Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын талхтай байх эсэх нь газар тариалангийн хөгжлөөс шалтгаална

Хаврын тариалалт эхэлж байна. Энэ жилнийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ.328.6 мянган га-д үр тариа, үүний 300.0 мянган га-д улаанбуудай тарина. Үлдсэнд нь төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримал, тосны ургамал, жимс жимсгэнэ ургуулна. Ингээд 465.7 мянган тонн буудай авна. Төмс гэхэд 167.7, хүнсний ногоо нь 104.7 мянган тонн хавьцаа байна гэж төлөвлөжээ. Тэнгэр хангай ивээлээ хайрлаж, цаг агаар сайхан байвал төлөвлөсөн ургацаа ирэх намар авч таараа.

Энэ хавар 48 мянган тонн буудайн үр шаардлагатай. Гэхдээ аж ахуйн нэгжүүд ихэнхийг нь өнгөрсөн жилийн ургацаас нөөцөлчихсөн дуулдана. Дутагдсан үрийн буудайн тодорхой хувийг зээлээр олгох ажлыг яамны зүгээс явуулсан. Мөн тал хувийн урьдчилгаа төлсөн компанид зээлээр шатахуун олгох гэрээ хийж байна. Ингээд 20-иод мянган тонн дизелийн түлш тариалалтад шаардагдах тооцоотой.

Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс трактор, комбайнавч байгаа. Японы Засгийн газрын төслийн хүрээнд ногоочдод өрхийн аж ахуйн зориулалттай тоног төхөөрөмжүүдийг 80 хувь хямдруулж өгч байна.

Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд усалгааны тоног төхөөрөмжийг урт хугацааны зээлээр олгож байгаа. Дархан-Уул аймагт үр тариа хадгалах элеватор ашиглалтад оруулсан. Хөдөө аж ахуйн биржээр улаанбуудайн туршилтын арилжааг явуулж байгаа. Мөн төмс, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний зоорь, худалдааны төв байгуулах ажлууд ерөнхийдөө шувтрах тийшээ хандсан. Жимс тариалах сонирхолтой хүмүүст чацарганын суулгацыг зээлээр олгож байна гэх зэргээр хаврын тариалалтын бэлтгэл ажлууд хангагдсан тухай албан мэдээлэл бий. Хэрүүл, зарга, дуулиан шуугиан ихтэй оволзсоны эцэст ямар ч байсан хаврын тариалалт ийнхүү эхэлж байна.

Үнэндээ эдийн засаг элгээрээ хэвтэж, гадаад хөрөнгө оруулалт буурч,ам.долларын ханш хазаарлагддаг заяагүй болчихлоо. Дундарч, дуусашгүй алт, нүүрс, баялгаа ч ашиглаж чадахгүй дээр дооргүй хэрэлдэж суугаа энэ цаг үед нөгөө л мал аж ахуй, газар тариалангаас өөр аминд орох юм үгүй болов бололтой. Улс орон ирэх намраас улам л хүнд байдалд орно. Цалин хөлсөө тавьж дийлэхгүй хэмжээнд хүрнэ гэх мэтийн хар бараан, муу ёрын гэмээр үг учир мэдэхзарим хүний амнаас унах л юм.Юмыг яаж мэдэхэв.Гэхдээ тийм байдалд хүрлээ гэхэд газар тариалан байгаа цагт монголчууд турж үхэхгүй.

Монголын газар тариалангийн салбарт уналт, сэхэлтийн үе байсан. Нэг хэсэг дампуурлын ирмэгт тулж, хойд хөршөөсөө бензиний хажуугаар гурил, будаа царайчилж модоо барьж явсан үе байдаг.Үүнийгээбодвол монголчуудөнөөдөр өөрсдөө гурилаа хийж, талхаа бариад идчихдэг боллоо. Гар утас үйлдвэрлэдэггүй юм аа гэхэд тариа, ногоо тариад сурчихсаны аз энэ. Ядаж л ядарсан цагт гамбир, боорцгоо хийгээд ч болох нь ээ өлсгөлөнгийн үеийг гэтэлгэж таараа.Бүтэхгүй бол заавал нүүрс, алт гэж нүдээ ухалгүй, газар тариалангийн салбараа дэмжсэн шиг дэмжвэл бид хоолтой үлдэхийнучир ийм. Хүнсээ өөрсдөө үйлдвэрлэнэ гэдэгходоодондоо захирагдаж, бусдын хараанд орохгүй тусгаар улс байхынбаталгаа. Дээрээс нь технологийн шинэчлэл нэвтэрсээр манай газар тариалангийн салбар хэнээс ч царай алдахааргүй хүчирхэгжчихлээ.

Бүр хэтдээ улаанбуудайнаас шатахуун гаргаж авдаг болтлоо хөгжиж болох тухай тариачид ярьж байна.Үүнээс гадна сүүлийн үед хүн төрөлхтөн махнаас татгалзах хандлага руу шилжиж байна. Эрүүл амьдаръя гэсэн болгон ногоо идэхийг илүүд үздэг болж.Энэ талаас нь харсан ч газар тариаланг дэмжих хэрэгтэй гээд байгаа юм. Үндсэндээ монголчууд талхтай байх эсэх нь газар тариалангийн хөгжлөөс л шалтгаална гэсэн үг.

Гэвч тариалан эрхэлдэг, ногоочдын талаар муу нэр тасардаггүй.Тариа ургах үндэсгүй газарт хэдэн юм булчихаад мал ад үздэг.Улсаас элдэв хөнгөлөлт, зээл нэхэж заргалддаг. Будаа ургуулж зарсан болоод бөөн урамшуулал төрөөс нэхдэг.Шороотой, цардуул ихтэй будаа нь олигтой гурил болдоггүй гэх мэтээр тэднийг элдвээр баална. Ногоочид ч ялгаагүй. Элдэв хортой бодисоор бордсон ногоогоо худалддаг дамчид гэж адлагдана.Эрээнээс хятад төмс авчраад монгол гэж молигоддог нөхдүүд гэж шүүмжлүүлнэ.

Харин тариаланчид өөрсдөө “Биднийг юм л бол шалгана, хянана, шүүхэд өгнө гэдэг боллоо.Монголд байгаа юм нь нүүрс, хэдэн мал, газар тариалан. Дотооддоо хангаж байгаа юм гэвэл ердөө энэ.Долоохон жилийн өмнө Ерөнхий сайд нь хойд хөршөөс 100 мянган тонн улаан буудай гуйгаад явж байсан гашуун түүх бидэнд бий. Хятадаас ясны гурил авч иддэг байсан нь ч саяхных. Бэлээхэн ийм түүх байхад өнөөдөр газар тариалангийн салбараа унагах гэж зориуд Оросоос хүнсний шаардлага хангахгүй улаанбуудай оруулж ирж байна” гэх мэтээр гомдоллоцгоож байна. Тэд энэ хавар төв талбай дээр улаанбуудай асгаж, трактор, комбайнтайгаажагссаныг уншигчид санаж байгаа.Ойрхон солигдсон хоёр сайдыг “дамнасан” тариалангийн салбарынхны энэ маргаан одоо човолзсон хэвээрээ.Тариаланчид төрөөс урамшууллын мөнгөөнэхлээ. Импортын улаанбуудайг эсэргүүцэж байна. Экспортыг дэмжихийг төрөөс шаардав.

Төрөөс авах ёстой 70 тэрбум төгрөгийн авлагаа нэхэв. Ийм байдлаар дэмжлэг хүссэр байна.Төрийн дэмжлэг байхгүй бол тариаланчид будаа тарихаасаа илүү рапс ургуулах нь ашигтай гэдэг хувилбар руу орохоос өөр аргагүй гэх мэтийн асуудлуудыг ч тавьж байна. Энэ мэтээр жилийн жилд, хаврын хаварт төрийн яам, тариаланчдын дунд гал ассан хэрүүл дэгдсэн хэвээрээ.

Тариаланчдын эсэргүүцэл ч зүйн хэрэг. Монгол Улс баялаг бүтээгчдээ дэмжих ёстой. Бүх үйл ажиллагаа нь хувийн хэвшлийнхний нуруун дээр явдаг,300 орчим тэрбум төгрөг эргэлддэг энэ салбарыг үл тоож,элдэв хэл амаар идэх шаардлага өнөөдөндөө манайд хэрэггүй биз. Эс тэгвээс олон компани газраа,тоног төхөөрөмжөө худалдаж, тариалалтаа хаяхад хүрнэ. Арай гэж сэргэсэн атар газар эзэмших үйл явц дахиад унтрах эрсдэлтэй. Тэглээ гэхэд монголчуудыг л хоолгүй, талхгүй болох аюул нөмрөх болов уу.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Дорнодын түймрийг бүрэн унтраажээ

орнод аймгийн Булган сумаас Сүхбаатар аймгийн Хулгар багийн нутаг Дарамын шанд хэмээх газарт орж ирсэн хээрийн түймрийг унтраахаар, Сүхбаатар сумаас 11 бүлэг 132 хүн, ОБХ-ээс 3 бүлэг 36 хүн, Асгат сумаас 3 бүлэг 36 хүн, Баруун-Урт сумаас 2 бүлэг 24 хүн нийт 190 хүн, 24 автомашин ажиллаж байгаа тухай бид мэдээлж байсан билээ.

Улмаар түймэр тус аймгийн ихэнх сумдыг хамарч, ялангуяа Баян-Уул сумын газар нутгийн 40 хувь түймэрт өртсөн байна. Аймгийн хэмжээнд түймрийн улмаас 20 гаруй малчин өрх гэрээ, 100 гаруй малчин өрх малын хашаа, саравчаа шатааж, 1000 гаруй мал түймэрт өртсөн харамсалтай явдал болоод байсан юм. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн нутагт гарсан түймэр бүрэн унтарсан талаар албаныхан мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Газар тариаланд 21.1 мянган тонн түлш шаардлагатай

лсын хэмжээнд энэ жил 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 16.0 мянган га-д тэжээлийн таримал, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийх юм байна.

Үүнээс 500.2 мянган тонн үр тариа, үүнээс 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ хурааж авах төлөвлөгөөтэй байна. Харин тариалах талбай, шаардагдах үрийн захиалгыг орон нутгаас хүлээн авч дутагдах үрийг хангах асуудалд анхаарлаа хандуулж байгаа гэж Хүнс хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд хэллээ. Хаврын тариалалтад нийт 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд өнгөрсөн оны ургацаас 45.0 мянган тонныг нөөцөлсөн байна. Тиймээс үлдсэн үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргахаар болжээ.

Тариалалтад 6.2 мянган тонн, уринш боловсруулалтад 8.1 мянган тонн, ургац хураалтад 6.8 мянган тонн, нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 21.1 мянган тонн дизелийн түлш шаардагдах юм. Улмаар тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 20, шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгох юм байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас өнөөдрийн байдлаар 57 аж ахуйн нэгж, иргэн 1.8 мянган тонн буудайн үр, 91 аж ахуйн нэгж 444 тонн шатахуун авахаар гэрээ хийсэн гэж мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Алтанбулаг-Улаанбаатар-Замын–Үүд” хурдны зам удахгүй эхлэнэ

“Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн 1000 км хурдны авто замын геотехникийн суурь судалгаа, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил ид өрнөж байна. Монгол Улсад анх удаагаа олон улсын стандарт бүхий транзит тээврийн хурдны авто замыг барих ажил дуусч байгааг албаныхан дуулгалаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газартай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь замын трассын байрлал зүйн зураг зохиох болон хамаарлын бүс газрыг бүртгэлжүүлэх, инженерийн цогц суурь судалгаа, зураг төсөл, зам барилга үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн туслалцаа авахад чиглэжээ. Хамтын ажиллагааны хүрээнд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь хурдны авто замын трасс болон нөлөөллийн бүсийн мэдээллийн санг үе шаттайгаар байгуулах, хурдны авто замын инженер геологи, гидрогеологи, гидрометрологи, геодези, газрын кадастрийн судалгаа, зураг төсөл, төсөв түүнд шаардлагатай техникийн хяналтын асуудлаар мэдээлэл зөвлөгөө өгөх, судалгаа боловсруулалт хийх, дүгнэлт зөвлөмж гаргах чиглэлээр хамтран ажиллана. Юутай ч олон жил яригдсаны эцэст хурдны замын ажил эхлэх нь тодорхой боллоо. Өнгөрсөн сарын 2-ны өдөр авто замын трасс батлагдсан бол 4 сарын 24-ны өдөр Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хурдны авто замын трасс дайран өнгөрч байгаа зургаан аймгийн засаг дарга нарт албан бичиг илгээсэн байна. Энэ нь “Хурдны авто замын зурвас газрыг концесс эзэмшигчид олгох тухай” албан тоот байв. “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн хурдны авто зам төсөл нь Төр – Хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэж буй хамгийн том бүтээн байгуулалт аж.

Categories
мэдээ нийгэм

Хур тунадас орж, сэрүүснэ

ур тунадас орно. Энэ сарын 3-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 4-6-нд төв болон зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна гэж УЦУОШХ-ээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

ОУХМ Э.Идэрхүү алтан медаль хүртлээ

Казахстаны Атырау хотод Ардын баатар Исатай Тайманов болон Махамбет Өтемисовын дурсгалд зориулсан боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд Монголын боксчид тулалдлаа.

Тэмцээнд ОХУ, Монгол, БНХАУ, Казахстан, Узбекстан, Киргизстан, Тажикстан, Унгар зэрэг арав гаруй орны тамирчид тулалдсан байна. Тэмцээнээс 56кг-д тоглосон ОУХМ Э.Идэрхүү алтан медаль хүртсэн бол 52 кг-д өрсөлдсөн ОУХМ А.Нурлан мөнгөн медаль хүртжээ. Мөн 49 кг-ын жинд ОУХМ Г.Ариунболд , спортын мастер Т.Жолдасбек, 69 кг-д олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий хошой хүрэлтэй, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 85 кг-ын жинд ОУХМ С.Эрдэнбаяр нар хүрэл медаль хүртсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Хотын мэр “Сөүл хотын хүндэт иргэн” боллоо

Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг энэ сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчилж байна. Айлчлалын үеэр Сөүл хотын дарга Пак Вон Сүн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар хамтын ажиллагааг сайжруулан, гүнзгийрүүлэх дөрвөн чиглэлд нягт хамтран ажиллах ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн энэ үеэр Сөүл хотын дарга Пак Вон Сүн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг “Сөүл хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилж, цол олголоо.

Categories
мэдээ спорт

Энэ сарын 18-нд начин, харцагуудын халз барилдаан болно

Монгол улсын шилдэг харцага, начин цолтнуудын багийн халз барилдаан энэ сарын 18-ны 18.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Нэг багийн бөх нөгөө багийн зургаан бөхтэй барилдаж нийт давааны тоогоор түрүү баг тодордог билээ.

Харцага цолтнуудын багт

Улсын харцага Ө.Бат-Орших

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй

Улсын харцага А.Цацабшир

Улсын харцага Ц.Содномдорж

Улсын харцага Б.Пүрэвсайхан

Улсын харцага Э.Оюунболд

Начин цолтнуудын багт

Улсын начин Э.Энхбат,

Улсын начин Р.Пүрэвдагва

Улсын начин Б.Амарзаяа

Улсын начин Б.Сугаржаргал

Улсын начин Л.Цэрэнтогтох

Улсын начин Ч.Батчулуун

Улсын начин Т.Баасанхүү

Улсын начин Л.Лха-Очир нарын найман начин хамгийн их санал аваад байгаа бөгөөд эдгээрээс зургаа нь цолоо төлөөлөн барилдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Японы зүрхний мэргэжлийн эмч нар Монголд ажиллана

Японы “Heart saving Project” ТББ-ын үйл ажиллагаа манай улсад анх 2001 онд эхэлснээс хойш тус улсаас зүрхний мэргэжлийн эмч нарын баг ирж Монголын олон зуун хүүхэд багачуудад зүрхний эмгэгийн оношилгоо эмчилгээ хийгээд байна.

Энэ жилийн хувьд тус байгууллага төлөвлөгөөт оношилгоо эмчилгээгээ Сүхбаатар, Говьсүмбэр, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод дөрөв, тав, ес, арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөсөн байна.

Өнгөрсөн жилүүдэд ч тус байгууллагын эмч нар нийслэл хот болон 20 аймагт ажиллаж өнөөдрийг хүртэл 4311 хүүхдэд үзлэг оношилгоо хийж 489 хүүхдийг эмчилжээ.

Categories
мэдээ нийгэм

Түймрийн хор уршгийг арилгах зардалд шаардагдах 1,8 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэв

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан түймрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Түймэрт өртөн орон гэргүй болсон 44 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон эмнэлгийн тусламжийн УАЗ-22069, УАЗ-31512 маркийн 9 автомашиныг улсын нөөцөөс олгосон байна. Мөн түймэрт өртсөн малчид, мал бүхий иргэдэд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Ховд аймгийн Булган, Төв аймгийн Бүрэн, Булган аймгийн Булган суман дах улсын нөөцийн цэг, салбаруудад хадгалагдаж байгаа 730 тн өвсийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, галын зурвас татах зориулалтаар Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд байсан “БМП” маркийн байлдааны 6 ширхэг машиныг зэвсэглэмжгүйгээр Онцгой байдлын ерөнхий газарт шилжүүлээд байна. Эдгээр зардалд шаардагдах 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 155 дугаар тогтоолоор батлууллаа. Мөн ой, хээрийн түймрийн голомтод ажиллаж байгаа Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдад нэг бүрийн галын аюулгүй хучлага, үлээгч аппарат, үүргэвчин ус шүршигч (РЛО), хамгаалалтын нүдний шил худалдан авахад шаардагдах 600,0 сая төгрөгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрлүүлэв.