Categories
мэдээ спорт

Солонгосын тал Н.Төгсцогтыг булхайгаар яллаа

Өнөөдөр эрэгтэйчүүдийн
56 кг-д өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин
Хам Сангмюнгтай тулалдаж, 0:3 (28:29, 28:29, 28:29) онооны харьцаагаар ялагдлаа. Н.Төгсцогтын хувьд илт
давуу байсан ч зохион байгуулагчид орны  тамирчинг ялсан
хэмээн шүүгчид дахин хуралдаад зарлалаа. Манай МҮОХ-ны гомдлыг ийн хүлээж
авсангүй.

Categories
мэдээ спорт

“Өөрийгөө ялах” ЭРДЭНЭТ МАРАФОН 2014

Хүүхэд залуучуудад гүйлтийн ач холбогдлыг таниулан
сурталчилах,  өөрсдийн дотоод нөөц боломжийг
нээн илрүүлэхэд нь туслах зорилготой жил бүр уламжлал болон зохиогдож ирсэн “Өөрийгөө
ялах” Эрдэнэт марафон  гүйлтийн тэмцээн өнгөрсөн
амралтын өдөр буюу 9-р сарын 27-ны бямба гарагт Орхон-Уул аймагт  9 дэх удаагаа болж өндөрлөлөлөө. Тус тэмцээнийг
Шри Чинмойн Марафоны Багаас санаачлан Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны харьяа Орхон-Уул
аймаг дахь ССАЖГазар, Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн “Хангарьд” спорт клуб зэрэг
байгууллагуудтай хамтран зохион байгуулсан ба тэмцээн 4 км болон хагас марафон
буюу 21км-зайнд 17 хүртэлх, 18-49, 50-аас дээш гэсэн 3 насны ангиллаар явагдаж аваргуудаа
шалгарууллаа.  

21км-ийн 18-49 насны
эрэгтэй тамирчидын ангилалд  Дэд мастер С.Батбаяр
1:17:05, эмэгтэй ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин Спортын мастер Д.Бадамхатан
1:31:50, 50-аас дээш насны эрэгтэй ангилалд
“Монголын Хэт Холын Марафон Гүйлтийн Холбоо”-ны тамирчин Спортын мастер Д.Дамдинжав
1:37:31, эмэгтэй ангилалд нийслэлийн СХД-ийн тамирчин Б.Отгонбаяр 2:21:29 гүйцгээж
тэмцээний тэргүүн байруудыг эзэлж алтан медалийн эзэд болцгоосон бол 4км-ийн 17 хүртэлх насны эрэгтэй тамирчидын ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин
Г.Энхтамир 13:30, эмэгтэй ангилалд “Ирээдүй Од” цогцолбор сургуулийн Т.Ариунболд
17:10, 18-49 насны эрэгтэй ангилалд  Эрдэнэт БТСХ-ны тамирчин Н.Жандос 13:27, эмэгтэй
ангилалд “Мон-Алтиус” БТДС-ийн тамирчин Г.Лхагвацэцэг 17:25, 50-аас дээш насны эрэгтэй ангилалд “Сентик
сервис” ХХК-ны тамирчин С.Энхтайван 16:21, эмэгтэй ангилалд Дархан-Уул аймгийн тамирчин
С.Оюунгэрэл 24:05 гүйцгээж алтан медалийн эзэд болцгоожээ.   

Тэмцээнд нийтдээ 400 орчим гүйгчид гүйцгээсэн
ба Орхон-Уул аймгийн дунд сургуулиуд, “МонАлтиус” биеийн тамирын дээд сургууль,
“Ирээдүй од” цогцолбор сургууль, МУИС-Орхон Сургууль, “Алдар” спорт хорооны зэрэг
олон арван байгууллагууд тамирчидаа идэвхтэй оролцуулсаны дотор хамгийн ахмад
нь 70 настай
гүйгч байв. Цаг агаарын
хувьд тэмцээний үеэр сэрүүвтэр байсан ба бага зэргийн цас орсон байна. Тэмцээний
явцад Орхон-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээс мэргэжлийн эмч гүйгчидийн эрүүл мэндэд
анхаарал тавьж ажилласаны зэрэгцээ замын цагдаагийн газраас гүйгчидийн гүйх аюулгүй
байдлын ажиллагааг хангаж ажилласан байна.

Энэ жилийн тэмцээний онцлог нь өмнөх
жилүүдээс оролцогчидын тоо өсч, тамирчидын нас залуужсан байдал ажиглагдлаа гэж
тэмцээний зохион байгуулагчид дүгнэлээ.

 

21 км-ийн зайны  18-49 насны ангилал.

Эмэгтэй. 1-р байр Спортын мастер Д.Бадамхатан  “Алдар”спорт хороо 1:31:50

2-р байр Ц.Санжидмаа “МонАлтиус” БТДС
1:33:33

3-р байр К.Байгаль Нийслэлийн ЧД
2:22:31 

Эрэгтэй. 1-р байр Дэд мастер С.Батбаяр “ИЦГ-АСБТ” 1: 17:05

2-р байр Ч.Март “Алдар” спорт хороо
1:18:37

3-р байр С.Чинбат  Онцгой байдлын газар  1:21:08

21 км-ийн зайны  50аас дээш насны ангилал.

Эмэгтэй. 1-р байр Б.Отгонбаяр 
Нийслэлийн СХД 2:21:29

2-р байр  Спортын мастер Д.Буяндэлгэр “Мон-Алтиус” БТДС
2:25:46

3-р байр Спортын мастер
Г.Оргодол Нийслэлийн СХД  2:28:37                         

Эрэгтэй. 1-р байр Спортын мастер Д.Дамдинжав  “Монголын Хэт Холын Марафон Гүйлтийн Холбоо”
1:37:31

2-р байр Б.Оюунбаатар “Уулын баяжуулах
Эрдэнэт Үйлдвэрийн Хангарьд клуб”1:42:26

3-р байр Спортын мастер Ч.Цогоо ИНЕГ
2:14:14

4 км-ийн зайны  17 хүртэлх насны ангилал.

Эмэгтэй. 1-р байр Т.Ариунболд “Ирээдүй од” цогцолбор дунд сургууль
17:10

2-р байр Т.Уртнасан “Мон Алтиус” БТДС
17:14

3-р байр Д.Энхчимэг “Ирээдүй од” цогцолбор
дунд сургууль 17:15

4-р байр Ч.Отгонцэцэг Сэлэнгэ Алтанбулаг
сум 17:41

5-р байр М.Нямжаргал
Орхон-Уул аймгийн 3-р сургууль 18:18 

6-р байр Б.Энх-Мөрөн “Ирээдүй од” цогцолбор
дунд сургууль 18:25

7-р байр О.Эрдэнэчимэг Орхон-Уул аймгийн
7-р сургууль 18:27

Эрэгтэй. 1-р байр Г.Энхтамир  “Алдар” спорт хороо 13:30

2-р байр Н.Елдос Орхон-Уул аймгийн 18-р
сургууль 15:32

3-р байр А.Эрдэнэсайхан “Шри Чимойн Марафоны
Баг”  15:40

4-р байр Б.Асалбек  “Алдар” спорт хороо 16:04

5-р байр М.Нарандэлгэр  Орхон-Уул аймгийн 3-р сургууль 16:07

6-р байр Э.Мандуул  “Ирээдүй од” цогцолбор дунд сургууль 16:14

7-р байр М.Нурбалат  Орхон-Уул аймгийн 7-р сургууль 16:21

4 км-ийн зайны  18-49 насны ангилал.

Эмэгтэй. 1-р байр Г.Лхагвацэцэг  “МонАлтиус”БТДС 17:25

2-р байр О.Уранбайгаль “Ирээдүй од” дунд
сургууль 18:16

3-р байр А.Атарчимэг Цэргийн анги 18:37
           

Эрэгтэй. 1-р байр Н.Жандос “Эрдэнэт” БТСХ 13:27

2-р байр О.Отгонзаяа “Мон Алтиус” БТДС
13:52

3-р байр Х.Одгэрэл Хилчин спорт клуб
 17:15

4 км-ийн зайны  50аас дээш насны ангилал.

Эмэгтэй. 1-р байр С.Оюунгэрэл Дархан-Уул аймаг 24:05

2-р байр З.Оюундарь Орхон-Уул аймаг
28:16

3-р байр Д.Даш Эрдэнэт
үйлдвэр геологи хайгуулын анги 38:37                       

Эрэгтэй. 1-р байр С.Энхтайван “Сентик сервис” ХХК 16:21

2-р байр С.Ганбаатар Орхон-Уул аймаг
(группт)  16:41

3-р байр Д.Бадрах Дархан-Уул аймаг  17:25

                                              

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогтын ялагдлыг шударга бус хэмээн гомдол гаргалаа

Өнөөдөр эрэгтэйчүүдийн
56 кг-д өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин
Хам Сангмюнгтай тулалдаж, 0:3 (28:29, 28:29, 28:29) онооны харьцаагаар ялагдлаа. Н.Төгсцогт эхний тойрогт гоц мөргөж,
Туркменистаны боксчин Мередовыг 3:0-оор (30:25, 29:27, 30:25) илт илүүрхэж,
ялаад байсан бөгөөд хүрэл медалийн төлөө эзэн орны тамирчинд ялагдлаа. БНСУ-ын
боксчин манай тамирчинг гурван үеийн турш нэг оноогоор илүүрхжээ. Гэхдээ энэ нь
манай боксчинг шүүгчид илт дарсан гэж үзэж байна. Тодруулбал шүүгчид өөрийн
орны тамирчны талд ажиллаж улаан цайм булхиацсан гэсэн үг.

Монголын
багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ болон МҮОХ-ны удирдлагууд шүүлтийг шударга бус
явуулсан талаар гомдол гаргаж, протест бичээд байна. 

AIBA-гийн
шинэ дүрмэнд протест бичихийг хориглоогүй бөгөөд рингений шүүгч тулааныг
шударга бус шүүсэн гэж үзвэл протест бичиж болох ажээ. Харин Н.Төгсцогтын
энэхүү тулаан онцгой илт луйвар учраас одоо бичлэгийг тусгай гурван шүүгч томилон
шүүлгэх аж. Яг энэ цаг мөчид Н.Төгсцогтын болон Энэтхэгийн эмэгтэй 60
кг-ын тамирчдын тоглолтыг дахин шүүж байна.

Тоглолтын дараа  Н.Төгсцогт тоглолтын талаар “Тоглолтын туршид өрсөлдөгчөөсөө илүү яваагаа мэдэж байсан.
Энэ тоглолт миний карьерын хувьд чухал тоглолт байсан. Би Азийн наадмаас медаль
авахыг маш их хүсч байсан. Гэхдээ харамсалтай нь шүүгчид БНСУ-ын тамирчинд
ялалт өглөө. Шүүгчид ингэж дүгнэсэн ч би рингэн дээрх тулаанд ялсан гэдэгтээ
итгэлтэй байна. Шүүлтийн талаар манайхан асуудал гаргаж тавих байх. Цаашид яаж
шийдэгдэхийг хүлээж байя даа. Маш харамсалтай байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Зохион байгуулах хорооноос албан ёсоор уучлалт гуйжээ

БНСУ-ын Инчён хотноо Азийн спортын
XVII их наадам үргэлжилж байна. Өнгөрөгч бямба гаригт (09.27) Монголын багийн
ахлагч Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар наадамд
оролцож буй баг тамирчдын амжилт, тэмцээний зохион байгуулалт, тулгарч буй
зарим асуудлын талаар Инчонд ажиллаж буй Монголын сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн
билээ.

Азийн
наадмын үеэр Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдыг барилдахынх нь өмнө буюу
бэлтгэлийн зааланд байх үед нь хоолонд нь бохир зүйл хийсэн байсан. Мөн
Монголын төрийн далбааг буруу байрлуулсан зэрэг зөрчлийг баримтжуулж, холбогдох
хүмүүст эхний мэдээллийг өгсөн. Улмаар Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос
улсад суугаа Элчин сайдтай ярилцаад, бусад асуудлуудыг ч нэгтгэн, Элчин сайдын
яамнаас БНСУ-ын яамаар дамжуулан Азийн наадмыг зохион байгуулах хороонд
яаралтай ноот бичиг явуулсан талаар хэвлэлийн хурлын үеэр дурдсан.

Тэгвэл
Азийн спортын XVII наадмыг зохион байгуулах хорооноос Монгол Улсаас БНСУ-д
суугаа ЭСЯ-д албан бичиг ирүүлсэн байна. Ноот бичгийн хариуг бүрэн эхээр нь
хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Нээлттэй Улаанбаатар-2014″ форум болно



“Нээлттэй
Улаанбаатар-2014″ авлигын эсрэг олон улсын форум ирэх сарын 6-7-ны өдөр
Улаанбаатар хотод болно. Энэхүү форум  нийслэлийн Засаг даргын
санаачилгаар анх удаа зохион байгуулагдаж буй аж. Форумыг нийслэлийн Засаг
даргын Тамгын газар, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран зохион
байгуулах бөгөөд гадаад, дотоодын 250 гаруй төлөөлөгч оролцоно. Уг форумын
талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал маргааш 11.00 цагт нийслэлийн Засаг
даргын Тамгын газарт болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гурван бүдүүн” Сөүлд тоглолтоо хийнэ

Монголын рок поп урлагт
өвөрмөц нэр, өнгө төрхөөрөө гарч ирсэн “Гурван бүдүүн” хамтлаг тун удахгүй
БНСУ-ын Сөүл хотноо “Best of Hits” тоглолтоо хийх гэж байна. Тодруулбал, тэд
ирэх сарын дөрвөнд буюу Азийн наадмын хаалтын өдөр Монголын багийн тамирчид
болон БНСУ-д ажиллаж, амьдардаг залуустай нэгэн үдшийг хамт өнгөрөөх юм. Энэхүү
тоглолт аравдугаар сарын 4-нд Сөүл хотын “DDM Nigth club”-т болох юм
байна. 

Categories
мэдээ нийгэм

Монголд 800 бүл зөгий оруулж ирнэ

ОХУ-ын Башкираас маргааш 800 бүл зөгий, башкир
үүлдрийн 500 ширхэг эх зөгийн хамт Монголд ирнэ. Монгол Улсын ҮХААЯ-наас
өнгөрсөн зун эдгээр зөгийг захиалжээ. Баширыг сонгож захиалсан нь эдний
зөгий Азийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, өвчилдөггүй, өндөр бүтээмжтэй
юм. Манай улс Башкирын «Нуримановская» зөгийн аж ахуйгаас 200 бүл,
«Зианчуринская» аж ахуйгаас 400 бүл, «Архангельская» аж ахуйгаас 200 бүл зөгий
авч байгаа юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Утаагүй зуухыг ирэх сарын 3-наас худалдана

“Улаанбаатар цэвэр агаар сан”
төслийнхөн ирэх сарын 3-наас эхлэн утаагүй зуухыг борлуулж эхлэхээр болжээ.
Ингэхдээ нийслэлийн зургаан дүүргийн 25 цэгт борлуулах юм байна. Уг төслөөс
өнгөрсөн жил 29.707 зуухыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байв. Тэгвэл энэ
онд 45 мянган зуух нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Засгийн газраас агаарын
бохирдлыг бууруулах ажлын хүрээнд иргэдэд утаагүй зуух хөнгөлөлттэй үнээр
нийлүүлэхдээ зуух нэг бүрийн үнийн зөрүүнд улсаас татаас олгодог. Энэ жил
Засгийн газар нэг зууханд 256 мянган төгрөгийн татаас олгохоор шийдвэрлэжээ.
Ингэснээр иргэд тодорхой заасан 25 цэгт очиж хүсэлт гаргаж, төлбөрөө төлснөөр
дотооддоо үйлдвэрлэсэн зуухыг 17 мянга, импортоор орж ирсэн зуухыг 250 мянган
төгрөгөөр худалдаж авах боломжтой гэдгийг албаныхан хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Газар тариалангийн нутгаар цас орно

Сарын эхээр газар тариалангийн бүс
нутгаар цас унах төлөвтэй
байна.

Ирэх сарын 1-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгаар, 2-нд баруун
болон төвийн нутгаар, 3-нд төв, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр,
4-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи 2-нд нутгийн өмнөд
хэсгээр, 3-нд зарим газраар, 4-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч
шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус
дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19
градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус
дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

Маргааш намрын чуулган эхэлнэ

УИХ-ын намрын чуулган маргааш
нээгдэнэ. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг баталсан. Нэн түрүүнд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын
хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг
хэлэлцэх байна. Уг төслийг хаврын чуулганд хэлэлцэх байсан ч намрын
чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдээд байсан билээ. Үүний
дараа УИХ дахь МАН-ын бүлгээс өргөн барьсан Засгийн газрын гишүүнийг огцруулах
тухай асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг
огцруулах эсэхийг шийднэ гэсэн үг. Мөн  “Авто замын тээврийн салбарт төрөөс
баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2015 оны
төсвийн тухай , Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын
сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл, Худалдааны тухай, Татварын хууль
тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон шинэчилсэн найруулгын
төсөл удаах хэлэлцэх асуудал болоод зэрэг хуулиуд байна. Өргөн баригдана гэдэг
үеэсээ л олны анхаарлын төвд байсан Гэмт хэргийн тухай хуулийн төсөл мөн урт
нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хяналтын тухай хуулийн төсөл
хэлэлцэгдэх байна.