Аймгийн прокурорын газраас санаачлан өчигдөр “Хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг хангуулах нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж тус аймгийн Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газар, Даланзадгад сумын Засаг даргын тамгын газар, Тахарын албаны алба хаагчдыг оролцсон байна.
Зөвлөгөөнөөр хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд Даланзадгад сумын засаг даргаас хуульд заасан үүргээ гүйцэтгэн оролцох оролцоог нэмэгдүүлэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял шийтгүүлсэн ялтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газар хамтран тавих хяналтыг үр дүнтэй зохион байгуулах, торгох, эд хөрөнгө хураах ял шийтгүүлсэн ялтны нуугдмал эд хөрөнгийг илрүүлэх ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал зэргийг асуудлуудыг хэлэлцэв. Нэгдсэн зөвлөгөөнөөс зөвлөмж гаргаж оролцогч байгууллагуудад хүргүүлэхээр тогтсон байна.
Month: January 2015
Хан-Уул дүүргийн нийт хороод болон иргэн ААНБ-с ирсэн захиалгийн дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгаа эзэнгүй нохойг устгалд орууллаа. Өнөөдрийн байдлаар эзэнгүй 112 нохойг устгасан байна. Дашрамд хэлэхэд, дүүрэг дүүрэгт ноходустгах тусгай зориулалтын байр байдаг аж.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Улаанбаатарын өвлийн наадам маргааш өдөр Туул гол дээр болно. Наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны мэргэжлийн тамирчид, жуулчдын тэмцээн, нохойтой чарга, өвлийн дугуйн аялал, тэмцээн болно. Мөн нийслэлийн иргэд, жуулчдад зориулж урлагийн тоглолт, өвлийн хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом наадгай, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, халуун хоол ундааны үйлчилгээ явагдана.
Улаанбаатарын өвлийн наадамд оролцох гадаадын жуулчдад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 4, 5 одтой зочид буудлуудад 50 хүртэл хувийн хямдралтай үнээр үйлчлүүлэх боломжийг нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгож байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Яруу найрагчид өнөөдөр өрсөлдөнө
Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит “Мөнгөн цом” яруу найргийн баяр өнөөдөр17:00 цагаас 22 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Эгнэхүүнаадмыг Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил МҮОНР-ийн “Цагаан лавай” студид болох аж.
Тус наадмын гол онцлог нь яруу найрагчид шүлгээрээбус тухайн жилд гаргасан номоороо өрсөлддөг байна.Уг яруу найргийн баярыг анх Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар санаачилж байжээ.
Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт буцаасан. Тухайлбал, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг буцаасан юм. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав.
Төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд гишүүдийн зүгээс хуулийн төслийн нэр томьёог боловсронгуй болгох, хуулийн төсөл бодит хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх, хүүхдэд стандартын боловсрол олгох тухай асуудлыг тусгах, хүүхэд харах төвийн ажилтнуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, бизнесийн сүлжээ үүсэхээс урьдчилан сэргийлэх, хязгаарлах зэрэг заалт оруулахыг санал болгосон байна.
Хэлэлцүүлгийн шатанд байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах явцад гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хуулин дээр байгаа аливаа хориглосон заалтууд заавал зохицуулалттай байх ёстой. Харин хоосон тунхагын шинжтэй заалт байж болохгүй. Хүүхдийг монгол уламжлалт амьдрах ухаанд сургаж хөгжүүлэх гэсэн санааг дэмжиж байгаа ч орчин үеийн дэвшилтэд технологоос хоцруулж болохгүй.
Төсөлд цахим хэрэглээг хасч, телевиз үзэх цагийг 30 минут байсныг 60 минут болгожөөрчлөхөөр оруулж ирсэн байна. Энэ нь нийгмийн ухралт хийж байна гэсэн үг. Хүүхдийн цахим хэрэглээний цаг хугацааг хязгаарлаж болно. Харин огт хасч болохгүй. Цахим хэрэглээг телевиз үзэх хугацаатай адилтгаж өгөх хэрэгтэй гэж байлаа.
Мөн хүүхэд харах төвийн санхүүжилтийн зарчим ямар байхболон хүүхэд харах төвийн үйл ажиллагааашгийн бус гэж байгаа ч ашиг яриад байгаад шүүмжлэлтэй хандаж эдгээрт тодорхой хариулт байхгүй байгааг анхааруулж байв. Түүнчлэн хууль гаргах гэхээр зохицуулалт нь ойлгогдохгүй байна. Нэгдүгээрт энэ нь буяны байгууллага юмуу. Эрх зүйн хүрээндюу гэж ойлгох нь тодорхойгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлж байв.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 706 дүгээр тушаалаарцагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн 53 иргэнийгөнгөрсөн оны аравдугаар сарын 27-ны өдрөөс энэ оны нэгдүгээр сарын 29 –нийгхүртэл хугацаанд цагдаагийнанхан шатнымэргэжил эзэмшүүлэх гурван сарын цагдаагийн мэргэжлийн сургалтыг зохион явуулжээ.
Төгсөгчдөд Цагдаагийн байгууллагын болон Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлого, чиглэл, эрх зүйн зохицуулалт, цагдаагийн алба хаагчдын дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, харилцааны соёл, ёс зүй, албан хэрэг хөтлөлт, цагдаагийн ажил мэргэжлийн онцлог, иргэд байгууллагатай хамтран ажиллах зэрэг ажил, мэргэжилд шаардагдах мэдлэг, чадвар олгох хичээлүүдийг төлөвлөн заажээ.
Цагдаагийн алба хаагчдаас иргэдэд үйлчилгээ, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гэмт этгээдийг баривчлах, бусдын аюулгүй байдлыг хангах, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, техник хэрэгсэл ашиглах болон ажлын байранд тавигдах ур чадвар ахиулахад чиглэгдсэн дадал, чадварыг эзэмшүүлэх гурван сарын хугацаатай сургалтыг зохион байгуулжээ. Цагдаагийн мэргэжлийн сургалтад хамрагдсан төгсөгчдөд гэрчилгээ гардуулсан байна.
“Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер Хиларион Кажуком, Кристобэл Дэвид нарыг шүүх хурал өчигдөр шийдвэрээ гаргаж, тэдэнд 5.6-10 жилийн ял оноосон билээ. Тэгвэл шүүхийн шийдвэртэй холбогдуулан Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-наас мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “2015 оны 1 сарын 30-ны өдөр Монгол Улсын шүүх бүрэлдэхүүн АНУ-ын иргэн Жастин Каплаг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгалаа.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпэр Кэмбэлл болон ЭСЯ-ны хэд хэдэн албан хаагчид шүүх хуралд оролцсон ба шүүх хурлын үеэр орчуулгатай холбоотой асуудал үүсэж байсныг ажигласан. Энэ асуудлаас улбаалан шүүгдэгчид шүүх хурлын үеэр орчуулгыг ойлгохгүй байгаагаа мэдэгдэж, өөрсдийгөө ч мөн ойлгуулж чадахгүй байгаагаа илэрхийлсэн. Ноён Каплагийн хэрэг гурван жил орчим үргэлжиллээ. Шүүх хурлын товыг олон дахин хойшлуулсан, хилийн хориг тавьсан зэрэг нь ноён Каплад ихээхэн бэрхшээлүүдийг дагуулсан.
Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх О. Чулуунбат Монголын хэвлэл мэдээллээр саяхан хэлэхдээ, бизнесийн асуудлаарх маргаанд компани нь холбогдсон гаднын удирдах албан тушаалтнуудыг шүүн таслах, тэдэнд хилээр гарах хориг тавих нь Монгол Улсад орж ирэх гаднын шууд хөрөнгө оруулалтад мэдэгдэхүйц хөнөөлтэй тухай олон улсын хөрөнгө оруулагчдын хэлсэн санааг давтан илэрхийлсэн.
Монгол Улсын эрх барих байгууллагууд өөрийнх нь үндсэн эрхийг зөрчиж байгаа талаарх нэхэмжлэлийг нь НҮБ-ын Хүний эрхийн комисс нягталж үзэхээр хүлээн авсан гэдгийг ноён Каплагийн хуульчдын баг бидэнд мэдэгдсэн. Бид үйл явцыг цаашид анхааралтай ажигласаар байх болно” гэжээ.
Ардчилсан Хүчний Холбоо их хурлаа өнөөдөр хийх юм байна. “Монголоо шинэчилье” уриатай үүсгэн байгуулагдсан тус холбоо таван жилийн ойн баяртаа зориулан их хурлаа хийж буй нь энэ аж.
Их хуралд аймаг, нийслэл, орон нутгийн гишүүдээс бүрдсэн 700 гаруй төлөөлөгч оролцоно. Ардчилсан Хүчний Холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажилладаг бол дэд ерөнхийлөгчдөөр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Арвин, Ж.Батзандан, Д.Батцогт, гүйцэтгэх захирлаар Т.Энхсайхан нар ажилладаг. Их хурлаар таван жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан зочид төлөөлөгчид, гишүүд дэмжигчидтэйгээ хамт өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа тайлагнаж, ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх юм байна.
УИХ-ын дарга, тус холбооны хүндэт ерөнхийлөгч З.Энхболд их хурлыг нээж үг хэлэх бол АХХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ их хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх аж. Их хурлын үеэр таван жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийх юм. Баярын хурал Драмын театрт болно.
Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 566 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-ний дагуу Сургалт, дадлагын төвд 40 иргэнд сургалт байгуулж байна.
Дээрх сургалтын хөтөлбөрт гэрээт харуул хамгаалалтын байгууллагаас үйлчлүүлэгчтэй байгуулдаг гэрээ, зарим байгууллагын дотоод ажлын зохион байгуулалттай холбогдох эрх зүйн актуудаар хамгаалалтын алба хаагчдад олгосон эрх, хүлээлгэсэн үүрэг, ажлын онцлог зэргийг судлах. Сургалтын хөтөлбөрт хамгаалалтын ажилтны ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэжлийн анхан шатны мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, хандлагыг төлөвшүүлэх зэрэг шаардлагатай сэдвүүдийг тусгажээ.
Сар шинэ дөхөж байгаа энэ өдрүүдэд томоохон худалдааны төв захуудад очиж худалдаа хийх боломжгүй иргэдэд боломж олгох үүднээс төвийн зургаан дүүргийн дараах 14 байрлалд үзэсгэлэн худалдааг гаргасан байна. Тухайлбал,
-Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талын талбай,
-Баянзүрх дүүрэгт “SKY” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, “Тэнгэр” бөөний худалдааний төв,
-Сүхбаатар дүүрэгт Чингисийн талбай, Цэрэндоржийн гудамж,
-Баянгол дүүрэгт Лион тауэр,
-Хан уул дүүрэгт “Sky Трейдин”-г ХХК, “Номин 5″ ХХК, ” Home Plaza”-ий-н дотор талд, “Улаанбаатар импекс” ХХК,
-Сонгинохайрхан дүүрэгт “Сийлбэр” Худалдааны төв, “Сувдан төв” зэрэг газруудад цагаан сарын баярын үзэгсгэлэн худалдаа гарч байна.