Categories
мэдээ нийгэм

2015 оны Анагаах ухааны шилдэг бүтээлүүд шалгарчээ

Монос Сангийн нэрэмжит 2015 оны Эмзүйн шинжлэх ухааны болон Анагаах ухааны шилдэг бүтээлүүд шалгарлаа

Монос Групп нь Эрүүл мэнд, спортын яамтай хамтран 1996 оноос 2012 оныг хүртэл жил бүр Эмзүйн шинжлэх ухааны болон Анагаах ухааны салбарт үр бүтээлтэй ажиллаж, эрдмийн бүтээл туурвиж буй эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор багш нарынхаа ажлыг дэмжин оны шилдэг бүтээлүүдийн эздийг тодруулсаар ирсэн билээ.

Харин 2015 оноос эхлэн оны шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээг Монос Сангийн нэрэмжит болгон цаашид үргэлжлүүлэн жил бүр уламжлал ёсоор зохион байгуулахаар болсонтой холбогдуулан энэ оны шилдэг бүтээлүүдийг өнөөдөр буюу 12 сарын 15ны өдөр тодруулан шагнал гардуулах ёслолын арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Монос Сангийн нэрэмжит 2015 оны Эмзүйн шинжлэх ухааны болон Анагаах ухааны шилдэг бүтээлээр:

  • Монгол Улсын гавьяат багш, поктор, профессор, академич Д.Дүнгэрдоржийн “Эмийн шинжилгээний стандарт аргачлалууд ном”,
  • Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич Ш.Болдын “Монголын Анагаах ухааны түүх 4-н боть ном”
  • Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор М.Сүхбаатарын “Хүүхдэд хэрэглэх 1500 эмийн тун, жор ном” бүтээлүүд шалгарлаа

Шилдэг бүтээлийн эздэд Монос Сан болон Эрүүл мэнд, спортын яамны нэрэмжит батламж, 5 сая төгрөгийн мөнгөн шагналыг Монос Группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Бат-Эрдэнэ нар албан ёсоор тус тус гардууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *