Categories
мэдээ цаг-үе

Нийслэлээс олдсон занданшуулсан шарилыг Гэсэр лам эсвэл түүний шавийнх гэж таамаглаж эхэлжээ

-ТАГНУУЛ, ЦАГДААГИЙНХАН АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАХИР СУМАНД ОЧИЖ АЖИЛЛАСАН БАЙНА-

Иргэний мэдээллийн мөрөөр цагдаагийнхан Сонгинохайрхан дүүргийн IXхорооны нутагт оршин суудаг Э-ийн хашаандаа хүнсний наалдамхай цаасаар битүү ороож боосон 60х47х58см хэмжээтэй эртний хүний занданшуулсан цогцос нууж байсныг илрүүлэн, шалгаж байгаа. Занданшуулсан шарилыг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хадгалж байгаа талаар манай сонин мэдээлсэн. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийхдээ “Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул энэ олдвортой холбоотой мэдээлэл нарийн тогтоогдоогүй байна. Эртний чулуужсан уг олдворыг хичнээн жилийн насжилттай, хаанаас олдсон, ямар байдалтай байсан гэх мэтийг нарийн шинжилгээгээр тодорхой болгоно. Хууль зүйн яам, БШУЯ-наас хамтарсан ажлын хэсэг гарч, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулна. Үүний дараа албан ёсны мэдээлэл өгөх юм. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Мөн занданшуулсан шарилыг хадгалж байсан Э гэгч бусдад дамжуулан зарах гэж байсан гэдэг мэдээлэл бий. Тиймээс түүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Г.Пүрэвбат: ГАНЦ ХОЁР ЗҮЙЛ ТОДРУУЛАХ ШААРДЛАГА БАЙНА

Занданшуулсан шарил хэнийх болох талаар албан ёсны мэдээлэл гараагүй ч гадна, дотнын хэвлэлүүдийн гол сэдэв болж, судлаач, түүхчдийн анхаарлыг татаад байна. Гадаадын хэд, хэдэн хэвлэлүүд “Монголоос Итгэлт хамбын багшийн занданшуулсан шарил олдсон бололтой” гэж мэдээлсэн юм. Монголын нэр нөлөө бүхий лам хуврагууд ч “Жанч халсан байдлыг нь харахад жирийн хүн биш. Самади байдалд орсон, гэгээрсэн хүн байна” гэж таамаглаж буй. Бурханч лам Г.Пүрэвбат Шүүхийн шинжилгээний үндэсний төвд очиж, танилцахдаа “Очир завилгаар суулган, зүүн мутрыг тэгш атгуулж, баруун мутрыг цээжиндээ ном номлохын ерөөлтэйгээр өргүүлсэн зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил байна. Худагт хувилгаан, гэгээнтнийг оршуулах зан үйлийн дагуу занданшуулсан” гэжээ. Гандантэгчинлэн хийдийн зүгээс занданшуулсан шарилыг судлах, шинжилж тогтоох ажлын хэсэгт Г.Пүрэвбат ламыг оруулжээ. Түүнээс энэ талаар тодруулахаар холбогдоход “Ганц, хоёр зүйл тодруулах шаардлага байгаа. Тодорхой болсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэсэн юм.

Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хадгалагдаж байгаа занданшуулсан шарилд нөлөө бүхий хэд, хэдэн хүн очиж мөргөсөн гэдэг албан бус мэдээлэл бий. Бодитоор харсан нэгэн “Харахад амьд мэт санагдсан. Хүйтэн мэдрэмж төрөөгүй. Үс, сахал нь ургасан хэвээрээ гар хуруу, чих бүтнээрээ байгаа нь гайхамшигтай. Үнсэн саарал, бордуу гэмээр өнгөтэй харагдсан” гэж ярьсан юм. Урьдчилсан байдлаар, гадна талаас нь шинжихэд занданшуулсан шарил нь он удаан жилийн туршид чийг авснаас нуруу нь бөгтийж, дал сүүж хэсэгтээ гэмтсэн гэдэг дүгнэлт гаргажээ.

Д.Чойжамц: НУТГИЙН ШҮТЭЭНИЙГ ХОВХЛООД ИРСЭН БАЙХ ВИЙ ДЭЭ

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц өнгөрсөн долоо хоногт телевизэд ярилцлага өгөхдөө занданшуулсан шарилын тухайд “-Яах аргагүй лам хүний төрхтэй юм билээ. Гарын мутарлаг, хэлбэрийг харахад яах аргагүй лам хүнийх шиг харагдана лээ. Ихэс дээдэс, лам, бурхан бодьсадва нарын хувилгаан, хутагт гэхчилэн энэ насандаа гэгээрэлд ойртсон, өндөр бясалгагч нарыг ингэж занданшуулдаг ёс бий. Муу юмыг дарах байдлаар байнга ёс бус зүйл гардаг, байгалийн гамшиг болж байгаа газарт асар их энергитэй бясалгагч хүмүүсийг оршооход сайхан болдог. Тийм хүмүүст гар хүрч огт болохгүй. Нутгийн хүмүүст ярьж, хэлдэг ч үгүй. Нууцлаад шүтээд л явдаг. Тийм шүтээнийг ховхлоод ирсэн байх вий дээ гэж зовж байна” гэжээ.

Гэсэр овгийн С.Батчулуун: ЦАГДАА, ТАГНУУЛЫНХАН ГЭСЭР ЛАМ, ТҮҮНИЙ ШАВИЙН НОЙРСОЖ БАЙГАА ГАЗАРТ ИРСЭН

Албан ёсны эх сурвалжийн мэдээлж байгаагаар эхний байдлаар занданшуулсан шарилыг Гэсэр лам эсвэл түүний баруун гарын шавь гэж таамаглаж байгаа аж. Жил гаруйн өмнө шинжлэх ухааны судалгаа хийдэг байгууллагад “Гэсэр багшийн шарил хөндөгдсөн байна” гэдэг мэдээлэл ирсэн тухай яриа ч байна. Гэхдээ судлаачид болон хуулийнхан нарийн шалгаагүй өнгөрсөн гэнэ лээ.

Мөн Ховд аймгийн агуйгаас авчирсан занданшуулсан шарил гэдэг мэдээлэл ч бий. Гэхдээ энэ нь батлагдаагүйг албан ёсны эх сурвалж хэллээ.

Ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгаан Архангай аймгийн Цахир суманд нойрсож буй гэдэг. Байцын дуганд Гэсэр лам ном хурж байжээ. Байцын дуган нь Цахир сумын төвөөс баруун хойш 75 км-ийн зайд Тэрхийн голын хойт эрэгт Байцын Дөрөлж хэмээх намхан толгойн цаана Чулуут голын хөвөөнд байдаг. Уг дуганы тууриас хойт зүгт хоёр км-ийн газарт Халзан Бүргэдэй буюу Очир хайрхан уул бий. Энэ уулын орчимд Энэтхэгийн Сэра хийдийн хамба лам агсан Сэнгээ ринбүүчи, Ялгасан гэгээн, өвгөн гэсэр лам Чүлтэмжамц хэмээх хутагт хувилгаад төржээ. 1800-аад оны дунд үед энэ нутагт хүн малын өвчин гарч, тэсвэрлэхэд бэрх болсон тэр үед олноо “Өвгөн Гэсэр лам” гэж алдаршсан их ламтан Чүлтэмжамц Халзан бүргэдэй уулыг 100 цагаан морьтой ламтай ирж аравнайлан тахиж, уул хайрханыг “Очирхайрхан” хэмээн нэрлэн онголсноос хойш энэ уулыг жил бүр тахидаг болжээ гэсэн домог бий.

Цахир суманд Гэсэр ламын удмын хүн байдаг гэсэн мэдээллийн дагуу утсаар холбогдож ярилцлаа. Гэсэр овгийн С.Батчулуун ингэж ярьсан юм.

-Өвгөн Гэсэр лам хэдэн онд төрж, хэзээ жанч халсныг та мэдэх болов уу?

-200-аад жилийн өмнө амьдарч байсан том хувилгаан юм шүү дээ. Энэ том хувилгааны овгийн хүний хувьд “Өвгөн Гэсэр богдын цадиг домгийн цомирлог” гэдэг номыг судлаачидтай хамтран бичиж байлаа. Тэр номон дээр төрсөн, жанч халсан он сар нь тодорхой бий. Гэсэр Богдын эдэлж, хэрэглэж байсан эд зүйл одоо ч манайд хадгалагдаж байгаа.

-Жанч халахад нь яаж нутагшуулсан юм бол. Занданшуулсан гэж сонслоо.

-Бясалгагч, хутагт хүн байсан гэж ярьсан шүү дээ. Хөх нуурын дунд эрэгт амьдарч байсан юм билээ. Жанч халахынхаа өмнө шавь нараа дуудаж Содномдаржаа ууланд минь нутаглуулаарай гэж гэрээслэсэн гэдэг юм билээ. Ингээд бясалгаж байгаад жанч халахад шавь нар нь тэмээгээр Содномдаржаа уулын орой дээр нутаглуулсан гэдэг. Тэр үеийн аргаар занданшуулсан юм билээ.

-Сумын төвтэй ойр уу?

-Сумын төвөөс 50-иад км зайтай. Далайн түвшнээс 2000 гаруй метр өргөгдсөн өндөрлөг уул. Зун бол УАЗ-469 машин хүрчихнэ. Өвөл бол бэлээс нь алхана.

-Та Гэсэр ламыг тэнд нутаглуулсан байдгийг яаж мэддэг юм бэ. Танай нутгийнхан бүгд мэдэх үү?

-Ам дамжсан яриагаар мэдэлгүй яах вэ. Захиргаадалтын үед хяналт хатуу, ширүүн байсан ч өвөг дээдсээ хаяна гэж байхгүй залбирч, мөргөдөг байсан шүү дээ. Одоо бол жил бүр хүмүүс очиж мөргөдөг болсон. Манай сумынхнаас гадна бусад аймаг сумаас хөл тасрахгүй. Тэр бүрт газарчлаад явдаг.

-Хувилгааны занданшуулсан шарил ямар байдлаар хадгалагдаж байгаа бол?

-Өндөр номтой, хутагт хувилгаад очир завилгаагаар сууж, амьсгалаа түгжиж бясалгаж байгаад жанч халдаг байж. Яг тэр байдлаар нь модон хайрцаг хийж, гадуур нь чулуугаар дуган босгосон юм билээ. Гаднаас нь харах аргагүй. Дэргэд нь баруун гарынх нь шавь Цорж Санжжав гэдэг ламыг бас тийм байдлаар нутаглуулсан. Хоёуланг нь занданшуулж, суугаа байдлаар модон хайрцагт хийж, гадуур нь чулуугаар дуган зассан юм билээ.

-Танаас ингэж асуугаад байгаагийн учир нь нийслэлд эртний хүний занданшуулсан шарил олдсон. Тэр шарилыг Гэсэр лам байж магадгүй гэж таамаглаж байгаа юм билээ.

-Тэр мэдээлэл гарсан шөнө буюу нэгдүгээр сарын 28-ны шөнө аймгийн цагдаа, тагнуулаас хүмүүс манайд ирлээ. Ингээд намайг дагуулж аваад Гэсэр багш шавьтайгаа нойрсож байгаа газарт очиж баахан зураг хөрөг дарж, бичлэг хийгээд буцсан.

-Хуулийнханд сэжигтэй зүйл олдоо болов уу?

-Гэсэр багшийн нойрсож буй дуганы чулуу хөндөгдсөн байдал ажиглагдаагүй. Би өнгөрсөн аравдугаар сард очиж мөргөсөн. Тэр янзаараа байх шиг байсан. Харин шавийнх нь яасныг мэдэхгүй юм. Цагдаа, тагнуулынхан асууж, лавлаж байгаад буцсан. Төвдөө мэдээгээ өгөөд эргээд нягтлах зүйл байвал буцаж ирнэ гэдгийг хэлсэн.

-Шарилыг хөндөөгүй биз дээ.

-Би “Болохгүй. Хутагт хувилгааны биед хамаагүй хүрч болохгүй. Лам шинжлэх ухааны хүмүүстэй ир” гэж хэлсэн. Тэд ч тийм бодолтой буцсан байх.

-Гэсэр ламын зурмал зураг бий юу. Та нийслэлээс олдсон занданшуулсан шарилын зургийг харав уу?

-Зурмал зураг бий. Тэр зураг манайд хадгалагддаг юм. Олон түмэнд дэлгээгүй. Нийслэлээс олдсон занданшуулсан шарилын зургийг хэрэг болгон байж сумын захиргаанд очиж интернэтээр харлаа. Төстэй харагдах нь харагдсан. Сахалтай, үл ялиг үстэй зураг бий шүү. Хоёр жилийн өмнө бурханч лам Г.Пүрэвбат ирж Гэсэр багш дээр очиж мөргөөд, ойр хавийг нь хараад явсан. Зургийг нь ч харсан. Жилийн дараа дахиж ирнэ гээд явсан ч өнгөрсөн жил ирсэнгүй. Г.Пүрэвбат лам “Гэсэр багшийн зурагтай харьцуулахад мөн бололтой” гэж хэлсэн гэж сонслоо.

Би бас судалгаа хийгээч гэж Шинжлэх ухааны академид хандсан. Хараахан ирээгүй л байна.

-Тэгэхээр шарил яах аргагүй хөндөгдсөн юм болов уу?

-Мэдэхгүй юм. Судлаачид дахин ирээд судлах биз ээ. Гэхдээ Гэсэр ламын дуган барагтай бол онгойхооргүй харагддаг. Дэргэдэх шавийнх нь харин онгойсон байж магадгүй.

-Яагаад?

-2000-аад оны эхээр намайг очиход Цорж Санжжав ламын шарилын гаднах чулуу нурж, мод нь онгойчихсон байсан. Шарилын мөр, толгой хэсэг нь ил гарчихсан байсан.

-Ямар байдалтай харагдсан бэ?

-Толгойн үс нь дөнгөж ургах төдий, сахал нь ч адил. Суугаа байдлаар жанч халсан байсан. Мөрний хэсэгт нь шувуу тоншсон болов уу гэмээр гэмтчихсэн байсан. Тэгээд мод, чулууг нь сэргээж янзалсан.

-Тэр үед харагдсан дүрээ нийслэлээс олдсон занданшуулсан шарилынхтай харьцуулж үзэв үү?

-Их адилхан харагдаад байгаа юм. Тийм учраас эргэлзээ төрөөд байгаа хэрэг.

-Нийслэлээс олдсон шарилын дал, нурууны хэсэг бас гэмтэлтэй юм билээ?

-Тийм үү. Тийм бол судлаачид болон холбогдох хүмүүс тогтоох биз ээ.

-Та Гэсэр ламын шавийн толгой хэсэг ил гарсан байсныг харсан тухайгаа хууль, тагнуулынханд хэлсэн үү?

-Хэлэлгүй яах вэ.

-Жил гаруйн өмнө Гэсэр ламын занданшуулсан шарил алдагдлаа гэсэн мэдээлэл нийслэлд ирсэн гэсэн. Та сонссон уу?

-Үгүй. Тийм яриа огт гараагүй.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Гурван сая дахь иргэний өвөө, эмээ нь бэлгэтэй сайхны дээдийг үзсэндээ жаргалтай сууцгаана

Монгол Улсын гурван сая дахь иргэн болон хорвоод мэндэлсэн Х.Монголжин охины аав, ээж, эмээ, өвөө нар баяр хөөрөөр дүүрэн байна. “Амьд явахад алтан аяганаас ус ууна гэгчээр энэ насандаа ийм сайхан бэлгэ дэмбэрэлтэй зүйл үздэг байжээ” хэмээн хоорондоо ярилцаж байна лээ. Э.Хатанболдын аав Д.Энхтүвшин “Ах нь ингэжбаярлаж байснаа санахгүй юм. Хүүгийн минь охин Мон­голын гурван сая дахь иргэн болсон гэдгийг дуулаад лмагнай хагартлаа баярласан. Миний үр удмын хүүхэд гурван сая дахь иргэн болж, монгол түмэнд баяр хөөр авчирч байна гэж бодохоор их сайхан байна” гэх. ХаринХ.Монголжин охины ээж Г.Аззаяагийн аав Р.Ганбат “Зүүдлээд ч байгаа юм шиг санагдаад байх юм. Хэлэх үг ч олдохгүй болтлоо баярлаж сууна. Хүмүүн заяаг олж төрнө гэдэг чинь зүүний үзүүр дээр арвай буудай асгахад нэг нь тогтож үлдэхтэй ижил бай­даг юм гэсэн. Миний охиноос гарсан энэ жаахан охин Монгол Улсын гурван сая дахь иргэн болж, бүр ийм жаахнаараа түмний танил боллоо шүү дээ. Энэ насандаа ийм сайхан баярт үйл явдалтай нүүр тулна гэж бодож явсангүй” хэмээн ярьж байна лээ.

Өдөржин орж, гарч байсан зочид хэдийнэ явцгаажээ. Э.Хатанболдын гэрт аав Д.Энхтүвшин, Г.Аззаяагийн аав Р.Ганбат бид үлдэв.Төд удалгүй хоёр аав нь гэр гэр рүүгээ явсан юм. Ингээд гадны зочин миний бие, гэрийн эзэн Э.Хатанболд, Г.Аззаяа, Х.Монголжин бид гэрт үлдэв. Э.Хатанболд галаа сэргээж зуухандаа нүүрс хийх, гэр орноо цэвэрлэж, хог шороо цэвэрлэх, хүүхдийнхээ даавууг угаах гээд мундахгүй олон ажлын ард гарахаар ажилдаа орлоо.

Өглөө ирэхэд улаан даавуун дээл өмсөж, бүрх малгай тавиадгэрийнхээ хойморт суучихсан телевизийн сэтгүүлчдэд ярилцлага өгөөд сууж байсан Э.Хатанболд биеийн тамирын хар өмд, цагаан футболка өмсчихсөн зогсох аж.

Тэгснээ “Ахаа дүү нь хогоо шүүрдэх гэж байна. Та Азаа, охин хоёрын орны урд очоод суучих. Дүү нь хурдхан шиг хогоо шүүрдчихээд сууя” гэж хэлээд инээв. Хивс рүүгээ ус цацаад нарийн ширхэгтэй шүүрээр шүүрдэж гарлаа. Хурдан хурдан хөдлөөд л хогоо шүүрдэж байснаа”Шороо бужигнаж байна уу” гэж эхнэрээсээ асуух юм. Азаа өөдөөс нь инээгээд “Манай Хатнаа гэрийн ажилд их сайн. Гэртээ байхдаа хамаг ажлаа өөрөө л хийчихдэг юм. Гэхдээ ажилдаа явахаараа хэд хоногоор явчихдаг. Жирэмсэн болсон гэдгийг дуулаад л”Амарч бай. Найз нь бүгдийг нь хийнэ” гээд надаар ажил хийлгэхгүй санаатай” гэж ярив.Тэд дөрвөн ханатай гэрт тохилог гэгч нь амьдардаг юм байна. Гэрийн эд зүйлс бүгдэмх цэгцтэй. Мөн найз, нөхөд, зочдоос ирсэн чихмэл тоглоом, цэцэг зэргийг эгнүүлээд тавьчихжээ. Э.Хатанболдыг хогоо шүүрдээд дууссаны дараа бид анх хэрхэн танилцаж байсан талаар яриагаа эхэллээ.

Э.Хатанболд, Г.Аззаяа нар өөд өөдөөс хараад инээд алдах ажээ. Бүрнүүр нь улайгаад ичээд байгаа бололтой хэсэг сууцгаав. Тэгснээ Э.Хатанболд “2011 онд найзуудтайгаа аймгийн төвд уулзсан юм. Тэгсэн нэг найз мааньнайз охиноо дуудсан юм. Гурван охин хүрээд ирсэн. Тэгээд л анх танилцаж байлаа. Азааг анх хараад ямар хөөрхөн охин бэ гэж бодсон. Хоорондоо танилцаад удаагүй байтал Азаа яваад өгсөн. Тэгэхээр нь утсыг нь олж аваад мессэж бичсэн. Хариу ирэхгүй хэд хоносон. Тэгж байгаад мессэж бичилцдэг болоод дараа нь уулзаад, үерхэж эхэлсэн. Тэгээд л тусдаа гарсан юм” гэв. Харин Г.Аззаяа “Өндөр биетэй, нүүрэмгий бололтой залуу санагдсан. Мессэж бичээд байхаар нь тоглоод байна гэж бодоод итгээгүй” гэлээ. Э.Хатанболд хүнд даацын машинаар “Таван толгой транс” компанийн нүүрсийг Ганц модны боомт руу зөөдөг байсан гэнэ. Ажил нь эхлэхээр хэдэн сараар явчихдаг болохоор тэд ойр ойрхон уулзаж чаддаггүй байжээ. Харин хоёр жилийн өмнөөс нүүрсний тээвэрт явах нь цөөрч Э.Хатанболдынх гэдэг айл шинээр нэмэгджээ. Э.Хатанболд өвөөгийнхөө тусдаа гарахдаа барьж байсан дөрвөн ханатай гэрийг хадмынхаа хашаанд барьж, айл гэр болсон байна. Хоёр талын аавууд нийлж байгаад гэрт ньтавилга авч өгөн бэсрэг найр хийсэн гэнэ. Ингэж л Э.Хатанболд, Г.Аззаяа нар Монгол Улсынхаа өрхийн тоог нэгээр нэмж гал голомтоо бадрааж байжээ. Тэд бусдын гарыг харалгүй, өөрсдийнхөө хүч бололцоогоор амьдралаа босгож яваа залуу хосууд. Уул уурхай тэр тусмаа нүүрсний салбар зогсолтод орсонтой холбоотойгоор Э.Хатанболд ажилгүй болсон байна. Гэхдээ түрээсээр авч, үнийнх нь талыг төлөөд байгаа машинаар ачаа тээвэрт явж амьдралаа болгодог байна. Харин Г.Аззаяа дэлгүүрт худалдагч хийх зэргээр олон ажил хийсэн байна.

Монгол Улсын гурван сая дахь иргэн болон мэндэлсэн Х.Монголжин охины аав Э.Хатанболд Өмнөговь аймгийн Ханхонгор сумынх. Удам гарвалын талаар Э.Хатанболдоос асуусан боловч “Аав энэ талаар сайн мэдэх байх” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Ингээд бид Э.Хатанболдын аав Д.Энхтүвшингийн гэр рүү явлаа. Хоёр гудамжны хойд талын дунд хэсэгт байх цэлгэр хашаанд Д.Энхтүвшингийнх амьдардаг аж. Д.Энхтүвшингийн аавыг Дарамшир гэдэг аж. Хоёр дайнд оролцоод ирсэн ахмад дайчин байсан гэнэ. Э.Хатанболдын удам судрыг хөөж үзэх юм бол Ханхонгор сумын хурдан адуут М.Дарамшир гэх хүний үр удам юм байна. Д.Энхтүвшин ахын хэлж буйгаар тэднийх нэг хэсэгаймгийн наадмын хурдан морины түрүү, аман хүзүү, айргийг алдахгүй авдаг байсан гэнэ. Ханхонгор сумын Мандах бригад, Гурван сайхан уулын дунд сайхны өвөр бэлд нутагладаг малчин удмын хүмүүс юм байна. Дарамшир гэх олон хүрэн тэмээтэй, хэдэн азарга адуутай айл Ханхонгор суманд аж төрдөг байжээ. Мэргэн гэх эмэгтэйгээс гарсан гурван хүүхдийн нэг нь Э.Хатанболдын өвөө болох М.Дарамшир юм байна. Д.Энхтүвшин “Аав, ээждээ эрхэлж өссөн хүн дээ, би. Манайханхэдэн үеэрээХанхонгор суманд мал маллаж ажтөрсөн хүмүүс. Манайх их олон адуутай айл байлаа. Аавын хоёр дүүЦэвэгмидхорол, Намжилдорж гээд сумандаа төдийгүй аймагтаа зартай уяачид байсан. Аймгийн наадамд их л олон морь айрагдуулсан хүн байгаа юм. Аав минь их төлөв даруу хүн байсан. Бидэнд барагтай бол үг хэлэхгүй. Хүүхэд байхдаадайнд явсан талаар нь их асууж сурагладаг байсан. Дайнд явсан талаараа ерөөсөө ярихгүй. Харин хамт явсан хүмүүс “Танай аав бусдаасаа түрүүлээд л дайсны цэргүүдийн бүслэлт рүү давшаад орчихдог байсан. Их зоригтой хүн” гэж ярьдаг байлаа. Манай аав юунд ч их шийдэмгий ханддаг байсан” гэлээ. Э.Хатанболдын эмээгийн ах нь Пүрэв гэж хүн байсан гэнэ. Удмынхаа боловсролтой, даргын албан тушаал хашиж явсан нэгэн гэнэ. Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн даргаар олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ суужээ.

ЖОЛООЧ, ТЭМЭЭЧИН, АГЕНТ, ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭНИЙ ӨВӨӨ Д.ЭНХТҮВШИН

Харин Э.Хатанболдын аав Д.Энхтүвшин Ханхонгор суманд дунд сургуулиа төгсөөд мал маллаж байгаад Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хил дээр гурван жил алба хаасан нэгэн. Шивээхүрэнгийн боомтын Цайлангийн заставт цэргийн албанд гурван жилийг өнгөрөөжээ. Цэргийн албанд машин барьж сураад халагдсан гэнэ. Цэргээс халагдаад хоёр жил гаруй аймгийн төвд Зил130 машинбарьжээ. Үүнийхээ дараа хөдөө гарч, нэгдлийн тэмээ маллаж эхэлсэн байна. Тэгсэн бригадын дарга нь нэг өдөр дуудаж “Бригадын агент хий” гээд Агентийн албан тушаал дээр тавьсан байна. Мөн Өмнөговь аймагт анх удаа жуулчны бааз байгуулагдахад хөтөчөөр ажиллаж байсан гэнэ. Гадаадын жуулчдад тэмээ унуулж говийн үзэсгэлэнт газраар явдаг байжээ. 1986 онд нутгийн бүсгүй Н.Энхтуяатай айл гэр болсон байна. Э.Хатанболдын ээж Н.Энхтуяа гурван хүүхдийг нь гаргаж өгөөд хүнд өвчний улмаас 2002 ондбурхан болжээ. Өнчин гурван хүүхдээхүний зэрэгт хүргэх гэж Д.Энхтүвшин их зүтгэсэн гэдгийг ойр тойрны хүмүүс хэлж байна лээ. Хүүхдүүд нь ээжийгээ санаж бэтгэрээд, өвчин ороож зовоож байсан гээд амьдралын хүнд замыг туулан гарсан байна.

“ЭЭЖЭЭ, ХҮҮ НЬ НЭГ ОХИН ДАГУУЛААД ОЧЛОО ШҮҮ”

Ханиа бурханы оронд үдээд нэг хэсэг ганцаараа явсан Д.ЭнхтүвшинМандал-Овоо сумын уугуул Ё.Дарьсүрэн гэх бүсгүйтэй ханилан суусан байна. Тэд бие биенийхээ байхгүйг нөхөн сайхан аж төрж байна. Аавгүй байсан хүүхдүүд аавтай болж, ээжгүй болсон хүүхдүүд ээжтэй болжээ. Энэ талаар Ё.Дарьсүрэн эгч “Хэдэн хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэх гэж их хичээсэн дээ. Бидэнд их сайхан чанар байдаг. Их амархан эв зүйгээ ололцоод хүүхдүүдийнхээ ээж нь болсон. Тэд Э.Шинэхүү, Э.Хатанболд нар намайг төрүүлсэн хүүхдүүдээс минь дутахгүй л хайрлаж байна. Би ч энэ хэдэн хүүхдээөрцнөөсөө унасан юм шиг л хайрлаж хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж,эрийн цээндхүргэсэн юм шүү” гэв. Х.Монголжин охин Д.Энхтүвшин ахын тав дахь ач юм байна. Гэрийнхэн нь Э.Хатанболдын талаар “Өөрт нь ямар ч хэцүү ажил байсан даалгаад л өгчих юм бол яс хийдэг зантай” гэж хэлж байна лээ. Д.Энхтүвшин ах “Таван толгой транс” компанийн нүүрснийачаа тээвэрт жолоочоортаван жил гаруй ажиллаад гарсан байна. Түрээсээр 40 метрийн урттай хүнд даацын машинаар ачаа зөөх ажилд явж амьдралаа болгодог байна. Э.Хатанболдын дүү Э.Батсүрэн хотод дэлгүүрт худалдагч хийж байгаа аж. Харин хоёр эрэгтэй дүү болох Э.Хатансайхан, Э.Хатанбүүвэй нар дунд сургуульд сурч байна лээ. Бага дүү Э.Хатанбүүвэй нь ширээний теннисээр аймагтаа гурван удаа түрүүлсэн байна. Өнгөрсөн жил улсын чанартай тэмцээнд амжилттай оролцож 200 гаруй хүүхдээс зургаад орсон гэнэ. Энэ жил даагаа нэхэж түрүүлэх бодолтой байгаа гэсэн.

Тэд Э.Хатанболдыг анх эхнэрээ гэртээ авчирсан талаарх хөгжилтэй түүхийг ярив. Гэрийнхэндээ өмнө нь нэг хүүхэдтэй үерхэж байгаа гэдгээ хэлж байсан гэнэ. Ээж Ё.Дарьсүрэнгийн бие нь өвдөөд хэвтчихсэн өдөр гэнэт ээж рүүгээ утсаар залгаад “Ээжээ, хүү ньнэг охин дагуулаад очлоо шүү” гэж ярьсан байна. Гэрээ ч олигтой цэвэрлэж чадаагүй байхад бэр болох Г.Аззаяаг дагуулаад ороод иржээ. Гэрийнхэн нь шинэхэн бэрээ хараад сандралдаж хоол, цай хийх, чихэр, боов дэлгүүрээс худалдаж авах гэж сандарч гүйлдэн хөгжилтэйгөөр анх танилцаж байжээ. Э.Хатанболдын дөрвөн ханатай гэрийн талаар Д.Энхтүвшин “Манай аав, ээж анх энэ гэрт гал голомтоо бадрааж байлаа. Би, миний том хүү ч энэ гэрт тусдаа гарсан. Их ээлтэй сайхан гэршүү” гэж байна лээ.

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охины аавын талынханийм удам судартай, энгүүн сайхан амьдралтай айл байна лээ.

Үргэлжлэл бий

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

С.Болд: Эдийн засгийг агшуулах бус сэргээх сонголт нь үндэсний эрх ашигт нийцнэ

Монголбанкны Ерөн­хий эдийн засагч, Ерөнхий­лөгчийн зөвлөх С.Болдтой эдийн засгийн төлөв байдал болон цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Өнгөрсөн оны үнд­сэн үзүүлэлтүүдээс хара­хад эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнгөрсөн жил эдийн за­саг дахь нийт М2 мөнгөний нийлүүлэлт 12.5 хувь, нийт зээл 16.1 хувийн өсөлттэй гарлаа. Үүнээс 11 хувийн инф­ля­цийг хасвал мөнгө, зээ­лийн бодит өсөлт ердөө 1.5 хувь, 5.1 хувь болж, тэг түвшинд дөхөж байна гэж ойлгож болно. Мэдээж үүний бодит сектор дахь нөлөөлөл нь эдийн засгийн өсөлт саа­рах байдлаар илэрнэ. Чу­хам яагаад эдийн засгийн хүндрэлтэй байдалд орсон бэ гэдгээ эргээд нэг саная. Валютын орж ирэх урсгал буурсан сөрөг хандлага 3 дахь жилдээ үргэлжилж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт он дамнан огцом буурсны улмаас 2011 онтой харьцуулахад эдийн засагт сүүлийн 3 жилд-6.8 тэрбум ам.долларын мөнгөний дутагдал бий болчихоод байна. Га­даад эрэлт, экспортын түү­хий эдийн үнэ буурсныг тооцвол нэмээд 2 тэрбум ам.дол­лараар хэмжигдэх мөн­гөний дутагдал эдийн за­сагт үүссэн. Нийт эдийн засаг 12 тэрбум ам.доллар гэдэгтэй харьцуулбал төлбөрийн тэнцлийн энэ хямрал ямар гүнзгий, далайц нь ямар хүчтэй байсныг хэн ч төвөггүй ойлгоно. Гэхдээ мөнгөний ийм их хэмжээний дутагдлыг тодорхой хэмжээнд нөхөж ирсний үрээр эдийн засаг зөөлөн газардлаа. Эдийн засгийн өсөлт 12.3 хувиас 2013 онд 11.6 хувьд, дараа нь 2014 онд 6-7 хувь руу алгуур ирж байгаа нь аль ч тохиолдолд огцом унаж сүйрэхээс хамаагүй илүү хувилбар. Харин өнөөдөр сульдаж буй эдийн засгаа дахин тогтворжуулж сэргээж чадах уу? Аль эсвэл бодит сектор, хувийн хэвшил, сан­хүүгийн салбартаа улам их ачаалал авч, 2009 оных шиг агших уу гэдэг сонголтын зааг дээр ирцгээсэн. Энэ оныг 2009 он шиг болгож л болохгүй. Ялангуяа бүтэн хоёр жилийн турш зөөлөн газар­далт хийсний дараа эдийн засгаа агшуулах биш, ха­рин тогтворжуулаад сэргээх сонголтыг хийх нь үндэсний эрх ашигт нийцнэ.

-Мэдээж эдийн засаг сэргээсэй, ахуй амьдрал сайжраасай гэж бүгд хүсч байна. Эдийн засгийг яаж сэргээх вэ?

-Сэргээхийн өмнө тогтвор­той байдлыг бэхжүүлэх нь чухал байна. Бүсээ чангалах гэдэг зүйн хэрэг, гэхдээ ганц үүнийг хийх нь хангалтгүй. Хүндрэл үүсгэсэн шалтгаанаа засч байж л хүндрэлээс гарна гэдгийг хүн бүхэн ярьдаг болжээ. Гадаадын шууд хө­рөн­­гө оруулалт эдийн засагт 50 орчим хувийг эзэлдэг байсан бол одоо ердөө 5 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч огцом буурлаа. Өнгөрсөн оны эхний 11 сарын урьдчилсан гүй­цэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 568 сая ам.долларт байгаа нь эдийн засаг -1.3 хувиар агшиж хямарч байсан 2009 оны түвшинд иржээ. Гэтэл энэ хугацаанд нийт М2 мөнгөний нийлүүлэлт 2.9 их наяд төгрөгөөс 10.6 их наяд төгрөг болж 3.7 дахин, нийт эдийн засаг 6.6 их наяд төгрөгөөс 22.2 их наяд төгрөг болж 3.4 дахин, банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл 2.6 их наяд төгрөгөөс 12.5 их наяд төгрөгт хүрч 4.8 дахин тэлчихсэн байгаа. Ийм өчүүхэн бага гадаадын хөрөнгө оруулалттайгаар Монгол улс хэр хол, хэр удаан явж чадах вэ? Зүйрлэвээс, бидэнд 5 литр A80 шатахуун л үлдэж. Түүгээр А92, A95 хэрэглэдэг машиныг хөдөлгөх, хурдлуулах боломж бий юу? Хэрэв хөдөлгөе, хурдлуулъя гэж байгаа бол ядаж20 литрА92 шатахуунтай болох, өөрөөр хэлбэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 2 тэрбум ам.долларт хүргэж нэмэгдүүлэхэд шаардлагатай бүх л арга хэмжээг авах хэрэг­тэй.Яагаад гэвэл эдийн засгийн тогтвортой өсөл­тийг мөнгөний тогтвортой нийлүүлэлтгүйгээр бүтээдэггүй. Өсөлтийг тэжээх, санхүүжүүлэх мөнгөний нийлүүлэлтээ валютын орох урсгалаар л бий болгоно.Өнгөрсөн оноос эхлээд Монголбанк хөтөлбөрүүдээс анх төлөвлөсний дагуу үе шаттай гарч байгаа. Тэгвэл түүний нөлөөгөөр эдийн засгаас буцааж татагдах мөнгийг, түүний орон зайг хэн, юугаар нөхөж хийх вэ? Тэр нөхөлтийг валютын орох урсгалаас өөр юугаар ч хийхгүй.

-Хүндрэлээс гарах үнд­сэн арга зам нь валют оруулж ирэх болоод байгааг хүн бүхэн ухаарч, мэдэрч бай­гаа байх л даа. Тэгвэл яаж үүнийг хийж болох вэ? Яаж бид валюттай болох вэ?

-Валют олохын тулд га­даа­дын шууд хөрөнгө оруу­лалтыг сэргээх, гадаад зээл­лэгээний боломжийг бий болгох, экспортын орлогыг нэмэгдүүлэх, алт олборлолт болон Монголбанкинд тушаагдах алтны хэмжээг өсгөх зэрэг цөөхөн арга зам бий. Эдгээрээс аль нь боломжтой,алиных нь боломж хязгаарлагдмал бөгөөд бид­нээс үл шалтгаалж байгаа билээ гэдгийг бодож байж шийдвэр гаргамаар байгаа ч, тэгэхгүй байна. Сүүлийн хоёр жилд Монгол улс төлбөрийн тэнцэл дээрээ -2.7 тэрбум ам.долларын алдагдал хү­лээсэн. Үүний сөрөг нөлөөл­лийг төгрөгийн гадаад валюттай харьцах уян хатан ханш, гадаад валютын улсын нөөцийн аль алинаар шингээн зохицуулсан. Төлбөрийн урс­гал дансны одоогийн -1 тэрбум ам.долларын алдагдлыг нөхөх валютын шинэ эх үүсвэр бидэнд заавал хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улсын болон хувийн секторын гадаад зээллэгээний боломжийг бий болгох, багцын хөрөнгө оруу­лалтыг өсгөх замаар төлбөрийн тэнцлийн алдагдлыг энэ онд тэглэх, улмаар ашигтай гаргах хэрэгтэй байна.

-Гадаадын хөрөнгө оруу­лалт 4.6 тэрбум ам.доллар байснаа одоо 0.6 болжээ. Оюу толгой, Таван толгой зэрэг том төслүүдээ хөдөл­гөж, урагшлуулж байж энэ тоо өсөн нэмэгдэх үү? Эдгээр төсөлгүйгээр хөрөн­­гө оруулалтыг сэргээх боломжтой юу?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт 0.6 тэрбум ам.доллар байгааг 2 тэрбум ам.доллар болгож өсгөн нэмэгдүүлэхийн тулд том төслүүдийн хэрэг­жилтийг түргэтгэх асуудал нь сонголт төдийхөн асуудал биш, харин зайлшгүй шаард­лага болчихоод байна. Мон­голын эдийн засагт орж ирэх 1 ам.доллар бүр Оюу толгой, Таван толгой гэсэн хоёр хаалтыг мөргөөд буцсаар удлаа. Тиймд хөрөнгө оруулалтын орчинд суурь жишиг болсон том төслүүдээ хөдөлгөх нь зарчмын шийдэл. Татварын асуудлаар хөрөнгө оруулагч этгээдтэй харилцан ойлголцох ёстой. Гацаанд буй бүх асуудлыг шийдээд, урагшлах л хэрэгтэй. Эс бөгөөс 7 их наяд төгрөгөөр хэмжигдэх эдийн засагтай байсан үе рүүгээ ухрах юм уу? Газрын хэвлийн баялгаа эхлээд валют болгон хувиргаж сурах нь чухал байна. Нөгөө талаар улс өөрөө баталсан хуулиараа гаднаас валют олох чадвараа хаачихаад бай­гаагаа засах хэрэгтэй л бай­гаа юм. Өрийн таазыг хуульчилсан нь өсч тэлэх боломжоо өөрсдөө хуулиараа хязгаарлаж байна гэсэн үг. Өрийн таазаа нэмэгдүүлэхгүй байна гэдэг нь хөтөлгөө морь хэрэггүй ээ, дан ганц гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг мориндоо найдаад цааш явна, тэр мориороо бид хол зам туулна гэсэнтэй агаар нэг юм. Гэтэл гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг морь нь хаана байна? Байхгүй болсон. Тэгээд бид энэ байдлаасаа болж явгарсаар, цаашдаа модоо барих дээрээ тулж болохгүй биздээ? Өрийн таазыг нэмье гэдэг нь уурга, бугуйлтай болоод, түүгээрээ нэг морь олж авах тухай л яриад байгаа юм. Морио хэрхэн эдэлж хэрэглэх нь дараагийн асуудал. Тиймээс бид том төслүүдийн хэрэгжилтийг ч түргэтгээд, өрийн таазаа ч нэмээд, эдийн засаг тогтвортой тэлэхэд хэрэгцээтэй санхүүгийн эх үүсвэрийг бий болгоод явах нь хамгийн зөв сонголт байсан.

-Өрийн тааз гэдэг нь өө­рөө их хийсвэр ойлголт юм шиг санагддаг. Монгол улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ ч үүнийг онцолж байсан. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Хуульд заасан өрийн таа­зыг өөрчлөх хэрэгтэй. Яа­­гаад гэвэл олон улсад Засгийн газрын гадаад өр хэр тогтвортой байна вэ, түүнийг төлөх чадамж байна уу, өрийн үйлчилгээг хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэгт ан­хаарч, харж, төлөвлөж явдаг. Түүнээс биш улсын өрийн нэрлэсэн дүнг хуулиар хатуу хязгаарлаад байдаггүй. Олон улсад өрийн зүй зохистой ашиглалт, зохицуулалт, өрийн удирдлагын бодлогод илүү ач холбогдол өгдөг. Нөгөө талаас одоогийн хуулиар төгрөгийн ханш чангарвал өрийн харьцаа нь буурчихдаг, төгрөгийн ханш сулрахаар өрийн харьцаа автоматаар өсдөг, тэрнээс болоод хууль зөрчихүйц нөхцөл үүсэхээр байна. Тэгээд хууль зөрчихгүй байхын тулд төгрөгийнхан­шийг чангаруулах ёстой ч юм шиг байдал үүсч, макро бодлогууд, хуультай харшлах байдал үүснэ. Үүнээс ул­баалаад өрийн абсолют хэмжээг хуульчлах гэхээсээ өрийн удирдлага, бодлогыг хуульчлах нь зөв практик болсон. Иймд манай улс өрийн удирдлагын бодлоготой, тусгайлсан хуультай болох нь зөв. Өр үүсгэх үү? Үүсгэсэн өрийг хэрхэн удирдах вэ? Өр үүсгэж бий болгосон эх үүсвэрийг юунд, хэрхэн яаж, хэзээ, ямар зарчмаар ашиглах вэ гэдгийг тус тусад нь авч үзээд, харин эдгээрийг нэгдсэн байдлаар Өрийн удирдлагын тухай хуулиар зохицуулах нь оновчтой шийдэл гэж үздэг.

-Гэхдээ өрийн тааз тог­тоохгүй бол өрийн хям­ралд орох вий гэсэн айдас байдаг?

-Өр үүсгэж бий болгосон хөрөнгийг буруу зарцуулаад байгаа учраас дахиж өр үүсгэх ёсгүй, тиймээс хуульд заасан дээд хязгаарыг өсгөхгүй гэж үзэж байх шиг байна л даа. Яг энэ логикоор нь авч үзвэл асуудал нь өр үүсгэсэндээ биш, харин өр үүсгэж бий болгосон хөрөнгийн зарцуулалтад байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд байх шиг. Тэгвэл хөрөнгийн зарцуулалт, ашиглалтаа л зөв болго. Яг одоо үүссэн нөхцөл байдалд тохируулан өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлж, шинээр валютын эх үүсвэр татвал түүнийг зөвхөн гадаад валютын орох урсгалыг нэ­мэгдүүлэхэд л чиглүүлэх, өөрөөр ашиглахгүй байхаар шийдэж болох л байсан.Тэгсэн бол явгарахгүй бөгөөд ядаж ганц морьтой, түүнийгээ давхиулдаггүй юм гэхэд шог­шуулах буюу хатируулаад байх, бүр цаашлаад хөтөлгөө морьтой болох ч боломж бүр­дэх байлаа.

-Төрөөс цогц арга хэмжээ авч байж л энэ хүндрэлтэй байд­лаас гарна гэж суд­лаачид хэлдэг.Хямралын эсрэг төлөвлөгөө, нэгдсэн арга хэмжээ гэж гарсан уу?

-УИХ-аас өнгөрсөн оны 5 дугаар сард 34 дүгээр тогтоол, 11 дүгээр сард 69 дүгээр тогтоолыг баталж, хүндрэлээс гарахад шаардлагатай гол шийдвэрүүдийг хэдийнэ гар­гаж өгсөн. Эдгээр тогтоолд дурдсан арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлбэл эдийн зас­гийн хүндрэлээс гарах бүрэн боломжтой гэж үздэг. Сүүлийн 3-4 сарын хугацаанд УИХ-ын энэ хоёр тогтоолд суурилсан, олон улсын санхүүгийн бай­гууллагуудтай харилцан зөв­шилцсөн Макро бодлогын өөрч­­лөлтийн нэгдсэн төлөв­лөгөө буюу СMAP гэдгийг боловсруулж хэрэгжүүлэх санал,санаачлагуудыгМонгол­банк гаргасан. Түүнийг УИХ,Засгийн газар, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Мөнгөний бодлогын зөвлөлийн түв­шинд ярьж дэмжсэн. Монголбанк төлөвлөгөөний төсөл, холбогдох саналаа Засгийн газарт хүргүүлж, одоо уг төлөвлөгөөн дээр Сангийн яам төвлөрч ажиллаж байна.

-Макро бодлогын өөрч­лөлтийннэгдсэн төлөвлөгөө гэ­дэгт юу юу багтах вэ?

-Энэхүү төлөвлөгөө нь нэгд төсвийн зохистой бодлого хэрэгжүүлэх, хоёрт валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийг сайжруулах, гуравт эдийн засгийн бүтцийн шинэтгэлийг хийх, дөрөвт тогтвортой байд­лыг хангах мөнгөний бодлого хэрэгжүүлэх гэсэн үндсэн 4 агуулгатай. Энэ хүрээн­дээ хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг төрийн хол­богдох байгууллагууд нь Дэлхийн банк, Олон ул­сын валютын сан зэрэг бай­гууллагуудтай харилцан ярил­цаж, зөвшилцөж, тодорхой ойл­голцолд хүрч байгаа. Эц­сийн эцэст макро эдийн засгийн тэнцвэрийг хангах харилцан уялдаа бүхий цогц бодлогыг Монгол улс өөрөө бие даан хэрэгжүүлж байж эдийн засгийн хүндрэлээс агшихгүйгээр, дотоод активаа үнэгүйдүүлэхгүйгээр, хувийн хэвшилд нэмэлт дарамт, ачаалал үүсгэхгүйгээр гарна. Үүндээ олон улсын санхүүгийн байгууллагын зөвлөмжийг харгалзаж, тэдэнтэй харилцан зөвшилцье гэсэн утга санаа байгаа юм.

-Та яриандаа эдийн засаг агших, агшихгүй байх тухай хэд хэдэн удаа дурдлаа. Агшина гэдгийг юу гэж ойлгох вэ? Нэгэнт валют орж ирэхгүй бол агшихаас өөр сонголт байгаа юм уу?

-Эдийн засаг агших гэ­дэг нь өсөлт удаашрах, саарах төдий ойлголт ердөө ч биш. Харин дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт сөрөг утгатай болох буюу нийт эдийн засаг, нийт мөнгө, нийт зээл абсолют дүнгээрээ буурахыг хэлж байгаа юм. Эдийн засгийн агшилтын сөрөг үр дагавар юу байх вэ? Компаниудын дампуурал, ажилгүйдэл, Монгол улсын бүх иргэдийн,аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн үнэгүйдэл, нийг­мийн эмх замбараагүй байдал, эдийнзасгийн хямрал гээд хөвөрнө. Тийм учраас манайх шиг нээлттэй, бичил, нэг салбараас хараат, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асар их хэрэгцээ бүхий орны тухайд эдийн засгийг агшуу­лах гэдэг сонголт хэзээд буруу. Бид уул уурхай гэсэн нэг салбарын огцом уналтыг дагаад нийт эдийн засгаа унагахгүй, огцом уналт-сүйрэл болгохгүй гэж сүүлийн 2 жилийн туршид мөнгөний уламжлалт бус бод­логоор эдийн засгийг тогтвор­жуулсан. Уул уурхайн уналтыг барилга, хөдөө аж ахуй зэрэг салбарын өсөлтөөр нөхөж, нийт эдийн засгийг тэнцвэржүүлэн, сөрөг орчинд эрсдэлээ бууруулах, дасан зохицох хугацааг хувийн хэвшилдээ олгосоор ирлээ. Тэгвэл энэ бүхний эцсийн үр дүн нь эдийн засгийн агшилт болж дуусах учиргүй.

-Монголбанкны эдийн засгийг тогтворжуулах гэж хэлээд буй арга хэмжээний үр дүн чухам юу байв?

-Эдийн засаг 2013 онд огцом унаж -9 хувиар агших, 2 жил дараалан санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэх байсан аюулаас сэргийлж, эдийн засгийг бодит хөрсөн дээр нь аль болох алгуурхан, зөөлөн газардууллаа. Төв банк үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх гэсэн хуульд заасан үүргийг л энэ хугацаанд биелүүлсэн. Энэ хүрээнд эдийн за­сагт зайлшгүй шаардлагатай тохир­гоо хийгдсээр байна. Жилд 2 тэрбум ам.долларын алдагдалтай байсан гадаад худалдаа тэнцвэржиж, өн­гөрсөн онд 540 сая ам.дол­ларын ашигтай гарлаа.Энэ дүн цаа­шид ч өснө.Инфляцийн бүтэц дотор мах, гурил, жи­жиглэнгийн худалдааны шатахууны үнийн өсөлт буюу нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөлөл 2010-2012 онд дунджаар 40 орчим хувийг эзэлдэг байсан бол одоо 5 хувь болж буурлаа. Ингэснээр бага, дундаж орлоготой иргэ­дийн бодит орлогод ирэх ачааллыг зөөллөсөн. Харин импортын барааны өртгийг нэмэгдүүлэх сонголтыг бол зайлшгүй хийсэн. Уул уурхайн салбарын уналтын үед хөдөө аж ахуй, барилгын салбарыг дэмжсэнээр ажлын байрыг хамгаалж, хөдөлмөрийн зах зээлд үүсэх байсан ачааллыг зөөлрүүллээ. Санхүүгийн сал­барыгбэхжүүлснээр санхүү, эдийн засгийн хям­ралыг 2 жилийн турш тойрч гарлаа.

-Өнгөрсөн 2 жилд Мон­гол­банк Засгийн газар­тай хамтарч хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Энэ хөтөл­бөрүүд цаашид үргэлжлэх үү? Эсвэл энэ ондоо дуус­гавар болж байгаа юу?

-Хөтөлбөрүүдийг дунд хугацаанд хэрэгжүүлнэ гэж анх 2012 оны 11 дүгээр сард эхлүүлсэн. Өнгөрсөн оны 11 дүгээр сард УИХ-аас эдгээр хөтөлбөрүүдийг зах зээлийн зарчимд шилжүүлээрэй, хөтөлбөрөөс үе шаттай га­рах оновчтой арга замыг сонгож хэрэгжүүлээрэй гэж Засгийн газар, Монголбанкинд даалгасан юм. Энэ дагуу Монголбанк хөтөлбөрүүдээс үе шаттай гарч байгаа. Гарах­даа мэдээж иргэд, хувийн хэвшил, санхүүгийн зах зээлд сөрөг нөлөө, гажуудал үүсгэхгүй байхыг, иргэдийн хэрэглээний гол нэрийн суурь бүтээгдэхүүнийнийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог хувийн хэвшилд суурилсан хэлбэрээр бүрдүүлэхийг чухалчилж байна. Хөтөлбөрийн санхүү­жилтийн эх үүсвэр анх зөвхөн Монголбанкнаас гарч байсан. Тэгвэл өнгөрсөн оноос эх­лэн зээлийг эх үүсвэрийн хувьд банкуудад үе шаттай шилжүүлсээр байна. Мах, гурилын хөтөлбөрт л гэхэд зээлийн 40 хувийг банкууд өөрсдийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг болсон. Хөтөл­бөрийн зээлүүд хуваарийн дагуу зээлдэгчээс банкинд, банкнаасМонголбанкинд эргэн төлөгдсөөр байгаа. Банкнаас олгосон энэ бүх зээлүүдийн цаана дотоодын компаниудын барьцаалсан актив хөрөнгө нь бий. Энэ он дуусахад эх үүсвэр талаасаа хөтөлбөрүүд дэх Монголбанкны оролцоо буурсан, хувийн сектор цаа­шид үргэлжлүүлээд явах боломжийг бүрдүүлсэн бай­­хаар ажиллаж байна. Хөтөл­бөрүүдийн өнгөрсөн 2 жилийн үр дүнд Засгийн газрын оролцоо, чиглэлийн яамдын идэвхтэй үйл ажиллагаа, дэмжлэг чухал нөлөөтэй байсныг энд хэлмээр байна. Хэрэв хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол өнөөгийн 11 хувьтай байгаа инфляци 20 хувь хол давах байсан юм. Тийм зүйл болсон бол бид нэг оронтой тоотой инфляцийг зорих бус, тэр талаар ярих ч боломжгүй болох байсан.

-Үнэ тогтворжуулах хөтөл­­бөр нь барилгын им­портыг өсгөсөн, улмаар валютын ханшид нөлөөлсөн гэж зарим хүн хэлдэг юм билээ. Энэ үнэн үү?

-Бодитой баримт харж, зөв дүгнэлт хийх хэрэгтэй байх. Монгол улсын нийт импорт 2013 онд 6 хувиар, 2014 онд 18 хувиар буурсан. Барилгын материалын им­портыг аваад үзье.Сүүлийн 2 жилийн хугацаанд 2012 оны түвшин болох 620 гаруй сая ам.долларын түвшинд л тогтвортой байна. Гэтэл ашиглалтад орсон орон сууцны барилгын нийлүүлэлт 2014 оны эхний 9 сард 1.2 сая метр квадрат болж 2012 оныхоос 2.3 дахин, 2013 оныхоос 35 хувиар өсчээ. Үүнд дотоодын үйлдвэрлэлийн өсөлт шууд нөлөөлсөн. Дотоодын үйлд­вэрлэлд хөрөнгө оруу­лалт татах, дотоодын үйлд­­вэрлэлийг хөгжүүлэх, экспор­тыг нэмэгдүүлэх гэдэг нь хямралын эрсдэлийг бага байлгах, хүндрэлийг хохирол багатай давах суурь нь байх юм. Монголчууд өөрсдөө бүтээдэг болъё, дунд болон урт хугацаанд уул уурхайн хамаарлаа алхам алхмаар бууруулж, өөрийн гэсэн дарх­лаатай, өрсөлдөх чадвартай эдийн засагтай болъё гэсэн бодлогоор Засгийн газар өнгөрсөн 2 жилд дотоодын үйлдвэрлэлийг хөг­жүүлэх чиглэлээр бодитой ахиц дэвшил гаргаж чадсан. Үүнийг орхигдуулалгүй, цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй. Хө­төл­бөрийн хүрээнд бодит эдийн засагт банкны зээл хэлбэрээр гарсан мөнгөний нийлүүлэлт импортыг сан­хүүжүүлээгүй, харин эдийн засгийг зогсоохгүй, зээлийг тасалдуулахгүй байлгах үүрэг гүйцэтгэсэн.

-Хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтүүдийн та­лаар?

-Монголбанкны бүх хө­төлбөрүүдийн зээлийн үлдэгдэл 1 жилийн хугацаанд 40 хувиар буураад байна. Зээлийн эргэн төлөлт цаашид үргэлжлэхийн хэ­рээр хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл буурна. Бодит секторт нийлүүлэгдсэн мөнгө эргээд эдийн засгаас Төв банкинд татагдсаар байна. Тэгвэл тэр хоосон үлдэх орон зайг валютын орох урсгалаар зөрүүлээд нөхөх ёстой.

-Тэр валютыг оруулж ирэхгүй бол яах вэ?

-Тэгвэл Монголбанкийг хөтөлбөрүүдээ хурдан зогсоо гэж шахах нь утга учир муутай болно. Бид хөтөлбөрүүдээ шууд зогсоож болно л доо. Гэхдээ түүний үр дагаврыг бодох хэрэгтэй. Төлбөрийн тэнцэл сайжраад, эдийн засагт валютын орох урсгал нэмэгдээд байвал эдийн засагт нийлүүлсэн мөнгөө эргүүлж татах шиг хялбар зүйл үгүй. Харин валютын орох урсгалыг нэмэгдүүлэх шийдвэртэй алхам хийхгүй атлаа дотоодын эдийн засгийг тэжээн тэтгэж буй мөнгийг огцом хумь гэвэл нэг ч төгрөгийн зээл банкууд гарахгүй шүү, нэг ч компани банкнаас зээл авч үйл ажиллагаа явуулахгүй шүү, Монголын эдийн засгийг зогсооёдоо гэсэнтэй л адил сонсогдоно.

-Ярилцлагынхаа төгсгөлд эдийн засгийн хүндрэлтэй байдлаас урт хугацаанд ямар арга замаар, яаж сэргийлэх вэ гэдгийг асууя.

-Ашигт малтмалын түүхий эд, уул уурхайн салбараас эдийн засаг хамаарал ихтэй л байгаа бол эдийн засаг хэлбэлзлийг тойрохгүй, заавал дайрч гарна гэсэн үг. Ингэхдээ ямар өртгөөр, юуг золиослоод, юуг авч үлдэж чадсан бэ гэдэг асуулт гарна. Энэ нь макро бодлогын шийдвэрүүдээс шууд хамаарна. Өнгөрсөн 20 жилийн эдийн засгийн түүхээс авах гол сургамж нь эдийн засгаа бүтцийн хувьд төрөлжүүлэх явдал. Үүний тулд ашигт малтмалын бус салбарын хөрөнгө оруулалтыг, үйлдвэрлэлийг, улмаар экс­портыгнэмэгдүүлэх,байга­лийн баялгийн менежментийг эдийн засгийн бүтцийн шинэчлэлд, хуримтлалын бодлогод нийцүүлэн хэрэг­жүүлэх ёстой болж байна. Жишээ татахад, газрын тосны нөөцөөр баян Евро-Азийн орнууд өнгөрсөн 10 гаруй жилд газрын тосны орлогоосоо 350 гаруй тэрбум ам.долларыг хуримтлал болгож чаджээ. Энэхүү хуримт­лалыг яаж бий болгодог вэ? Эрдэс баялгийн эдийн засагт “бо­дит хуримтлал”, заримдаа “жинхэнэ хуримтлал” гэж хэлдэг ойлголт байдаг. Хүний оюун ухаанаар бий болоогүй байгалийн баялгийг ашиглаж байгаа л бол түүнээс илүү их үнэ цэнэтэй баялгийг нийгэм, эдийн засагт бүтээж гэмээнэ тэрхүү бодит хуримтлал бий болж, түүгээр эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлт хангагдана. Монгол улсад хуримтлалын бодлого нэгэнт эхлээд байгаа билээ. Жил хагасын дотор хуримтлал хийдэг өрхийн тоо 66 мянгаас давлаа. Төлбөрийн тэнцлийн хямралт нөхцөл байдал арилж, эдийн засаг эргээд сэргэх мөчлөгтөө орох нь цаг хугацааны л асуудал юм. Чухам тэр цаг үеэс урьтаж хуримтлалыг бий болгодог механизмуудаа одооноос бүрдүүлэх учиртай.

Б.ЭНХБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин” 1-ийг дэмжиж байна

Ерөнхий сайд ард түмний дунд санал асуулга зарлаад байна. Магадгүй таны утсанд ч мэссэжээр очсон байх. 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё гэсэн тодотголтой, нэг, хоёр гэсэн сонголттой санал асуулга.Нэгд нь Оюу толгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох гэсэн гарцыг санал болгожээ. Хоёр дахь гарц нь зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох. Гурав дахь зам гэж байхгүй гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн онцолсон. Үнэхээр ч эдийн засаг иймдээ хүрсэн өнөөдрийн хувьд гурав, дөрөв дэх зам гэж үгүй. Тийм ч учраас санал асуулга зарласан хэрэг. Иргэдийн хувьд сонгосон тоогоо бичээд 15151111 гэсэн дугаар руу мэссэж бичих учиртай.

Санал асуулга өнгөрсөн сарын 31-нд эхэлсэн. Асуулга эхэлсэн өдрийн 15.00 цагийн байдлаар гэхэд 1.669.756 хэрэглэгч рүү мэссэж илгээснээс 36.967 санал иржээ. Мэссэж очихоос өмнө урьдчилж саналаа өгсөн иргэдийн санал хүчинтэй юм билээ. Санал асуулга хоёрдугаар сарын 3-ны 22.00 цаг хүртэл үргэлжилнэ гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас онцолж байгаа.

Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох гэсэн гарцыг дэмжих хүн гарахгүй болов уу. Ерөнхий сайд саяхан одонгийн, хүүхдийн, жирэмсний тэтгэмж, мөнгийг хасна гэж хэлээд шүүмжлэлийн бай болсон. Хүүхдийнхээ мөнгөөр амьжиргаагаа залгуулж байгаа айлууд олон учраас нийгэмд тэгтлээ эмзэг туссан хэрэг л дээ. Одонгийн мөнгө авдаг ээжүүдэд “Хүүхдүүд чинь том болсон бол танд мөнгө өгөхгүй” гэж хэлээд мөн л шуугиан дэгдээсэн. Тэтгэврийн хэдээрээ чүү ай амьдардаг, хүүхдүүд нь өсч том болсон ч амьдралаасаа цааш гарахгүй байгаа хөгшдөд төрөөс өгдөг одонгийн мөнгө хэчнээн нэмэртэйг ордонд тухалсан гишүүд мэдрэхгүй учраас амны алдаа гаргасан хэрэг.

Ерөнхий сайдын приус машины татварыг хэд дахин нэмнэ гэсэнүг ч хэтэрхий гэнэн мэдэгдэл. Жип унадаг нөхдөөс тэс өөр хүмүүс приус худалдаж авдаг. Бензин бага иддэг учраас таксинд явж амьдралаа залгуулах гэж хадгаламжинд байгаа цөөхөн хэдээ барж байгаад приус авдаг юм. Саяхан нэг такси барилаа. Сайдын илүү үзээд байгаа приус л дээ. Жолооч нь гуч гаруй насны залуу. Оюу толгойн далд уурхайд ажиллаж байгаад ажлаасаа халагдсан гэж ирээд амьдралаа ярина лээ. Гэнэт халагдсаныхаа мөнгөөр авсан машинаараа халтуур хийж амьжиргаагаа залгуулдаг гэсэн. Уул уурхайгаа төр нь унагачихсан энэ улсад ийм залуус өчнөөн бий. Гэвч тэдний хэн нь ч иргэний нийгмийнхэн шиг жагсаагүй. “Та нараас болж бид ажилгүй болсон” гэж бухимдаагүй.

За тэгээд зардлаа бууруулна гэдэгтгаднаас тансаг хэрэглээний юм авахаа багасгах гэсэн арга багтаж таарна. Үндэсний үйлдвэрлэл тэгтлээ хөгжөөгүй өнөө цагт гаднаас авдаг бараагаа эрс танана гэдэг тийм ч зөв гарц биш. Хэрэглээ нь байгаа цагт гаднаас бараа орж ирэх нь жам. Хэн нэг Ерөнхий сайдын хэлсэн зоргоор болдог эд биш л дээ. Татвар нэмнэ гэдэг ч зөв санаа биш. Талхныхаа мөнгийг арай гэж олж байгаа энэ үед лав тийм ч сонгодог арга биш.

Хоёр дахь зам нь Оюу толгой, Таван толгой, цахилгаан станц гээд бүтээн байгуулалтын том төслүүдээ урагшлуулах замаар ханшаа барих. Энэ хоёр замын алийг нь сонгохоо Ерөнхий сайд ард түмнээсээ асуухаар боллоо. Ингэж болох хуультай эсэх, хуулийн эрх ньЕрөнхий сайдад байгаа эсэх бол жичдээ асуудал. Ер нь цаашдаа яаж урагшлах вэ, ямар замаар хөгжих вэ гэдгээ л шийдэх гэж байгаа учраас ингэхээс аргагүй. Санал асуулгыг дэмжиж байна. “Өдрийн сонин”-ы саналаа хэлэх хувилбар бол нэг. Бид нэгийг дэмжиж байна. Уул уурхайн том төслүүдээ гацаанаас гаргаж, энэ салбараа өөд нь татаж байж л Монгол хөгжинө. Хүнд үйлдвэрээ хөгжүүлж байж л бид бусдын зэрэгтэй урагшилна. Заавал уул уурхай ч биш бүх л салбарт гадныхантай хамтарч ажиллаж байж бидний хөгжлийн зам илүү тодорхой болно. Монгол гэдэг улс гадаад ертөнцөд найрсаг хандаж байж л дэлхийн шилдэг гэсэн ноу хауг өөрийн болгож чадна. Хүн төрөлхтний оюун санааны гайхамшгаар бүтсэн ололт амжилт бүрийг өөрийн болгосон цагт л Монгол хүчирхэгжинэ.

Монголчууд хүчирхэг байхдаа ч ийм уламжлалтай байсан. Чингисийн цэрэг эзэлж авсан хот, улсынхаа гар урчууд, худалдаачид, залуу бүсгүйчүүдийг өршөөсөн тухай түүхэн эх сурвалжуудад хангалттай бичсэн байдаг. Энэ бодлого зүгээр нэг өршөөл биш, бодлого байсан юм. Ерөнхий сайдын санал болгоод буй нэг гэдэг тоо бол энэ. Гар урчууд бол тухайн үеийнхээ инженерүүд. Тэд гүүр, зам, ордон яаж барихыг мэднэ. Дарь хаанаас олох, ганг яаж хатаахыг андахгүй. Одоо цагаар бол сайн инженерүүд байсан хэрэг. Худалдаачид гэхэд л гадаад ертөнцтэй холбогчид байсан. Дэлхийн улс гүрнүүдтэйхарилцаж хөгжинө гэдэг том философиор тэднийг өршөөдөг байсан юм. Чингисийн монголчууд тэдэнтэй харилцаж, хамтарч байж их гүрнийг байгуулсныг өнгөрсөн түүхээс уншиж болно.

“Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэдэг лоозонгоос татгалзах цаг нь ирсэн гэж бодож байна. Энэ үгийг хэн ч хэзээ ч хэлээгүй. Үзэл суртал зохиож, түүгээрээ амьдардаг байсан цагт хэн нэг үзэл суртал зохиогчийн л хэлсэн үг. Бурхан гэж байдаг бол энэ газар шороо хэнийх вэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Бурхан бүхнийг бүтээгч, газар шороо, хүн төрөлхтөн ч түүний бүтээл хэмээдэг. Бүтээсэн хийсэн бүхнээ бусдаас гуйдаг ёс хаана байна. Энэ дэлхий дээр лав тийм ёс үгүй. Миний бүтээл бол миний л юм гэсэн бичигдээгүй зарчим эрт галваас үйлчилсээр энэ цагийг хүрсэн. Одоо ч, ирээдүйд ч тийм л байна.

Газрын доорх баялгаа ирээдүйдээ хадгалж, үүцэлж үлдээнэ гэсэн сүрхий яриа байдаг. Сүүлийн үед бүр ч хүчтэй сонсогдох боллоо. Өнгөц сонсоход гоё үг л дээ. Үнэхээр л өөрөө ядуу амьдраад, хамаг баялгаа үр, хойчдоо үлдээх гэжбайгаа юм шиг, үлдээсэн баялгийг нь үр хойч нь хэрэглээд сайхан амьдрах юм шиг… Цаашлуулаад төсөөлбөл өчнөөн гоё үг хөврүүлж болно.

Ирээдүйн үр саддааодоогийнх шиг бүдүүлэг, хөгжил буурай, ядуу орон үлдээвэл яах бол, өнөө хөрсөн доорх баялаг нь ирээдүйн буурай Монголыг аврах болов уу гэсэн өнцгөөс хараад үзье. Тэр үед ирээдүйн монголчууд байвал шүү дээ. Байхгүй, түүхийн тавцангаас арчигдсан тохиолдолд ийм асуулт тавиад дэмий гэдэг нь ойлгомжтой. Хамаг дэлхий хөгжсөн тэрүед монголчууд өнөөгийн африкчууд шиг мөхөс дорой байвал үр хойч маань биднийг үеийн үед дуурсах биш, үеийн үед зүхнэ гэдэгт эргэлзэх юм алга. Нүүрс гэхэд л 2017 онд моодноос гарна. Занар, хий гээд эрчим хүчний илүү сайн эх үүсвэрийг хүн төрөлхтөн ашиглаад эхэлчихсэн. Нүүрсээ үнэтэй байгаа үед нь мөнгө болгож, мөнгөө хөгжил болгож хувиргаагүй гэж биднийг хойч үе маань лав сайнаар дурсахгүй.

Ядуу, буурай, хөгжилгүй улсын иргэд л хоорондоо дайтдаг. Цэнхэр гаригийн аль болохгүй бүтэхгүй, эдийн засгийн хөгжилгүй улс орнуудад иргэний дайн дэгддэг. Ийм улсын иргэд нь хоногийн талхаа булаалдаж өөр зуураа дайтдагийг дэлхийн түүхээс харчихаж болно. Тэгэхээр хүчирхэг эдийн засагтай Монгол Улсыг бид бүтээх ёстой. Ирээдүйнхээ өмнө хүлээсэн үүрэг маань энэ. Япон, Америк, Солонгос гээд өндөр хөгжилтэй улсуудын хөгжсөн түүх ч үйлдвэржсэнтэй холбоотой. Тэд хөгжлийн мега төслүүдийг зоригтой эхлүүлж чадсан учраас өнөөдөр дэлхийд гэж яригдахаарулс болцгоосон. Тэгэхээр бид Монгол Улсын хөгжлийн төлөө нэгийг сонгож байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхэлдэйн киноноос муу үгнүүдийг “баллуурдъя”

Зурагтаар бид архи олж харахаа байсан. Зар сурталчилгааны хуулийн буянаар уран сайхны кинонд ч золигийн архинуудын дүрсийг саармагжуулж харуулах болсон. Үүнтэй адилцензурдах ёстой зүйл хүүхэлдэйн кинон дахь хэрүүл хараалын үгс юм. Хүүхдүүд эцэг эхээсээ, сургууль цэцэрлэгийн найзуудаасаа элдэв үг хэллэг суралцдаг нь мэдээж. Гэхдээ л тэдний үгийн баялагт хамгийн их нөлөөлдөг зүйл нь хүүхэлдэйн кинонууд болонтелевизээр гардаг хүүхдийн кинонууд гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хэрэв хүүхэлдэйн кино нэртэй томчуудад зориулсан кинонуудыг та үздэг бол хүүхдийн дунд моодонд орсон элдэв хараалын үгс олныг олж сонсох вий.АНУ-дтелевизүүд үзэгч, олон нийтийн зөвлөлтэй байдаг гэнэ. Уг зөвлөлд багтдаг эцэг эх, багш, шашны төлөөлөгчид кинонд гарч буйхүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхүйцүг хэллэгийгхянаж, баллуурдах эрхтэй байдаг юм байна.Тиймээс америк хүүхэлдэйн кинондхараалын үгсийг ялгаж сонсогдохгүй болтол нь саармагжуулдаг аж.Хүүхдүүдийн үзэх дуртай “Маша баавгай хоёр” зэрэг бусдыг “чаддаг” үйл явдал ихтэйхүүхэлдэйн киног нэг бус оронд хориглосон нь мөнөөх эцэг, эхийн хяналттай холбоотой.Харин манайд ийм төрлийн цензур үгүй болохоор хүүхдүүд “Ээж ээ, би таныг үзэн ядаж байна” гэх мэт орчуулгын үг өөдөөс чулуудах нь хэвийн үзэгдэл болжээ.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ соёл-урлаг

Морин хуурын чуулгын “Торгоны хээ” тоглолт болно

Улсын филармони 2015 оны эхний улирлын үзвэрийн хөтөлбөрөө “Монгол уран бүтээл” зорилтот төслийн хүрээнд зохион байгуулахаар зэхжээ. Тус төсөл нь Монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн төвшинд бүтээн туурвисан уран бүтээлүүдийг ард иргэд, өсвөр үеийнхэнд сурталчлан таниулах, байгууллагын урын санг Монгол бүтээл туурвилаар баяжуулах, хөгжмийн уран бүтээлийн эрэлт, нийлүүлэлтийг бий болгох, бүтээл туурвигчид уран бүтээлчдийг алдаршуулах хөгжим сонирхогч, сонсогчдын цар хүрээг өргөжүүлэх, Монгол хөгжмийн уран бүтээлчдийг дэмжих зорилготой ажээ. “Монгол уран бүтээл” төслийн хүрээнд Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн гайхамшигт ардын дуу цуврал бүтээлийн “Торгоны хээ” тоглолт ирэх сарын 05 –нд Улсын филармонийн концертийн танхимд болох гэж байна.

Categories
мэдээ спорт

Манай тамирчид Өвлийн спортын II наадмын эхний өдөр зургаан медаль хүртжээ

Канад улсын Кюбек хотноо дэлхийн ахмад тамирчдын Өвлийн спортын II наадам өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр эхэлсэн билээ. Энэхүү наадамд манай ахмад тамирчид оролцохоормордсон.

Манай тамирчид тэмцээний эхний өдрөө гүйлтийн тэшүүрээр зургаан медаль хүртсэн гэх баяртай мэдээ ирлээ.

Тодруулбал ОУХМ Л.Алтанцэцэг гүйлтийн тэшүүрийн 500 метр, 1500 метр тус бүрт нь алтан медаль, Спортын мастер Н.Эрдэнэтуяа 500 метр, 1500 метр тус бүрт нь хүрэл медаль, спортын мастер Д.Санчирбилэг 500 метрт алтан медаль, 1500 метрт хүрэл медаль нийтдээ зургаан медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн байна.

Ийнхүү манай баг тамирчид Канад улсын Кюбек хотын тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулж, медалийн буухиаг амжилттай эхлүүлээд байна.

Манай тамчирчид маргааш 1000 метрийн тэшүүрийн гүйлтийн уралдаанд хүчээ сорих юм.

Categories
мэдээ нийгэм

13 аймгийн 34 суманд галзуу өвчин бүртгэгджээ

Нэгдүгээр сарын байдлаар нийт 13 аймгийн 34 суманд мал, амьтны галзуу өвчин бүртгэгдээд байна.

ЭМСЯ-наас галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн иргэн та юуг анхаарах талаар дараах сэрэмжлүүлэг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд автобусны буухиа үйлчилгээ явж эхэллээ

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орноос хамаарч тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж, нийтийн тээврийн буухиа үйлчилгээг явуулахаар болсон. Энэ хүрээнд Дэнжийн 1000, Нарантуул зах руу 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 1-ний амралтын өдөр автобусны буухиа үйлчилгээ явж эхэлсэн бөгөөд 2 дугаар сарын 7, 8, 14, 15-ны амралтын өдөр Дэнжийн 1000 руу М:28, М:33, М:36, М:42 чиглэлийн автобус иргэдэд үйлчилнэ. Мөн Нарантуул худалдааны төв рүү эдгээр амралтын өдөр 10, 11, 12, 14, 16 цагаас Орбит, Нарангийн гол, Тахилт, Улаан хуаран, Шархад, Бэлх, Чингэлтэй, Дэнжийн 1000, Яармаг, Нисэх, Баянхошуу, Ханын материал чиглэлийн автобусны буухиа үйлчилгээ явуулах бол 11, 12, 13, 15, 17 цагт Нарантуул захаас нийтийн тээвэр явна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Авто худалдааны цогцолбор байгуулах газрын бүсэд газрын дуудлага худалдаа зарлалаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дор дурьдсан байршлуудад ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна.
Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана.

д/д

Газрын байршил

Зориулалт

Хэмжээ
/га/

Дуудлага худалдааны анхны үнэ
/төг/

1

Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 1-А барилга 15

Худалдаа үйлчилгээ

0.3

39 126 874

2

Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 1-Б барилга 14

Худалдаа үйлчилгээ

0.3

39 126 874

3

Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 2-А барилга 13

Худалдаа үйлчилгээ

0.6

72 229 350

4

Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 2-Б барилга 12

Худалдаа үйлчилгээ

0.6

73 025 724

5

Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 3 барилга 11

Худалдаа үйлчилгээ

1.0

117 243 530

6

Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 4 барилга 10

Худалдаа үйлчилгээ

1.2

139 243 530

7

Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 8 барилга 9

Худалдаа үйлчилгээ

0.2

30 786 097

8

Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 6 барилга 8

Зочид буудал, оффис

1.1

129 550 000

9

Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 6 барилга 7

Зочид буудал, оффис

1.1

129 550 000

10

Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 6 барилга 6

Худалдаа үйлчилгээ

0.8

96 529 600

11

Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 6 барилга 5

Худалдаа үйлчилгээ

0.8

96 550 000

12

Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 6 барилга 4

Худалдаа үйлчилгээ

1.0

117 023 515

Нийт

9.0

1 079 985 094

Дуудлага худалдааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 8:00 – 17:00 цагийн хооронд нийслэлийн Өмчийн харилцааны газрын жижүүрийн дэргэд битүүмжилсэн бүртгэлийн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана. www.umch.ub.gov.mn цахим хаяг, 11 325209, 9905-6537 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.