Categories
гадаад мэдээ

Хунтайж Чарльз, Камилла нар салах уу?

Их Британийн хаан ширээг өв залгамжлагч хунтайж Чарльз, гэргий Камила нар салах өргөдлөө өгчээ. Энэ талаар “Интернэшнл БизнесТаймс” өчигдөр мэдээлсэн байна. Уэльсийн гүнгийн хоёр дахь эхнэр Камила Паркер-Боулз өдгөө 66 настай. Харин хунтайж Чарльз 65 настай юм байна. Хатагтай Камила гэр бүлээ цуцлуулах тухай саналыг эхлээд тавьсан гэнэ. Тэрээр  шүүхэд өргөдөл гаргангаа Уэльсийн гүнгээс 200 сая фунт стерлинг нэхэмжилжээ. Энэ нь эр нөхөр болон хатан хааны гэр бүлийнхний талаарх мэдээллийг олон нийтэд ил болгохгүй хэмээх амлалт өгч буйн хөлс гэнэ. Их Британийн хатан хаан тэдний гэр бүлээ цуцлуулах шийдвэрийг нааштай хүлээн авчээ. Тэрбээр Уэльсийн гүнгийн авхайн мөнгө нэхэмжилсэн үйлдлийг гутамшиг хэмээн нэрлээд  ганц зоос ч өгөхгүй гэдгээ мэдэгджээ. 

Хунтайж Чарльз болон Камила нар 2005 онд гэр бүлээ батлуулсан аж. Аль алиных нь хувьд хоёр дахь гэрлэлт нь. Ямартаа ч хатан хааны ордноос энэ талаарх мэдээлэлд албан ёсоор тайлбар өгөөгүй байна. Ханхүү Уильям, Харри нарын ээж Диана гүнж агсан Уэльсийн хунтайжийн анхны эхнэр. Тэд гэр бүлээ 1996 онд цуцлуулж байжээ.   

Categories
гадаад мэдээ

Египетэд цуврал халдлага болжээ

Египетийн Александрия хотод долдугаар сарын 3-ны орой гарсан халдлагын үеэр нэг хүүхэд нас барж, долоон хүн шархаджээ. Дэлбэрэлт Сиди-габер станцийн ойролцоо галт тэргэнд болсон байна.  Урьдчилсан байдлаар үл таних этгээдүүд тэсрэх бөмбөгийг галт тэрэгний тээш хадгалах хэсэгт суурилуулсан байж. Мөн өдрийн өглөө Каир хотын хэд хэдэн дүүрэгт цуврал хадлага гарчээ. Цагдаагийн газрын мэдээлснээр алан хядагчид Аббаси, Имбабе, Кердас зэрэг хотод гар хийцийн бөмбөгийг ажиллуулжээ. Одоогоор халдлагад хичнээн хүн гэмтсэн талаарх мэдээлэл тодорхой бус байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

Жаалхүү ботго хоёр

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банкны удирдлага ЗГ-ыг залилжээ

Categories
мэдээ соёл-урлаг

“Хүйсийн говийн домог” эмгэнэлт дуулалт жүжиг нээлтээ хийнэ

Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид өнөөдөр маргааш хоёр өдөр “Хүйсийн говийн домог” нэртэй эмгэнэлт дуулалт жүжгийн тоглож сонирхуулах гэж байна.  Энэхүү уран бүтээл дээр ҮДБЭЧуулгын ерөнхий найруулагч, зураач Д.Ганболд, хөгжмийн зохиолч М.Бирваа, залуу бүжиг дэглээч Д.Энхбаатар нар уригдан ажилласан аж. 

Монголын алдарт 33 говийн нэг болох Хүйсийн говийн эмгэнэлт домгийг хүн бүр мэддэг гэхэд хилсдэхгүй. Уг домог дээр үндэслэн дуулалт жүжгийг туурвисан бөгөөд Алтай чуулгын авьяаслаг 60 гаруй уран бүтээлч, ажилчин албан хаагчдын нөр их хүч хөдөлмөр  шингэсэн байна. Энэ дуулалт жүжгийг алдарт зохиолч Б.Ренчин гуайн “Нууцыг задруулсан захидал” зохиолоос сэдэвлэн цомнолыг зохиолч  Б.Нямлхагва туурвижээ. “Хүйсийн говийн домог” дуулалт жүжигт 16-17-р зууны үед Манжийн дарлалд орсон монголчууд эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн баатарлагаар тэмцэж ялж ялагдаж явсныг нэгэн гэр бүл хүйс тэмтрүүлсэн эмгэнэлт түүхээр харуулах бөгөөд үйл явдал болсон  түүхэн газар нутгийг ард иргэд  “Хүйсийн говь”  гэж нэрлэх болсон тухай өгүүлэх ажээ.

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрийг хаана

Яармагийн гүүрээр явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр буюу долдугаар сарын  04-ний 20.00 цагаас эхлэн маргааш оройны 20.00 цаг хүртэл хаахаар болжээ. Гүүрийг хааж, урд уулзварт нь аюулгүйн тойрог хийх юм. Тодруулбал, Богд уулын арын зам болон Нисэх-Яармаг чиглэлийн зам, Яармагийн гүүрийн уулзвар хэсэгт аюулгүйн тойрог хийх талаар Нийслэлийн авто замын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын визний журамд өөрчлөлт оруулжээ

ГХЯ-ын Консулын газрын дарга Ш.Сүхбаатар БНСУ-ын визний журамд оруулсан өөрчлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  БНСУ-д энэ оны эхээр УИХ-ын дарга З.Энхболд, гуравдугаар сард Гадаад харилцааны сайд Л.Болд нар ажиллаад ирсэн. 

 Энэхүү  хурлаар БНМАУ, БНСУ хооронд иргэд харилцан зорчих нөхцлыг хөнгөвчлөх, энэ чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргах асуудлыг тулж ярьсан гэнэ. Хоёр орны  харилцааг харгалзан үзэж, БНСУ-ын визний журамд өөрчлөлт оруулжээ.   

Солонгос руу явах хүсэлтэй монгол иргэд барьцаа болгон банкинд их хэмжээний мөнгө байршуулдаг байсан. Иргэдээс ч энэ талын гомдол их байсан аж. Өнгөрсөн хоёрдугаар сард урилгагүй тохиолдолд байршуулдаг байсан 20 сая төгрөгийг 14 сая болгож, урилгатай хүнээс шаарддаг 10 сая төгрөгийг 7 сая болгон бууруулсан байсан юм. Харин энэ удаад тус мөнгийг дахин бууруулсан байна. Тодруулбал, 14 сая төгрөгийг 8 сая болгож, 7 сая төгрөгийг 5 сая хүртэл бууруулжээ. Мөн Солонгос  руу виз мэдүүлэхэд олон бичиг баримт бүрдүүлдэг байсныг цөөлсөн байна. Энэ журам энэ сарын 7-ноос эхлэн хэрэгжих юм байна. Мөн 1994 оноос хойш Солонгос улс руу гараад сураггүй болсон 29 иргэн байдаг аж. Эдгээр иргэдийг манай Эрүүгийн цагдаагийн газар, Солонгосын холбогдох байгууллагынхантай хамтран хайх ажиллагаа явуулснаар 10 хүнийг олсон байна. Одоо 19 хүнийг хайж байгаа гэлээ.

Б.Уранчимэг

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд, Х.Баттулгын захианд хариулав

УИХ-ын гишүүн Х.Баттулгаас миний нэр дээр хаяглан ирүүлсэн ил захидалдаа хөндсөн асуудлуудтай холбогдуулж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Үүнд:

1. “Харилцаа холбооны салбарт ZTE, Huawei компаниудын  тоног төхөөрөмж, программ хангамжийг ашиглах” тухай шийдвэр   2009 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагууажил нь хийгдэж дууссан болно.

2. Эрхэм гишүүн таныг 2008 оноос Зам, тээврийн сайдаар 4 жил ажиллахдаа УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан төмөр замын бодлогыг манай Засгийн газар огтхон ч зөрчөөгүй бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн нь шууд гадагшаа гарах зарим боомтод нарийн царигтай төмөр зам тавих асуудлыг “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын дагуу УИХ-д өргөн мэдүүлээд байна.

3.  “Банк оф Чайна”-гийн салбарыг Монголд байгуулах асуудал Засгийн газрын түвшинд огт яригдаагүй болно.

4. “Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулсан “Газрын тухай багц хуулийн төсөлд газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэхийг зөвшөөрсөн заалт тусгасан мэтээр мушгин гуйвуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг төөрөгдүүлэх зохион байгуулалттай аян эхэлсэн тул энэхуулийн төслийг эргүүлэн татсан.

Шинэчлэлийн Засгийн газар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хор хохирол учруулах ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд ийм шийдвэр хэзээ ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 

Categories
мэдээ нийгэм

Агентлагийн дарга нарыг ашиг сонирхолын зөрчилтэй томилжээ

Авлигатай тэмцэх газраас 2014 оны эхний зургаан сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, авсан арга хэмжээ зэргийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээллээ. 

Тус газрын Хянан шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нийтийн албанд томилогдохоор нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгадаг. Ингэхдээ дунд шатны нийтийн албанд томилогдож байгаа албан тушаалтнуудын хууль зөрчсөн үйлдэл шалгалтын явцад илэрснийг арилгуулдаг юм байна. Агентлагийн дарга нарыг томилоход ашиг сонирхлын зөрчил гарч байгааг тус хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очир ярилаа. Асуудалтай томилогдсон агентлагийн дарга нарыг дурдвал:

 Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нь уг албан тушаалд томилогдох шалгуур үзүүлэлтийг хангаагүй, нэг ангийн нөхдөө татварын байгууллагад томилсон  байна. Төрийн албан зөвлөлөөс удирдах албан тушаалтанд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зөрчсөн гэх дүгнэлт гарган ЗГХЭГ-т хүргүүлсэн байна.

Тагнуулын ерөнхий газрын даргаар Б.Ариунсанг томилохдоо Тагнуулын байгууллагын тухай хуулийг зөрчсөн. Уг албан тушаалтан нь шалгуур үзүүлэлт, шаардлага хангаагүй. Мэдүүлгээ буруу мэдүүлсэн, Авлига ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр албан тушаал бууруулах хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т танилцуулга хүргүүлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дарханы төмөрлөгийн үйлдвэр дэх наад захын шахаа

Төрийн өмчит Дарханы төмөрлөгийн үйлдвэрт “хог” шахсан бизнес удирдлага нь солигдсоны дараа  зах зухаасаа илэрчээ.   Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны 2 сарын 27-нд   өөрийн  твиттер хуудсаараа жиргэж,  “Эрдэнэт үйлдвэрийнхний Импортыг орлуулж, хэмнэлт хийсэн талаар танилцлаа. Цаашдаа шахааны бизнес гэж байхгүй!”  хэмээжээ.  Энэ өдрөөс хойш яг 11 хоногийн дараа буюу 2014 оны гуравдугаар сарын 10-нд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн  гүйцэтгэх захирал асан  П.Эрдэнэцогт  худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байх юм.  Гэрээ нь ч яахав гэрээ л юм байж. Хавсралт нь харин сонирхолтой түүх өгүүлнэ.  Энэхүү хавсралтаар сагсан бөмбөг ширхэгийг нь 290 мянган төгрөгөөр, гар бөмбөг  ширхэгийг нь 330 мянган төгрөгөөр, ширээний теннисны аркетийг  мөн л ширхэгийг нь 240 мянган төгрөгөөр, ширээний тениссний ширхэг  бөмбөгийг 10 мянган төгрөгөөр шахсан байна лээ. Эдгээрийг шахсан “Отгон цамхаг” ХХК-ийн захирал Ш.Баясгалан гэгч нь Дарханы МоАХ-ны нарийн бичгийн дарга аж. Өрсөлдөгч намынхандаа ийнхүү найр тавьж байгаа юм чинь өөрийнхөө намынхан, хамаатан садан, ах дүү найз нөхөдтэйгээ бол бүр аймаар дүнтэй гэрээ үзэглэдэг байлгүй.   Энэхүү гэрээ 49 сая 700 мянган төгрөгийн дотор үйлдэгдсэн. Өөрөөр хэлбэл 50 сая төгрөгөөс дээш бараа үйлчилгээг тендер зарлаж авах учиртай. Тэгэхээр төрийн өмчөөр гараа угаадаг захирлууд 50 сая арай л хүргэлгүй иймэрхүү гэрээг олноор үйлддэг аргатай. Төмөрлөгийн үйлдвэрээс 49 сая гаруй төгрөгийн гэрээ олноороо илэрсэн аж. Бодвол шалгадаг хянадаг газрууд нь шалгах байлгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаасан захирлууд халагдаад явахыгаа хариуцлага тооцсон гэж үздэг  шиг байгаа юм. Уг нь бол татвар төлөгчдийн мөнгөөр “хог” авдаг нөхөд “дээлээ нөмрөх” учиртай.

Б.Эгшиглэн