Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН Засгийн газарт хамтарна

АН, МАН-ын ажлын хэсэг баасан гаригийн 22.00 цаг хүртэл зөвшилцсөний үр дүндхамтарсан протоколд гарын үсэг зурсан байна. Тиймээс Ардын намын Удирдах зөвлөл хойшлуулсан Бага хурлаа бямба гаригийн 13.00 цагт хийхээр шийджээ. Ингээд товлосон цагаасаа 30 минутын дараа МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхлэв. Мэдээж энэ хурлаар МАН Засгийн газарт орох эсэхээ шийдэх байлаа. Энэ үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгч байхын тулд хэвлэлийн нэг цэгийн үйлчилгээ нээсэн байв. МАН-ын Бага хурал 310 гишүүнтэй. Харин энэ өдөр 230 гаруй төлөөлөгч ирсэн юм. Хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт даргалсан бол намын дарга М.Энхболд эхэнд нь илтгэл тавьжээ.

Үүний дараа асуулт хариултдаа орсон байна. Энэ хооронд МАНиргэдийн дунд явуулсан судалгааныхаа дүнг хэвлэлийнхэнд танилцуулав.Судалгаандесөн дүүрэг, арван аймгийн 2500 иргэн хамрагдсан. Тэдний 52.6 хувь нь МАН АН хамтарч засаг байгуулах нь зүйтэй гэж үзсэн тухай судалгаа хийсэн байгууллагынхан нь ярив.Дараа ньН.Номтойбаяр гишүүнмэдээлэл хийсэн юм. Тэрээр “Намуудын ажлын хэсгийн уулзалтаарсайд нарын томилгоо тохиролцооны асуудал яригдаагүй. Өрийн хязгаарыг нэмэхгүй гэдэг дээр санал нэгдсэн. Манай намын Удирдах зөвлөл 94 хувийн саналаар АН-тай хамтарч засаг байгуулахыг дэмжсэн” хэмээн мэдэгдэв. Энэ мэтчилэн Су.Батболд, Ж.Энхбаяр нарын гишүүд ээлж дараалан мэдээлэл хийсээр байв. Энэ бүхнээс нь МАН-ын Бага хурал АН-тай хамтарна гэдэг шийдвэр гаргах нь урьдчилаад тодорхой болсон юм.Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч МАН-ын Бага хурлын гишүүдэд хандаж “Хоёр нам хамтарч Засгийн газар байгуулахыг та бүхэн дэмжинэ гэдэг итгэлтэй байна” гэсэн үгтэй илгээмж хүргүүлсэн байна.

Харин Бага хурлын явц да­руухан, маргаан мэтгэлцээнгүй өрнөсөн тухай эх сурвалж хэлсэн юм. Санал, шүүмжлэл хэлсэн 20 гаруй гишүүний дийлэнх нь хамтарсан Засгийн газрыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Р.Буд “АН-ын зүгээс МАН-д хамтран засгаа байгуулах санал хүргүүлснийг нь дэмжихээс аргагүй. МАН ард түмний эрх ашгийг тэргүүнд тавих ёстой. Гэхдээ АН зөвшилцлөөсөө ухарвал эргээд Засгаас гарч болно гэдгийг ойлгох хэрэгтэй” гэх мэтээр ярьжээ.

Нөгөө талд Ардын намын зарим гишүүн “Төрийн эрх барилгүй хоёр жил гаруй явчихсан чинь манайхан цөм “өлбөрч” үхэх гэж байх шиг байна лээ. Бүгд л АН-тай хамтаръя гэж долигонолдоод хатуу үг хэлэх хүн олдоогүй” хэмээн ярих нь ч байв.Хурлын үеэр шүүмжлэл хэлсэн хүн нь Ц.Нямдорж. Тэрээр “АН ядрахаараа манайхыг гуйдаг. Чадрахаараа биднийг шоронд хийдэг” гэх мэтчилингээр хэлсэн ч эцсийн мөчид АН-тай хамтрахыг дэмжсэн сурагтай. Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “МАН энэ засагт орохгүй. Бид засагт орох гэж Ерөнхий сайдыг огцруулаагүй. Алдаатай бодлогыг нь зогсоох гэж огцруулсан юм” гэх мэтээр үг хэлжээ. Энэ мэтээр гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад дийлэнх нь АН-тай хамтрах нь зөв гэж үзжээ. Ийнхүү өдөржин хуралдсан МАН-ын Бага хурал орой 22.00 цагийн үед тарсан байна.

Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр бол Ардын нам АН-тай хамтарч засаг байгуулахдаа таван сайд болон тэргүүн шадар сайдын суудлыг авахаар тохирсон сурагтай. Сайдын суудалд очих хүмүүсийн нэр ч хэдийнэ тодорхой болсон тухай дуулдаж байна.

Харин Их Тэнгэр дэх Ерөнхий сайдын өргөөнд АН, МАН-ынхан өчигдөруулзаж, албан бус зөвшилцөл хийсэн сурагтай байна.

М.УНДРАМ

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

С.Дэмбэрэл: Сонгуульд зориулаагүй, эдийн засгийн хямралаас гаргах хуулийг батлах ёстой

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Нэлээд дэлгэрэнгүй ярьцгаасан гэсэн. Бизнес эрхлэгчид ямар санаа оноотой байсан бэ?

-Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдчихоод чуулганы индэр дээрээс хэлсэн үгийг бүгд мэдэж байгаа. Түүн дээр bell out гэж нэг томъёолол хэлсэн. Хувийн хэвшлийг түшиглэж, дэмжиж байж эдийн засгийн хүндрэл, хямралтай байдлаас гарна гэдгийг хэлж байсан. Тийм болохоор миний зүгээс 28 дахь Ерөнхий сайдыг бизнес эрхлэгчидтэй уулзуулъя гэсэн хүсэлт тавьж пүрэв гаригт уулзуулсан. Энэ нь ганц удаагийн уулзалт биш цаашид хэд хэдэн удаа уулзах байх. Эхний уулзалтад МҮХАҮТ-ын тэргүүлэгч 30 гаруй компани, зөвлөлийн 60 орчим компани болон бусад томоохон компани, банк санхүүгийн байгууллага, CEO клуб, Хувийн хэвшлийн үндэсний зөвлөл, Ажил олгогч эздийн холбооны төлөөлөл оролцсон. Компаниуд өөрсдөд нь тулгарсан хүндрэл гэхээсээ илүү Монгол Улсын эдийн засаг бизнесийн орчин, эдийн засгийн төлөв байдал, ирэх онд эдийн засаг ямар байх вэ, цаашид Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд юу хийгдэх вэ гэдэг талаар гол яриа өрнөсөн.

Компанийн төлөөллүүд бизнесийн орчин дахь болохгүй байгаа зүйл, Засгийн газар яавал эдийн засгийн хямралаас гарах ёстой талаар ярьсан. Энэ бүхнийг бүлэглээд үзэхээр хамгийн нэгдүгээрт, хууль эрхзүйн орчны талаар хэлж байна. Зөвшөөрөл, лиценз, стандарт, хяналт шалгалт, гааль татвар гээд энэ бүхэнтэй холбоотой асуудлуудыг оруулж ирж байгаа ч гэсэн хууль эрхзүйн орчин бүрдүүлэх процесс УИХ дээр яагаад удаад байдаг юм гэдэг талаар хэлсэн. Үнэхээр хямралаас гаръя гэж байгаа бол эдийн засаг, бизнес санхүүтэй холбоотой хуулиудыг нэн тэргүүн ээлжинд батлаасай гэсэн нийтлэг хүслийг компаниуд илэрхийлсэн.

Бизнес эрхлэгчид гүйцэтгэх засаглалын талаар ямар байр суурьтай байх юм?

-Гүйцэтгэх засаглал хуулийг нь батлаад өгдөг. Гэтэл дунд, доод түвшиндээ урьдын адил хяналт шалгалт, дарамт хэвээр байгаа. Үүнээс гарахын тулд гаргасан хууль тогтоомж шийдвэр мөрдөгддөг орчныг бүрдүүлэхгүй бол ямар ч гоё үг хэлж, сайхан амлалт өгөөд, хичнээн сайн төлөвлөгөө боловсруулаад хана мөргөөд байгаа гэдгийг сануулсан.

Муу муухай зүйл бат бэх оршин тогтнож байгаа тул үүнийг нурааж, аливаа байгууллага, яам, аймаг нийслэл бизнесийн орчинг хэрхэн бүрдүүлж байна гэдгийг анхаар. Бизнес эрхлэгчдэд нэг цонхны үйлчилгээ, хил гаалиар гарахад шаардаж буй бичиг баримтыг цөөрүүлэхээс эхлээд цаг хугацааг хэмнэх хэрэгтэй байна. Бизнесийнхний хувьд цаг бол алт байдаг. Гэхдээ алт гэж шууд ойлгож болохгүй. Замын түгжрэл, хяналт шалгалтын давтамжийг багасгах нь алт шүү гэдгийг Ерөнхий сайд ойлгоосой гэдэг талаас нь тодорхой жишээнүүдийг хэлсэн. МҮХАҮТ-аас хамгийн сүүлд гаргасан хоёр баримт бичгийн талаар ярьсан.

Тэр хоёр баримт бичиг нь юу байсан юм бэ?

-Тухайлбал, бизнесийн итгэлийг яаж сэргээх вэ. Өнөөдөр бизнесийн итгэл алдагдчихаад байна. Аль ч бизнес хөрөнгө оруулагч байдаг гэдгийг мартаж болохгүй. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин төрөөс явуулж буй бодлогын хувьд итгэл алдагдаад байгааг дараагийн хагас жилд цэгцлэх хэрэгтэй гэж байгаа юм. Бизнес эрхлэгчид шинэ Засгийн газраас маш их хүлээлттэй байна. Тэдэнд найдаж байна. Бизнесийнхний таатай орчин нөхцөл бүрдэнэ гэсэн найдлага тасраагүй байна.

Уул уурхай гэх мэт тодорхой салбарууд дээр төрийн өмчит компаниуд шударга өрсөлдөөн бий болгох хэрэгтэй гэдгийг бизнесийнхэн хэлж байлаа. Заавал төр эзэмших гээд байхаас илүүтэй компанийн хуулинд байгаа алтан хувьцааг ашиглах хэрэгтэй. Төрийн оролцоо хамгийн зохистой бөгөөд минимум хэмжээнд баймаар байна, тэгэхгүй бол миний компани, ижил төстэй үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын хооронд шударга өрсөлдөөн явуулахгүй төр нь хажуугаас бизнес болж өрсөлдөөд байдаг. Тиймээс худалдан авалтынхаа хуулийг хялбаршуулаад, шударга, хөндлөнгийн хяналттай болгож өгөхийг хүссэн.

Санхүүгийн орчны талаар юу ярих юм. Зээл авах энэ тэр гээд асуудлууд бий байх?

-Мэдээж санхүүгийн орчны талаар ярьцгаасан. Ялангуяа бидний макро түвшинд ярьдаг Төвбанкны мөнгөний бодлого, төсвийн бодлого гэх мэт бизнесийн хэлээр зээлийн нөхцөл, санхүүгийн орчин муу байна. Үүнийг ганцхан Төвбанкны ажил гээд орхимооргүй байна, Төвбанктайгаа хамтраад зээлийн хүүгийн тал дээр 1.5 жилийн хугацаанд дорвитой ажил хийгээчээ. Хүмүүст итгэлийг нь сэргээгээд гадаад дотоодын томоохон компаниудаа дэмжсэн үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулан гаргах хэрэгтэй. Энэ нь bell out-ийн үндсэн цөм нь болно шүү гэдгийг хэлсэн. Мөн бизнесийн салбарын олонх болсон жижиг дунд бизнес хийх орчныг сайжруулж өгөөч гэж байсан. Улаанбаатар хотын эдийн засаг, Монгол Улсын эдийн засаг бизнес орчин талаасаа тасарчихаад байна. Өнөөдөр Улаанбаатар хотын эдийн засаг, бизнесийн орчин нь нийт бизнесийн орчинг сайжруулж байгаатай тэр бүр уялдахгүй. Энэ талаасаа бодолцож нийслэлийн макро эдийн засаг Монгол Улсын макро эдийн засгийг уялдуулж, санхүүгийн орчныг сайжруулж өгөөч гэсэн.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөөс үүсээд байна. Барилгын салбарт ажиллаж буй компаниудад төрөөс тендерийн өрөө эхлээд өгчих. Хоёр жил мөнгөө авч чадахгүй байгаа өр авлагаа авмаар байна гэдгийг ярьж байлаа. Төр хувийн хэвшлийн түншлэл концессын үзэл санааг гутаагаад байна. Тиймээс гэрээнийхээ сахилга батыг компаниудаас шаардах биш, төр өөрөөсөө шаардах хэрэгтэй.

Таван толгой, Оюу толгойн талаар яриа хөндөгдсөн гэсэн…

-Оюутолгой, Тавантолгойн асуудлыг шийдээч ээ. Оюутолгойг дагаж бизнес орж ирдэг. Ингэснээр ажлын байр бий болж, гэрээ хийгддэг юм. Энэ талаас анхаараачээ. Тэгэхгүйгээр 34 хувь талаасаа яриад байна. Нийт эффект талаас нь ярьж, асуудлыг бүтээлчээр харилцан ойлголцлын хэмжээнд хийх хэрэгтэй. Томоохон стратегийн обьектууд дээр тодорхой хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг бүхий бүтцийг бий болгоё гэж байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Үндэсний эдийн засгийн зөвлөлийг байгуулахдаа бизнесийнхнээс бүрдсэн хүмүүсээр тусгай дэд зөвлөл байгуулах хэрэгтэй. Ингээд холбоод өгчихвөл эдийн засгийн прагматик талаас нь харж хэрхэн ажлын байрыг хадгалах юм, яаж ашиг орлогыг нэмэгдүүлэх юм гээд санаа оноогоо хэлээд явах боломжтой.

Оюу толгой, Таван толгойг хувьчлах хэрэгтэй гэсэн саналууд гарч байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Энержи Ресурсийн үйл ажиллагаанаас харахад боломжийн гэх юм…

-Оюутолгойг хувьчилна гэж юу байхав. 34 хувийн асуудлыг ярьж байгаа байх. Бид Оюутолгойг Монгол Улсад хэрэгжиж байгаа нэг том төсөл гэж ойлгох хэрэгтэй. Энэ төсөл бол бизнесийнх. Гэхдээ үр өгөөжийг нь ард түмэн хүртэж байх ёстой. Үүнийг газрын доорх баялгийг ард түмний мэдэлд байна гээд Үндсэн хуульд заачихсан. Ард түмэндээ 1072 хувьцаа тараах аргыг сонгож авсан. Миний бодлоор дээд зэргийн үр өгөөжийг нь авах ёстой. Тиймээс Оюутолгойн хувьд хоёрдугаар шатны ажлыг нь даруйхан эхлүүлэх шаардлагатай. Шинээр санамж бичиг байгуулах нь үйл явцын менежмент тул үйл явцыг зогсоож асуудлаа шийднэ гэсэн хандлага байж болохгүй. Харин үйл явцынхаа дунд менежментээ сайжруулаад, удирдах хоёр талын ойлголцол, мэдээллийн солилцоог сайн хийж өгөх хэрэгтэй. Хувийн хэвшлийнхнийг энэ тал дээр оролцуулан санаа оноог нь авч байгаач ээ. Тавантолгой гэхээр хүмүүс 3-4 компани ярих гээд байдаг юм. Энэ бол биш.

Менежментийн төрийн өмчит үйлдвэрийн газруудыг тимосек шиг болгоно гээд байгаа шиг Хөрөнгийн бир­жийг сайн ашигла. Монголын компаниудын оролцоо, консерциумуудын оролцоог хангасан байдлаар гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан байх хэрэгтэй. Төр бол зөвхөн стратегийн талаас нь оролцохын тулд алтан хувьцааг хоёр төрлөөр ашиглах боломжтой. Эхнийх нь хувьчлалын арга хэрэгсэл болгох боломжтой. Нөгөө талаас менежментийн арга хэрэгсэл болго. Үүнийгээ ил тод, оролцоог хангасан байх шаардлагатай. Төр үнэхээр стратегийн орд гэж үзэж байгаа бол хориг тавьдаг эрхээ өөртөө үлдээгээд нэг ширхэг нэрлэсэн хувьцаа эзэмшин, хамгийн гол нь буруу шийдвэр гаргахад нь хориглодог байх юм. Дотоод гадаадын хөрөнгө оруулагчид нь бизнесийн төсөл гэдгээр нь аваад явдаг байх хэрэгтэй. Оюутолгой дээр ч гэсэн бид 60 жилийн хугацаа ярьж, Монголын тал тэд байх ёстой гэх юм. Өмнө нь байгуулсан гэрээгээ огт хөдлөхгүй баримт бичиг юм шиг бодохоосоо илүү хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт явагдаж байгаа үед нэг үе буюу цикл байдаг. Циклүүд нь дотроо фаз буюу дэд үеүдэд хуваагдаж байгаа. Фаз бүр нь дээд ажлаа хийж, доод ажлынхаа бэлтгэлийг хангаж байх юм. Ерөнхий баримт буюу ТЭЗҮ баяжин өөрчлөгдөж талуудын хамтын ажиллагаагаар үүнийгээ яриад явдаг. Үүний дүнд ажил зогсдоггүй үргэлж урагшилж байдаг. Ингэхийн тулд хувийн хэвшлээ оролцуул. Тухайн үед Тавантолгой асуудал хөндөгдөж эхлэхэд МҮХАҮТ-аас “Эцэг ба хүүгийн үлгэр” гээд цаашид хэрхэн явуулах талаар бичсэн нийтлэл бий. Монгол 999 гээд компаниудын нэгдэл гарч л байсан. Энэ бүхнийг харгалзан үзэж тухайн үед МҮХАҮТ-ын саналаар явчихсан бол төрийн өмчит компани байгуулаад тэр нь бараа шахаж, шахуулаад, үр ашиггүй явахгүй байлаа. Нээлттэй хувьцаат компаниас гадна нээлттэй нэгдлүүд аваад явах, үүнээс нь хамгийн ашигтай уул уурхайн операцийг явуулаад хамгийн их үр дүнтэйгээр татвар хураамжийг нь зохицуулаад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар явж болох байсан.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар жижиг дунд бизнесийн хөтөлбөрийг сайжруулаад шууд хэрэгжүүлээд явах баримт бичиг бэлэн байна. Мөн Үндэсний манлай аж ахуй нэгжүүдийг дэмжмээр байгаа юм. Хүнд хэцүү байгаа үед нь эдгээр нь жижиг дундаа хөтлөөд явах зохион байгуулалтад орж чадвал заавал татвар хөнгөлөлт гэлтгүй явах боломж байна.

Бизнесийнхэн ам.долларын ханшийн зөрүүн дээрээс нэлээдгүй алдагдал хүлээсэн. Ирэх оны төсөвт 1750 төгрөгөөр долларын ханшийг тооцсон байгаа. Гэтэл эдийн засаг судлаачид дунджаар 1862 төгрөг байна гэсэн судалгаа хийжээ. Ирэх онд валютын ханшийн өөрчлөлт бизнест хэр нөлөөлөх бол?

-2015 онд валютыг чангаруулахаар зүйл харагдахгүй байна. Зээл аваад явъя гэхээр том асуудал болчихоод байна. Энэ шийдэгдтэлээ удна. Гэхдээ шийдэхээс өөр аргагүй. Монгол Улс эхлээд өрийн удирдлагын хуультай болох хэрэгтэй. Зөвхөн хоёр нам, хүмүүс ДНБ-ий 40 хувиас хэтэрчихлээ гээд ярьдаг асуудал биш. Удирдлагын асуудал. Төлбөрийн тэнцэл, хөрөнгө оруулалтын данс улайчихсан. Урсгал данс 0-оос арай дээр гарч ирж байна. Энэ тохиолдолд төлбөрийн балансын хүндрэл хэвээр үргэлжилнэ. Зөвхөн Засгийн газрын өр биш хувийн хэвшлийн өр нийлээд 2015, 2016 онуудад дарамт үзүүлэх хэмжээнд байна. Бусад салбаруудын эдийн засгийн идэвхижлийн үзүүлэлтүүдийг нэмэхээр валютын ханшийн сулрал тодорхой хэмжээнд үргэлжилнэ. Улс гэж байгаа учраас, УИХ, Засгийн газар, Төвбанк гэж байгаа учраас 1750 төгрөгөөр төсөөлчихсөн дүнг засч таарна. Ам.долларын ханш 1895 төгрөг хүрчихсэн. Психологийн түвшинд хүмүүс тэдэн төгрөгт хүрэх байхдаа гээд хүлээж байдаг. Энэ хүлээлтийг хиймлээр бий болгож болохгүй. Тэр тусмаа төрийн удирдлагад ажиллаж байгаа хүмүүс тэд болно гэж мэдэмхийрэх шаардлагагүй. Энэ нь өөрөө маш аюултай. Хүлээлтээс болоод дамын хүчин зүйл нөлөөлөөд эхэлдэг тул валютын ханшийн талаар хамаагүй дуугарч болохгүй. Тэглээ гээд ханшийг огт удирдлагагүй орхино гэсэн үг биш. 2015 оны мөнгөний бодлого дээр тодорхой зорилгуудыг тавьсан. Тэр нь валютын ханшийг удирдах. Удирдана гэхээр зөвхөн интервенци боддог. Гэтэл дуудлага худалдаагаар валют авна гэсэн арилжааны банкууд, нийлүүлье гэсэн хоёрын дүн зөрөөд байгаа биз. Тиймээс Монголбанк бага хэмжээгээр зарж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэг их наядаар танахаас өөр аргагүй боллоо гэж байсан. Өмнө нь Эдийн засгийн байнгын хороон дээр хэлсэн боловч анхаараагүй. Тиймээс төсвийг тодотгоно. Энэ бүх байдал нь дефолт буюу улс орон төлбөрийн чадваргүй болохоос сэргийлж байгаа юм. Энэ талаас нь бодож валютын ханшийн тал дээр анхааран хандах ёстой. Ерөнхий сайд хувийн хэвшилтэйгээ хамтран энэ бүхнээс гаръя гэснээс мөнгөний бодлогыг хатууруулъя гэж хэлэхгүй байгаа биз.

Их хурал эдийн засгийн тал дээр онцгой байдлаар ажиллах ёстой гэдгийг та хэлж байсан. Хэр удаан тэгж явах ёстой вэ?

-Төсөв дээр тэвчиж болох зардал гэж байдаг даа. Түүн шиг тэвчиж болох хууль гэж байна. Эдийн засгаа, эдийн засгийн орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх хэрэгтэй. Ил тод байдлын тухай хууль өмнө нь цагаан захтнуудын нуусан хулгайлсан мөнгийг өршөөсөн хууль болох гэж байна гээд хойшилсон. Уг хууль өнөө маргаашгүй орж ирнэ. Ил тод байдлаар компаниуд, том жижиггүй аж ахуйн нэгжийн саналыг аваад үүнийг хийх ёстой. Энэ Засгийн газар 2015 оны эцэст хэрэгжинэ гэж бодоод НӨАТ, Аж ахуй нэгжийн орлогын албан татвар хоёрыг батлах ёстой. Манайхан өнөөдөр татварын иж бүрэн реформ хийгээсэй гэж байна. Татвар төлөгч, татвар төлөгчдийн хооронд тэгш бус харилцааг үүсгэсэн. Татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр татварын байцаагч нар нь шагнагдаад эсхүл ИТХ-ынхан нь гадаадад очиж амардаг тэгш бус харилцааны эрх зүйн орчин нь хаана нуугдаж байна вэ гэхээр Татварын ерөнхий хуулин дээр байна. Татварын ерөнхий хуулиндаа төр ба татвар төлөгчдийн харьцааг харилцан итгэлцсэн, тэгш байх хэрэгтэй. Татвар төлж байгаа учраас би дээрэлхүүлдэггүй байх ёстой. Төрөөс шаардах ёстой юмаа шаардаж, хэлэх үгээ хэлж, маргаанаа шударгаар зөв шийдүүлдэг харилцааг үүсгэдэг хууль нь Татварын ерөнхий хууль байгаа юм. Эдийн засагт нуугдсан эдийн засгийг гаргаж ирсэн, сүүдрийн болон албан бус эдийн засгийг ил тод гаргасан Ил тод байдлын тухай хуулиа батлах хэрэгтэй. Бодлогын логик үргэлжлэл болгон 2015 оны хагас жилээс хойш энэ асуудлын хүрээнд иж бүрэн реформ хийгээд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төр бизнесийн цикл эхэлчихнэ. Энэ нь улс төрийн сонгууль л даа. Хараад байгаарай одоо нийгмийн чанартай хуулиуд их батлагдаж магадгүй. Үүнийг хязгаарлан сонгуулийн циклд тааруулсан хууль батлах биш эдийн засгийн хямралаас гаргах хуулиа батлах ёстой.

Ирэх онд бизнес эрхлэгчдийн 10 хувь нь л ашигтай ажиллана гэх юм. Хөрөнгө оруулагчид ирэх болов уу. Хэдэн сайд нараа сольвол асуудал арилна гээд л байсан?

-Асуудал нь Н.Алтан­хуягтаа байсан юм биш. Хөрөнгө оруулагчид өргөн хүрээнд хардаг. Дотоодын хөрөнгө оруулагчид “Битгий илүү дутуу шалгаад байгаач ээ. Юм л бол цагдаа, шүүх гээд байдгаа болиоч ээ. Битгий миний эрхийг зөрчөөч ээ, би хүн” гэж байна. Хөрөнгө оруулагчдын хамгийн эхэнд хардаг зүйл нь энэ улс хүний эрх зөрчиж байна уу, хуулийн засаглал шударгаар хэрэгждэг улс мөн үү гэдгийг хардаг. Түүнээс биш хөрөнгө оруулалтын хуулиа шинээр баталсан, Хонконгт гоё хурал хийж байна гээд ирдэггүй. Тэр болгон хүмүүсийн хэлээд байдаггүй амьдрах орчин нь хэр юм. Гудамжаар нь чөлөөтэй явж болох уу гэдэг зүйлийг боддог. Итгэлийг өгөх, найдлагыг өгөх Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн үг маш чухал. Би долоо хоногийн өмнө Францийн хөрөнгө оруулагчидтай уулзаад эдийн засаг ийм байна, ирэх онд тийм арга хэмжээ авна гэсэн чинь нүд нь сэргээд ирж байгаа юм. Би тэдэнд тодорхой хэмжээнд итгэл найдлагыг нь өгчихөөд байна. Яагаад гэхээр би төрийн хүн. Оюутолгой ч гэсэн үүнтэй адил зүйлийг л хүсч байгаа.

Оюутолгойн хувьцааг гадныханд худалдах гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Та юу гэж бодож байна?

-Мэдэхгүй. С.Ганбаатар долоо хоногийн өмнө телевиз болгоноор гараад байсан. Би чуулганы дээр түүнд “Чи гадагшаа гараад байх юм. Дотогшоо гараач” гэж хэлсэн. “Надад материалаа өг” гэхэд “Тэгье. Баярлалаа Дэмбэрэл ах аа” гээд өгсөн. Би уншиж байна. Ерөнхий сайд асуудлыг шийднэ гэдгээ хэлсэн. Бизнес эрхлэгчидтэй уулзахад “Биднээс асууж бай. Ямар нэгэн прагматик зөвлөгөө өгье” гэж байсан. Энэ байдлаар цаашаа явах ёстой.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш буурч байна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлч буюу арванхоёрдугаар сарын эхээр шинэ жилийн бараа бүтээгхдүүний татан нийлүүлэлт, гадаад төлбөр тооцооны оны эцэс дэх төлөлт зэрэг олон шалтгаанаар зах зээл дэх ам.долларын эрэлт хэрэгцээ ихээр нэмэгддэг.

Энэ жилийн хувьд дээрх шалтгаанаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 1903 төгрөгт хүрээд байсан ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 20-25 орчим төгрөгөөр буураад байна. 10 цагийн байдлаар голлох арилжааны банкуудын ам.доллар бэлнээр худалдан авах ханш 1867-1870 төгрөг, зарах ханш 1880 төгрөг байгаа бол валют арилжааны цэгүүдээр ам.долларын 1875 төгрөгөөр авч 1880 төгрөгөөр арилжаалж байна.

Categories
мэдээ нийгэм

Арванхоёрдугаар сарын зурхайгаа үзээрэй

Хонь

Урам зориг, хүсэл тэмүүлэл оргилсон сар болно. Хайр дурлалын хувьд сарын эхний хагаст хосоороо хол аялалд явах, зугаалах, үзвэр үйлчилгээ үзэх гэх мэтээр нэлээн нийгэмшсэн үйл явлуудаар дүүрэн байснаар бие биедээ улам ойртон нягтарна. Харин сүүлийн хагаст карьер эсвэл бусадтай нийгэмших процессоос шалтгаалан хосдоо цаг зарцуулах нь багасна. Мөн хэн нэг чухал албан тушаалтан анхаарлын чинь төвд гарч ирж магад. Үүнийг дагаад хайр дурлалын асуудал толгой өвтгөж мэднэ. Сарын 15 – наас хойш хайр дурлалын харилцааны тал дээр чухал шийдвэр гаргах, эсвэл чиний хяналтаас гадуур, тойрж гарч боломгүй нөхцөл байдал үүснэ. Ажил хэргийн тал дээр амжилттай, ажлын бүтээмж өндөр сар болно. Аялалд явах, суралцахаар шийдвэл сайн. Танилын хүрээгээ тэлэх олон нийтийн үйл ажиллагаанд аль болох алгасалгүй оролцох нь чамд ашигтай. Сарын эхээр ямар ажилд илүү цаг зарцуулах хэрэгтэйгээ эргэцүүлэн бодож, чухал ажилдаа төвлөр. Сарын 10 хавьцаа амжилтын үүд хаалга нээгдэж, удирлагууд чиний талд байж, чамайг дэмжинэ. Аз болоход 2012 оноос хойш ажлын талбар дээр үргэлжилсэн сэтгэл ханамжгүй байдал, таагүй явдлууд дуусч, амжилт өөд тэмүүлэх үе ирлээ. Үүнийг дагаад санхүүгийн байдал дээрдэнэ. Сүүлийн хэдэн 7 хоногийн турш хуримтлагдсан стресс арилж, эрүүл мэндийн байдал ерөнхийдөө сайн байна. Өөдрөг сэтгэлгээ нэмэгдэж, асуудлыг сайн талаас нь харж эхэлнэ. Харин сарын сүүлийн 10 хоногт стресст өртөмтгий байх тул арга хэмжээ авч, эрүүл мэнддээ нөлөөлөхгүй байхаар зохицуулж амраарай. Амралтын өдрүүдээр ямар нэг эрсдэл бүү хий.

Үхэр

Сайн мэдээгээр эхлэе. Сарын 23-нд хайр дурлалын амьдралд сүүлийн 2 жилийн турш үргэлжилсэн сэтгэл дундуур, таагүй байдал арилна. Хэрэв хостойгоо таарамжгүй харилцаанд байж, бэрхшээлүүд тулгарсан бол одоо энэ бүхний тэнцвэрийг олж, дүгнэлт хийж, тэр бүхнээс суралцаж өөрчлөлт хийх цаг нь болжээ. 23 – ны өдрийг хүртэл дахиад жаахан тэвчээр гаргаад, хүлээцтэй байж чадвал, илүү сэтгэл амар, дотно дулаан уур амьсгал хосын амьдралд эргэн ирнэ. Харин мөнгө санхүүгийн хувьд сонирхолтой сар болох нь. Хэн нэгнээс өгөөмөр бэлэг хүлээн авах, удаан хуримтлуулсан хадгаламжийнхаа өгөөжийг амсахб эсвэл ашигтай хөрөнгө оруулалт хийнэ. Амбиц, шинийг эхлүүлэх идэвхи санаачлага сарын сүүлийн хагаст нэмэгдэнэ. Сарын сүүлийн 10 хоногоос эхлэн илүү материаллаг зүйлд зорьж тэмүүлэх, санхүү, мөнгөний тал дээр илүү анхаарал хандуулах үе эхэлнэ. Эрүүл мэндийн хувьд сайнгүй сар болох нь. Биеэ маш их сульдсан болохыг мэдэрнэ. Хэтэрхий олон зүйлд санаа зовж явдаг тул бүрэн амарч чадахгүй байна. Мөн хошин шогийн мэдрэмж бага, өөдрөг бус байдал чинь асуудлыг улам дордуулна. Гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлж, хамтдаа амарч чадах арга хэмжээнүүдийг төлөвлө. Байгаль дэлхийтэй ойртуулах төрлийн спортоор хичээллэж, сайн амрахыг од эрхэс зөвлөж байна.

Ихэр

Од эрхэс ихрүүдийг аз жаргалтай байгаасай гэж хүсч байна. Сарын эхний 10 хоногт сугар гарагийн нөлөөгөөр хайр дурлал, бэлгийн амьдрал идэвхитэй болно. Одоо байгаа харилцаа илүү сайжирч, сэтгэл ханамж өндөр байна. Ганц бие ихрүүдийн хувьд шинэ харилцаа эхлэх үйл явдлууд болно. Олдсон дээр нь боломжийг тултал нь ашиглахыг хичээгээрэй. Сарын 23-нд хайр дурлалын асуудалд холч ухаанаар хандаарай. Энэ үед гаргасан шийдвэр ирэх 3 жилийн турш эмзэг дэврүүн сэтгэлийг чинь сорино. Ажил хэргийн хувьд хамтын ажиллагааны сар болж аливаа төсөлд хувь нэмэр оруулах, багаар ажиллахад сайн. Ирээдүйн ажлын төлөвлөгөө, шинэ санаа уралдуулах, гэрээ зурах, өөрийн санаагаа хамгаалж мэтгэлцэх зэргээр өөрийгөө дайчил. Харилцааны ур чадвар болон шийдвэртэй алхмууд чинь амжилт авчирна. Санхүү мөнгөний асуудалд сонор сэрэмжтэй хандаж, эрсдлээс зайлхийж, тооцоолоогүй асуудал үлдээхгүй байхыг хичээгээрэй. Хөдөлгөөнтэй, өнгөлөг өдрийн хэмнэл чинь чамд өвдөх ч завдал олгохгүй. Урам зориг өндөр байгаа үед дархлаа мөн дагаад сайжирдаг нь батлагдсан тул эрүүл мэндэд санаа зоволтгүй. Сарын сүүл хавьцаа ажлын ачааллаас болж бага зэрэг ядрах ч удалгүй сайжирна.

Мэлхий

Хайр дурлалын амьдрал оргил цэг дээр хэвээрээ байна. Эхний 10 хоног харьцангуй тайван байх боловч 10 наас эхлээд харилцаа чинь илүү романтик болж, чиний хувьд тэр бүхэл бүтэн ертөнц мэт санагдаж, түүний хувьд чи бүхнээс түрүүнд тавьдаг хүн нь байх болно. Гэвч харилцаанд чинь зарим нэг сэтгэлд хүрэхгүй зүйлс гарч ирэх ч гэсэн ухаалаг байж чадвал харин ч илүү бие биенээ сайн ойлгох, нэг хүн болох процесс байх болно. Карьерт маш сайн сар байна. Хүлээсэн үүрэг хариуцлага ихтэй ажилсаг хүний хувьд эхэлсэн ажил болгон гараас чинь амархан гарч, ажлын бүтээмж өндөр байна. Сүүлийн үед найдаж хүлээж байсан өөрчлөлт чинь гарч, тушаал дэвших эсвэл санаанд ч ороогүй гэнэтийн үйл явдал болж ажлын нөхцөл байдал сайжирна. Мөнгө санхүүгийн байдал сайн, орлого ихээр орж ирсээр байх болно. Харин олсныхоо хэрээр үрэх гээд байдаг тал дээрээ анхаарлаа хандуулж, хяналттай байгаарай. Эрүүл мэндийн хувьд нэг их муу сар биш ч гэсэн зарим нэг багахан асуудлууд гарч мэднэ. Зөв амьдралын хэв маягаар эрүүлжих талаар бодож эхлэхгүй бол яваандаа эрүүл мэнд муудах эхлэл тавигдчихаад байна шүү. Мөнгө зээлүүлэх, хөрөнгө оруулах зэрэгт няхуур, болгоомжтой байхыг онцгойлон анхааруулья.

Арслан

Өвөл дундаа орсон байхад Арслангуудын харин хайр дурлалын хувьд халуухан сар болох нь ээ. Од гарагсын нөлөөгөөр төрөлхийн өндөр мэдрэмжийг нь бүр сэрээнэ. Сарын 22 хүртэл хайр дурлалын харилцаанд маш их энерги зарцуулж, дулаан, таатай үе болох болно. Сарын 5- н хавьцаа бодолтой байхыг хичээгээрэй. Учир нь сэтгэл хөдлөлийн түвшин өндөр байгаа тул бодлогогүй үг, үйлдэл гаргах, харилцаандаа гэнэтийн өөрчлөлт хийх зэрэг ухаангүй алхам хийж мэдэхээр байна.
Ажлын талбарт амжилт ойрхон байна. Шинэ туршлага хуримтлуулах, өмнө эхэлсэн ажлын хүрээгээ тэлэх, дуусгаж амжаагүй ажлаа дуусгах эрч хүч болон чадвар чамд байна.Ид шидийн гэмээр өөрчлөлтүүд, ашигтай боломжууд дүүрэн байх болно. Алдалгүй шүүрээд аваарай. Ажил мэргэжлийн талбарт хонгилын үзүүрт гэрэл асч, чамайг хамгийн тохирсон газарт чинь, зөв цагт нь аваачиж ч магад. Харин энэ бүхнийг хүртэхийн тулд одооноос ямар нэг үйлдэл хийж эхэл. Эрүүл мэндийн хувьд дажгүй сар болно. Эрч хүч, энергийн түвшин тэнгэр шүргэм өндөр байна. Харин биеэ эрүүл хэвээр нь хадгалахын тулд дасгал хөдөлгөөн хийж эхлээрэй. Хүнтэй маргалдахаас зайлсхий.

Охин

Хосын харилцаанд өөрийгөө бүрэн нээж илэрхийлэх боломж дутмаг байна. Гэхдээ бодолтой байж чадвал бүх зүйл харагдаж байгаа шигээ тийм ч муу биш байна. Харилцан ярилцаж байх нь хайрын харилцаагаа сайжруулах чухал хэрэгсэл болно. Заримдаа ганцаараа баймаар, хувийн орон зайгаа хадгалж үлдэх хүсэл төрнө. Сарын эхний хагаст хайр дурлалын харилцаа оюун санааны түвшинд идэвхитэй байх бол сүүлийн хагаст сексийн амьдралд сайн байна. Ажил хэргийн тал дээр энэ сард бусдын анхаарлын төвд байхаас илүү өмнөх ажилдаа шамдах хандлагатай байна. Гэр орны ажилдаа илүү их цаг зарцуулна. Засвар хийх, бяцхан чимэглэл гэртээ нэмэх, шинэ тавилга авах, их цэвэрлэгээ хийх зэрэг багагүй өөрчлөлт хийнэ. Гэр бүл, эцэг эх чинь карьерт чинь дэмжлэг үзүүлж, санхүүгийн тал дээр ч тусалж магад. Мөнгөний хувьд энэ сард их одтой байх ч мөнгө орж ирэх зам нь голчлон хамаатан садан, ах дүүс, хандив, хамтран ажилладаг түнш эсвэл бүр гэр бүлийн хүнээс чинь байж болно. Гэхдээ мөнгөө хэрхэн захиран зарцуулах тал дээр хяналттай байхгүй бол хуримтлуулсан мөнгө нүд ирмэх зуур дуусч болно гэдгийг санаарай. Харин эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. Халуурах эсвэл янз бүрийн байдлаар үрэвсэлт өвчинд өртөх магадлал өндөр байна. Сайн тал нь гэвэл үүгээр дамжуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, биеэ тордож эхлэх болно.

Жинлүүр

Хайр дурлалд романтик учралаар дүүрэн байна. Энергийн түвшин сарын 5 – ны өдрөөс эрс нэмэгдэж, шинэ харилцааны санал ирэхэд дуртайяа хүлээн авахад бэлэн байна. Нөгөө талаас зарим өдрүүдэд хувийн орон зайгаа хамгаалж үлдэх хүсэл давамгайлж, өнгөрснөө эргэн дурсах давалгаанд өртөнө. Энэ хоёр хандлагын тэнцвэрийг олохын тулд хайр дурлалын асуудалд бодолтой хандаж, хэт сэтгэл хөдлөлд авталгүй, бодитой шийдвэрүүд гаргах хэрэгтэй болно. Хуучин харилцаагаа сэргээх боломж ч гарч мэднэ. Эсвэл чамд сайнаар хандаж, итгэлийг чинь олсон хүнтэй хайрын романс эхлүүлж мэдэх юм. Хостой хүмүүсийн хувь одооны харилцаагаа гүнзгийрүүлэх, илүү дотносох талаар бодож эхэлнэ. Илэн далангүй байдал, олон нийтийн цугларалт нь хайрын харилцааны чинь чухал хэсэг нь байх болно. Карьер, ажил хэргийн хувьд томилолт, аялал дүүрэн сар байж олон хүмүүстэй уулзаж, харилцана. Маш олон шинэ санаанууд төрж, шинэ зүйл туршиж үзэхийг хүснэ. Ирээдүйн төлөвлөгөөнд анхаарал хандуулж эхэлнэ. Бичих, орчуулах, тооцоолох, хэлэлцээр хийх, илтгэл тавих, борлуулалт хийх зэрэг ажилд одтой байна. Ярих чадвар өндөр байгаа тул хэн нэгнийг ятгах, бодлыг нь өөрчлөх, өөрийн талд ашигтайгаар шийдвэрлэх боломж дүүрэн байна. Энэ бүх хичээл зүтгэлийн чинь дүнд мөнгө хангалттай олдоно. Харин эрүүл мэнд чинь сэтгэл санаагаа дагаад сайн байна. Зарим үед хэт их сэтгэл хөдлөл, хангалттай амарч чадахгүй байх зэрэг шалтгаанаар жаахан ядрах боловч зөв зохицуулж чадвал эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүй. Богино хугацаагаар аялах, дасгал хөдөлгөөн хийх, алхах зэргээр биеэ идэвхитэй байлга. Боломж олдвол амралтаа авч өөртөө цаг гаргаарай.

Хилэнц

Сарын 23 -ны өдөр чухал үйл явдал тохиолдоно. Амьдралд илүү ихээр дурлаж, сэтгэл санааны байдал дээрдсэнээр эргэн тойрныхон чинь чиний дэргэд байхдаа таатай байж, чамайг илүү өөдрөг болсныг анзаарна. Хайр дурлалын харилцаа сайжрах ч сарын эхний 20 хоногт 2 удаагийн сорилттой тулгарна. Эхний 10 хоногт хайр дурлалд бодитоор хандах бол, 2 дох 10 хоногт дүгнэлт, шийдвэр гаргах, болзоо, сэтгэлээ нээж ярилцах гэх мэт илүү гүнзгий түвшинд шилжиж, асуудалд нухацтай хандана. Ажлын талбарт удаан хугацаанд санааг чинь зовоож байсан асуудал шийдэгдэж, мөрнөөс чинь хүнд ачаа аваад хаях шиг болно. Саад бэрхшээлүүд ард хоцорсон тул одоо санаагаа амраа. Гэхдээ мөнгөө хэрхэн зөв зарцуулах тал дээр ухаажиж, төлөвлөгөөтэй, зөв захиран зарцуулах талаар сурсан нь дээр. Мөнгө санхүүгийн тал дээр энэ сар Хилэнцүүдэд их өгөөмөр байх болно. Удирдлагууд чинь чиний бодсоноос илүү сайхан зантай байгаа тул цалингаа нэмүүлэх талаар бодож байсан бол одоо асуух үе нь юм. Мэдээж дипломат байдлаар эвийг нь тааруулж асуух хэрэгтэйг санаарай. Эрүүл мэндийн хувьд бүх зүйл сайн байна. Сэтгэл санаа ч мөн өөдрөг амгалан байна. Шинжилгээ өгөх, эрүүл мэндийн үзлэгт ороход цаг зарцуулаарай. Энэ сард эрүүл мэндийн хувьд өмнө нь санаа зовоож байсан асуудлаа шийдэх юмуу эсвэл гэр бүлийн гишүүнийхээ эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх гарц олоход ээлтэй. Гэртээ байгаа хуучирч муудсан зүйлийг шинэчлэх юмуу эсвэл шинэ зүйл гэртээ худалдаж аваарай.

Нум

Хайр дурлалд таатай сар. Дур булаах чадвар нэмэгдэж, хайрын харилцаанд илүү тааламжтай нөхцөл байдлууд бий болно. Ганц бие бол шинэ харилцаа эхлүүлнэ. Хосоо олсон хүмүүсийн хувьд хайртай хүнээ илүү сайн ойлгож дэмжих сэтгэлгээ давамгайлна. Хайр дурлалын асуудал анхаарлын чинь төвд хэвээрээ байх сар бөгөөд сарын 17 ноос хойш бүх зүйл тайван хэвийн болно. Хайр дурлалын амьдралд чинь хортой нөлөө үзүүлэхгүй ч сарын сүүлийн хагаст хосуудын романтик байдал жирийн үеэс дордоно. Үүний шалтгаан нь мөнгө юмуу ямар нэг материаллаг зүйл байх болно. Ажил карьерийн хувьд энэ сар бол цаашид үргэлжлэх өсөлт дэвшлийн эхлэл болох болно. Чамд хэрэгтэй, алдаж болохгүй боломж гарч ирэх магадлал өндөр байгаа тул өөрийгөө болон сэтгэл санаагаа бэлтгэ. Удаан хугацаанд хийхээр мөрөөдөж байсан ажлаа эхлүүлвэл амжилт дагуулна. Мөнгөө зөв зохистой зарцуулахад анхаарлаа хандуулаарай. Эрүүл мэнд сарын эхний 10 хоногт маш сайн байна. Харин 11- нээс хойш стресс, маргаан, осол аваараас болгоомжилж, ажлын ачааллаа хэтрүүлэлгүй биедээ анхаарал тавиарай. Энэ сард санхүүтэй холбоотой ямар нэг эрсдэлтэй зүйл хийх хэрэггүй. Мөн найз нөхөдтэйгөө харьцахдаа сэрэмжтэй, бодолтой байгаарай.

Матар

Сарын эхний өдрүүдэд өмнөх сарын сэтгэл санааны байдал үргэлжилнэ. Хэн нэгэнд хүчтэй татагдах, өөрийн болгохыг хүсэх гэх мэт сэтгэл хөдлөлүүд чамайг эзэмдэнэ. Харин сарын 10 – наас эхлээд хайр дурлалд илүү нухацтай хандаж, сэтгэл санаа үймрүүлсэн олон бодол толгойд чинь орж ирнэ. Хэт их сэтгэл хөдлөлөөсөө болоод хяналтаас гадуур үйлдэл хийж магадгүй. Чиний сэтгэл татах увидас дээд түвшинд байна. Мөн хосын харилцаанд ойлголцол давамгайлна. Хайр дурлалын асуудлыг өөрийн талд шийдэхийн тулд маш их хүчин чармайлт, дипломат хандлага чамаас шаардагдана. Ажлын хувьд маш их амбицтай сар ирж байна. Сарын 5-ны өдөр өөрийн хүчинд итгэж, тулгарсан асуудлыг шийдвэрлэхээр ханцуй шамлан ороход тохиромжтой. Одооны орлогын эх үүсвэрээ өргөжүүлэх, орлогын шинэ эх үүсвэр бодож олох гэх мэтээр санхүүгийн байдал сайжирна. Гэхдээ үүнийг дагаад зарлага ч бас нэмэгдэх хандлагатай байна. Сарын 10-наас эхлээд ажил хийх эрч хүч нэмэгдэж, удирдах ур чадвараа гаргаж асуудлуудыг шийдвэрлэх үе эхлэх болно. Бие даан шийдвэр гаргах нөхцөл бүрдсэнээр ажил гараас гарахдаа хурдан байна аа. Эрүүл мэнд ерөнхийдөө муугүй байх боловч сарын сүүлийн хагаст биедээ анхаарч, ажил амралтаа зохицуул. Хэчнээн завгүй байсан ч богино хугацааны амралт өөртөө гаргахыг хичээ. Эрүүл мэндэд багахан асуудал гарсан мэт анзаарагдвал цаг алдалгүй эмчид үзүүлж, зөвлөгөө аваарай. Энэ сард гэр бүл, орон гэртээ илүү анхаарал хандуул.

Хумх

Хайр дурлалын амьдрал сарын эхний 20 хоногт цэцэглэнэ. Хайр дурлалын харилцаагаа албан ёсны болгох санал хүлээж авах, ганц бие бол шинэ харилцаа эхлүүлэх, эсвэл хайрт чинь том амжилт гаргах зэрэг чухал үйл явдлууд энэ сард өрнөнө. Сарын эхний 10 хоногт Хумхууд инээд хөөр дүүрэн, жаргалтай байна. Харин сүүлийн 20 хоногт сайны хажуугаар бага сага хов жив, бусдаас шалтгаалсан асуудлууд гарч мэднэ. Гэхдээ тэр бүх асуудлууд түр зуурынх тул сэтгэлээ чилээх хэрэггүй. Сүүлийн хоёр жил гаран хугацаанд уртасгасан цагаар ажиллах, үүрэг хариуцлага нэмэгдэх, ажлын талбарт олон саад бэрхшээл гарах гэх мэт нэлээн хүнд үеийг туулж ирсэн Хумхууд энэ сараас эхлэн ачаа хөнгөрч, илүү тайван, өөрийнхөөрөө цагаа зохицуулж ажиллах нөхцөл бүрдэнэ. Хийсэн ажлууд бүтэмжтэй, үр дүн сайтай байна. Эрүүл мэндийн хувьд эрч хүчний түвшин өндөр байх хэдий ч уур бухимдал, тэвчээргүй байдал оюун санааг чинь давамгайлах нь. Үүнээс үүдээд осол аваарт өртөх, халуурах гэх мэт зарим нэг эрүүл мэндийн асуудлууд үүсэх магадлалтай тул хэт их зүйл бодож өөрийгөө ядраалгүй, амралтаа зохицуулах хэрэгтэй. Найз нөхөд, олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролц.

Загас

Хайр дурлалын хувьд хэт өндөр шалгуур тавиад байгаа эсэхээ бодож үзээрэй. Хайртай хүнээсээ хэт их зүйл хүсч, өөртөө хий хүлээлт үүсгээд түүнд чинь хүрэхгүй болохоор сэтгэл дундуур хоцроод байгаа юм биш биз? Ганц бие Загаснууд сарын эхний 10 хоногт хайр дурлалтайгаа ажлын шугамаар учирч магадгүй. Мөн сарын дундуур олон нийтийн арга хэмжээний үеэр шинэ харилцаа үүсгэх эхлэл тавигдах магадлалтай. Энэ сард хайртай хүнтэйгээ хамт нэг зорилго руу тэмүүлсэн аливаа үйлдэл хийх, эсвэл бие биенийхээ хувь хүний хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд дэмжих, хамтдаа ажил төлөвлөх зэрэгт таатай. Ажлын хувьд энэ сард эхлүүлсэн, хийсэн ажил бүхэн амжилт олж, ашиг орлого өндөр байна. Хийсэн ажил чинь эцсийн зорилготой чинь нягт уялдаж буй учраас тэр шүү дээ. Өмнө нь олж хараагүй олон боломжууд нээгдэх тул өөрийгөө бэлэн байлгаж, боломжийг шүүрч авахдаа бүү эргэлз. Харин эрүүл мэндээ анхаараарай. Эрсдэл хийхээс мөн ажлын ачааллаа хэтрүүлэхээс татгалз. Зөв амьдрах хэв маяг өөртөө хэвшүүлж, шаардлага өндөртэй байж чадвал өвчин эмгэгт өртөхөөс сэргийлж чадна.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы I улирлын захиалга явагдаж байна

Categories
мэдээ цаг-үе

Мянга мянган хүүхдэд амьдрал бэлэглэсэн мэс заслын эмч А.Цэнджавынд өнжлөө

Хүүхдийн мэс заслын эмчээр сүүлийн 20 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа клиникийн профессор, мэс заслын тэргүүлэх зэрэглэлийн эмч, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн мэс заслын их эмч А.Цэнджавынд өнжлөө. Цэнджав эмчийнх зуун айлын хавьцаа таван давхар сууцны дээд талын давхарт дөрвөн өрөө байранд амьдардаг юм байна.

Дээд давхартаа мансард хийж байраа өргөтгөжээ. “Өө хүүхдүүд хүрээд ирж. Орж ирээд дээшээ суу, унд уу. Гадаа ч хүйтэрч байна шүү гэсээр Цэнджав гуай биднийг угтсан юм. Томоо гэгчийн ханын шүүгээ, хүрэн өнгийнбуйдан, ширээг өнгө хослуулж тавьсан зочны өрөөнд оронгуут хамгийн тү­рүүнд өчнөөн өнгө, хэлбэртэй төрөл бүрийн хонх нүдэнд туслаа. Гэрийн эзэн гадагшаа явах бүрдээ хонх авчирдаг гэнэ. Хананд суурилуулсантавиур дээрх хонхнууд лав хорь гарчээ. Гэрийн эзэн”говийн брэнд цай”-гаараа биднийг дайлав.Цөцгий нь тунарсан, ямааны борц хаясанбудаатай цайгаа “говийн брэнд” гэж онцолж орсон гарсан зочдоо дайлдаг уламжлалтай гэнэ. Гэрийн эзний хобби нь сагсан бөмбөг гэдэг нь илт.

Цай уух зуураа спортын сувгаар сагсан бөмбөгийн тоглолт үзсэн шигээ тухаллаа.Дуртай спорт нь болохоор тэр үү яриагаа шууд лсагсан бөмбөгөөр эхлэв. Сагсан бөмбөгийн тоглолт сонирхонгоо”Лос Анжелос Лакерс багт Коби эргэн ирсэн ч улирлын гараагаа амжилт муутай эхлүүлж байна даа. Уг нь сайн тоглодог баг байсан юм. Нээрээ Лакерс гэснээс ахынх нь дэмждэг Миами Хит баг ч амжилт муутайхан л байна шүү. Сүүлийн хоёр ч удаагийн талбай дээрх тоглолтдоо хожигдчихлоо. Леброн аргагүй л багийг хөдөлгөгч хүч нь байсан юм байна. Түүнгүйгээр багийн ахлагч Вейд, довтлогч Бош гар нийлж сайн тоглож өгөхгүй л байна. Гэхдээ яваандаа ойлголцоод сайн тоглох байлгүй дээ. Уг нь 2011, 2012 онд дараалан аваргаар шалгарсан, өнгөрсөн жилийн хошой аварга мундаг баг даа” гэжирээд хууч хөөрөв. Амралтын өдөр учраас халуун бүлээрээ цуглажээ. Бэр нь дээд давхраас хүүгээ тэврэн бууж иртэл сагсны хорхойтон маань зурагтнаасаа сая салав. Ачдаа амь гэж. Хошуугаа цорвойлгож ирээд”Еэ миний сайхан хүүг хараарай та нар, өвөөгийн сайхан хүү нь сэрчихсэн байна. Өвөөгийнхөөрөө айл хэсч яваа том хүн байхгүй юу энэ чинь” гэсээр өвөр дээрээ авлаа.

Цэнджав эмчийн том хүү Цахиурбаатар”Аав бид нарыг л ингэж хошуугаа дэвсээд эрхлүүлж байгаагүйюм даа. Хүүхэд эрхлүүлэхдээ ийм авьяастай гэдгийг нь ч мэдээгүй” гэж бидний ярианд оролцов.Цэнджав эмч”Ах нь долоон хүүхэдтэй айлын отгон нь.Айлын бага учраас найм хүртлээ ээжийнхээ мөөмнөөс гараагүй. Цэрэгт явтлаа өврөөс нь салаагүй. Цэргийн албанд байхдаа ч ээжийнхээ өврөөс салаагүй дээ. Гэрийнхээ хажууханд буюу Сайншандын барилгын цэргийн албанд алба хаасан учраас цэргүүдийн оройн тооллогын дараа цэргийн ангиасаа гараад гэр рүүгээ алхчихна. Шөнө дунд очиж, ээжийнхээ цай хоолыг идээд, өвөрт нь хэсэгхэн хэвтэж байгаад үүр цайхаас өмнө буцаад л анги руугаа алхдаг “эрхийн балай” байлаа даа. Шандынхан намайг “Энэ эрхийн балай, хүн болохгүй ээ” гэнэ. 1973 онд найман настайдаа Сайншандын Төмөр замын найман жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид элсч ороод л эрхийн балай хэдий ч хоосон толгойгүй гэдгээ баталж эхэлсэн. Онц сурч баталсан гэсэн үг. “Ахлах ангидаа том толгой гаргаж, бага зэрэг хичээлдээ муудсан. Ямар сайндаа л өглөөний хичээлдээ 10 цаг гэж ирэхэв дээ. Уг нь зургаан цагт босоод долоод гэрээсээ гарна. Далай Сайншандын хөтөл дээгүүрээ даваад алхана. Хол биш хэдий ч замдаа найзуудтайгаа тоглоод тэгж уддаг байсан юм уу даа. 10 цагийн үед ангийн хаалгаа онгойлгоод эрүүн дээрх дөнгөж ургасан тачирхан сахлаа илсэн нэг их том амьтан “Багш аа орох уу” гэдэг байсан тухай ангийнхан маань одоог хүртэл ярьдаг” гэж бага залуу насаа дурсав.

Ингэж том толгойлж явсаар гурван шалгалтныхаа нэг дээр нь хангалтгүй дүн авч Анагаах ухааны дээд сургуульд элсэж сурч чадалгүй цэрэгт явжээ.Хар хөлс нь цувж, зовиурлан шаналах ижийгээ өвчнөөс нь салгах арга эрэлхийлэхдээ толгойг нь барьж, цайг нь дөхүүлэхээс хэтэрдэггүй хүүхэд насандаа “Ерөөсөө л эмч болъё” гэж нэг мөр шийдсэн гэнэ. Цэнджав эмч Дорноговийн Сайншандын уугуул аж. Аавынх нь төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Жаргалант сум.Аав Аюушхүү нь тагнуулч хүн байжээ. Үүргээ гүйцэтгэхээр хэдэн арван хоногоор ч хамаагүй ор сураггүй алга болдог байсан учраас аавыг нь орлон ах нар нь үлддэг байж. Цээж тоонд маш сайн, гүйлгээ ухаантайгаас гадна хоёр хөршийнхөө хэлээр чөлөөтэй ярьдаг нэгэн байсан гэнэ.

Тэрээр аавынхаа тухай “Миний аав томоо гэгчийн агуулах дахь эд зүйлсийг нэр, төрөл, тоо ширхэг, хаана байгаагаар нь мэддэг байсан гэдэг. Орос хэлээр чөлөөтэй ярьдаг учраас Орос цэргийн ангийн дарга нартай найзалж, цуг анд явж, ангийн арьс махаа тэдэнд хэрэгцээт зүйлсээрээ солино. Тагнуулч учраас хятад хэлээр өөгүй сайхан ярьдаг байсан гэдэг юм. Тэгж ярьж хэлдэг байж тагнуулын нэр хүндтэй албанд зүтгээ байлгүй дээ. Цэргийн алба хаах хугацаандаа 1949-1954 оны хооронд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд мал баазын даргаар ажиллаж байхдаа ээжтэй маань гэр бүл болж, сумандаа л анхны найман ханатай ханагар сайхан гэрийг босгож байлаа. Орос цэргийн дарга нар нэг талд нь аавтай шатар нүүж, ээж нөгөө талд нь саахалтын эгч нартай буу халаад суухад би хатавч хавьцаа найзуудтайгаа бужигналдаж, тоглоод байхад тэдэнд садаа тээг болдоггүй байсан гэхээр овоо том гэртэй байсан санагддаг” гэж дурсамж сөхлөө.

Доод талын давхраа тэр чигт нь зочны өрөө болгон тохижуулжээ. Гал тогоогоо баруун буланд нь шийдэж өгчээ. Дээд давхартаа унтлагын, ажлын, хүүхдийн өрөөнүүд гаргажээ. Ажлын өрөөний номын шүүгээ нь эмч айлынх гэдэг нь харваас андашгүй. Англи, орос голдуу хэлээр бичсэн анагаах ухааны ном жин дарна. Том хүү нь л тусдаа гарчээ. Дараагийн хүү Цахим-Эрдэнэ нь аавынхаа мэргэжлээр сурч байгаа гэнэ. Биднийг очиход оюутан хүү нь хичээлээ хийгээд завгүй сууж байлаа. Бага охин Цэнбүжин нь дунд сургуулийн сурагч юм байна.

Аав, ээжээс өвлөгдсөн зүйл нь хурга, ишиг хөнгөлдөг жижигхэн хутга аж. “Намайг мэс заслын эмч болохыг зөгнөсөн юм шиг, энэ зүйл манайд хадгалагдан үлджээ” гэж ирээд унтлагын өрөөний ханын шүүгээнээсээ хадганд боосон жижигхэн хутга гаргаж ирж сонирхуулав.

Бид яриагаа ажлын өрөөнд зургийн цомог үзэнгээ үргэлжлүүлэв. Залуугийнх нь цэрэг хувцастай зураг зургийн цомогт нь олон харагдав. Цэнджав эмч гурван жил барилгын цэргийн ангид алба хаачихаад элсэлтийн шалгалт өгч Анагаахын дээдэдорж байжээ. Тухайн үед далбагар том ковбой малгай моодонд орж байсан гэнэ. Ковбой малгай духдуулж өргөн даавуун өмдөөр гоёж, ширвээ сахал ургуулсан айхтар ганган амьтан есдүгээр сарын нэгэнд ангидаа оржээ. Дөнгөж сургуулиа төгссөн 18-тай ангийн охид нь “Ах аа, ах аа” гэхээр нь эхэндээ их дургүйцдэг байснаа яриад тас тас инээв. “Ахаа” гэж дуудаж байсан ангийн охидынх нь нэг болох Ц.Мөнхжаргал насны хань нь болжээ. Бидэнд цай, хоол бэлдэж гал тогоо хавиар завгүй эргэлдсэн Мөнхжаргал гуай сая л нэг чөлөө гарсан бололтой, ханийнхаа хажууд зураг үзэж тухаллаа. Ханьтайгаа Хан-Уул дүүргийн 120-ийн автобусны буудлын ойролцоох Танктай хөшөөний хажууд болздог байсан талаараа дурсав. Гэрийн эзэгтэй”Бид хоёр 1988 оны наймдугаар сарын 8-нд хуримаа хийж, голомтоо бадрааж байсан юм. Хамгийн бэлгэшээлтэй нь өнгөрсөн наймдугаар сарын 9-нд ач хүүтэй болсон. хэдхэн минутыг өмнө төрсөн бол 8-ны өдөр төрөх байлаа. Тиймээс манай гэр бүл наймын тоог их бэлгэшээдэг. Миний хань аливааг чин сэтгэлээсээ, тултал хийдэг чанартай. Тийм болохоор л ажил хөдөлмөр нь амжилттай явдаг болов уу.Бид хоёр гэр бүл болсон цагаасаа л амьдрахын төлөөуйгагүй зүтгэсэн. 1986, 1987 онд би тэмээний ноосоор цамц нэхэж, нөхөр маань Дэнжийн 1000-ийн зах дээр борлуулдаг байлаа” гэв.Бидэнтэй хамт зургийн цомог сонирхож суусан бэр ньхажуугаас”Ээж маань их уран. Шинэ жилийн гоёл, цагаан сарындээлийг хачин гоё урлана” гэж магтлаа.

Мөнхжаргал эмч Клиникийн нэгдүгээр амаржих газрын орлогч дарга юм байна.Ажлынх нь өрөө Клиникийн нэгдүгээр төрөх эмнэлгийн нярайн тасгийн хажууд байдаг гэнэ. “Дөнгөж мэндэлсэн нярайн дуу хадсан өрөөний өмнүүр дандааөнгөрдөгтөөбэлгэшээдэг шүү” гэж байна.Гэрийн эзэгтэй насаараа эмэгтэйчүүдийн эмчээр ажиллажээ.

Цэнджав эмч зах зээлийн шилжилтийн үед хүний амь аврахын тулд оёдлын торгон утсаар ч гэдсийг нь оёдог байснаа дурсав.

Торгон утсыг нь ариутгах спирт ч байгаагүй учраас зах дээрээс худалдаж авсан ногоон шилтэй спиртээр ариутгадаг байж. Тэр бүү хэл Эрээний зах дээрээсбинт хүртэл худалдаж авдаг байсан гэнэ. Тэрээр “Том хүнд мэс засал хийхээс хүүхдэд мэс засал хийх нь хэцүү. Бүр төрөөд хэдхэн цаг болсон алгын чинээ нярайд хүртэл мэс ажилбар хийнэ шүү дээ. Том хүн бол хаана зовиурлаж байгаагаа хэлнэ. Нялх, нярай хүүхэд тэгэхгүй.Их л сайндаа уйлна. Гэхдээ л хүүхдийн мэс заслын эмчээр ажиллана гэдэг маш их аз жаргалтай. Хүүхэд бол жижгэрүүлсэн том хүн биш. Аугаа өвөрмөц ертөнц. Оношинд нь зохицсон зөв эмнэлгийн туслалцаа үзүүлж чадах юм бол бие нь дорхноо сэргэдэг. Оношийг нь л зөв тогтоох нь чухал. Нэг ертөнц, амьдралыг үхлийн аюулаас салгаж чадвал түүн шиг баяр бахдал гэж хаа байхав. Хүүхдийн мэс заслын эмч жижигхэн алдаа гаргах төдийд л маш их эрсдлийг дагуулдаг. Ихэвчлэн хурууны үзүүр, харааны хурцаар мэс засал хийдэг. Том хүний эмч нар тархи, зүрх, хэвлийн хөндийн мэс засалч гээд мэргэшээд, түүнийгээ дагнаад явдаг бол хүүхдийн мэс засалч хүүхдийн бүхий л эд эрхтэнд мэс засал хийдэг. Зүрх, уушги, тархинаас эхлээдмэдрэлийн, хавдар авах зэрэг олон төрлийн мэс заслыг хийдэг” гэж ярилаа.

Цэнджав эмч дөнгөж төрөөд 45-хан минут болж буй нярайд гэдсийг нь хаах буюу гэдэснийх нь гадна гарсан нарийн бүдүүн гэдсийг нь хэвийн болгох хагалгаа байнга шахуу хийдэг гэнэ. Ийм төрлийн гажигтай нярай сүүлийн үед олноороо төрөх болжээ. Социализмын үед буюу өмнө нь ийм эмгэг өнөөдрийнх шиг олон байгаагүй гэнэ. Үүнээс гадна төрөлхийн улаан хоолой, бүдүүн гэдэсний битүүрэлтэй төрөх тохиолдол нэмэгдэх хандлагатай болжээ. Сүүлийн үед 4D эхо дурангаар ургийг хараадгэдэс нь гаднаа, анус битүү, ахар сүүл нь хавдартай, зүрхний цоорхойтой бол хийсвэрээр авахуулчихдаг болсон байна. Цэнджав эмч үүнд сэтгэл эмзэглэж явдаг гэнэ. “Уг нь иймэмгэгүүдийг эмчилж болдог юм шүү дээ.Тэр бүү хэл одоо үед уруул тагнайн сэтэрхийтэй хүүхдийг устгахыг дэлхий нийтээр хориглосон. Харин хавсарсан гажигтай бол эмчлэх боломжгүй” гэж ярилаа.

“Мэс заслын эмчээр олон жил ажилласан хүнд онош нь тогтоогдоход хэцүү, санаанаас гардаггүй өвчтөнүүд олон биз” гэж сонирхоход”Бий бий.2000 онд Архангай Тариат сумаас өтгөн нь хатдаг гэх оноштой нэг хүүхэд ирсэн юм. Өтгөн нь чулуужиж, түгжрээд, гэдэс нь тогоо шиг болчихсон хүүхэд. Онош нь тодорч өгдөггүй. Олонөдөр бодсоны эцэст бүдүүн гэдсэнд нь хагалгаа хийлээ. Гэтэлбүдүүн гэдэсний төгсгөл нь мэдрэлгүй болсноос үүдээд өтгөн нь түгжирсэн байсан. Нэг удаа дөрөв тавхан настай хүү доошоо цус алдаж, цусаар бөөлжин эмнэлэгт хүргэгдэж ирдэг юм. Тэр хүү элэгний судасны хагас бөглөрөлтэй учраас ходоодны амсар дахь судас нь өргөсөөд, цус алдаад байсан юм билээ. Амжилттай эмчилж чадсан шүү. Одоо тэр хүү 20 гаруй настай сайхан залуу бий. Ер нь онош нь тодрохгүй шаналж байгаа хүүхдийн оношийг зөв тогтоож эмчилсэний нэг их том амьсгаа авмаар болдог. Эрүүл саруул болоод инээж хөхрөөд гүйж явахыг нь харах жинхэнэ жаргал даа” гэж хэлээд инээмсэглэв.

Гэрийн эзэгтэй хажуугаас нь “Өвгөөн нөгөө Ховдын охины талаар яриач. Онош нь мэдэгдэхгүй хэцүүхэн байсан шүү” гэж ярианд оролцов.Эх нялхаст бөөлждөг гэдгээс өөр оношгүйохин Ховдоос хүргэгдэж иржээ. Шинжилгээгээр ямар ч өөрчлөлт илрээгүй учраас эмч нар ч сандарцгаасан гэнэ. Цэнджав эмч бүдүүн гэдэсний эргэлтийн гажигтайг нь оношилж чаджээ. Охины бүдүүн гэдэс буруу байрлалтай учраас идсэн хоолны тал нь ходоод руу нь ордог бол үлдсэн хэсгээ бөөлжөөд гаргачихдаг байж. Энэ мэтчилэн шинжилгээгээр илэрдэггүй олон өвчнийг хагалгаагаар оношийг нь тодруулж, амжилттай эмчилсэн туршлага өчнөөн юм билээ.

А.Цэнджав эмч”Шинжилгээгээр бүх өвчин илэрдэггүй. Оношоо маш зөв тавьж, ямар хагалгаа хийхээр цаг алдалгүй тогтох ёстой. Би өвчтөн хүүхдүүдээ шинжилгээ өгөхөөс нь авахуулаад дагаж явдаг. Рентген туяаны эмч нь туршлагагүй, эхоны эмч нь дутуу харсан байж болно. Тиймээс шинжилгээг нь хамт явж байж хийлгүүлэх нь маш тустай. Өнгөрсөн хугацаанд 8500-аад хагалгаа хийсэн. Одоогоос хориод жилийн өмнө хагалгаа хийж, эдгээсэн жаахан хүүхдүүд ханхар залуус, гоолиг бүсгүйчүүд болоод алхаж явахыг хараад “Би, Эх нялхсын эрүүл мэндийн үндэснийтөвийн эмч нар энэ залууст амьдрал бэлэглэсэн” гэж бодохоорбахархах сэтгэгдэл төрдөг. Хагалгаа хийсэн хүүхэд бүртэйгээ эргэх холбоотой байдаг” гэжярилаа.Мөн тэрээр гурван настай хүүхдээс хоёр кг гаруй хавдар авсан хүндхэн хагалгааг Монголдоо анх удаа хийж байсан эмч аж. Монголд анх удаа хүүхдэд эрхтэн шилжүүлэх мэс ажилбарыг ч 2012 ондхийж байжээ. Энэ хагалгаанд орсон дөрвөн настай хүү төрөлхийн элэг цөснийзамын битүүрэлтэйн улмаас элэг нь хатуурч, тархинд хүндрэл өгөөд эхэлчихсэн байж. Энэ хэвээр удвал үхэлд хүргэх аюултай байсан гэнэ. Хагалгаа маш амжилттай болсон аж.Өдгөө нэгээс найман насны 30 хүүхдэд эрхтэн шилжүүлэх ийм төрлийн хагалгаа хийх шаардлагатай байгаа гэнэ. Гэвч эргэж харахаас аргагүй нэг асуудал байгаа юм билээ. Үндсэн хуулиндаа хүүхдийн эмчилгээг үнэ төлбөргүй хийх ёстой учраас эрхтэн шилжүүлэх хагалгааг хориглодог юм байнаЭлэг шилжүүлэн суулгах хагалгааг Энэтхэгт 100 сая, Солонгост 200 сая төгрөгөөр хийдэг бол Монголд 50 сая төгрөгөөр хийх боломжтой гэнэ.

Цэнджав эмч хошигнох дуртай нэгэн. Ямар сайндаа л “Миний туйлын хоёр хүсэл бий. Үзэгчдийн аадар бороо шаагих мэт сонстох алга таших чимээн дунд Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Цэнджав гэж зарлуулж тайзан дээр гарч ирэх. Нөгөөх нь наадмын зүлэг ногоон дэвжээн дээр Санжаадамба зааныг гозойтол нь тонгорох” гэв. Тэрээр солгой хоолойтой урлаг уран сайхны тал дээрээ маруухан учраас бүх дууг ганц аяар л туучихдаг аж. Тийм болохоор “Би урлагт орвол ая зохиогч нар л ажилгүй болох байх даа” гээд инээлдэв.

Цэнджав эмчийнд өнжсөн хагас өдрийн хугацаанд өвчиндөө шаналсан олон хүүхдэд амьдрал бэлэглэсэн түүхийг сонссон. Ажлаа сэтгэлээсээ хийдэг гэдэг нь сонирхуулж ярьсантүүх бүрээс нь мэдрэгдэнэ. Хүүхдийн мэс заслын Цэнджав эмч гэхээр Монгол даяар андахгүй энэ эрхэмбиднийг гаргаж өгөхдөө “Мэс засал бол багийн ажил.Мэс заслын, унтуулах, сэхээн амьдруулах, сувилагч, асрагч зэрэг олон баг гар нийлэн ажллаж байж өвчтөний амийг авардаг. Түүнээс бишнэг эмч нь буруу харж зогсоод хийдэг юм биш л дээ. Өчнөөн хүний сэтгэл, хөдөлмөр нэг хүүхдийг амийг авардаг” гэсээр үдлээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 5-10 метр. Дархадын хотгороор 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 16-21 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

2014 оны 12 дугаар сарын 02-ноос 2014 оны 12 дугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 2-3-нд нутгийн өмнөд хэсгээр, 4-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 2-нд говийн нутгаар, 4-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. Хугацааны дунд үеэс хүйтний эрч суларна.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана

УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн хуралдаан:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

Жич: 2014 оны Улсын төсвийн тодотгол, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал өргөн барьсан тохиолдолд тухай бүр нь хэлэлцэнэ.

Ажлын хэсгүүдийн хуралдаан:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;
  • Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.
Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Улстөржинө өө гэж…

Монголчууд бид өөрсдийгөө улстөржсөн ард түмэн гэж ярьцгаадаг. Тэр нь ч үнэн. Ажлаа тараад харихад гэрийнхэн улс төр ярьж л байна. Зурагтаар76-гийнхаа хэрүүлийг сонсоод цэц уралдуулж сууна. Найз нөхөдтэйгээ уулзсан ч ярианы сэдэв нь улс төр рүү хөтлөгдчихнө. Тэр нам, энэ нам гэж хэрэлдэх, хуваагдах энүүхэнд. Тэр битгий хэл нэг гэрийн эр эм хоёр ч тангараг тасрахдаа тултлаа улстөржчихөөд байгаа нь гунигтай.Төрийн өмнөөс оготно боож үхэв гэгчээр хэт улстөржиж, хэнээ тусаад яахав. Хувиа борлуулж, довоо шарлуулж л явбал барав гэж бодогдох чдээрээ хөл толгойгоо олохгүй, засаг төр нь огцроод байхаар яалт ч үгүй улстөржихөөс өөр аргагүй ч юм шиг.

УИХ-аар Ерөнхий сайдыг томилохоос өмнөхөнманай найзуудын дунд “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болж магадгүй” гэдэг яриа өрнөв. Гэтэл тэнд дуугүй суусан нэгэн “Ерөнхий сайд яачихсан юм бэ. Ч.Сайханбилэг гэж хэн юм, ямар хүн байдаг юм” гэж хэлээд баахан шоолуулав. Шоолж байгаа нь цэцэн, шоолуулж суугаа нь тэнэг мэт харагдсан байх. Гэвч чин үнэндээ Ц.Хулан найрагчийн шүлэглэснээр зүгээр л зүлгэн дээр гэрээ барьчихаад улс төр гэж том ярилгүй, урьдах амьдралаа төвхнүүлж яваа тэр найз маань зөв бас амар амгалан амьдарч байгаа юм байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ