжээ. 2015 он гарсаар зам тээврийн ослоор 83 хүн амь насаа алджээ. Үүний 41 нь жолооч, харин 30 нь тээврийн хэрэгслээр зорчигч байжээ. Үлдсэн 12 хүн нь явган зорчигч байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Шавьжинд хазуулсан иргэдийн мэдээллийг авч байна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд энэ сард төрөл зүйл нь тодорхойгүй шавжинд хатгуулсан гэх өгүүлэмжтэй гурван хүн эмнэлэгт хандсанаас нэг нь нас барсан байна. Уг үйл явдалтай холбогдуулан ЭМСЯ болон мэргэжлийн байгууллагаас дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

21 аймгийн ЭМГ-ын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдтэй цахим хурал зохион байгуулж, амьтанд хазуулж эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүний мэдээллийг цуглуулж, тандалт судалгааг идэвхжүүлж байна.

Голомтод мэргэжлийн байгууллагаас идэвхтэй тандалт судалгааг хийх, эмнэлзүйн тандалт хийх, асуумж судалгаа авах, мэдээлэл сурталчилгаа хийхээр баг томилогдон ажиллах гэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намын дарга болох уу, АН-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд болох уу?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр МАН-ын зургаан сайдын асуудал процессынхоо дагуу шийдэгдээд явна гэдгийг хэлэв. Ерөнхий сайд мэдээллийнхээ үеэр засагт хамтарсан МАН-ын зургаан сайдыг танхимаасаа явуулах асуудлыг УИХ-ын даргад өргөн барьсан гэж хэлээгүй. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлснээр болоод түүний ярьж байгаагаас МАН-ын зургаан сайдыг засгаас гаргах эсэх асуудлыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан бололтой. Ерөнхий сайдын зүгээс намын дарга бол Ерөнхий сайд байх ёстой гэсэн зарчмын дагуу явна гэдэгт санал нэг байгаагаа мэдэгдлээ. Тиймээс АН-ын намын дарга Ерөнхий сайд байх уу, Ерөнхий сайд намынхаа даргын суудлыг авах уу гэдгийг наймдугаар сарын 3-нд ээлжит бусаар хуралдах УИХ-ын чуулганаас өмнө ҮЗХ-оор шийдэх ёстой гэдэг шаардлагыг З.Энхболдод хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Сум тус бүрийг 50 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэхийг үүрэг болгов

Энэ жилийн зун өмнөх жилүүдтэй харьцуулахад хуурайшилт ихтэйн дээр жилээс жилд нэмэгдэж байгаа дэлхийн дулаарал, ган зудын давтамж ойртож байгааг харгалзан үзэж 2015-2016 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг урьдчилан сайжруулах, бэлтгэл хийх зорилгоор Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гаргажээ. Үүнд малчид, иргэд, аж ахуйн нэгжийн хадлан, тэжээл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлж, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу сум тус бүр 50 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэх, зун намрын отрыг зохион байгуулан, мал сүргийн 85-аас доошгүй хувийг дунд болон дундаас дээш тарга хүч авахуулах, мал сүрэгт үзлэг ангилалт хийж дундаас доош тарга хүчтэй болон үржилд тэнцэхгүй малыг хүнсний зориулалтаар бэлтгэхийг даалгасан байна.

Categories
мэдээ спорт

2020 оны олимпийн элчээр М.Даваажаргал сонгогдов

Хүн төрөлхтөний спортын их наадам буюу зуны 31-р зуны олимпийн наадам ирэх онд хөлбөмбөгийн эх орон Бразилийн Рио Де Жанеро хотод болно.Харин 2020 оны 32-р зуны олимп Япон улсын Токио хотноо болох юм. Өнөөдөр Монголын Үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос 2020 оны Токиогийн олимпийн элчээр мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалыг сонгож, өргөмжлөлөө. Одоогоос 55 жилийн өмнө Даяар дуурсагдах дархан аварга, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат Японы Токио хотноо болсон зуны олимпод оролцож байсан түүхтэй. Харин өнөөдөр хүү нь Монголын тамирчдынхаа албан ёсны олимпийн элчээр томилогдож, гүүр болон ажиллахаар болж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Төмөр замчид баяраа тэмдэглэж байна

Монгол Улсад төмөр зам байгуулагдсаны 77 жил, Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн 66 жилийн ойн ёслолын арга хэмжээ өнөөдөр тохиож байна. Орон нутгийн төмөр замын салбарууд баярын өдрөө наймдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалаар маргааш болох амралтын өдрөөрөө баяраа тэмдэглэх юм.

Мөн өнөөдөр Төмөр замын салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж урамшуулах, Төмөр замын удирдах газрын хашаанд байгуулагдсан түүхэн төмөр замчны хөшөөнд цэцэг өргөх ёслол болох юм байна.

66 жилийн түүхэндээ Монголын төмөр зам 2015 оны 7 дугаар сарын тоон мэдээгээр 540 сая тонн ачаа тээвэрлэж, 124 сая зорчигчдод үйлчилжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэцагаан сум руу шинжилгээний баг илгээжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд амьтанд хазуулж, загатнах, хавдах зэргээр эмнэлзүйн шинж тэмдэг илэрч гурван хүн эмнэлэгт хандсан. Тэдгээрийн нэг нь нас барсан тухай бид өчигдөр мэдээлсэн билээ. Харин үлдсэн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэд тус сумын гуравдугаар багийн нутагт явж байхдаа үл мэдэгдэх шавжинд хазуулсан бөгөөд тухайн хэсэгт нь загтнах, хавагнах зэрэг шинж тэмдэг илэрсэн аж. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “Хадтай ширээ” гэдэг газарт иргэн А нь хүзүүгээ хорхойд хазуулж битүү хавантай аймгийн төвд ирсэн байна. Аймгаас онгоцоор Улаанбаатар хотод ирж, түргэнээр гэмтлийн эмнэлэгт очоод нас баржээ. Үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийсэн. Эцсийн хариу нь 21 хоногийн дараа гарна. Тиймээс албаныхан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу шинжилгээний баг илгээжээ.

Categories
мэдээ спорт

Дартсын “Mongolian open” тэмцээн маргааш эхэлнэ

Монголын дартс сонирхогчдын холбооноос анх удаа “Mongolian open” олон улсын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Уг тэмцээн наймдугаар сарын 1-2-ны өдрүүдэд “Сүнжин гранд” зочид буудалд болох гэнэ. Тэмцээнд оролцохоор Филиппин, Малайз зэрэг ур чадвараараа Азидаа дээгүүрт орох улсын тамирчид хүрэлцэн иржээ. Мөн өнөөдрөөс БНХАУ-ын тамирчид хүрэлцэн ирнэ гэдгийг зохион байгуулагчид дуулгалаа. Тэмцээний бүртгэл өнөөдөр 18.00 цаг хүртэл явагдах аж.