Categories
мэдээ нийгэм

Хариуцлагатай жижүүр ажиллана

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Хүүхдийн баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай” тушаалын дагуу 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 09.00 цагаас 2015 оны 06 сарын 02-ны өдрийн өглөөний 09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр гарган ажиллана.

Хүүхдийн баярын амралтын өдөр өөрийн байгууллага дээрээ хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын 320981 дугаарын утсанд 2015 оны 06 дугаар 01-ний өдрийн оройн 19.00 цагт, 06 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 09.00 цагт мэдээ өгөхийг Харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, ерөнхий эмч нарт даалгалаа.

Мөн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж, гамшгаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авч, ажилчдын сонор сэрэмжийг дээшлүүлж ажиллах, Түргэн тусламжийн төв, Эрүүл мэндийн төвийн хүүхдийн яаралтай тусламжинд гарч ажиллах эмч, автомашины бэлэн байдлыг хангаж, шаардлага гарсан үед нөөцтэй байх, эмнэлгийн тусламж хүссэн иргэдэд ёс зүй, харьцаа хандлагын доголдолгүй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэхийг үүрэг болгов.

2015 оны 06 сарын 01-ний өдөр Шүд Эрүү нүүрний эмгэг судлалын төв, Дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг тус бүр 10-16 цагийн хооронд ажиллуулах, хоолны хордлого, халдварын үед авах сорьц шинжлэгдэхүүний бэлэн байдлыг ханган мэдээ, мэдээллийг зохих журмын дагуу шуурхай мэдээлж, хяналт тавьж амралтын өдрүүдэд хариуцлагатай жижүүрт гарч ажилласан хүмүүсийг хууль тогтоомжийн дагуу биеэр амруулахыг харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, ерөнхий эмч нарт даалгалаа.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй улстөрч

Америкийн “Forbes” сэтгүүлийн газраас дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй улстөрчдийн жагсаалтыг гаргалаа. Энэ удаад ХБНГУ-ын канцлер дахин нэгдүгээрт бичигдсэн байна. Германы Засгийн газрын тэргүүн арван удаа уг жагсаалтад орохдоо таван удаа тэргүүлжээ. “Forbes” сэтгүүлд бичсэнээр энэ удаад А.Меркель Украины хямралыг зохицуулахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэж Оросын Ерөн­хийлөгч В.Путинтай хэлэлцээ хийснийг онцолсон юм. Энэ нь хамгийн нөлөө бүхий эмэгтэй улстөрчөөр тодрох шалтгаан нь болжээ.

Германы улстөрчдөөс уг жагсаал­тад нэгдүгээрт бичигдсэн хүн үгүй. Харин ХБНГУ-ын түүхэнд анх удаа­гаа канцлераар сонгогдсон эмэгтэй Ангела Меркель тэр­гүүллээ. Эмэгтэй улстөрчдөөс таван удаа уг жагсаалтыг тэргүүлсэн хүн дэлхийд байхгүй.

А.Меркель 2000 онд Христосын-Ардчилсан намын тэргүүнээр томилогдсон. 2005 онд болсон Бундестагийн ээлжит бус сонгуулиар түүний удирддаг улс төрийн хүчин ялалт байгуулснаар Германд анх удаагаа эмэгтэй улстөрч Засгийн газрыг тэргүүлсэн түүхтэй. Түүгээр ч зогсохгүй тус улсын түүхэнд хамгийн залуу Засгийн газрын тэргүүн болсон.Бас нэгэн зүйлийг дурдахгүй байхын аргагүй. Анх удаагаа зүүн Германаас гаралтай улстөрч нэгдсэн Германыг удирдах болжээ. Энэ сонгуулиас хойш Христо­сын-Ардчилсан нам гурванудаа дараалан Бундестагийн сонгуулиар сонгогчдоос хам­гийн олон санал авч ялалт байгуулсан. Хамгийн сүүлийн буюу 2013 оны парламентын сонгуулиар германчууд А.Мер­келийг дэмжиж байгаагаа илэрхийлэн намынх нь төлөө саналаа өгсөн хэмээн судлаачид бичсэн байдаг.Тэрээр канцлерын албыг арав дахь жилдээ хашиж байгаа. Энэ хугацаанд олон удаа ард иргэдийн дунд санал асуулга явуулахад А.Меркелийн нэр хүндүргэлж өндөр байсан. Улс төр судлаачдын үзэж байгаагаар канцлерын улс орноо удирдаж буй арга барил, сөрөг хүчнийхэнтэйгээхэл амаа маш сайн ололцдог зэрэг нь нөлөөлсөн гэнэ. А.Меркель Засгийн газрыг тэргүүлэн ажиллах хугацаанд ХБНГУ нь Европын Холбооны улс төр, эдийн засагт голлох үүргийг гүйцэтгэх болсон. Тиймээс ч өнөөдөр Европын Холбоог Германгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

Канцлерийн жинхэнэ нэрийг Ангела Доротеа Каснер гэдэг. Хамбургт төрсөн боловч зүүн Берлин хотын ойролцоо орших Темплин хэмээх жижигхэн хотод өссөн. Шашны номлогчийн охин 1977 онд Ульрих Меркель хэмээх залуутай гэрлэж нөхрөөрөө овоглосон юм. Хожим нь тэд салсан боловч Ангела овгоо өөрчлөөгүй.Лейпцигийн их сургуулийг физикч мэргэжлээр дүүргэж, хожим нь доктор хамгаалсан. Тэрээр сургуульд байхдаа л сурлагаараа тэргүүлж байсныг ангийнхан нь дурсан ярьдаг. Хоёр Герман нэгдэхийн өмнөхөн буюу 1980 оноос улстөрд орсон. Зүүн Германы “Ардчилсан дэвшил” намд гишүүнээр элссэн боловч удалгүй хоёр Герман нэгдсэн. Тэрээр 1990 онд Христосын-Ардчилсан намын гишүүн болж тэр жилээ Бундестагийн гишүүнээр сонгогдсон. Нэг жилийн дараа гэхэдЗасгийн газрын гишүүн болж, Эмэг­тэй­чүүд, залуучуудын асуу­дал хариуцсан сайдаар томи­логд­сон юм. Тухайн үед ХБНГУ-ын канцлерын албыг хашиж байсан Х.Колийн дэмжлэгтэйгээр маш богино хугацаанд ийнхүү улс төрд нөлөөтэй болсон хэмээн ярьцгаадаг. Тиймээс А.Меркелийг “Колийн охин” гэдэг байжээ.

А.Меркель Засгийн газрыг тэргүүлэн ажиллах болсноос хойш Герман, Америкийн харилцаа илүү ойр болсон. Түүний өмнө Г.Шрёдер Засгийн газрыг тэргүүлж байхад Герман, Орост хэт найр тавьж байна хэмээн А.Меркель нэг бус удаа шүүмжилж байсан. Мэдээжийн хэрэг үүнд Г.Шрёдер, В.Путин нарын хувийн харилцаа ч нөлөөлсөн. Харин А.Меркель канцлер болсноосоо хойш энэ “алдааг” залруулсан юм. Өдгөө ХБНГУ нь АНУ-ыг дэмжих бодлого явуулж байгаа бөгөөд Америкийн Европ дэх хамгийн гол түнш нь.

Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Украины байдал улам бүр хурцдаж, ОХУ бо­лон барууны орнуудын харилцаа илүү ээдрээтэй болсоор байгаа. Асуудлыг зохицуулахын тулд А.Меркель өнөөд­рийг хүртэл чамгүй хү­чин чармайлт гаргаж байгааг бүгд мэднэ. Энэ амаргүйүед Германы канцлер Америк, Оросыг ойлголцуулах гүүр нь болж өгсөн. Украины зүүн нутагт болсонзэвсэгт мөргөлдөөнийг даруйхан зогсоох зорилгоор канцлерын санаачилгаар өнгөрсөн хоёрдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Минск хотноо Герман, Франц, Орос, Украины дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан юм. Украиныг хямралыг зохи­цуулах зорилгоор өнгөрсөн нэг жилийн хугацаанд А.Мер­кель Ерөнхийлөгч П.Порошенкотой зөвхөн утсаар гэхэд 70 удаа ярьсан байна.

Өнгөрсөн тавдугаар са­рын есны өдөр Москва хот­ноо Ялалтын баярын 70 жи­лийн ойг тэмдэглэсэн билээ. Оросын эрх баригчид олон орны төр засгийн тэргүүнүүдийг баярын арга хэмжээнд оролцохыг урьсан. Гэвч дийлэнх нь очоогүй. Харин ХБНГУ-ын канцлер А.Меркель тавдугаар сарын 9-нд бус 10-ны өдөр Москвад очсон. Өөрөөр хэлбэл баярын гол арга хэмжээ болсны маргааш нь гэсэн үг. Оргүйгээс охинтой нь гэдэг шиг оросууд канцлерын айлчлалын талаар “огт ирээ­гүйгээс л дээр” хэмээн бичсэн. Канцлер Москвад байх­даа мөн л Украины хямралын асуудлаар Оросын Ерөнхий­лөгч­­тэй хэлэлцээ хийсэн юм. А.Меркель, В.Путин хоёр Кремльд уулзахдаа орчуулагчгүйгээр ихэд нухацтай ярьж байсан тухай “Der Spiegel” сэтгүүлд тухайн үед бичсэн байдаг.

Германы төрийн хариуцла­гатай албан тушаалтнуудын утсыг Америкийн тусгай албаныхан чагнасан, Украины хямрал, эдийн засгийн хямрал гээд А.Меркель Засгийн газрыг тэргүүлэх хугацаандаа олон амаргүй асуудлуудтай тулгарсан. Профессор, химич И.Зауэрийн гэргий, канцлер А.Меркель энэ бүхнийг шийдэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажилласаар байгаа.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Чингисийн талбайн хоёр талын замыг түр хугацаагаар хаана

Өнөөдөр 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахтай холбогдуулан өглөөний 11 цагаас 14 цагийн хооронд Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын замыг хаана. Энэ үеэр Чингисийн талбай орчмоор 14 үнэгүй зогсоолын талбай ажиллах бол Үндэсний соёл амралтын хүрээлэн орчимд 5 зогсоолын талбай үнэ төлбөргүй ажиллана.

Categories
мэдээ нийгэм

“Эх үрсийн баяр”-ын нэгдсэн хөтөлбөрүүд

Энэ жил Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан томоохон талбай, үзвэр үйлчилгээний байгууллагуудад нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар Нийслэлийн соёл урлагийн газраас хөтөлбөр боловсруулжээ. Гэхдээ улаанбурхан өвчний тархалт их байгаа тул ихэвчлэн задгай талбайд баярын арга хэмжээг зохион байгуулах зөвлөмжийг эрүүл мэндийн газраас өгч дараах хөтөлбөрийг баталсан байна.

ХҮҮХДИЙН БАЯРЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР (VI/1)

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга

14:00, 16:00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжиг тоглоно.

Улсын драмын эрдмийн театр

11:00, 13:00 цагуудаас К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг тоглоно.

Хүүхэлдэйн театр

10:00 цагаас “Үлгэрийн баатрууд” парад

12:00, 14:00 цагаас Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхэй” жүжиг

VIVA CITY хороолол

16:00 цагаас Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхэй” жүжгийг “Хүүхэлдэйн театр”-ын хамт олон тоглоно.

“АСА” Цирк

11:00, 14:00, 17:00 цагуудаас “Циркийн шилдэг үзүүлбэрүүд” тоглолт

Нийслэлийн Улаанбаатар чуулга

11:00, 14:00, 17:00 цагуудаас “Бонгын аялал” тоглолт

Хүүхдийн номын ордон

Нээлттэй хаалганы өдөр

Монголын хүүхдийн ордон

14:00 цагаас Баярын тоглолт

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар

09:30 цагаас “Өргөө-2” кино театрт Дүүргийн “Хүүхдийнбаяр”-ын нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллаагаа зохион байгуулна. Хүүхдүүдэд кино үзүүлнэ. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар

Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамтрах ба хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна. Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд гарын бэлэг гардуулна.

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар

11:00 цагаас УБ Паласт Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

12:30 цагаас Баянгол дүүргийн ЗДТГ-аас УБ Палас хүртэл парад алхана.

Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар

11:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар

11:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар

10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

11:00 цагаас “Их Зайсан” цогцолборт “Оюуны Ундраа” групптэй хамтарсан Хүүхдийн баярын үйл ажиллагаа болно.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар

11:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар

11:00-15:00 цагийн хооронд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Үндэсний Соёл, амралтын хүрээлэн

Тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 4-ний хугацаанд “Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг Ихтайз, багатайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, АХА, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

11:00 цагт “Витафит” ХХК, ТВ-5 телевизтэй хамтран “Ундааны баяр” өдөрлөг ба бусад ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит уралдаан, тэмцээнийг зохион байгуулна. Мөн номын худалдаа явагдана.

ДҮҮРГҮҮДЭД ТЭМДЭГЛЭХ “ХҮҮХДИЙН БАЯР”-ЫН ХӨТӨЛБӨР

Баянзүрх дүүрэг: 09:30 цагаас “Өргөө-2” кинотеатрт “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллаагааг зохион байгуулна. Хүүхдүүдэд кино үзүүлж, Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Сүхбаатар дүүрэг: Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамтрах ба хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна. Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд гарын бэлэг гардуулна.

Баянгол дүүрэг: 11:00 цагаас Улаанбаатар паласт Хүүхдийн баярын арга хэмжээ болно. Мөн 12:30 цагаас Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар Палас хүртэл парад алхана.

Багануур дүүрэг: 11:00 цагаас төв талбайдаа Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Багахангай дүүрэг: 11:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Налайх дүүрэг: 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Хан-Уул дүүрэг: 11:00 цагаас “Их Зайсан” цогцолборт “Оюуны Ундраа” групптэй хамтарсан Хүүхдийн баярын үйл ажиллагаа болно

Чингэлтэй дүүрэг: 11:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын үйл ажиллагаа зохион байгуулна.

Сонгинохайрхан дүүрэг: 11:00-15:00 цагийн хооронд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.