Categories
мэдээ спорт

Бусад орнууд зохион байгуулагч орныг шүүмжилж байна

Инчон хотноо үргэлжилж буй Азийн наадмын боксын тэмцээний шүүлттэй холбоотой үүссэн будлианы тухай Agence France-Presse мэдээлснийг Yahoo.com онцолсон байна. Тодруулбал, манай боксчин Н.Төгсцогт Солонгосын Санг-Мюнгэд ялагдсан бөгөөд яах аргагүй шүүгчдийн буруу хэмээн гомдол гаргасан боловч хүлээж аваагүй билээ. Энэ явдлыг тэд онцолжээ. Мөн “Монголын багийн ахлагч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ “Өнөөдөр үнэхээр гунигтай өдөр байна. Бид спортод шударга тоглоомыг харахыг хүссэн. Зарим тамирчдын хувьд алтан медаль авах боломж амьдралд ганц л удаа тохиодог. Энэ боломжийг тэд бүдүүлгээр булаан авлаа”гэж ярьсан байна” хэмээн дурджээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хөнгөн жинд Энэтхэгийн боксчин Солонгосын боксчинтой тулалдаж хүрэл медаль хүртсэн. Тэрээр тулааныг мөн будлиантай шүүсэн гэсэн үүднээс медаль гардуулах үеэр өөрийнхөө медалийг Солонгосын тамирчинд зүүж өгч эсэргүүцлээ илэрхийлжээ. Ингэхдээ тэрээр ялагдалдаа эвлэрэхгүй уйлсаар байсан юм. Энэ тухай гадны хэвлэл мэдээллийнхэн “Энэтхэгийн Сарита Дэви Солонгосын Пак Жина нарын тулааны дараа Сарита Дэвийн нөхөр маргаан үүсгэж, хамгаалагчидтай маргалдсан. Тулаанд Дэви давуу байсан ч ялалтыг Пак Жи-над өгсөн нь олны зүгээс хараал зүхэл, мөргөлдөөн үүсгэж, талбайд цагдаа нар хэв журам тогтооход хүрчээ. Дэви “Би шийдвэрийг хүлээж авч чадахгүй. Энэ буруу” хэмээн мэдэгдсэн бол нөхөр нь “Та нар боксыг үгүй хийж байна. Тэр тулаанд ялсан байтал та нар ялалтыг Солонгост өгчихлөө” хэмээн хашгирчээ. Энэтхэгийн багийн Куб шүүгч Блас Иглесиас Фернандез буруу шийдвэр гаргасан шүүгчдийг тэмцээнээс хасахыг шаардсан байна” гэж бичжээ.

Д.СҮРЭН

Categories
мэдээ нийгэм

М.Тулгыг зодоогүй нь тогтоогджээ

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад 3.6 тэрбум төгрөг завшсан гэх хэрэгт Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарыг шалгаж байгаа. Тэднийг цагдан хорих хугацааг өнгөрсөн долоо хоногт сунгасан билээ. Үүний дараа М.Тулгын өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь “Хорих ангийн харгалзагч өшиглөж, хууч өвчнийг нь сэдрээсэн. Үүнээс болж явж чадахгүй, хэвтэрт байгаа” гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн. Энэ мэдээллийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх еренхий газраас Цагдан хорих 461 дүгээр ангид дотоод шалгалт явуулжээ. Шалгалтаар харгалзагч М.Тулгыг зодсон нь тогтоогдоогүй байна.

Харин М.Тулга зодуулсан гэх мэдээлэл нь худал болохыг тогтоожээ. Сэжигтэн М.Тулга нь одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Түүнийг батлан даалтад гаргаж, эмчлүүлэх хүсэлтийг өмгөөлөгч нь дахин гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Лондон хотод уран зургийн үзэсгэлэн, Монголын язгуур урлагийн тоглолт зохион байгуулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн Лондон хотноо хийсэн айлчлалын үеэр буюу 9 дүгээр сарын 26-ны өдөр ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ тус улс дахь Азийн соёл урлаг, бизнес болоод бодлогыг сурталчилдаг байгууллага болох Asia House-т уран зургийн үзэсгэлэн, монголын язгуур урлагийн тоглолт зохион байгуулав.
Монголын урлаг, соёлыг сурталчилсан уг арга хэмжээг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга нээж үг хэлэв. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл танхимд цугларсан үзэгчдэд хандан үг хэлсний дараа Лондон хотод амьдардаг уран бүтээлчдээс бүрдсэн “Нүүдэлчдийн аялгуу” хамтлагийнхан ая дууныхаа дээжээс өргөлөө.
Урлагийн тоглолтын дараа үзэгчид Британи дахь “Монголын урлаг, соёл Лондонд” ТББ-тай хамтран гаргаж байгаа “Тал нутаг айсуй” уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхов. Уран зургийн үзэсгэлэнд Т.Нурмаажав, Д.Сүхбаатар, Т.Отгонбаяр, Д.Ганбаатар, Ц.Отгонбаяр, Б.Түвшин, Б.Батсүх, Д.Батбилэг зэрэг монголын зураачид болон нидерландын зураач Рене Полак нарын уран бүтээлээс дэлгэн тавив.
Арга хэмжээнд Asia House-ийн гишүүн бизнесийн төлөөллөөс гадна энгийн иргэд, Лондон дахь дипломат корпус, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Азийн газрынхан оролцов.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн даргад өрсөлдөгчид телевизээр халз мэтгэлцэнэ

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа үргэлжилж байна. Иргэд нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын баруун хэсэгт байрлах санал асуулгын баннерт нэвтэрч нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцан, саналаа өгөх боломжтой. Санал асуулгыг шударга байлгах зорилгоор нэр дэвшигчдийн нэрийг нууцалж А, Б гэсэн тэмдэгтээр тэмдэглэсэн байна. Санал авах ажиллагаа 10 дугаар сарын 8-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд иргэн таны санал сонгон шалгаруулалтад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Харин нэр дэвшигчдийн нэг үнэлгээ болох халз ярилцлага, мэтгэлцээн аравдугаар сарын 5-ны өдөр (ням гараг) UBS телевизээр 21 цагт шууд үзэгчдэд хүрнэ. Энэ үеэр нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, шүүгчдийн асуултад хариулах юм.

Улаанбаатар хот анх удаа Цагдаагийн газрын даргын албан тушаалд иргэдийн оролцоо, дэмжлэг, хяналттайгаар сонгон шалгаруулах гэж байна. Энэхүү сонгон шалгаруулалтад иргэдээс сонгож, байгуулагдсан Нийслэлийн Иргэний зөвлөл голлох үүрэгтэй оролцож байгаа бөгөөд хөндлөнгийн хяналт тавьж, шууд ярилцлагын шүүгчээр ажиллана.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар” олон улсын кино наадмыг “Хүдэн”-гээр нээнэ

ССАЖЯ, Соёл урлагийн газар, Туркийн Элчин Сайдын яам, Монголын Урлагийн зөвлөл болон Монголын Кино урлагийн зөвлөл хамтран энэ сарын 8-наас 12-ны хооронд “Улаанбаатар” Олон Улсын кино наадмыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадам нь Дэлхийн шилдэг кино бүтээл, Туркийн кино өдөрлөг, Берлиний Олон Улсын Кино Наадмын дэргэдэх “Дэлхийн Кино урлагийн сан”-гийн шилдэг бүтээлийн өдөрлөг, Монгол кино хөтөлбөр гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх юм байна. Тус наадмын хүрээнд Берлиний Олон Улсын Кино Наадмын дэргэдэх “Дэлхийн Кино Урлагийн Сан”-ийн шилдэг гурван бүтээлийг олон нийтэд танилцуулах аж.

“Улаанбаатар” олон улсын кино наадмыг зохион байгуулагчид энэ жилээс “Монгол Кино Хөтөлбөр”-ийг Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулах юм байна. 2013-2014 онд бүтээгдсэн найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, залуу найруулагч М.Ивээлийн “Цэн Тогоруу” зэрэг бүтээлийг олон нийтэд үзүүлэх аж. Мөн 2014 онд бүтээгдсэн бөгөөд нээлтээ хийгээгүй кино бүтээлээс сонгон уг наадмын нээлтийн киногоор залуу найруулагч Л.Таванбаярын “Хүдэн” УСК сонгогджээ.

Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны охиноос ээждээ бичсэн захидал

Энэ захидлаа эхлэхээсээ өмнө юуны түрүүнд тэр болгон ил гаргадаггүй ч ээждээ маш их хайртай шүү гэдгээ хэлмээр байна. Аль хэдийн дэлгэрчихсэн үзэсгэлэнт цэцэг та минь цоморлигоо нээж, таньдаа гоо үзэсгэлэнгээ харуулах гэж хичээнгүйлэн тэмүүлж байгаа охиныхоо бодож явдаг энэ хэдэн зүйлийг ойлгоосой гэж хүсч байна.

1. Миний уулзсан эрэгтэй хүүхэд болгон миний найз хөвгүүн гэсэн үг биш шүү дээ. Эрэгтэй найзууд хааяа эмэгтэй найзаас илүү итгэл дааж чаддаг, тэд ямар сайн зөвлөгч , бас сонсогч нар байдаг гэж санана? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд жирийн нөхөрлөл байж болдог гэдэгт би итгэдэг.

2. Сургууль маш хэцүү, би чадах бүх хүчээрээ хичээж л байгаа. Мэдээж онц дүн авахыг хүн болгон л хүсдэг, би ч бас. Хичээл чухал гэдгийг мэдээж охин нь мэднээ. Хичээж байгаа наддаа итгээрэй.

3. Тэгсэн ч би бол өсвөр насны охин шүү дээ гадуур гарч хөгжилдөх хэзээд дуртай. Одоо л дүрсгүйтэж авах нас минь. Юм бүхнийг хийж туршиж үзмээр санагддаг тийм л зоригтой нас. Хүн нэг л амьдардаг ч зөв амьдарч чадах юм бол нэг амьдрах хангалттай. Эргэж хараад харамсахгүйгээр амьдрахыг охин нь хүсч байна, намайг дэмжиж дурсамжаа бүтээхэд минь туслаарай.

4. Гэртээ жаахан оройтож ирлээ гээд би согтууруулах юм уу мансууруулах бодис хэрэглэж байгаад ирсэн гэсэн үг биш ээ. Таньдаа үргэлж нялхаараа харагддаг ч буруу зөвийг ялгаж чаднаа охин нь. Надад зүгээр л итгээд үз, тэгвэл итгэлийг тань алдахгүйн төлөө улам бүр хичээж, хариуцлагаа ухамсарлах болно. Өөртэйгөө зөрчилдөж явдаг энэ насан дээр барьж хорих тусам харин ч тэр зүйл рүү тэмүүлэх гээд байдаг юм билээ. Тийм болохоор охиныгоо зөв залаарай.

5. Би хичнээн том болсон ч гэсэн хорвоотой танилцаж дуусаагүй л яваа. Надад мэдэхгүй чадахгүй зүйлс их байгаа. Алдаа гаргах болгонд минь битгий загнаарай, харин таныг гаргасан алдаагаа засахад минь эелдгээр тусалвал би маш их баярлах болно. Бүхнийг төгс хийж чаддаггүй охин чинь таны багын дүрээс өөр байгаагаа мэднэ ээ. Гэхдээ л таныхаа олон сайхан чанарыг би дуурайсан. Үүнийг хараад танд ч бас гоё байдаггүй гэж үү?

6. Шилжилтийн насан дээр яваа учир миний ааш байнга сайхан байдаггүй, таньтайгаа маргалдлаа гээд хайргүй гэсэн үг биш шүү. Миний үзэл бодол таныхаас өөр, охин чинь хувь хүн болон төлөвшиж явна. Таниас өөр, бас нэг хувь хүн. Миний хардаг өнцгөөс харахыг хааяа ч гэсэн оролдоод үзээрэй, намайг илүү ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

7. Амьдралд олон сонголт гарч ирдэг би ямагт зөвийг нь сонгохыг хичээдэг. Бурууг сонгосон үе байхгүй гэж хэлэхгүй ч зөвийг нь л сонгохыг эрмэлздэг.

8. Миний найзууд бүгд муу зуршилтай биш шүү дээ. Тэд гаднаа галзуу, чанга дуутай, таны мэдэхгүй стилээр хувцаслдаг гээд олон шалтаанаар таньд таалагддаггүй байж болох л юм. Тэгэхдээ тэд таны хайртай охинтой л адил амьдрал гэдэг далай руу дөнгөж хөл тавьж байгаа. Яг л надтай адил тэднийг хайралдаг санаа тавьдаг ээжүүд тэдэнд бий.

9. Намайг өөр хүнтэй харьцуулах бүрт би хэнд ч хэрэггүй мэт санагддаг. Магадгүй таны наызын охин надаас илүү амжилттай байж болох юм. Тэгэхдээ ээжээ амьдрал дөнгөж эхэлж байна, би чаднаа! Та нэг л зүйлийг ойлгоорой би дахин давтагдашгүй цорын ганц.

10. Та надад зааж зөвөлхөд баяртай байдаг ч би амьдралд алдаа гаргаж өөрөө алдаанаасаа суралцмаар байна. Алдаа гэдэг зүйл надад маш нандин. Алдаж л яваг, суралцана, хатуужина. Алпдаад унахад түшээд авах та минь надад байгаа болохоор охин нь ямагт бардам байдаг.

11. Миний хамгийн сайн найз ээж минь байгаасай гэж би хүсч байна. Ээжээсээ хол хөндий өссөн миний үеийн охид буруу сонголт хийхийг би олон харж байсан. Бид бүгдээрээ адилхан, амьдралын талаар мэдлэг маруухан. Тийм болохоор сарын тэмдэг, биедээ гарч байгаа өөрчлөлт, бас хөвгүүдийн талаар таньтайгаа нээлттэй ярилцаж зөв зүйл хийхийг хүсч байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдан хоригдогсод өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах боломжтой болов

Цагдан хоригдогсдын эрх зөрчигдөж, өмгөөлөгчтэйгээ ч уулзах боломж олддоггүй гэх гомдол ХЭҮК-т, Монголын өмгөөлөгчдийн холбоонд байнга ирдэг байна. Тэгвэл дээрх байгууллагууд хүний эрхийг бүх талаар зөрчихгүй байх хүсэлтийг Цагдаагийн газар, ШШГЕГ-т удаа дараа илгээж байжээ. Энэ хүсэлтийн дагуу ШШГЕГ, Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр цагдан хоригдож байгаа иргэн өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах боломжтой болж байгаа юм. Манай улсад цагдан хорих 26 газар бий. Тэнд 3000-4000 гаруй хүн саатуулагддаг аж. Тэдэнд өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах бололцоо олгогддоггүй гэнэ. Иймд олон сараар өмгөөлүүлэх эрхээ алддаг байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ уулзаж чадахгүй байгаагаа мэдэгдсээр байгаа. Дээрх санамж бичиг хэрэгжсэнээр хоригдогсдын гомдол багасч, хүний эрхийн талаарх НҮБ-ын зөвлөмж, олон улсын эрх зүйн актууд мөрдөгдөж буйн илрэл болно гэж хуульчид ярьж байна. Мөн МХХ-ны Ерөнхийлөгч С.Батсүх ” Энэ шинэ журмаар өмгөөлөгч, хоригдогч хоёр шилэн хаалтны цаанаас утсаар ярьдаг байдал арилж, шууд биечлэн уулзах боломжтой болно” гэж мэдэгдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хонконгийн захирагч огцрохгүй гэв

Хонконгт ардчилсан сонгууль явуулахыг шаардаж буй оюутнууд захирагч Лян Жэнинийг огцрох шаардлага тавьсан юм. Үүнийтэй холбогдуулан Хонконгийн захирагчхэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэрээр оюутну төлөөлөгчдийг хүлээн авч тэдний сэтгэлийг зовоож буй асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Гэхдээ огцрохгүй гэдгээ онцолсон байна. Лян Жэнин Хонконгийн засаг захиргааны байрны өмнө цугларсан хүмүүст ханданхүлээцтэй байхыг уриалаад улс өрийн шинэчлэл хийх асуудлаар Хонконгийн засаг захиргаа хэлэлцээ хийхэд бэлэн гэв.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Японд 16 хүн сураггүй алга болжээ

Японд Онтакэ галт уул идэвхжсэний улмаас хүний амь эрсдсэн тухай мэдээлсэн билээ. Галт уулнаас утаа ялгарсаар байгаа бөгөөд ойртож очих аргагүй байгаа гэнэ. Өчигдөр тус бүс нутагтширүүн бороо орсон тул хайгуулын ажлыг түр зогсоосон байна. Одоогийн байдлаар 16 хүн сураггүй байгаа гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ спорт

Д.Отгондалай өнөөдөр алтан медалийн төлөө тулалдана

Азийн наадамд өрсөлдөж буй боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Отгондалай Японы Сатоши Шимизүтэй мөнгөн медалийн төлөө тулалдаж, өрсөлдөгчөө буулган авлаа. Тэрээр өрсөлдөгчөө гурван үеийн турш 30:27, 30:27, 30:27-ын харьцаагаар илүүрхэж хожсон юм. Монголын боксын шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ М.Нандинцэцэг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Отгондалай ийн мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө тулалдахаар шалгарлаа. Тэрээр өнөөдөр алтан медалийн төлөө Филиппиний боксчин Чарли Суарестай тоглоно.