Categories
мэдээ улс-төр

Газрын тосны тухай хууль батлагдлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хууль нь дахин өргөн баригдсан бөгөөд өмнө нь орж ирсэн хууль 32:32 гэсэн санал авч, улмаар унасан юм. Харин өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг 49 гишүүнээс 39 нь дэмжсэнээр ийнхүү батлагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Таван мянгатын дэвсгэртийг таних

Улс бүрийн мөнгөн дэвсгэрт нь маш өндөр нууцлалтай байдаг. Хэн ч түүнийг хуурамчаар хувилуулахгүйн тулд гэдэг нь хэн хүнд ойлгомжтой. Гэтэл манайд хуурамч дэвсгэртүүд гүйлгээнд илэрдэг болоод байгаа. Хуурамч болон жинхэнэ таван мянгатын дэвсгэртийг ялгах нууцлалуудыг танилцуулж байна.

1. Металл утас.

2. Серийн дугаар нь хэт ягаан гэрлээр шарахад гэрэгтэнэ. 

3. Усан хээгээр бүтээсэн Чингис хааны хөрөг. 

4. Зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж, сэлэм барьсан баатрын дүрс болон дэвсгэртийн нэрлэсэн үнэ солигдож үзэгдэнэ. 

5. Ар өврийн бүх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн. 

6. Хэт ягаан туяанд гэрэлтэнэ

7. Нүдэнд үл үзэгдэх бичил үсгэн шугаманд “Mongolbank” гэсэн бичиг гарна. 

8. Үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн. 

9. Хэт ягаан гэрлээр шарахад дэвсгэртийн үнэ 5000, 10000, эсвэл 20000 гэж тодорно. 

10. Дэвсгэртийн 2 талд байгаа гэрэгэгийн доторхи дугуй дүрс заавал давхцаж харагдана.

Э.Түвшинбаяр

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан ХЗБХ-ноос гарах өргөдлөө өгсөн байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хууль зүйн байнгын хорооноос гарах өргөдлөө дөнгөж сая өгчээ. Түүнийг намдаа гомдсон учраас ингэж байж магадгүй гэсэн яриа улс төрчдийн дунд байна. Учир нь АН-ынхан Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Ганбатыг дэмжиж Ж.Батзанданг гадуурхаж байгаа юм. Тиймээс Ж.Батзандан гишүүн өөрийн хүсэлтээр нэрээ татаж цаашилбал Хууль зүйн байнгын хорооноос гарахаар болсон нь энэ аж. Тэрбээр өөрийн твиттер хуудсаар дамжуулан Хууль зүйн байнгын хорооны шинэ дарга болох гэж буй Д.Ганбатад амжилт хүсчээ.

Categories
гадаад мэдээ

Супер модель Миранда Керр Австралийн тэрбумтан Жеймс Пакертай зугаалж явна

Супер модель Миранда Керр зуны аагим халуун энэ өдрүүдэд Австралын тэрбумтан Жеймс Пакертай зугаалж явна. Жеймс Пакер өөрийн тансаг зэрэглэлийн усан онгоцоор модель бүсгүйтэй хамт зугаалсан байна.12 дугаар сараас хойш холбоо харилцаатай байгаа тэдний хооронд аль хэдийн хайрын романс үүссэн бололтой.

Categories
мэдээ нийгэм

Топ модель Д.Пүрэвсүрэн нярайлж, хүүтэй болжээ

Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг топ модель, СТА жүжигчин Д.Пүрэвсүрэн сүүлийн үед нам гүмхэн байх болсон билээ. Тэгвэл топ модель, жүжигчин бүсгүй маань саяхан шинэ хүнээ өлгийдөн авчээ. Тодруулбал, Д.Пүрэвсүрэн “Гурван гал” эмнэлэгт амаржиж хүүтэй болжээ. Ээж хүү хоёрын биеийн байдал тун сайн байгааг ойрын эх сурвалж нь хэлж байна. 

Categories
мэдээ улс-төр

Дугаартайгаа шилжих үйлчилгээг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Уг хууль “Дугаартайгаа шилжих үйлчилгээ” юм. Энэ нь хэрэглэгч нэг цахилгаан  холбооны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс гарч бусад цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид бүртгүүлэн хэрэглэгч болох үедээ одоогийн ашиглаж буй дугаараа  шилжүүлэн хэрэглэх боломжтой болж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын тухай хуулинд завсарлага авлаа

Чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэцэх байсан ч УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авлаа. Завсарлагын хугацааг үдээс хойших хуралдаан хүртэл өглөө. Энэ тухай эвсэлийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Үдээс хойших хуралдаан хүртэл завсарлага хүсч байна. Манай бүлэг энэ хуулийн төсөлд дахин хэлэлцэх зүйл байгаа юм. Хуралдаад гарсан санал дүгнэлтээ үдээс хойших хуралдаанд танилцуулъя” гэв.

Categories
мэдээ нийгэм

20734 иргэнд зээл олгохоор болжээ

Ипотекийн зээл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Уг зээл нь иргэдийг орон сууцтай болоход нь ихээхэн ач холбогдол үзүүлж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар дээрх зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдсээр банкуудад хүсэлт ирсээр буй. зургадугаар сарын 27-ны байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 850.6 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 18472 зээлдэгчийн нийт 534.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна. Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 20734 иргэнд 1166.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн аж. 

Categories
мэдээ нийгэм

Зөөврийн камераар наадамчдын аюулгүй байдлыг хангана

Монголын оюутны холбоо, Нийслэлийн цагдаагийн газар хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан залуусыг Монголын оюутны холбоон дээр бүртгэж эхлээд байна. Оюутан залуус баяр наадмын үеэр жуулчдын аюулгүй байдлыг хангаж ажиллана. Түүнчлэн энэ жил зөөврийн камержуулалтаар иргэдийн аюулгүй байдлыг хангах гэнэ. Оюутнууд цагдаагийн алба хаагчдад туслан хэв журмыг сахиулснаар гэмт хэргийн гаралт буурна гэж холбогдох албаныхан үзжээ. 

Categories
мэдээ улс-төр

Наадмаар тав хоног амрахыг эцэслэн шийдэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Батцэрэг танилцуулж байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадмын өдрүүд болох долодугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг. Харин Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн барьсан уг хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дөрөв дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “13” гэсний дараа “, 14, 15” гэж нэмж, баяр наадмын өдрүүдэд нийтдээ таван өдөр амардаг байхаар тусгасан юм.