Categories
мэдээ соёл-урлаг

Поп хатагтай Б.Сарантуяа ”Олонхо” хамтлагийнхантайгаа Якутад тоглож явна

Монголын алдартай дуучдын нэг поп хатагтай дуучин Б.Сарантуяа. Тэрбээр өдгөө урьд, хойд хоёр хөрш улсад, өөрийн байгуулсан хамтлагуудтайгаа аялан тоглолт хийж яваа сурагтай.

Тодруулбал, тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон ОХУ-ын Якутын
“Эссах” хэмээх үндэсний баярт оролцож, өөрийн үүсгэн байгуулсан “Олонхо”
хэмээх хамтлагтайгаа тоглолт хийжээ.

Уг наадамд тус хотын захирагчийн урилгаар ийнхүү очиж дуулсан гэнэ.
Тоглолтдоо Монгол, Буриад, Өвөрмонгол, Якут, Казак үндэсний дууг
дуулжээ.

Мөн тус улсад байдаг “Мөнх цэвдэгийн музей”-д МУСГЗ Ү.Хүрэлбаатарийн
шүлэг, МУСГЗ Л.Балхжавын ая “Зоргоороо амраг” дуундаа клип хийлгэжээ.
Уг клип тун удахгүй уншигч таны хүртээл болох юм байна.

Дуучин бүсгүй маань тун удахгүй Өвөрмнголын өөртөө засах улсын Ордос
хотноо “Random” хамтлагтайгаа тоглолтоо хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр Үндэсний их баяр наадмаас өмнө
тус хотод тоглолтоо хийхээр болжээ. Мөн шинэ цомгийн ажилдаа орсон гэнэ.

Сонирхуулахад, Б.Сарантуяагийн үүсгэн байгуулсан “Олонхо”
хамтлагийнхан мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн юм байна. Хамтлаг Хөгжим
бүжгийн коллежийн лимбэ хөгжмийн багш Г.Нямжанцан, тус сургуулийн хуучир
хөгжмийн багш У.Одонтунгалаг, ҮДБЭТ-ийн морин хуурч Ш.Бямбацогт,
“Түмэн-Эх” чуулгын шанзчин Ц.Чулуунцэцэг нараас бүрдэж байгаа аж.

Тэд бүгд мэргэжлийн өндөр боловсролтой, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй юм байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ыг саад учруулахгүй хамтрахыг мэдэгджээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эрүүгийн хууль болон
холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн хийхээр байлаа.
Өмнөх долоо хоногт уг төслийг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг тав
хоногийн засварлага авсан. Тиймээс тус бүлгийн авсан завсарлагааны
хугацаа дуусаагүй гэж үзэн чуулганы үдээс хойшхи хуралдааныг орхин
гарсан юм. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
С.Бямбацогтод АН-ын бүлгийн дарга Д.Гарамгайбаатар мэдэгдэл хүргүүлжээ.
Уг мэдэгдэлд “АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Засгийн газарт хамтран ажиллаж
байгаа улс төрийн нам хүчний гэрээний биелэлтийг дүгнэхийг даалгасан.
Энэ дагуу УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд МАН-тай
байгуулсан гэрээний биелэлт хангалтгүй гэж дүгнэсэн.

АН-ын Засгийн газраас өргөн барьж мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд
танай бүлэг олон удаа санал тавьж ажилласан хэдий ч тодорхой үр дүнд
хүрээгүй. Энэ удаагийн ээлжит чуулган завсарлахад бага хугацаа үлдэж
байгаа учир төлөвлөсөн хууль, тогтоолын төслийг УИХ цаг алдалгүй
хэлэлцэх нь Монголын ард түмний ашигт нийцнэ.

Иймд гэрээний хэрэгжилтэд анхаарч, төлөвлөсөөн хууль тогтоолын
төслүүдийг хэлэлцэн батлахад саад учруулахгүй, хамтран ажиллахыг УИХ
дахь МАН-ын бүлэгт мэдэгдэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

”Харанга”-тай оройн зоог 10 сая төгрөг

Монголын рок поп ертөнцийн томоохон
төлөөллүүдийн нэг “Харанга” хамтлаг 26 жилийн “амьдрал”-аа үзэгчдэд
тайлагнахаар болжээ. Тэдний “Амьдрал” тоглолт долоодугаар сарын 9-нд
Чингис зочид буудалд ганцхан удаа зохион байгууллагдахаар болсон байна.

VIP тоглолтын тасалбар 150 мянган төгрөгийн үнэтэй бол хамтлагийнхантай зоог барих бонустай тасалбар 10 сая төгрөг ажээ.

Сонирхуулахад, тус хамтлагийнхан өнгөрсөн жил 100 мянган төгрөгөөр уг тоглолтоо хийж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Г.Баярсайхан: МАН-ынхан төрхөмдөө буцахаар ачаа бараагаа бэлдсэн бэр шиг асуудалд хандаад байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын 2014 оны
төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Улсын төсвийн
гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг
хийх үеэр АН-ын намын гишүүд хамтрагчдаа үг “дайв”.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Батцогт “Н.Номтойбаяр гишүүнээ ээ, таны хэлж байгаа хэтэрч байна. Та МАН-ын бүлгийн дэд дарга, Ардчилсан намыг сонгосон нь буруу байж гэж. Ардчилсан нам Ардын намынхантай Засагт хамтраад сахил хүртээд шал дордов гэгч болсон. Засагт байхад Ардчилсан намынхан муухай байгаа бол та нар зургаан сайдаа тат, бид дэмжээд өгье. Муу нэртэй, муухай зүстэйгээрээ бид ялаа үүрээд, хариуцлагаа хүлээгээд сонгуульдаа оръё. Хамтарч байж ингэж болохгүй” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Ардын намынхан аль хэдийнэ төрхөмдөө буцахаар ачаа бараагаа бэлдсэн бэр шиг асуудалд хандаад байна. Асуудалд эрүүлээр хандах хэрэгтэй. Ардын намынхан Монгол Улсыг халамжийн улс болгосон шүү” хэмээн байр сууриа илэрхийлэв. Ямартай ч одоогоор чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг: АТГ ажил хийлгэдэггүй, амар заяа үзүүлдэггүй байсан дээр нь тагнуулын газар нэмэгдлээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АТГ болон
Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа талаар мэдээлэл гарах болсон. Тэгвэл
Н.Алтанхуяг гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс тодруулга хүссэн албан бичиг
явуулжээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт энэ сарын 3-ны өдөр Тагнуулийн Ерөнхий
газрын Мөрдөн байцаах хэлтсээс зарлан дуудах хуудас ирүүлсэн байна. Хэрэв
ирэхгүй бол албадан ирүүлэх арга хэмжээ авна гэж байсан тухай УИХ-ын гишүүн
Н.Алтанхуяг тус албан бичигтээ бичжээ. Энэ талаар Ерөнхий сайд танаас
тодруулахад “Би ярилаа. Очих шаардлагагүй” гэсэн хариулт авсан. Өнөөдөр
(өчигдөр) 2015 оны зургадугаар сарын 29-ний өдөр Тагнуулаас дахин дахин зарлан
дуудах хуудаст ирүүлжээ. Тагнуулын ерөнхий газар нь Ерөнхий сайдын шууд
харьяаны агентлаг тул ямар асуудлаар дуудаж байгаа талаар тодруулга бичгээр
гаргаж өгнө үү. Улс орны аюулгүй байдал болон төрийн үйл ажиллагаатай холбоотой
ямар ч асуудлаар тодруулга өгөхөд бэлэн байна хэмээн албан бичигтээ бичсэн
байна. Түүнчлэн өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хоёр жил гаруй АТГ ажил
хийлгэдэггүй, амар заяа үзүүлдэггүй байсан дээр тагнуулын газар нэмэгдлээ.
Монголынхоо төлөө дуугарч болохгүй, босгож бүтээж, хийж болохгүй цаг болохнээ.
Гадна дотно барьцаалагдсан хүмүүс тагнуулыг толгойлдог болжээ” хэмээн бичсэн
байна.


Categories
мэдээ улс-төр

Д.Батцогт: МАН зургаан сайдаа тат

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар 2014 оны улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, байнгын хороодод шилжүүллээ.

Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, санал хэлэв. Энэ үеэр УИХ-ын
гишүүн Д.Батцогт МАН-ынханд “агсам тавив”. Тэрбээр “Ардын намын
гишүүдийн хэлж байгаа үгэнд ганц хоёр үг хэлмээр байна. Номтойбаяр
гишүүн, ардын намын бүлгийн дэ дарга хүн. Би ардын намын бодлого гэж
үзэж байна. Өчигдөр бүлгийнхээ мэдээллийг хийхдээ Бид засагт ороод
ганцхан ажил хийсэн. АН-ын алдаа, но-г олж авлаа гэдэг үг хэлсэн.

Би буруу дуулаагүй бол АН-ыг сонгож болохгүй гэдгийг ухаарлаа гэж
хэлсэн. Ажил хариуцсан хүмүүст нь алдаа оноо гэж байдаг бол тэр улсуудад
нь хариуцлага тооцохоос АН-ын шударга мөрөөрөө ажлаа хийж байгаа мянга
мянган гишүүдийг хавтгайруулж ярих нь буруу. Номтойбаяр шиг гишүүд олон
болоод Монголын төр сайхан болчих юм байна л даа. Би тэгж бодохгүй
байна. Одоо больё, өөх ч биш, булчирхай ч биш. Би ардын намын засагт орж
ирээд сайн зүйл авчирсан гэж бодохгүй байна. Сахил хүртсэн биш шал
дордов гэгчийн үлгэр боллоо.

Бүлгийн дэд дарга нь ингэж мэдэгдэж байгаа юм бол зургаан сайдаа тат л
даа. Бид дэмжээд өгье. Та нар минь бүтэн нэр, бүлээн зүстэйгээ
сонгуульда ор. Муу нэртэй, муухай царайтайгаараа бид ялаа үүрээд орьё”
хэмээн чамгүй бухимдав.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар 5 хоног амарна

Үндэсний их баяр наадмын амралтын өдөр
энэ удаад бямба, ням гаригт таарч байгаа тул баярын амралтыг нөхөж амрах
уу гэдэг асуудал үүсээд байсан. Гэвч Засгийн газрын ээлжит хуралдаанаар
өчигдөр энэ асуудлыг хэлэлцээгүй, гэхдээ долдугаар сарын 16, 17-н ажлын
өдөр болж, долдугаар сарын 11-15-н хүртэл амрах болж буй юм байна.

Долдугаар сарын 16, 17-нийг амралтын өдөрт шилжүүлээгүй шалтгааныг
албаны эх сурвалж, нэгдүгээрт хугацаа тулсан, хоёрдугаарт иргэд ажлаа
сарын өмнө төлөвлөсөн байтал дахиад хөдөлгөөн оруулах нь зохисгүй гэж
үзсэнтэй холбоотой хэмээн тайлбарлалаа.

Categories
мэдээ спорт

“Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад-2015” Улаанбаатарт болно

Өмнө нь Засгийн газрын тогтоолд тусгагдсан Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээнийг Монголын Шатрын холбоо, Олон улсын шатрын холбоотой зөвшилцсөнөөр “Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад-2015” болгон зохион байгуулахаар боллоо.

Тэмцээний бэлтгэл ажлыг бүрэн ханган зохион байгуулж, дүнг энэ онд багтаан танилцуулахыг Эрүүл мэнд, спортын сайдад даалгалаа.

Тэмцээн энэ оны наймдугаар сарын 19-29-нд Улаанбаатар хотноо болох бөгөөд одоогоор 50 гаруй орон оролцох мэдүүлгээ өгчээ.

Сүүлийн жилүүдэд өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, сурагчдын дэлхийн
аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн Монгол Улсын амжилт,
манай тамирчдын ур чадвар сайжирсаар байгаа нь энэхүү олимпиадыг зохион
байгуулах эрх авахад чухал нөлөө үзүүлжээ. Зөвхөн сүүлийн 2 жилд дээрх
тэмцээнүүдээс 5 алт, 9 мөнгө, 7 хүрэл медалийг манай өсвөрийн тамирчид
авчээ.

Categories
мэдээ нийгэм

Зайсангийн тойруугийн 460 метр авто замыг засна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний их баяр наадмын
тохижилт, засвар үйлчилгээний ажилтай танилцлаа. Төв цэнгэлдэх
хүрээлэнгийн шагайн талбай, сурын талбайн засвар эхэлж, ногоон
байгууламжаа нэмэгдүүлж байна. Мөн замын нөхөөс хийж, хашлагыг нь
засварлаж, цахилгааны нэмэлт эх үүсвэрүүдийг байршуулж байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн шар хантаазтанууд түүвэр цэвэрлэгээ хийж,
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ – ын ногоон
байгууламжийн ажилтнууд үүдний хэсэгт цэцэг тарьж эхэлсэн. Наадмын
тохижилтын ажлын хүрээнд Зайсангийн тойруугийн эвдрэл ихтэй 460 метр
замыг засч, явган хүний зам тавих гэж байна. Мөн Яармагийн замын голын
зүлэгжилтийг ногоон байгууламжийн хувийн компаниуд хариуцан ажиллаж
үрэлгээ хийн, тогтмол усалж байгаа юм.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Их Монголын гудамжны замын 2
талд ногоон байгууламжийн ажлыг хийж байна. Мьянмарын Ерөнхийлөгчийн
айлчлалын хүрээнд Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвөөс 15
тоннын усалгааны машин гарч, Чингисийн хүрээ орох замыг услан тоосжилтыг
багасгалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн зуслангуудыг танилцуулж байна

Нийслэлийн хэмжээнд энэ онд үйл ажиллагаа явуулж байгаа ногоон бүсийн хүүхдийн зуслангуудыг танилцуулж байна.

Нэр

Байршил

Захирлын нэр

Утас

Цахим хаяг

Сүхбаатар дүүрэг

1

Хараацай

СБД 19-р хороо Хандгайт 35 км

Цагаанчанар
Бурмаа

99948476
99185581

Burma_11@yahoo.com

2

Янзага

СБД Хандгайт 26 км

Б.Барамсай
Б.Оюун

99112632
96092474

Baramsai_b@yahoo.com

3

Хандгайт

СБД Хандгайтын ам 30 км

Н.Баярсайхан
Отгонтуул

99196224
244570

Tungaa_9055@yahoo.com

4

Маргаашийн хөгжил

СБД Бэлхийн ам 26 км

Баттогтох
Батбуян

99107986
99991727
88117374

batbnyags@gmail.com

5

Ундраа

СБД Хандгайт 27 км

Б.Бадрал
Төрбат

99072318
95757674

Mgl_badral@yahoo.com

Баянзүрх дүүрэг

6

Галакси

Гачуурт Баянтөхмийн ам 28 км

Н.Даваахүү

91916494

Galaxy_mgl2005@yahoo.com

7

Сансар

Гачуурт 38 км 20-р хороо

Мөнхжаргал

89108448
99178448

Сонгино хайрхан

8

Нарс

СХД Толгойтын баруун салаа “Баян согоотын аманд” 18 км

Н.Туяасайхан

99096109

Nars_zuslan@yahoo.com

9

Найрамдал

СХД

Наранцэцэг

91915555

Налайх

10

Нарлаг

Налайх Тэрэлж 60 км

Л.Дамдинсүрэн

99083378

otgootgoo@yahoo.com

11

Жавхлант

Налайх Тэрэлж 67 км

Г.Гансүх

99096365

Gana_96@yahoo.com

12

Өгөөмөр

Налайх Тэрэлж 55 км

Баярсайхан
Амар

99117199
91910192

Багануур

13

Тэмүүлэл

Багануур дүүрэг

Мандахцэцэг

95628087

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР