Categories
мэдээ нийгэм

2015 оны онцлох хүүхдүүдийн тухай “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы амралтын өдрийн дугаар уншигчдын гар дээр хүрч байна. Өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрэнд улиран одож буй 2015 онд дотоодын болон олон улс, тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд амжилттай оролцон нэрээ дуурсган, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан шилдэг хүүхдүүдийн талаарх мэдээ нийтлэлийг онцоллоо. Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүүхдийн төлөө үндэсний газраас жил бүр шилдэг хүүхдүүдээс сонгон “Оны онцлох”-ыг тодруулдаг уламжлалтай билээ. Мэдээллийн үргэлжлэлийг есдүгээр нүүрнээс уншаарай. Мөн тэргүүн нүүрэнд спортын салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Бөртэ чоно”-ын эздийг онцоллоо. Хоёрдугаар нүүрэнд УИХ-ын чуулганы дэлгэрэнгүй мэдээллийг орууллаа. Өчигдрийн чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг баталсан юм. “Өдрийн сонин“-ы Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрнээс “Монголын тэрбумтнууд нийлж байгаад Улаанбаатараа утаагүй болгоцгооё” нийтлэл хэвлэгдлээ. Дэлхийн тэрбумтнууд “Бултаараа дэлхийгээ ухаалаг эрчим хүчээр аварцгаая, утаагүйгээр хөгжил өөд тэмүүлцгээе” гэсэн уриа гарган хамтран ажиллахаар болсон билээ. Билл Гейтсээс эхлээд цэнхэр гаригийн хөрөнгө мөнгөтэй хэсэг элдэв хаягдалгүй, эцэс хожим нь харамсах зүйл багатай цөмийн эрчим хүчинд хамаг байдгаа цацаад эхэлчихсэн. Тэгвэл саяхан цахим ертөнцөөр “Монголын тэрбумтнууд нийлж Улаанбаатараа утаагүй болгоё” хэмээн жиргэцгээх болжээ. Энэ талаар манай сэтгүүлч Ц.Баасансүрэн “Монголын тэрбумтнууд нийлж байгаад Улаанбаатараа утаагүй болгоцгооё” нийтлэлээ бичсэн байна. Амралтын өдрийн “Өдрийн зочин”-оороо Гиннесийн номонд бичигдсэн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалыг онцолсон юм. Тэрбээр мэргэжлийн сумод 35 түрүүлсэн амжилтаараа ийнхүү геннист бичигджээ. “Өдрийн зочин” буланг тавдугаар нүүрнээс уншаарай. Мөн бямба гаригийн брэнд булан болох “Нэг ангийнхан” буландаа байгаль хамгаалах үйлсэд амиа зориулсан Т.Лхагвасүмбэрэл агсны ангийнхныг онцолсон юм. Толгой залган суусан ангийнх нь нөхөд түүнийг хэрхэн дурсан ярьсныг зургадугаар нүүрнээс уншаарай. Эдгээр болон бусад цаг үеийн сонирхолтой мэдээ мэдээллийг манай сонины бямба гаригийн дугаараас хүлээн авч уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *