Categories
гадаад мэдээ

Б.Обама ярилцлага авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама дэлхийн нэртэй сэтгүүлч, телевизийн хөтлөгч Дэвид Аттенборогоос ярилцлага авсан байна. Америкийн төрийн тэргүүнийг түүнийг Цагаан ордонд урьж авчирсан аж. Дэвид Аттерборог хүндлэн дээдэлдэг гэдгээ хэлээд манай дэлхийн ирээдүйтэй холбоотой асуудлаар түүнтэй ярилцжээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Далай лам дахин Их Британид очих гэнэ

Буддын шашны тэргүүн Далай лам Их Британийн Гластонбери хотноо болж буй рок хөгжмийн наадам оролцсон байна. Тэрээр оролцогсдод хандан тайзан дээрээс сургаал айлдахдаа хайр энэрэл, тэвчээр, бусдыг уучлах нь зөрчилдөөнийг арилгахад чухал болохыг онцолжээ. Далай лам ирэх долдугаар сарын 6-ны өдөр 80 нас хүрэх тул рок хөгжмийн наадам оролцогсод түүнд урьдчилан баяр хүргэж төрсөн өдрийн дуу дуулж өгсөн байна. Тэрээр ирэх ёсдүгээр сард буюу БНХАУ-ын дарга Их Британид айлчлахын өмнөхөн дахин Их Британид ирэх гэж байгаагаа хэлжээ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Үерт 38 өрх өртжээ

Манай орны ихэнх нутгаар хэт халалтын улмаас ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрч, төв, баруун зүгийн нутгаар зуншлага муу, гантай байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн
өгсөн үүрэг, тушаал, удирдамжийн дагуу Улсын Онцгой комиссын нарийн
бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын
хэсэг төв болон баруун зүгийн нутагт ажиллаж байна. Ажлын хэсэг
Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Булган, Архангай, Төв, Орхон,
Сэлэнгэ, Хөвсгөл аймагт ажиллах юм байна.

Манай орны ихэнх нутгаар өдөртөө хэт их халж байгаа нь аянга цахилгаан буух эрсдэлийг бүрдүүлж байгаа.

Ажлын хэсэг гангийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан үнэлгээ
хийх, шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч, шийдвэрлүүлэх,
яаралтай тохиолдолд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах арга
хэмжээ авах, зайлшгүй тохиолдолд Улсын онцгой комисс, Засгийн газарт
асуудлыг танилцуулж ажиллах юм.

2015 он гарсаар гурван аймгийн таван суманд аянга буусны улмаас нэг
иргэн түлэгдэж гэмтэн, 53 толгой мал хорогджээ. Мөн цаашид долоо,
наймдугаар сард өдрийн их халалтын улмаас аянга цахилгаантай аадар
бороо, мөндөр орох, үер буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт
үзэгдэл ажиглагдаж болзошгүй талаар цаг уурын байгууллагаас анхааруулж
байна.

Он гарсаар дөрвөн аймгийн найман суманд уруйн үер бууж 38 айл өрх,
дөрвөн аж ахуйн нэгж, байгууллага усанд автаж, 6,913 толгой мал
хорогдсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Үндэсний сурын харвааны аваргууд тодорлоо

Монголын үндэсний сур харвааны өсвөрийн
болон насанд хүрэгчдийн УАШТ Орхон аймагт болж, өнгөрлөө. Тэмцээнд нийт
22 байгууллагын 88 баг, 360 гаруй харваач 35 багц медалийн төлөө цэц
мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Тэмцээн хасаа, хана харвааны төрлөөр
болж дүнгээ гаргахад насанд хүрэгчдийн хана харвааны эрэгтэйчүүдийн
ангилалд Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн харваач Э.Ганчулуун,
эмэгтэйчүүдийн ангилалд “Хот монгол” группийн харваач Н.Өлзийханд нар
тэргүүлжээ. Тэмцээний нийлбэр дүнгээр Зэвсэгт хүчний “Алдар” спорт
хорооны тамирчид түрүүлсэн бол Орхон аймгийн баг дэд байр эзэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан, гар багаж үйлдвэрлэдэг “Макита” 100 жилийн ойгоо Монголд тэмдэглэв

“Хонда” мега стор худал­дааны төвд болсон өдөрлөгийн зо­чид ихэвчлэн эрчүүд байсанд гай­хах зүйлгүй. Цахилгаан, гар багаж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Японы “Макита” корпорацийнхан энд шинэ бүтээгдэхүүнээ танил­цуулсан юм.“Макита” брэнд энэ өдрүүдэд 100 жилийн ойгоо тэм­дэглэж буй. Монголчууд ч “Макита”-тайхуучны танилууд юм билээ. Өдөрлөгийн үеэр “Макита”-гийн үнэнч хэрэглэгч 31 жил тасралтгүй ажил­ласан дриллээ авчирч сонирхуулав. Төмөр урлаач Н.Ганцолмон “Энэ дрилл 31 жил ажиллаж байгаа эд. Над дээр ирээд 15 жил ажиллаж байна. Шёткийг нь одоо хүртэл солиогүй. Хятад дриллийг бол хоёроос гурван жил болоод шёткийг нь сольдог” хэмээн тайлбарлав. Өдөрлөгийн үеэр барилга барихаас авахуулаад гэрийн ханандэд зүйлс тогтооход ашигладаг элдэв багажийг танилцуулсан. Ба­рилгын зузаан бетоныг жи­жиг дриллээр өрөмдчихөж байх юм. Цахилгаан туузан хөрөөгөөр бүдүүн дүнз модыгхялбархан хөрөөдчихөв. Хог тоосыг хуримтуулах системтэй бут­лагч л гэнэ. Үнэхээр тэр эдээр өрөмдөхөд тоос шороо бужигнаагүй. Цэцэрлэгт ажил­лахад хэрэглэх, өвс хадах, тэгшлэх зориулалттай өчнөөн багажуудыг танилцуулсан. “Байгальд ээлтэй, дөрвөн үйл­дэлт мотортой таслагч” л гэнэ. Макитагийн багажууд дуу чимээ, доргилт багатай юм байна. Баттерейтай мод тайрагчийг ажиллах үед цаана нь байсан эрээн тахь үргэхгүй байгааг видео танилцуулгаар үзүүлэв. Бат­терейгаар ажилладаг бага­жууд нь цахилгааны урт утас шаардахгүй, амар санагдсан. Хадаас тэгшхэн хадах нь бас л эв зүй шаарддаг ажил. Харин эдний багажаар хадаас хадахад хуруугаа гэм­тээх боломжгүй юм билээ. Хадаас нь ч ил харагдахгүй. Хадаас хадагчийн хошууг тулгаж байгаад хадааснуудыг ирийлгэж болж байна. Дугуй тайлдаг баттерейт торцов, шёткагүй мотор, шрүп мас­тер гээд технологийн дэв­шил ашигласан олон ши­нэ бүтээгдэхүүнтэй энд та­нил­цав. Баттерей нь хур­дан цэнэглэгддэг, удаан ажилладаг гэнэ. Нэг баттерейг цэнэглэхэд 20 минут хангалт­тай гэсэн. “Тамхиа татаж байх­даа цэнэглэчих юм бай­на” гэж хажууд нэг хүн хэллээ. “Макита”-гийн гурван үйлдэлтэй дриллийн хошуу гэхэд л боолт тайлагчаас ава­хуулаад мод, төмрийнх гээд ялгаатай үйлдэлтэй 74 төрлийнх байсныг яана.

Гэрийн хананд эд зүйлс тогтооход хэрэглэх эмэгтэй хүн ч барьчихаар авсаархан хөөрхөн дриллүүд нүдэнд тусна.“Нөхөртөө хайртай хүн авч өгөх л эд дээ” гэж Японы тоног төхөөрөмж, багаж техникийн төрөлжсөн худалдаа эрхэлдэг “Юнитра” компанийн ерөнхий захирал Ж.Довдонбалжир хэлсэн. Үнэхээр ч эр хүн байтугай эмэгтэй хүний шунал хөдлөм сайхан багажууд төрөл төр­лөөрөө байв.“Макита”-гийн иж бүрдэлтэй эр хүн бол ха­даас хадах, хөшиг тогтоох, боолт эргэдэхээс авахуулаад өчнөөн ажлыг гарын үзүүрээр хийж, мужаан, сантехник дуу­дахааргүй болох вий. “Төрсөн өдрөөр нь нэг багаж авч өгөөд байхад нөхрөө тоног­лочих л юм байна” гэж энд ирсэн нэг эмэгтэй тооцоолов.“Хонда” мега стор төв Хан-Уул дүүргийн “Мишээл экспо” төвийн баруун талд байрладаг юм билээ.

Өдөрлөгт оролцохоор ир­сэн “Dazler” арт студийн сийлбэрчин Ц.Мөнх-Эрдэнэ зохион байгуулагчдын хүсэл­тээр“Макита”-гийн цахилгаан гинжит хөрөөгөөр том дүнз модон дээр “Макита” хэмээн урлаж үзүүллээ. Тэрбээр мо­дон сийлбэрээс гадна мөсөн сийлбэр хийдэг. Энэ төрлийн олон улсын уралдаанд амжилт үзүүл­сэн уран бүтээлч. “Олон улсын модон болон мөсөн сийлбэрчид Макитагийн ца­хил­гаан гинжит хөрөөг хэрэг­лэдэг юм билээ” хэмээн Ц.Мөнх-Эрдэнэ сонирхуулсан. “Үнэ дагаж чанар гэдэг юм” гэж тэр хэлэв. Түүний сонирхсон цахилгаан гинжит хөрөө “Боломжийн үнэтэй бай­на” гэнэ. Энд ирсэн цөөхөн эмэгтэйчүүдийн нэг нь Н.Болормаа. Түүний ажилладаг “Ди эл жи” компани цэвэр байгалийн чулууг Бразилаас оруулж ирдэг. Тэд шал,шат, гал тогооны тавцан хийдэг аж. Анх байгуулагдсан цагаасаа “Макита” хэрэглэсэн. Урьд нь“Макита”-гийн бага­жуудаа АНУ-аас авдаг байсан бол одоо Монголоосоо авах боломжтой боллоо гэж тэр ярь­сан юм.

Өдөрлөгт “Макита” кор­по­рацийн гүйцэтгэх захирал Нао­ки Фүкүй өөрийн биеэр байлцлаа. Тус компанийн сургагчид өдөрлөгт ирсэн хүмүүст зөвлөгөө өгч, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байв. Наоки Фүкүй захиралтай хэдэн хором ярилцав.

-“Макита”-г яагаад Мон­голд оруулж ирэхээр болсон бэ?

-Макитагаа дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилттой байдаг. Монголын хэрэглэгчдэд “Ма­кита”-г хүргэх юм сан, энд зах зээл байна гэж үзсэн.

-Макитаг урлагийн бүтээл хийхдээ хэрэглэдэг хүмүүс, барилгынхан ч энд их иржээ. Зөв­хөн уран бүтээлчид, мэр­гэ­жилийнхэн төдийгүй Макитаг хэрэглэдэг эрчүүд ч эхнэрээсээ магтаал сонсох юм байна гэж бодлоо. Харин Япон эрчүүд Макитаг хэр их хэрэглэдэг вэ?

-Ер нь япон эрчүүд ихэвчлэн Маки­таг хэрэглэдэг. Тавилга худалдаж авахаар хайрцагтай, задар­гаатай ирдэг. Түүнийгээ угсрахгүй бол болохгүй. Япон эрчүүд гэртээ ийм багажтай, түүгээрээ тавилгаа өөрсдөө угсрах хоббитой байдаг. Маки­тагийн нэг багаж байхад баттерейг нь хэд хэдэн багажид шилжүүлж ашиглаж болдог.

Гэрийн нөхцөлд хэрэг­лэдэг багажууд чадлаа дагаад үнэ нь хямд байдаг.Иймэрхүү багажуудыг япон эрчүүд гэртээ аваад тавьчихдаг гэв. “Макита” брэнд 160 улсад борлогддог.40 улсад салбартай ажээ. “Макита”-гийн багажууд ав­саар­хан, хэрэглэхэд хялбар, аюулгүй юм байна.

Макитагийн бүтээгдэхүүнбага чадлаар, өндөр хүчин чадалтай ажиллахаар бүтээгд­сэн. Ус, тоос, доргилтын хам­гаа­лалттай, хэрэглэгчдэд ээл­­тэй, байгальд халгүй бүтээг­дэхүүнүүд ажээ.

“Юнитра” компанийн ерөн­хий захирал Ж.Довдонбалжир “Манай баялаг бүтээгчид төрөл бүрийн салбарт ажилладаг. Хэрэглэгчид нэг дороос бүх хэрэгцээт багажуудаа авах нөхцөл бүрдүүлэхээр зорьсон” гэж хэлсэн юм. “Эр хүнд бай­хад нэр төрийн баталгаа болсон багажууд даа” гэж тэр бахархав. Өдөрлөгийн үеэр зарим багажуудыг хямдралтай авах боломжтой байлаа.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Ам.доллар 1958 төгрөгтэй тэнцэж байна

Ам.долларын ханш сүүлийн 10 хоногийн
дотор 70 орчим төгрөгөөр нэмэгдээд байна. Өнгөрөгч долоо хоногт нэг
ам.доллар 1933 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 1958 төгрөгтэй тэнцэж
байгаа юм.

Өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах
дээр нэг ам.долларыг 1956 төгрөгөөр арилжиж байгаа бол арилжааны
банкууд нэг ам.долларыг 1958-1961 төгрөгөөр арилжиж байна. Ам.долларын
ханш 7 сарын дунд үеэс эргэн бууна гэж эдийн засагчид үзээд байгаа
билээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмын тоглолтыг “Хөсөгтөн” хамтлаг нээхээр болжээ

Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой,
Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадам болоход хэдхэн хоног үлдлээ.
Тэгвэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд наадамчин олондоо
зориулан тоглогдох “Монголын гайхамшигт урлаг” ардын урлагийн тайлбарт
тоглолтыг “Хөсөгтөн” хамтлаг нээхээр болжээ.

Тоглолтын үеэр уламжлалт наадгайн тэмцээн уралдаан, үндэсний хувцас
загварын шоу тоглолт үнэ төлбөргүй зохион байгуулагдах юм байна. Мөн
Үндэсний их баяр наадмын Урлаг соёлын салбар хороо, Монголын Урлагийн
Залуучуудын Холбоо, Нийслэлийн Соёл Урлагийн Газар нар хамтран зохион
байгуулж буй тус тоглолт долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх
хүрээлэнгийн гадна талбайд 11:00-19:00 цагийн хооронд зохион
байгуулагдах аж.

Түүнчлэн тоглолтод нийслэлийн харьяа дүүргүүдийн ардын урлагийн
авьяастнууд, уламжлалт наадгайн өв тээгчид, судлаачид, “Андра” загварын
агентлагийн дизайнер, моделиуд оролцох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Блүүмбэргт ярилцлага өгч, Нью-Йоркийн хөрөнгийн биржтэй танилцав

АНУ-д ажлын айлчлал хийсэн Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг Нью-Йорк хотноо мэдээллийн Блүүмбэрг компанийн үйл ажиллагаатай
танилцаж, Монголын улс төр эдийн засгийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өглөө.
Блүүмбергийн сэтгүүлчид Монголын эдийн засгийн өсөлт өнөөгийн нөхцөл байдал,
хууль эрх зүйн орчны тухай мөн АНУ-ын хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх талаар
асуулт тавьж хариулт авлаа.

Ерөнхий сайд дараа нь Дэлхийн санхүүгийн гол
төвүүдийн нэг болох Нью-Йоркийн Хөрөнгийн
биржийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нью-Йоркийн хөрөнгийн бирж нь зах зээлийн хөрөнгийн
үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх бирж юм. Уг биржийг дэлхийн эдийн засгийн төлөв
байдлыг илтгэгч, “том самбар” гэж үздэг.

Нийт 20 орчим триллион ам.доллараар үнэлэгдэх
компаниуд Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэгдсэн байна. Өдөрт дунджаар 169
тэрбум ам.долларын арилжаа хийдэг.

Энэ үеэр Монголын хөрөнгийн биржтэй хамтран
ажиллах, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг дэмжих, Монголд оруулах
хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар ийм асуудлууд хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газрын 39 дэх ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар 31 асуудлыг хэлэлцэх юм байна. Тухайлбал, хуралдааны эхэнд Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай /У.ХҮРЭЛСҮХ/, Ерөнхий сайдын Петербургийн чуулга ууүзалтад оролцсон дүнгийн тухай /Л.ПҮРЭВСҮРЭН/, Байнгын төлөөлөгчийг эгүүлэн татах тухай /Л.ПҮРЭВСҮРЭН/, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны төсвийн хязгаарыг батлах тухай /Ж.ЭРДЭНЭБАТ/, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатын санаачлан боловсруулсан “Прокурорын байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай /Д.ДОРЛИГЖАВ/ зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын “Шонхор” фракцийнхан хуралдаад, МАН-ыг засгаас гаргах ёстой гэж үзжээ

УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор” фракцийнхан саяхан хуралдаж дууссан байна.Тэд МАН-ыг засгаас гаргах ёстой гэдэг дээр үзэл бодлоо нэгтгэсэн гэх мэдээлэл байна. Уг фракцад С.Эрдэнэ сайд, С.Одонтуяа, Д.Ганбат, Ц.Баярсайхан нарын арваад УИХ-ын гишүүн багтдаг юм.