Categories
мэдээ нийгэм

Охины төлөө дэлхийн өнцөг булан бүрт олон мянган хүн залбирч, зул өргөлөө

Дөрөвхөн настай охиноо төрсөн эцэг нь хойд эхийнх нь хамт зодож, аминд нь хүрсэн ноцтой хэрэг энэ долоо хоногт цацагдаж, олныг цочирдууллаа. Харамсалтайгаар амиа алдсан хөөрхий охины төлөө зул өргөх ёслол өнөөдөр 18.00 цагт Чингисийн талбайд боллоо. Тэнд хүүхэдтэй, дүүтэй хүн бүр очихыг “Өдрийн сонин” уриалсан. Чингэсийн талбайд зул өргөх энэхүү гашуудлын үйл ажиллагаанд олон мянган хүн сайн дураараа цуглалаа. Ирсэн хүн бүр талийгаач охины төлөө зул өргөн, гурван минут чимээгүй зогсч, эмгэнэл илэрхийлсэн юм.

“Цагаан цуглаан” нэртэй энэхүү буяны арга хэмжээг “Ээж бүхний дуу хоолой” facebook группээс санаачилсан бөгөөд 10 гаруй ТББ, клубын нэгдэл, иргэд дэмжин оролцлоо. Бурханы оронд дэндүү эрт буцсан бяцхан охинд хүндэтгэл үзүүлэх, гэр бүлийн хүчрхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн асуудалд төр засгийн анхаарлыг хандуулах, бодит үр дүнд хүрэх зорилгоор зул өргөх ёслолыг зохион байгуулжээ.
Энэхүү ёслол өнөөдөр Чингисийн талбай, Зайсан дахь Бурхан Багшийн хөшөөний хажууд болсон бол дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууд охины төлөө эмгэнэл илэрхийлж, олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байв. Өнөөдрийн арга хэмжээг иргэд сайн дураараа зохион байгуулсан гэхэд ямар ч улстөрийн жагсаал, тэмцлээс илүү олон хүнийг хамарсан байв.
“Ээж бүхний дуу хоолой” Facebook групп гэхэд 8000 гаруй гишүүнтэй бөгөөд өнөөдрийн арга хэмжээнд 1500 ээж хүрэлцэн ирсэн бол бусад төрийн бус байгууллагаас ойролцоогоор 1500-2000 хүн цугласан гэв. Түүнчлэн энд бага насны балчир хүүхдүүд ч ирсэн байсан бөгөөд гэрэлт зул барин зогсоно.
Зул өргөх ёслолд олон хүн сайн дураараа хүрэлцэн ирсэнд талийгаач охины ар гэрийнхэн, мэдээллийг анх facebook хуудаснаа оруулсан охины ээжийнх нь найз эмэгтэй талархаж байгаагаа илэрхийлжээ. Арга хэмжээг зохион байгуулагчид Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нэг цагийн эрх авсан тул 18.00 цагт эхэлсэн ёслол 19.30 цагийн үед өндөрлөлөө. Зул өргөх ёслолоос хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас дэлгэрэнгүйгээр нь хүлээн авч уншаарай.

Categories
гадаад мэдээ

Аргентины Ерөнхийлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Аргентины Ерөнхийлөгч Кристина Де Киршнерийн хэргийг шүүх хурлаар хүчингүй болгох шийдвэр гаргасан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Ерөнхийлөгчийг 1994 онд Буэнос Айрес хотын Еврей сүмд гарсан террорист халдлагад холбоотой хэмээн буруутгаж байсан юм. Холбооны шүүгч Даниэл Рафекас гэмт хэрэгт холбогдох үндэслэл болон баримт хангалтгүй байгаа учир дээрх хэрэгт Ерөнхийлөгчийг яллах үндэслэл байхгүй гэж мэдэгджээ.

Халдлагын үеэр 85 хүн амиа алдсан юм. Энэхүү хэргийг амиа алдсан прокурор Алберто Нисман мөрдөж байсан бөгөөд энэ хэрэгт Ираны Засгийн газар холбогдож, Аргентины эрх баригчид нуун дарагдуулсан гэх баримтыг бүрдүүлсэн байжээ. Мөн Нисман өөрийн шалгаж байсан хэрэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнерийг баривчлах төлөвлөгөөтэй байсан юм. Тэрээр тайлангаа өгөхөөс хэдхэн цагийн өмнө амиа алдсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах штабын дадлага зохион байгуулжээ

Олон Улсын иргэний хамгаалалтын өдрийг угтаж Нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар хотын шуурхай удирдлагын төвд гамшгаас хамгаалах штабын дадлага сургуулийг зохион байгуулжээ. Дадлага сургуулийг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Онцгой байдлын хурандаа А. Дашням нар удирдан явуулсан байна.

Штабын дадлага сургуулиар Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт зургаан үүрэг даалгаварыг биелүүлэх буюу зургаан цагийн байдлаар зохион байгуулжээ. Тухайлбал, дадлагад оролцогчид хөлдөлт үүссэн ерөнхий цагийн байдал өгч, дулааны худаг дотор байрласан ф200мм-ийн диаметртэй юүлэгч хагарсан, 1-р зэрэглэлийн хэрэглэгчдийг хангадаг 10кв-ийн газар дор байрлалтай кабель тасарсан. ф350 мм-ийн цэвэр усны шугам дээр байрлах галын гидрант хөлдсөн, 30 айлын орон сууцны байшингийн гадна ф80мм-ийн халаалтын шугам худаг дотроо цоорсон, үүнээс шалтгаалж байрны дээврийн хөндийд байрлах халаалтын түгээх шугам хөлдсөн, ус халаагуурын зуухны нэмэлт усны шугам хөлдсөн, үүнээс шалтгаалж ус халаагуурын зуух паарлаж халаах гадаргууг 2 хэсэгт ф80 мм-ийн нийт 6 у/м экран хоолойг хэсэгчлэн солих шаардлагатай болсон, бохир усны шугам бөглөрсний улмаас автозамын зорчих хэсэг, уулзварт нийт 100м2 талбай мөстсөн. Замын хөдөлгөөний ачаалал эхлэхэд 2 үлдсэн гэсэн байдлаар сургууль хийсэн.

Штабын дадлагад оролцсон нийслэлийн мэргэжлийн ангиуд өгөгдсөн цагийн байдал тус бүрт үүргийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажилласан. Дадлага сургуульд нийт 6 байгууллагын 18 тусгай зориулалтын техник хэрэгсэлтэй, 162 хүний бүрэлдэхүүнтэй оролцож хангалттай үнэлгээтэй шалгагдлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Экспортын нүүрсний 80 гаруй хувь нь коксжих нүүрс байна

Нүүрсний эрэлт сар шинийн өмнө суларсантай холбоотойгоор экспорт буурчээ. Мөн нүүрсний борлуулалт төлөвлөгөөнийхөө тал хувьтай тэнцсэн байна. Ашигт малтмалын газрын мэдээллээр нэгдүгээр сард нүүрс олборлогчид 1.9 сая тонн нүүрс борлуулснаас 1.1 саяыг нь экспортод гаргажээ. Үүнийг өмнөх онтой харьцуулахад борлуулалт 3.4 хувь харин экспорт 12.5 хувиар буурсан байна. Энэ оны эхний сарын байдлаар экспортын хэмжээ төлөвлөгөөнийхөө 37.3 хувьтай тэнцэж байгаа бол дотоодын борлуулалт 95.6 хувьтай тэнцүү байна. Экспортлогч компаниудын хувьд “Эрдэнэс Таван Толгой” цанхийн баруун хэсгээс 400 мянган тонн, “МАК” компани 237 мянган тонн нүүрс экспортод гаргажээ. Мөн экспортолсон нүүрсний 80 гаруй хувь нь коксжих нүүрс байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд болох уралдаануудын тов гарчээ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Монголын хурдан морины уралдааны дүрмийн 1.1, 1.14 дэх заалтыг тус тус үндэслэн Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн Хурдан морины уралдаан товлон зарлах, зохион байгуулах тухай 2015 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 02 тоот тогтоол гарлаа. Уг тогтоолд:

1. “Дэлтэй цэнхэр” МСУХ, Их-Уул, Тариалан, Төмөрбулаг сумдаас ирсэн хүсэлтийг үндэслэн 2015 оны уламжлалт аймгийн бүсийн хаврын уралдааныг /дээд гурван нас/ билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн найманд Мөрөн сумын нутагт Их-Уул сумын ЗДТГ, “Их-Уулын хүлэг” МСУХ зохион байгуулах, зүүн бүсийн уралдааныг шинийн 15-нд Тариалан суманд, “Шилдэг хүлэг” бага гурван насны уралдааныг 2015 оны зургадугаар сарын 9-ний өдөр Мөрөн суманд аймгийн бүсийн зэрэглэлтэйгээр зохион байгуулахыг “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүлэгчдэд даалгасугай.

2. Төмөрбулаг сум байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан “Идэрийн хурд” уралдааныг аймгийн бүсийн зэрэглэлтэйгээр 2015 оны долдугаар сард зохион байгуулахыг Төмөрбулаг сумын Засаг дарга Б.Ганзориг, тус сумын МСУХ-ын тэргүүн Б.Энхжаргал нарт үүрэг болгосугай.

3. Аймгийн бүсийн уралдаануудыг уяачид болон уралдаанч хүүхдүүдийн эрх ашигт нийцүүлэн ёслол хүндэтгэлийн өндөр хэмжээнд аливаа хураамж, бооцоо авахгүй зохион байгуулахыг Мөрөн сумын Засаг дарга /Ц.Гансүх/, Их-Уул сумын Засаг дарга /Б.Мянганбаяр/, Тариалан сумын Засаг дарга /Ц.Хөвсгөлдалай/, аймгийн МСУХ-ны тэргүүлэгчид, сумдын салбар холбооны тэргүүн нарт үүрэг болгосугай.

4. Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /С.Цогтоо/-д үүрэг болгосугай гэжээ.

Categories
редакцийн-нийтлэл

Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил: Хувь хүний эрхэнд шууд халддаг ийм байдал газар авсаар байвал утгагүй

-ШҮҮХ ШИЙДВЭРЭЭ ГАРГАЧИХААДБАЙХАД ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ НАР НАДААС МӨНГӨ АВНА ГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА-

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асанЦ.Мөнх-Оргилыг хилээр гарахыг хориглосон гэх мэдээлэлөчигдөр өдөр тутмын заримцахим хэвлэлээр түгсэн юм. Уг мэдээлэлд түүнийг авлига, уул уурхайн асуудлаар шалгагдаж байгаа бөгөөд энэ хэрэгтэй ньхолбогдуулан хилээр гарахыг нь хориглосон тухай өгүүлсэн байв. Өмнө нь Ц.Мөнх-Оргилыг Сүхбаатар дүүргийн шүүхэд дуудсан талаар хэвлэл мэдээллээр цацагдаж байв. Тэрбээр Улаанбаатар хотод байхгүй байгаа аж. Түүнтэй утсаар холбогдож заримасуултад хариу авлаа.

-Таныг авлига, уул уурхайн асуудлаар шалгаж байгаа тул хилээр гарахыг хориглосон гэх мэдээлэл байна. Ямар хэрэгт таныгбуруутган шалгаж байгаа юм бэ?

-Нэгдүгээрт, намайг ямар нэгэн хэрэгт холбогдуулан хуулийн байгууллага шалгаа­гүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Энэ бол худлаа мэдээлэл. Юуных нь авлига, уул уурхайн асуудлаар шалгах вэ дээ. Гүжирдлэгийн чанартай юм байна.

-Авлигын хэрэгт холбогд­сон гэхээр нь Авлигатай тэмцэх газраас тодрууллаа. Миний олж мэдсэнээр тус газраас таныг шалгаагүй гэсэн хариу өгсөн. Тэгэхээр гүжирдлэгийн чанартай мэдээллийг хаа нэгтээгээс тараагаад байгаа болюуны учраас болохыг нь та мэдэж байна уу?

-“Монголын сагсан бөмбөгийн холбоо” Баянгол зочид буудалд өртэй юм байна лээ. Тэр асуудлаар байх.

-Таныг тус холбооныерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ихээхэн хэмжээний мөнгөний асуудалд орсон гэлцдэг. Шүүхээс тайлбар мэдүүлэг авахаар хэд, хэдэн удаа дуудсан ч цааргалаад очоо­гүй гэсэн. Тэр мэдээллээс болсон хэрэг үү?

-Наад мэдээлэл чинь бас дэгсдүүлсэнюм байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо Баянгол зочид буудалд өглөгтэй гэж түрүүн хэлсэн.

Энэ нь шүүхээр шийдэгдээд Сагсан бөмбөгийн холбоо тус зочид буудалд мөнгө төлөхшийдвэр гарсан юм билээ. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан надаас тэр мөнгийг гаргуулах гээд байгаа бололтой. Шийдвэр гүйцэтгэлийн хуудсандчухам юу гэж бичсэнийгби одоохондоо мэдэхгүй байна. Уг нь холбоо, аж ахуйн нэгж байгууллагын өр, авлага, өглөгийг тухайн үед удирдаж байсан хүнээс нь гаргуулах гээд буй нь сонин байна. Хууль дүрмээрээ бол тухайн аж ахуйн нэгж байгууллага хэнд өртэй, тэр өрийгямар байгууллага төлөх нь тодорхой байдаг. Гэтэл тухайн үед удирдаж байсан гээд Ц.Мөнх-Оргил гэдэг хүнээс нэхээд байх юм. Би үүнийг ойлгохгүй байгаа. Шүүхийн шийдвэр гарсан бол тэр холбооны данснаас тэр мөнгийг гаргуулах хэрэгтэй шүү дээ. Энэ бол хэнд ч ойлгомжтой асуудал.

-Тэгвэл энэ таныг Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч байх үед үүссэн асуудал юм уу?

-Тэр үеийн асуудал. Гэтэл холбоог толгойлж байсан хүн буруутай мэтээр олон нийтэд ойлгуулаадбайна. Үүнийг би Нийслэлийншүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гарсан байх гэж таамаглаж байгаа. Хэрэваж ахуй нэгж төрийн бус байгууллагаас болон холбооноос авлагатай бол данснаас нь авчихдаг, эсвэл тус холбооноос гаргуулдаг. Хувь хүнтэй холбоод байх шаардлагагүй. 2013 оноос хойш битус холбооны ерөнхийлөгчөөр ажиллахаа больсон шүү дээ.

-Тухайн үед Баянгол зочид буудал болон Сагсан бөмбөгийн холбоо хоёрын дунд ямар маргаан үүссэн юм бэ. Та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Монголынсагсан бөмбөгийн холбоозочид буудалтай 2012 оны зургадугаар сарын 19-ний өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Азийн залуучуудын сагсан бөмбөгийн аваргашалгаруулах тэмцээнд оролцсон 100 тамирчинг буудалдаа байрлуулах, буудлын нийт үнээс 10 хувь хөнгөлөх үүрэгтэй байсан хэмээн Баянгол зочид буудлын зүгээс шүүхэд нэхэмжлэх гаргасан байдаг. Тус буудлынхан энэ үүргээ бүрэн биелүүлсэн. Харин тус холбоо зардлыг гурав хоногийн дотор төлж барагдуулах үүргээ бүрэн биелүүлээгүй гэж хандсан юм билээ. Иймд тэд холбооноос 66 гаруй сая төгрөг, надаас 11 сая гаруй төгрөг нэхэмжилсэн.

-Шүүх хэргийгхэрхэн шийдвэрлэсэн юм бэ?

-Иргэний хэргийн шүүх “Ц.Мөнх-Оргилболон зочид буудлынхооронд харилцанэрх үүрэг үүсгээгүй, төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байдалд тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Мөнх-Оргилын буруутай үйлдэл нөлөөлсөн гэх нэхэмжлэл үндсэн баримтаар нотлогдоогүй” хэмээнБаянголзочид буудлын шаардлагыгхангах үндэслэлгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон.

-ШүүхЦ.Мөнх-Оргил гэдэг хүндхамаагүй гээд байхад яагаад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтанаас мөнгө нэхээд байдаг юм бэ. Хуулийн байгууллагынхан уялдаа холбоогүй эсвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид буруу ойлгов уу?

-Үүнийг би ч ойлгохгүй байна. Төрийн бус байгуул­лагын тухай хуулийн 12.2-т ТББ-ын гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг заасан байдаг. Үүгээр гүйцэтгэх захирал дор Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах мөн хууль, гэрээнд заасан бусад бүрэн эрхийг эдлэх тухай бий. Миний хувьд 2013 онд Монголын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж Удирдах зөвлөлийн шийдвэрээр Ч.Ганхуяг томилогдсон байдаг тул түүнээс хойш холбооны үйл ажиллагаанд оролцох эрх зүйн үндэслэл байхгүй болсон гэсэн үг. Гэтэл энэ холбоо хоёр хуваагдчихсан байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа шүү дээ.

-Холбооны хоёр хуваагдсан байдал таны энэ асуудалд ямар холбоотой гэж?

-Улсын бүртгэлийн газар ерөнхийлөгч нь солигдвол Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр протоколыгаваачиж өгөөд дараагийнерөнхийлөгчийнхөө нэрийг өөрчлүүлдэг. Тэгж байж баримт бичиг, тамга тэмдэг ньдараагийн ерөнхийлөгчийн мэдэлд ордог. Гэтэл Улсын бүртгэлийн газраас лавлагаа автал Ц.Мөнх-Оргил гэдэг хүний нэрийг өөрчлөөгүй байсан байгаа юм.Одоо Тамир гэдэг залуу бий. Энэ бол шуудтус холбооны удирдах зөвлөл дараа дараагийн ерөнхийлөгчийнхөө нэрийгөөрчилж, солиулаагүй байдлаас үүссэн. Холбооны удирдах зөвлөлийн хариуцлагагүй байдал гэж хэлж болно.

-Таныг хилээр гарахыгбитүүний өдөр хоргилосон гэдэг мэдээллийг авлаа?

-Үүнээс улбаалаадшүү­хийн шийдвэр барагдуулахгүй байгаатайчинь холбоотой хилээр гарах эрхийг чинь хориглоно гэсэн утгатаймэдэгдэх хуудас ирсэн гэсэн. Сар шинийн өмнөхөншинжилгээ хийлгэхээрявсан. Улаанбаатарт очихоороо энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж бодож байгаа.

-Бид мэдээллийг тэнцвэртэйхүргэх үүднээс болсон явдлыг танаас асууж байгаа юм. Та одоо хаана байгаа вэ. Таны ярианаас үзвэлшинжилгээ өгнө гэхээр гадаадад байгаа юм уу?

-Хотод энэ долоо хоногтоо багтаад оччих байх. Бодвол хилээр гарахыг хориглосонюм байлгүй. Болсон зүйл бол ердөө энэ. Түүнээс авлига, уул уурхайн асуудал үүнд ямар ч хамаа байхгүй.Хаанаас Баянгол зочид буудал мөнгө авах нь тодорхой байхад хилээр гарах хориг тавина гэдэг арай дэндэж буй асуудал. Хувь хүний эрхэнд шууд халддаг ийм байдал газар авсаарбайвалутгагүй л юм байна гэв.

Энэ асуудлыг Нийслэ­лийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Н.Цэрэнсодном хариуцан ажиллаж байгаа юм байна. Түүнээс ямар учраас хилийн хориг тавьсан,энэ нь хуульд нийцсэн асуудал уу, шүүх Сагсан бөмбөгийн холбоо гаргана гээд байхад яагаад тэр мөнгийг хувь хүнээс гаргуулах гээд буй зэргийг хууль зүйн үүднээс тайлбарлаж өгөхийг хүсэ­хэд манайд албан бичгээр хүсэлтээ тавь гэсэн хариу өгсөн юм.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
гадаад мэдээ

Солонгост бусдыг хөнөөгөөд амиа егүүтгэсэн хэрэг дахин гарчээ

Хэдхэн хоногийн өмнө Өмнөд Солонгост буутай этгээд хардалтын улмаас гэр бүлийн гурван хүнийг хөнөөсөн харамсалтай хэрэг болсон. Энэ хэрэг намжаагүй байтал өчигдөр Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Хуасон хотын орон сууцанд зэвсэгт этгээд эхнэр, нөхөр хоёрыг буудаж хөнөөгөөд амиа егүүтгэсэн байна. Хохирогчид нь 80 орчим настай хүмүүс байсан бол зэвсэгт этгээд нөхрийнх нь дүү байжээ. Гэмт этгээд хоёр настанг хөнөөх үед бэр нь гарч зугтан цагдаад мэдэгджээ. Өмнөд Солонгост амиа хорлох тохиолдол багагүй гардаг ч долоо хоногийн дотор хоёр ч удаа хүний амь хөнөөгөөд амиа егүүтгэсэн тохиолдол гарсанд иргэдийнх нь зүгээс цочир хүлээж авч байгаа талаар Ариранг телевиз мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийнхээ хөлийг хүйтэн байлгацгаàвал элдэв ханиад, хоолойны өвчнөөс бүрэн сэргийлж чадна гэв

Монголчууд хөлнөөсөө, оросууд толгойноосоо дулаалдаг. Өвлийн тэсгим хүйтэнд орос хүүхнүүд дан шилэн тиркотой, гоёлын шаахайтай хэнэггүй алхаж явдаг. Тэгсэн атлаа уул овоо шиг том малгай өмсчихдөг шүү дээ. Харин монгол ээжүүд хүүхдүүдээ төрсөн цагаас нь л хөдсөөр хөлийг нь ороож, даарчихаагүй биз гэж ирээд л байн байн шалгадаг гээч. Тэгвэл Японы эмч нар иргэддээ “Хүүхдийг нэг сар хүртэл өөртэйгөө адилхан хувцасла, нэг сартайгаас нь хойш өөрөөсөө нэг цамцаар нимгэн хувцасла, хөлийг нь бүү бэгнэ” гэж зөвлөдөг байна. Японы эмч нар энэ тухай зөвлөхдөө хуучин цагийн туршлагаасаа хуваалцдаг аж. Японд 30 жилийн өмнө, хүүүхдийн эмчийн үүдэнд хатгаатай, хоолой нь өвдсөн хүүхдүүд дугаарладаг байсан бол одоо харшилтай хүүхдүүд л ихэвчлэн ирдэг болсон байна. Учир нь, хүүхдийг хөл нүцгэн байлгаснаар Японд ангина гэдэг өвчин байхгүй болжээ. Өөрөөр хэлбэл, хөлийг их бэгнэвэл, хүүхэд өвчлөмтгий болж, ялангуяа хоолой нь байнга өвдөж, цаашилбал ангина, үе мөч, зүрх гээд өвчилдөг гэнэ. Энэ тухай Японд олон жил амьдарсан нэгэн бүсгүй ийн зөвлөлөө. “Нээрээ л ханиад, хоолойн өвчин тусахаараа Монголдоо төрсөн том хүүхэд маань, Японд төрсөн дунд хүүхэд хоёр маань газар тэнгэр шиг зөрүүтэй. Хоолойн мах нь хүртэл эх орондоо төрүүлж, хөлийг нь дулаалж, бэгнэж өсгөсөн том хүүгийнх маань дүүгийнхээсээ өвчлөмтгэй. Японд очсоныхоо дараахан нэгэн өдөр нүд маань орой дээрээ гарах шахаж билээ. Тэр өдөр цас малгайлан орж байв. Гэтэл гудамжинд нэгэн ээж 3,4-хөн сартай болов уу гэмээр хүүхдээ хөл нүцгэн тэврээд явж байв. Дараа нь би хүүгээ цэцэрлэгт оруулав. Гэтэл тэр цэцэрлэгийн 0-6 насны бүх хүүхэд цэцэрлэг дээрээ оймс өмсдөггүй нь маш хачирхалтай санагдаж байлаа. Ийм жишээ маш олныг харсан би Японд төрүүлсэн хүүгээ яг л япон маягаар хөл нүцгэн өсгөлөө. Дараа нь Монголдоо ирээд гуравдахь хүүхдээ төрүүлээд ч мөн л япон маягаар өсгөв. Гэртээ өвөл ч тэр нэг өдөр ч оймс өмсгөж үзээгүй. Бас хүүгээ унтаж байхад нь хөлийнх нь ул хэсгийг хучдаггүй. Миний зарчим бол хүүхдийн маань хөл халуу дүүгж байх юм бол айдаг. Жаахан хүйтэндүү байх юм бол хэвийн байна гэж үздэг. Мөн өөрөөсөө илүү зузаан хувцас өмсгөдөггүй. Одоо миний хүү хоёр нас хүрэх гэж байна. Хоолой нь өвдөхгүй. Би одоо болтол ханиадны эм өгч үзээгүй л байна. Жаахан ханиах гэвэл байгалийн жимсний шүүс өгөөд л болдог. Нэг удаа өрхийн эмч дүү маань “Япон, Монгол хүүхдүүд өөр. Хөлийг нь дулаан байлга” гэж хэлсэн. Би лав үүнтэй санал нийлэхгүй. Бодвол Япон улс судалж шинжлээд эмч нар нь тэгж зөвлөдөг гэж итгэж байгаа. 1970-аад онд, таван хүүхэд өсгөсөн, жирийн ажилчин миний нагац эгч маань хэлдэгсэн. Хүүхдийн цээж, хөл хоёрыг нь нимгэн байлга, харин гэдсийг нь даавуугаар ороож дулаахан байлга, ингэвэл хүүхэд бага өвдөж, ойр ойрхон шээдэггүй гэсэн. Бодвол амьдралынхаа туршлагаас л олж авсан байх даа. Дашрамд хэлэхэд, байрны маань гадаадад очиж байсан ээж нар хэлж байсан. Америк, Сингапур, Солонгос зэрэг оронд хэдхэн сартай хөл нүцгэн хүүхдээ аваад явж байсан ээж нарыг харсан гэнэ лээ. Нялх хүүхдийн физиологийн үйл ажиллагаа их эрчимтэй, томчуудаас илүү биe нь илч дулаан ихтэй тул хэт дулаалах шаардлагаг үй. Хүүхэд маань өөрөө өөрийгөө зохицуулах физиологийн чадвартай. Хэрэв хөл нь даарвал, хэсэг хугацааны дараа аяндаа халуу дүүгээд бүлээцээд ирнэ. Харин байнга дулаалдаг хөл, өөрийгөө дулаацуулах чадваргүй болдог ба цэв хүйтэн байдгаас гадна хоолой нь өвдөөд байдгийг анзаараарай. Ер нь хөл нь хүйтэндүү байхдаа гэмгүй, айх хэрэггүй гэж өөрийн амьдралын туршлагаас ээж нартаа зөвлөмөөр байна” гэжээ.

Categories
мэдээ спорт

“Дүнжингарав-2015” болж байна

Дүнжингарав Шинийн 8-нд болох байсан “Дүнжингарав-2015” уралдаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлоод байсан. Энэхүү хурдан морины уралдаан өнөөдөр Төв аймгийн нутаг Хүй долоо худагт болж байна. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр цаг агаарын нөхцөл байдал хүндэрч цас болон шороон шуургатай, хүйтэн хальтиргаа гулгаатай байх тул хурдан морь үзэх гэж буй иргэд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хурд хэтрүүлэхгүй, урсгал сөрөхгүй байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн алба хаагчдын тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэн хүндэтгэлтэй оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

Хэрэв та “Дүнжингарав-2015” хурдан морины уралдааныг үзэж амжаагүй бол “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас унших боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Хуванцар саванд хадгалсан сүүнд хар тугалга 3-4 дахин их байдгийг тогтоов

Хуванцар саванд хадгалсан сүүнд хар тугалга стандартад заасан хэмжээнээс 3-4 дахин их байдаг болохыг мэргэжлийн хяналтынхан лабораторийн шинжилгээгээр тогтоосон байна. Эдгээр хуванцар савыг монголчууд ахуйн хэрэглээнд өргөн ашиглаж байгаа. Тухайлбал, гэр хорооллын айл болгон ийм саваар усаа зөөж, хадгалж байна. Малчид гэхэд сүү таргаа мөн л хуванцар саванд хийдэг.
МХЕГ-аас “Нарантуул” худалдааны төвд худалдаалагдаж буй 10-120 литрийн багтаамжтай, иргэдийн дунд өргөн хэрэглэгддэг долоон төрлийн хүнсний зориулалтын бус хуванцар савнаас дээж авч Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлжээ. Шинжилгээгээр хуванцар саванд хадгалсан усан дахь аммиакийн агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их гарсан байна.

Мөн хадгалах хугацаа нэмэгдэх тусам химийн бодисын шилжилт нэмэгдэж байгаа нь тогтоогдсон байна. Хуванцар саванд хадгалсан сүүнд хар тугалга стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их, айрганд 4,4 дахин их агууламжтай гарсан аж.

Шинжилгээний дүнд үндэслэн “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг хүнсний зориулалтаар хэрэглэхийг багасгах, “3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой болон тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөн, сэрэмжлүүлж байна. Иргэд, аж ахуйн нэгж олон улсад мөрдөж байгаа, хэрэглэхийг зөвшөөрсөн “1”, “5” гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг хүнсний зориулалтаар хэрэглэж болох юм байна.