Categories
мэдээ нийгэм

Өттэй хоолоор үйлчилсэн гэх хятад хоолны газрыг түр хаажээ

Энэ сарын 27-ны өдөр Кино үйлдвэрийн баруун талд байрлах “Лян Хө” хэмээх Хятад хоолны газар өттэй хоолоор үйлчилсэн мэдээ цахим ертөнцөөр тараад байсан.

Тэгвэл энэхүү мэдээллийн дагуу МХЕГ, НМХГ-ын удирдлагаас өгсөн үүргийн дагуу БЗД-ийн  МХХэлтсийн даргын баталсан 11/105 тоот удирдамжтай шалгалтаар Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Нандинхүү” ХХК-ний “Лянь – Хө” зоогийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. 

Уг шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсэн бөгөөд зөрчлийг үндэслэн улсын байцаагчийн 11 заалт бүхий 28-03-207/171 дугаартай акт үйлдэн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Улмаар  “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 16.1.3 дахь заалтыг үндэслэн тус аж ахуй нэгжид 960,000 мянган төгрөгөөр торгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд 92-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно

Маргааш 9 дүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр.

Энэ өдөр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МҮОНТР-ээр хичээл заадаг уламжлалтай. Харин УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцдог билээ.

Энэ удаад УИХ-ын дарга З.Энхболд Барилгын Политехник коллежийн “Эрдмийн баяр”-ын нээлтэнд оролцох бөгөөд тус сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлт,  даваа гаригийн 09.00 цагт Эрдмийн өргөөндөө болох юм.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг 08:20 цагт Баянзүрх дүүргийн  92 дугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

В.Путины айлчлал зургаан цаг үргэлжилнэ гэлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх лхагва гариг буюу есдүгээр сарын 3-нд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа билээ. Гэхдээ түүний айлчлалын хөтөлбөрийг олон нийтэд ил болгоогүй байгаа юм. Ямартаа ч түүний айлчлал зургаан цаг үргэлжилнэ гэдгийг албаны хүн хэллээ. 

Энэхүү айлчлалын хүрээнд манай улсын зүгээс транзит тээвэр, төмөр замын царигийн асуудлаас гадна Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэх асуудлыг ярилцахаар төлөвлөөд байгаа юм байна. Мөн ОХУ руу зарим хүнсний бүтээгдэхүүн ялангуяа мах экспортлох асуудал болон нийгэм соёлын бусад хамтын ажиллагааны талаар хөндөн ярилцах гэж байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цагдаа” арга хэмжээ өндөрлөв

“Оюутан цагдаа” арга хэмжээг өнгөрсөн зургадугаар сарын 25-наас энэ сарын 25-ны хооронд зохион байгуулж, хаалтаа хийлээ.  “Оюутан цагдаа”-д  гадаад хэлний мэдлэг бүхий эрэгтэй 34, эмэгтэй 54, нийт 88 оюутныг Цагдаагийн ерөнхий газрын Сургалт дадлагын төвд холбогдох хууль, эрх зүйн анхан шатны мэдлэг болон хэрхэн аюулгүй байдлаа хангах, харилцааны соёлын талаарх мэдлэгийг олгох 12 цагийн сургалтыг зохион байгуулж, нийт 88 оюутантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Оюутан цагдаа нар Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Төмөр замын буудал, Нисэх онгоцны буудал, Хүй долоон худаг зэрэг жуулчид, гадаадын иргэд ихээр зорчдог цэгүүдэд ажиллажээ.

Ингэхдээ давхардсан тоогоор 238 цагдаагийн алба хаагчтай хамтран ажиллаж, нийт 12823 иргэнд туслалцаа үзүүлэн ажилласнаас 10083 гадаадын иргэнд тусламж үзүүлэн, гэмт хэрэгт өртөж хохирсон таван гадаадын иргэнийг харьяа цагдаагийн хэлтэст хүргэн өгч, 22871 ширхэг санамж, сэрэмжлүүлэг, хэвлэмэл хуудсыг тараан холбогдох мэдээллээр ханган ажилласан байна.

Categories
мэдээ спорт

Эмэгтэй баг хагас шигшээд шалгарлаа

ОХУ-ын Челябинск хотод болж буй жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр багийн тэмцээнээр үргэлжилж байна. 

Манай эмэгтэй баг “D” хэсгийн аваргын төлөө Кубын бүсгүйчүүдийг 3:2-ийн харьцаагаар ялж, хагас шигшээд шалгарлаа. 

Эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 16 баг өрсөлдөж байгаагаас манай эрэгтэй баг “В” хэсэгт, эмэгтэй баг “D” хэсэгт багтсан. Эрэгтэй баг Японы хүчирхэг багт 0:5-ийн харьцаагаар ялагдан тэмцээнээ дуусгасан.

Эмэгтэй багийн хувьд Казахстаны багийг 4:1-ийн харьцаагаар ялж, хэсгийн аваргын төлөө барилдахаар шалгарсан. Улмаар БНХАУ-ын бүсгүйчүүдийг 4:1-ээр хожсон Кубын багийг ялж, хагас шигшээд шалгарлаа. Манай бүсгүйчүүд мөнгөн медалийн төлөө ОХУ-ын багийг хожсон Польшийн багтай барилдана. Польшийн багийн хувьд энэхүү дэлхийн аваргаас ганц хүрэл медаль хүртсэн бөгөөд эмэгтэйчүүдийн -70 кг-д Катарзуна Клус медалийн тавцанд зогсжээ. Польшийн эмэгтэй багийн хувьд энэхүү дэлхийн аварга сайн байна.

Өнгөрсөн жил Бразилийн Рио де Жанейро хотноо болсон дэлхийн аваргын багийн төрөлд манай эмэгтэйчүүдийн хувьд эхний тойрогтоо Кубын багт 2:3-ийн харьцаатай ялагдаж байсан бол энэ жил хэсгийн аваргын төлөө яллаа.

Манай эмэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд А.Цолмон (52 кг), Д.Сумъяа (57 кг), Ц.Цэрэннадмид (63 кг), Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа (хоёул 70 кг) нар багтжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Жудогийн ДАШТ-нд манай улс 131 орноос зургадугаар байрт оржээ

ОХУ-ын Челябинск хотноо өчигдөр өндөрлөсөн жудо бөхийн ДАШТ-нд манай улс 131 орноос зургадугаар байрт оржээ. Хэдийгээр манай улс ганцхан медаль авсан ч тэр нь алт байсан тул ийнхүү эхний аравт багтаж чаджээ. Эргэн сануулахад, ДАШТ эхэлсэн эхний өдөр манай шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Болдбаатар 60 кг-ын жинд алтан медаль хүртсэн билээ. Харамсалтай нь түүнээс өөр тамирчин медаль хүртэж чадаагүй юм. 

Categories
мэдээ нийгэм

Манай 45 оюутан Турк улсын тэтгэлгээр суралцана

2014-2015 оны хичээлийн жилд манай улсаас 45 оюутан Туркийн засгийн газрын тэтгэлгээр суралцахаар болжээ.

Эдгээр оюутнуудын гурав нь докторантур, 14 нь магистрантур, 28 нь бакалаврын чиглэлээр суралцах эрх авсан байна.  

Туркийн засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан оюутнууд сар бүр оюутны тэтгэлэг авах бөгөөд оюутны байраар хангагдана. Мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой аж.

Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд эхний жил турк хэлний бэлтгэл ангид суралцах бөгөөд нийт таван жил сургалтын төлбөр төлөлгүйгээр суралцаж төгсөх юм байна. Оюутнуудад суралцах хугацаанд нь тус тусын мэргэжлээр дадлага хийх боломжийг ч мөн олгох гэнэ. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд Туркийн Истанбул, Анкара, Измир гэхчилэн олон хотуудын их, дээд сургуулиудад өөрсдийн сонгосон мэргэжлээр суралцах ажээ.  

Туркийн засгийн газрын тэтгэлэгт 2014-2015 оны хичээлийн жилд бакалавр, магистрантур, докторантурын чиглэлээр 176 орны 82000 тэтгэлэг горилогч бүртгүүлжээ.

Турк улсад одоогоор манай 900 гаруй оюутан залуус суралцаж байна. Үүний  350 орчим нь тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг юм байна.

Энэхүү тэтгэлэгт хамрагдсан монгол оюутнууд ихэвчлэн эдийн засаг, инженер, улс төр судлал, анагаах ухаан, нийгмийн ухаан, Турк судлал, урлаг, уран зохиол, банк санхүү болон шинжлэх ухааны чиглэлээр сурч байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргаашнаас эхлэн автобуснууд ердийн маршрутаар үйлчилнэ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор наймдугаар сарын 22-ноос эхэлж автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ.

Өнгөрсөн жил ч мөн хэрэгжүүлсэн дээрх зохицуулалттай холбоотойгоор иргэд автомашин нь замын хөдөлгөөнд оролцохгүй үед нийтийн тээврээр шуурхай үйлчлүүлэх боломжоор хангах шаардлагатай гэсэн саналыг нийслэлийн удирдлагуудад тавьж байжээ.

Тиймээс иргэдийн саналын дагуу богино эргэлтээр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлж байна. Энэ нь иргэд 500 төгрөгийн тасалбараар өдрийн турш хэдэн ч удаа нийтийн тээврийн хэрэгслээр богино эргэлтийн чиглэлээр сэлгэлт хийж, зорчиж байгаа юм.

Энэ үйлчилгээ болон автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор хязгаарлах журам өнөөдөр 21.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Харин маргааш буюу есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн автобусууд хуучин маршрут, үнээрээ, дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө иргэдэд үйлчилнэ.

Categories
мэдээ нийгэм

Халх голын 75 жилийн ойн марк хийжээ

Халх голын ялалтын 75 жилийн ойд зориулан марк гаргажээ. Уг маркийг ОХУ-ын “Марка” төвтэй хамтран хийсэн бөгөөд нийт 15 мянган ширхэг хэвлэсэн юм байна. Маркны нүүр зургийг Оросын талын эх зургаар хийж, хэвлэх тоо, тамганы дардас зэргийг Монголын талын шийдлээр хийсэн аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зуун цэцэрлэг барих хөрөнгөөрөө зунжингаа л наадлаа даа

Монголчууд бүгдээрээ манай сумынхан шиг  ер нь наадамд дуртай улс юм. Энэ зунжингаа л наадлаа даа. Наадам дуусах яагаа ч үгүй зуны наадам эмхэрч намрын найр залгаж байна. Өнгөрсөн зун аймаг, улсын  наадмын дараа сумдын 90 жилийн ой болов. Улсын хэмжээгээр 113 сум 90 жилийнхээ ойг нүсэр тэмдэглэлээ. Манай сумын 90 жилийн ой сайхан болсон. Алс хол аймаг хот, энд тэнд байдаг манай сумынхан болон манай суманд ажиллаж амьдарч байсан хүмүүс хүүхэд шуухад ач гучаа дагуулаад сумынхаа их ойд зорин зорин ирсэн. Манай нутгийн нэг алиа өвгөн байдаг юм. 90 жилийн ой тун хөлтэй өргөн болж байна аа Мягаа гуай гэхэд, “Манай сум  өргөн наадахгүй бол Монголд өөр ямар сум өргөн нааддаг юм. Уугуул суугуул иргэдээ бүгдийг нь уривал манайхан ч өргөн хурна” гээд инээсэн юм. Орос цэрэг ах нар хүртэл уригдана, Мааньтын хориход ял эдэлж байсан хоригдол, бас архины эмчилгээ, галзуугийн больницод байсан өвчтөнүүдийг суугуул иргэдийн тоонд оруулж тэдэнд урилга өгсөн үү хандив авсан уу гэж сумын дарга нараас лавлана гэж Мягаа гуай наргиа болгож байна. Тэдний гэрэл зургийг сумынхаа ойн номонд оруулах юм гэнээ. 

 Манай сумын 90 жил ёстой  сайхан  болсон. Сийлбэртэй цагаан гэрүүдэд цагаан идээ бялхаж айраг сөгнөөд л, уралдсан морь хүүхэд энх мэнд бороо хуртай сайхан наадав. Түм түжигнэж бум бужигнаж байхад согтуу хүн бараг байхгүй нь манай сумын наадмын шинэчлэл байлаа. Сумын маань 90 жилийн ойгоос угсруулаад л наадам хөвөрсөн. 90 жилийн ой хийснээс хойш хоёр хоногийн дараа алдарт уяачийн наадам болов. Овооны наадам хоёр болов. Улсын наадамд айрагдсан морины наадам болов. Наян тавны найр болов. Тэр бүгдийг үзэж чадаагүй ээ. Энэ том наадмууд арай дуусаагүй байтал намрын сар гарч найр эхэллээ. Саяын өнгөрдөг хагас сайн бар өдөр тохиож бүх айлууд унагаа тамгалав. Тамганы найр хийж байгаа айлууд ямааны боодог хийдэг болсон байна. Намрын тэргүүн сарын шинийн 3-нд тав зургаан хурим дуулдав. Намрын дунд сарын 17 хүртэл буюу жинхэнэ найр хийдэг өдөр хүртэл сар гаруйн зай байна. Тэр өдөр манай Өгөөмөрийн багт гэхэд л дөрвөн айл гэр барих нь ээ. Яг одоо гол усаараа л дунд сарын найранд бэлдэж байна. Д.Пүрэвдорж гуайн ийм нэг шүлэг байдаг даа

Айраг найр хоёроо барж ядсан

Ай даа тэр намрын уртыг хэлэх үү гэж. 

Ийм л сайхан намар болж байна. Би хөдөөнийхнийгөө дэндүү их наадаж байна гэж их шүүмжилдэг юм. Харин өөрөө ус нутагтаа очоод рашаан ус, айраг саам, адуу мал эргүүлж явахад сайхан байна шүү. Ер нь ажил хийхгүй наргиж, наадаад хэрүүл сонсохгүй, дуу хуур болоод, зурагт үзэхгүй амар амгалан явах жаргал биш үү. Манай сум Б.Шинэгэрэл гэж залуухан эмэгтэй даргатай. Энэ даргын аав нь Жамбалдоржийн Биндэръяа гэж сумандаа насаараа намын дарга, сумын дарга байсан хүний охин нь юм. Сумынхан шинэ залуу даргыг 90 жилийн ойг яаж хийнэ дээ гэж их голонгуй байсан. Гэтэл бүсгүй дарга маань их ойгоо ямар ч эрэгтэй даргаас илүү мундаг зохион байгуулсан. Бусад газар, 90 жилийн ойгоо хийсэн бүх сумд цуглуулсан хөрөнгөө бүтээн байгуулалт болгож чадаагүй юм билээ. Засаг дарга маань бүх хандиваа морь, бөх байлаад дуусгасангүй. Цэцэрлэг бариад авчээ. Бас стадион барьчихаж. Сумынхаа хур хогийг цэвэрлэж, цэцэрлэгжүүлээд цэмбийтэл цэвэрлэжээ. Эмэгтэй хүнээр сумын дарга тавьж чадвал ийм л аж ахуйч байдаг юм байна. Хандив овоо цугларсан юм шиг байна билээ. Сумын их ой болно гэж дээд тал нь 250 сая төгрөг доод тал нь тэтгэврийн хөгшин хүртэл нэг сая төгрөг хандивласан байна. Улсын хэмжээгээр 90 жилийн ойгоо хийсэн зуу гаруй сумаас цэцэрлэг сургуультай болсон нь хэд бол доо. Шинэгэрэл дарга цэцэрлэг барина гээд шавыг нь тавьж хөрөнгө нь бэлэн болжээ. Манай суманд ядуу хүн байхгүй болсон гэнэ. Хорин мянган төгрөгөөр хог арилгах хүн байхгүй. Гучин мянган төгрөгөөр ямаа самнах хүн олдохгүй болсон. Сарын хоёр хонь өгнө дөрвөн ханатай гэр барьж өгнө гэхэд туслах малчин хийх хүн надаас өөр хөдөө бараг олдохгүй болжээ. Би зуны нэг хоёр сар өглөө эрт малд явахдаа дуртай төдийгүй, хөдөө байдаг дүү нараа наадам рашаанд явуулчихаад малыг нь хөлсөөр харах дуртай болсон юм. Манай сумын амьдрал сайжирчээ. Ялангуяа сумын Засаг даргаараа эмэгтэй хүн тавьж чадвал төр түмний өгсөн мөнгийг ядаж юм болгоод байна аа. Манай суманд орон нутгийн сонгуульд МАН ялсан юм байна. Гэтэл хурлын төлөөлөгчид нь улс төржилгүй АН-ын харьяалалтай ганц эмэгтэйг Засаг дарга болгоод сонгочихсон гэнэ. Худлаа ч байж магадгүй. Олны ярих нь МАН-ын олон жил болсон  дарга нараас засаг болгочихоор чадалтай хүмүүс байсан ч архи уудгүй нь олддоггүй аж. Ямар намын гишүүн нь хамаа байна ядаж архи уудаггүй удам судар сайтай гээд энэ бүсгүй даргыг  сонгосон гэнэ. Улсын хэмжээгээр ч сайхан л наадсаар.

 Нэг сум 500 сая төгрөгөөр их ойгоо тэмдэглэв. Тэгвэл 110 сум хэдэн төгрөгөөр наадаа бол. Хөдөөгийн нэг суманд цэцэрлэгийн барилга 250 сая төгрөгөөр, сургууль тэрбум төгрөгөөр босч байна. Манай сумын дарга хүүхдийн цэцэрлэгтэй болох гэж зүтгэжээ. Хүүхдин цэцэрлэгийн хөрөнгийг босгожээ. Найр наадамд зориулсан төр түмний хандивын мөнгийг хөдөө сумдын Засаг дарга нар хөрөнгө оруулалт болгож чадаж байвал наадаад байхаас даа. Засгийн газар ч гэсэн анхан шатны нэгж сумдаа байр эзлүүлэхдээ хөрөнгө оруулалт босгож юм хийж чадсан Засаг дарга нарыг урамшуулж баймаар юм. Улсын хэмжээгээр манай сумын Засаг дарга шиг сэтгэж ядахдаа ганц цэцэрлэгтэй болоод авсан бол аштай юу. 100 цэцэрлэг барих мөнгөөр зунжингаа наадлаа даа. Сайхаан сайхан. Наадмын сар дуусч найрын сар эхэллээ.