Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эмч нарыг төрийн санхүүжилтээр сургана

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод Хүүхдийн эмнэлэг байгуулахтай холбогдуулан хүүхдийн мэргэжлийн чиглэлээр үндсэн /резидент/ болон төрөлжсөн мэргэшлээр эрчимжүүлсэн сургалтанд эмч, сувилагч нарыг ажлын байраар хангаж, төрийн санхүүжилтээр сургахаар болжээ. Энэхүү сургалтад Ерөнхий мэргэжлийн эмч, хүүхдийн эмч, сувилагчдыг хамруулна. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх, бакалаврийн болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тухайн мэргэжлээрээ эрүүл мэндийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, албан хаагчийн анкет зэргийг бөглөж, нийслэлийн нутгийн захиргааны Хангарьд ордоны 901 тоотод бүртгүүлэх юм байна

Categories
мэдээ нийгэм

Онцгойгийнхон онцгой байдалд ажиллана

Шинэ жилийн баяр амралт нэгдүгээр сарын 1-нээс 4-ний өдрүүдэд бүх нийтээр амрахтай холбогдуулан Онцгой байдлын албаны албан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Оны эхний өдрүүдэд зүүн зүгийн нутгаар, нэгдүгээр сарын 3-нд баруун зүгийн нутгийн зарим газраар цас орно. Нэгдүгээр сарын 2, 3-нд баруун болон говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул иргэд аян замд гарахдаа автомашин техникийн бүрэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцаслах, замын хальтиргаа гулгаанаас үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Хэдий цас орж хүйтний эрч чангарсан ч гол мөрнүүдийн мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байж баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна.

Мөн аж ахуйн нэгж байгууллагын хувьд барилга байгууламжийн дулааны шугам сүлжээний эвдрэл, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, өдөр тутмын хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах зэргээр аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Бичил бизнесийн төслүүдэд 939 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

Бичил бизнесийг дэмжих сангаас тусгай зөвшөөрлөө авсан 10 хүнд Хадгаламж зээлийн хоршоодтой хамтран ажиллах батламж гардуулах ёслолын арга хэмжээ болжээ. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Хөдөлмөрийн газрын дарга Н.Тунгалаг болон Хадгаламж зээлийн хоршоодын төлөөлөл оролцсон байна.

Нийслэлийн Засаг дарга ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Иргэд өмнө нь өөрсдөө сууж байгаад зээлээ шийддэг хөрөнгө мөнгө байхгүй байсан. НИТХ-аар нэг хороонд 100 саяар төсөвлөн нийт 15,2 тербум төгрөг батлуулсан. Харин ийм сайхан боломжийг ашиглан санхүүжилтийнхээ эрхийг нээлгэсэн эхний 10 хоршоонд батламж гардуулах гэж байна. Та бүхэн маань цаашдаа амжилттай ажиллавал Жижиг дунд үйлдвэрийн төсөлд хамрагдах боломжтой. Харин бичил зээл амжилтгүй хэрэгжвэл зогсоохоос өөр аргагүй амжилт хүсье” гэлээ. Одоогоор нийслэлийн 152 хороонд 202 удаагийн сургалт зохион байгуулж 12031 иргэнд мэдээлэл зөвлөгөө өгснөөр 125 хороо Хадгаламж зээлийн хоршоог шинээр үүсгэн байгуулж, 22 хоршоо Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авчээ. Бичил бизнесийг дэмжих сангаас тусгай зөвшөөрлөө авсан 10 Хадгаламж зээлийн хоршооноос ирсэн 219 төсөлд 939.9 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Жирэмсэн эхчүүд кола ууж болохгүй

Хэрэв та хүү охин хоёрын аль нэгийг хүсэж байгаа бол үр тогтохоос гурван долоо хоногийн өмнөөс эхлэн тусгай хоолны дэглэм барих ёстой юм байна. Хэрэвхоолны дэглэмээ зөв барьж чадвал хүү юмуу охин төрүүлэх боломж 80 хувиар биелэх магадлалтай гэнэ. Хүү хүсч байвал охин хүссэн хүнээс өөр дэглэмээр хооллоно гэсэн үг. Охинтой болохыг хүсвэл сүүн бүтээгдэхүүн, мал амьтны мах, самар, өндөг, жигнэж болгосон хоол хүнсийг бага хэрэглэж , сахар, зөгийн бал, жимсний чанамал болон бусад амттан болгоныг аль болох их идэж, хиам, төмс эрдэнэшиш, лаазалсан ногоонуудаас аль болох зайлсхийх хэрэгтэй аж. Хүүтэй болохыг хүсвэл хоолоо аль болох давс ихтэй хэрэглэх ёстой аж. Мөн мал, амьтны мах, мөөг, төмс, хатаасан вандуй, банана, интоор, абрикос, персик гээд бүх төрлийн жимсийг сайн идэх учиртай гэнэ. Харин сүүн бүтээгдэхүүн болон ногооны салат бүх төрлийн самар, хушга, газрын самар, цай кофе, дарс, шар айраг, содтой ус, рашаан, какао болон сүүн шоколад ууж болохгүй юм байна. Нэг зүйлийг сануулахад түүхий сүүнд элдэв төрлийн нян, бичил биетүүд түргэн үрждэг учир жирэмсэн эхэд тохирохгүй аж. Дуу дуулах үед гэдэсний, тэр дундаа савны булчингийн агшилт явагддаг гэдгийг санахад илүүдэхгүй. Кола их хэмжээгээр уух нь цусанд сахар шимэгдэх таатай нөхцөл бүрдүүлж, харин бие дэх ийм ундааны цусыг чихэршүүлэх индекс өндөрссөнөөс болоод ундаа уусны дараа глюкозын сийвэнгийн хариу үйлдэл үүсч, улмаар бета-уургийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Үүнээс гадна, хийжүүлсэн их хэмжээний сахар хэрэглэх нь инсулин ялгаруулдаг нойр булчирхайн бета-уургийн үйл ажиллагаа өөрчлөгдөхөд хүргэдэг юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Рок попынхон шинэ жилээ тэмдэглэнэ

Рок, попынхон өнөөдөр шинэ жилээ тэмдэглэх гэж байна. Арванхоёрдугаар сарын туршбайгууллагуудын шинэ жилийг дуугаараа баясгадаг урлагийнхан нэгдүгээр сарын 2-ндбаяраа тэмдэглэдэг нь уламжлал болсон билээ. Тэд шинэ жилээ хэвлэлийнхний хараанд өртөхгүйгээр”нууцаар” тэмдэглэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгойгийнхон мянга гаруй хүний амь аварчээ

Монгол Улсын хэмжээнд 2014 онд 4928 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож Онцгой байдлын албаны албан хаагчид 1017 эрдэнэт хүний амь насыг аварч, төр болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 22,8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг аюулаас хамгаалжээ. Онцгой байдлын газрын аврагч гал сөнөөгчид “Барс” худалдааны төв, “Улаанбаатар” телевиз, нэгдүгээр дөчин мянгат, Шангри Ла зочид буудалд гарсан томоохон гал түймрийг мэргэжил, ур чадварын өндөр түвшинд ажиллан цаг алдалгүй шуурхай унтрааж, 543 хүн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 22.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна.

Categories
мэдээ нийгэм

МҮОНРТ -ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдана

УИХ-ын өнгөрсөн сарын 25-ны нэгдсэн чуулганаар Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, шинэ бүрэлдэхүүнийг баталсан. Өнөөдөр 13.00 цагаас МҮОНРТ -ийн Үндэсний зөвлөлийн энэ оны анхны хуралдаан болох юм байн.

Categories
гадаад мэдээ

Украины төв талбайд жагсаал болов

Украины Киев хотын Майданы талбайд Баруун жигүүрийн идэвхтнүүдийн төлөөлөл болсон 2000 хүн жагсаал зохион байгуулсан байна. Хэт үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөнийг үндэслэгч Степан Бандерагийн мэндэлсний 106 жилийн ойгоор жагссан нь энэ аж. Хэт үндсэрхэг жагсагчид Оросын хоёр сэтгүүлчийг зодож, эд хогшлыг нь дээрэмдсэн байна. Степан Бандера нь дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудын зэвсэгт хүчинтэй нэгдсэн ч германчуудад баривчлагдаж, хорих лагерьт олон жилийг өнгөрүүлсэн хүн юм байна. 2010 онд Украйны Ерөнхийлөгч нь энэ хүнийг үндэсний баатар хэмээн өргөмжилжээ

Categories
мэдээ нийгэм

Нохой сонирхогч залуус цуглажээ

Сүүлийн жилүүдэд хүүхэд залуус олон янзын цэвэр үүлдрийн нохойг тэжээн сургаж, тэмцээн уралдаан зохиох болсон билээ. Шинэ оны эхний өдөр буюу өчигдөр нохой сонирхогч хэсэг залуус хотоос зайдуу гарч уулзалт зохион байгуулжээ. Энэ үеэр овчарка үүлдрийн нохдын эзэд өөр хоорондоо туршлага солилцсон аж. Мөн нохой тэжээх сургах сонирхолтой хүүхэд залууст нохойны хоол тэжээл, өсөлт хөгжлийн талаар зааж зөвлөгөө өгсөн юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Литва- Евро бүсийн 19 дэх улс

Евро хэмээх мөнгөн нэгжийг хамтдаа хэрэглэдэг Евро бүсийн отгон гишүүнээр Балтикийн жижиг улс Литва 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс албан ёсоор элсэж 19 дэх гишүүн нь боллоо. Тэд энэ гэр бүлд элсэх өргөдлөө 2007 онд өгсөн ч төсвийн алдагдал, инфляцийн өндөр хувь, өрийн үзүүлэлт нь саад болсоор өдийг хүргэжээ. Дээрх эдийн засгийн үзүүлэлтүүдээ сайжруулсан Литва өнөөдрөөс эхлэн үндэсний мөнгөн нэгж литагаа 3.52 лит-нэг евро гэх харьцаагаар бүх банк тооцооны газруудад сольж эхлэх аж.

Б.Хулан