Нийслэлийн Эрүүл мэндиийн газраас 2014 оны үйл ажиллагаа, ажил хөдөлмөрөөрөө манлайлсан эрүүл мэндийн байгууллага, салбарын шилдэг ажиллагсадаа шалгарууллаа. Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч ажиллагсдыг урамшуулах ажлыг жил бүр зохион байгуулахаар тусгагдсан бөгөөд энэ онд ажил үйлсээрээ шалгарсан 248 эмч, эмнэлгийн ажиллагсад, 15 эрүүл мэндийн байгууллага, 46 өрхийн эрүүл мэндийн төвийг шалгаруулан урамшууллаа. Өргөмжөл гардуулах ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, НЭМГ-ын дарга Ш.Энхбат нар оролцсон бөгөөд салбарын хэмжээнд ажил үйлсээрээ манлайлсан “Хүрээ” амаржих газар, Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон салбартаа тэргүүлэгч 12 эрүүл мэндийн байгууллага өргөмжлөл хүртлээ.
Month: December 2014
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой, шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан хүлээн авалт хийх, баяр ёслол тэмдэглэхдээ иргэд, үйлчлүүлэгчдийн болон өөрсдийн амар амгалан тайван, аюулгүй байдлыг хангаж, зөв боловсон, соёлтой үйлчилж, баяр ёслолыг гэмт хэрэг, зөрчилгүй, тэмдэглэн талаар сэрэмжлүүлгийг хүргэж байна.
-Аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн ажилтан алба хаагчдын шинэ жилийн баярыг тэмдэглэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ёслолын арга хэмжээнд оролцож байгаа алба хаагч, ажилчдадаа зориулан нийтийн унаа тээврийн хэрэгслийг ажиллуулах шаардлагатай.
-Ганц нэгээр болон харгалзах хүнгүй яваа архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж гэрээт такси үйлчилгээнд суулган гэрт нь хүргүүлэх арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулах
-Байгууллага аж ахуй нэгжийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зохион байгуулагч, удирдах албан тушаалтан нарт ажилтан албан хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах, гэрт нь хүргэж өгөх талаар зөвлөх, хороо хариуцсан хэсгийн байцаагчтай хамтран санамж, сэрэмжлүүлэг боловсруулж, үйлчлүүлэгч нарт тарааж өгөх, харагдахуйц газарт байрлуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
-МУ-ын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7-р зүйлийн 7,8 дахь заалт, 6 дугаар 6.1 дэх заалтуудыг баримтлан ажиллах
-Үйлчлүүлэгч иргэдийн бичиг баримтыг шалгах, 21 насанд хүрээгүй, бичиг баримтгүй хүнд үйлчлэхгүй байх
-Хуульд заасан цагийн хуваарийг чанд мөрдөн ажиллаж, Пүрэв, Баасан, Бямба гаригт 03.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах үедээ 00:00 цагаас хойш архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх
-Цагдаагийн байгууллага алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулахгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллаж, шинэ жилийн баярын үйл ажиллагааг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна гэжээ.
Шинэ жилийн баярыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсээс дүүрэг бүр нутаг дэвсгэрийн хэмжээндээ шинэ жилийн баярын уур амьсгалыг бүрдүүлэх үүрэг өгсөн. Энэ үүргийн дагуу нийслэлийн 9 дүүрэг аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран гудамж, талбайд гэрлэн чимэглэл хийж, шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүллээ. Тухайлбал, СХД –ийн “Талх чихэр” ХХК цаа буга хөлөглөсөн өвлийн өвгөний цас мөсний хотхон, Налайх дүүргийн 7 хорооны 22 байгууллага, 8 аж ахуйн нэгж гэрлэн чимэглэл хийж, 2 дугаар хорооны Хуульчдын гудамжны 29 модыг чимэглэсэн байна. Баянгол дүүрэг “100 өвлийн өвгөний баяр”-ын парадыг Дүүргийн Энэбиш, Ард Аюуш, Энхтайвны өргөн чөлөөнөөс гадна гэр хорооллын гудамж, талбайд зохион байгуулснаараа өмнөх жилүүдээс онцлог болсон. Мөн Багануур дүүрэг Д.Нацагдоржийн гудамжны дагуух мод болон төв талбайнхаа гэрлэн чимэглэлийг хийж бүрэн асаасан байна. Хан-Уул дүүргийн Чингис хаан нисэх онгоцны буудал, “АПУ” ХХК, “Таван богд” ХХК, “MSM” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагууд шинэ жилийн уур амьсгал бүрдүүлж, иргэддээ бэлэг барьжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Шинэ жилийн баярын үеэр хувь хүн, албан байгууллагууд олон нийтийн арга хэмжээнд зохион байгуулж, ресторан болон бусад нийтийн хоолны газарт баяраа тэмдэглэдэг. Энэ өдрүүдэд иргэд хоолны хордлого авах, томуу тусах, осол гэмтэлд өртөх зэргээс үүдэн эмнэлгүүдийн ачаалал эрс ихэсдэг билээ.
Иймд дараахь зөвлөмжийг хүргүүлж байна.
Архи, дарснаас татгалзах,
Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх.
Хоол ундыг тохируулан хэрэглэх.
Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуугаас сэргийлэх.
Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд илүү анхаарал хандуулах.
Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах.
Агаарын бохирдлоос хамгаалж өглөө оройд гадагшаа гарах бол амны хаалт хийх.
Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угааж байх.
Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах хэрэгтэй юм.
Мөн гудамж талбайд хүн осгосон байвал, эсвэл ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй болсон тохиолдол зэрэгтэй таарвал та яаралтай тусламжийн 103, 102 дугаарын утсанд мэдэгдээрэй.
Өсвөр үе, насанд хүрэгчдийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээнийг зохион байгуулсан байна. Тэмцээнд долоон байгууллагын 50 гаруй тамирчин өрсөлдөхөд “Төв цэнгэлдэх хүрээлэн” клуб 158 оноогоор тэргүүлж, “Алдар” спорт хороо 97, ТСБТСДуС-ийн баг 87 оноогоор удаах байрт оржээ.
Монголын тэшүүрийн холбоо ирэх онд олон тэмцээн уралдаанд тамирчдаа оролцуулах тул 2015 оны хотын аваргаа он солигдох торгон мөчид ийнхүү шалгаруулсан аж.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Улаанбаатар хотын цагдаагийн газар 2014 оны хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, алдаа оноогоо хэлэлцэн, ажил мэргэжлийн аваргуудаа тодрууллаа.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын “Бүтээлч тэргүүний хамт олноор” Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн цагдаагийн хурандаа Л.Баярсайхан даргатай хамт олон шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар, “Тэргүүний алба хаагчаар” Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэд бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Бакыт, Нийтийн хэв журам хамгаалах газрын Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн хамгаалалт, төлөвлөлт хариуцсан ахлах офицер, цагдаагийн хошууч Г.Бадрахзул нарын 4 алба хаагч,
“Ажил мэргэжлийн шилдэг төлөөлөгчөөр” Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан төлөөлөгч, цагдаагийн ахмад Ц.Хишигбаяр, Ажил мэргэжлийн шилдэг мөрдөн байцаагчаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад С.Батзориг нарын 13 алба хаагч,
“Оны онцлох алба хаагчаар” Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Э.Товуудорж, цагдаагийн хошууч Ч.Ганзориг, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Ялалт нарын 7 алба хаагч тус тус шагнагдаж өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Мөн Нийслэлийн Засаг Даргын тамгийн газраас ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчийг шагнаж урамшууллаа.
Иргэдийг мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй явахгүй байхыгОнцгой байдлын ерөнхий газраассанууллаа. Хэдийгээр цас орж хүйтний эрч чангарсан ч гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй , мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байж баталгаат зам, гүүрээр зорчихыг анхааруулав.
Нийслэлийн онцгой байдлын газраас шинэ жилийн баяр зохион байгуулах 181 объект, худалдаа эрхэлдэг 94 иргэнийг шалгасан байна. Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламж, мөн худалдааны төв, зах, хүнс барааны дэлгүүр, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс шинэ жилийн тоглоом хэрэгсэл худалдаж буй иргэдийг хамруулан пиротехникийн хэрэгслийн борлуулалтанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан аж. Шалгалтаар Хан-Уул дүүрэгт 15, Баянгол дүүрэгт 35, Чингэлтэй дүүрэгт 25, Сүхбаатар дүүрэгт 19, Сонгинохайрхан дүүрэгт 5, Баянзүрх дүүрэгт 57, Налайх дүүрэгт 8, Багануур дүүрэгт 12, Багахангай дүүрэгт 5 объект тус тус хамрагджээ.
Нийт 181 объект болон нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдаж буй 94 иргэнийг шалгахад 636 зөрчил илрүүлжээ. Улмаар 185 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 36, мэдэгдэл 126, дүгнэлт 3, ажиллагаа зогсоох тогтоол 1, танилцуулга 4-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байгаа юм байна.
Нийслэлийн гэр бүл хөгжлийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо зэрэг байгууллагууд хамтран шинэ жилийн баярыг зөв зохистой тэмдэглэж өнгөрүүлэх талаар сэрэмжлүүлэг гаргажээ.
Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, хүүхдүүдийн хэсэг бүлгээрээ зохион байгуулж байгаа арга хэмжээг насанд хүрэгчдийн хараа хяналтгүй хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, хараа хяналтгүй гуйлга гуйх, хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн талаарх мэдээллийг 102,108,107 утсуудад мэдэгдэх, зам хөндлөн гарч байгаа хүүхдүүдэд туслан зам гаргаж өгөх тухай ажилтнуудаа идэвхжүүлэх, хоол хүнснийхээ хэрэгцээг тохируулах, ажилтан албан хаагчдаа гэр бүлээрээ сайхан баярлах боломжоор хангах талаар төлөвлөлт хийх тухай уриалга гаргасан байна.
Нийслэлийн засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй “Мөнгөн үдэш” арга хэмжээ өнөө орой 21.00 цагаас эхэлж 00.00 цаг хүртэл үргэлжилнэ. Чингэсийн талбайн баруун зүүн талд тээврийн хэрэгслийн зогсоолын талбай бага байдгаас жолооч нар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд автомашинуудаа байрлуулан, хөдөлгөөний ачааллыг ихэсдэг тул төв талбайн ойролцоо байдаг бүх зогсоолын талбайг үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар болжээ. Тухайлбал, Хангарьд ордны баруун талын зогсоол, Улаанбаатар зочид буудал, Спортын төв ордны баруун зогсоол, Драмын театрын зогсоолууд үнэгүй үйлчлэх аж.
Түүнчлэн Нийтийн тээврийн газраас энэ өдөр шөнийн 01.00 цаг хүртэл 28 автобусаар иргэдэд үйлчлэхээр болсон юм.