Categories
мэдээ эдийн-засаг

64 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-III” төслийн хүрээнд сумдын эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн нярай хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах ажил хийгдэж байгаа.
Энэ хүрээнд Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт гурван нэр төрлийн нийт 64 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.  Нярайн дулаацуулагч, Нярайн амьсгалын аппарат, дусал, тариа хийхэд венийн судас гэрэлтүүлэгч төхөөрөмжийг Монос фарм трейд ХХК гэрээний дагуу нийлүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

“Ерөнхийлөгч.мон” гэсэн монгол домэйн нэр ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудасны Ерөнхийлөгч.мон гэсэн монгол домэйн нэр өнөөдөр ашиглалтад орлоо. Ингэснээр иргэд дээрх кирилл монгол үсгийн хаягаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн www.president.mn цахим хуудсанд хандах боломж бүрдэж байна. Монголд анх удаа интернэт хаягийг эх хэлээрээ, монгол кирилл үсгээр ашиглах үйлчилгээг Датаком ХХК нэвтрүүлж байгаа юм. Ерөнхийлөгчийн Тамгын газар нь монгол хэл дээрх интернэт хаягийн анхны хэрэглэгч болсон тул Датаком ХХК-ийн ерөнхий захирал Г.Энхболд өнөөдөр Ерөнхийлөгч.мон хаягийг хэрэглэх № 01 тоот батламжийг Тамгын газрын дарга П.Цагаанд гардуулан өгөв.


Батламж гардаж аваад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Монгол Улсад өнөөдрийг хүртэл интернэт хэрэглэхдээ заавал англи үг, латин үсгээр хандаж ирсэн. Өнөөдөр та бүхний хүчин чармайлт, бидний хүсэлтээр иргэд төр, засгийнхааа цахим хуудас руу кирилл монгол үсгээр бичиж хандах боломж бүрдэж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Энэ мөчөөс эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч,УИХ, Засгийн газар, төр, засгийн бусад байгууллагуудын цахим хаяг руу иргэд монгол хэлээрээ хандаж бодлого, үйл ажиллагаатай нь танилцах, санал бодлоо илэрхийлэх боломж хэдэн арав дахин нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Энэ 2014 он дуусахад төр, засгийн бүх байгууллага, үйлчилгээ, аж ахуйн бусад байгууллагуудын цахим хуудас  монгол кирилл үсгээр харилцагч, хэрэглэгчидтэйгээ холбогдох боломжтой. Мэдээллийн технологийн дэвшлийг төр, засгийн бодлого, шийдвэрийг түмэн олонд сурталчлахад ашиглан шинэ гүүр, шинэ боломж олгож байгаа та нарт их баярлалаа” гэлээ. 


Эхний ээлжинд төрийн болон Оюуны өмчийн газарт бүртгэлтэй байгууллагууд, MN домэйн нэрийн хэрэглэгчдийн  интернэт хаягийг монгол хэлээр бүртгэсний дараа 2014 оны аравдугаар сарын 15-наас уг үйлчилгээг хувийн байгууллага, олон нийтэд нээлттэй болгох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Ү.Хүрэлбаатар Дээгийд зориулан шүлэг бичжээ

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнд УГЗ, сэтгүүлч, яруу найрагч, багш Ү.Хүрэлбаатар зориулан ийм нэгэн шүлэг тэрлэжээ.  

Categories
мэдээ соёл-урлаг

Яруу найргийн орчуулгын уралдааны дүн гарчээ

Монголын Орчуулагчдын Эвлэлээс зарласан дэлхийн сонгодог яруу найргийн бүтээлээс эх хэлнээ орчуулах уралдаан амжилттай өндөрлөж, дүнгээ өнөөдөр гаргажээ. Тус уралдааны онцлог нь оролцогсод урьд өмнө эх хэлнээ орчуулагдаж байгаагүй дэлхийн сор болсон яруу найрагчдын бүтээлийг итали, франц, герман, хятад, солонгос, япон, англи, орос зэрэг хэлнээс орчуулж ирүүлсэн аж. Уг уралдаанд МУИС-ийн ГХСС-ийн англи, франц, хятад, итали, герман хэлний ангийн оюутнууд идэвхитэй оролцжээ.
МОЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар уг уралдаанд тэргүүн байрт шалгарах хэмжээний бүтээл ирээгүй гэж үзсэн байна. Харин залуу орчуулагч Э.Халиунаа Нобелийн шагналт яруу найрагч Рабиндранат Тагүрийн “Төөрөг”, Нобелийн шагналт зохиолч, яруу найрагч Сюлли Прюдомын “Жаргах наран” шүлэг, Францын нэрт зохиолч, яруу найрагч Виктор Хюгогийн “Залуухан бүсгүй танаа”, Францын зохиолч Артур Рэмбогийн “Мэдрэхүй” зэрэг шүлгийг эх хэлнээс нь орчуулсан бүтээлээрээ дэд байрын эзэн болжээ. Залуу орчуулагч Ч.Болортуяа Францын яруу найрагч Пол Элюарын “Эрх чөлөө”, Альфред дө Мюссетын “Уй гашуу”, Пол Вэрлайны “Зүрх сэтгэлд минь бороо орж байна”, “Чи шаргал үст үү, хар үст үү? шүлгээрээ гутгаар байр эзэлжээ.  
Тусгай байрын шагналыг орчуулагч С.Оюунбилиг /япон/, орчуулагч М.Амартайван /солонгос/, МУИС-ийн оюутан О.Гэрэлмаа /хятад/, Б.Энхтүшиг /англи/, ХИС-ийн оюутан О.Тулга /франц, орос/ нар тус тус хүртсэн байна

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн санаачилгаар гүүр барилаа

СХД-ийн 26 дугаар хорооны иргэд “Манай хорооны иргэд бороо орсон үед хоёр жалга гатлан ус авах боломжгүй болсон тул нэн яаралтай гүүр барих шаардлагатай байна” гэх  хүсэлтийг Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэст ирүүлжээ.
Ингээд тус албанаас явган хүний хоёр гүүрийг иргэдийн оролцоотойгоор богино хугацаанд чанартай барьсан нь олны  талархлыг хүлээсэн ажлуудын нэг болсон.  
Энэ нь гэр хорооллын иргэд өөрсдөө санаачилж, гар бие оролцвол төрөөс дэмжлэг хүсч суухаас илүү үр дүнд хүрэхийг харуулж чадлаа.  

Categories
мэдээ нийгэм

Япончууд нийслэлийг хогноос цэвэрлэлцэж байна

Сүүлийн үед нийслэлийн иргэд биднийг үнэхээр ичээж байгаа зүйлс болсоор байна. Хэдхэн хоногийн өмнө АНУ-аас ирсэн сайн дурын ажилтан ТҮК-д цалингүйгээр ажиллаж байсныг мартаагүй байх. Тэгвэл өнөөдөр Монгол дахь Япончуудын холбооныхон Сансарын тунел орчмын газруудын хогийг цэвэрлэж өгч байна. Харин хажууд нь Монголчууд сүүдэрт алжаалаа тайлсан шигээ сууцгааж байгаа харагдах. Хотын соёлдоо суралцмаар болжээ гэдгийг хүн бүр ярьдаг хирнээ начир дээрээ үүнийг хэрэгжүүлж байгаа нь даанч цөөхөн.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн 238 ээж “Алдарт эх” боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” болж буй эхчүүдэд одонг нь гардуулж өгчээ. Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас  “Алдарт эх” болж байгаа ээжүүдийн одонг гардуулах ёслолын үйл ажиллагааг хороодод зохион байгуулсан байна.
Сүхбаатар дүүргээс нийтдээ “Алдарт эх”-ийн I одонгоор 23, II одонгоор 215 ээж шагнагдаж байгаа аж. “Алдарт эх”-ийн II одонг хороо бүр тус бүрm арга хэмжээ зохиож, гардуулж байгаа бол I одонг  маргааш дүүргийн Хурлын танхимд гардуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ төөрүүлэхгүй байхыг анхаарууллаа

Цагдаагийн байгууллагаас нийтээр тэмдэглэдэг баяр ёслолын үеэр эргүүл болон хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлж ажилладаг. Хүүхдийн баярын үеэр эргүүлийнхний хамгийн түгээмэл хийдэг ажил нь эцэг эхээсээ төөрсөн хүүхдийг олж өгөх. Ямартаа ч Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-ны өдөр цагдаагийн байгууллага хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажил­лах  гэнэ.
Гэвч залуу эцэг эхчүүдийн хувьд хайхрамжгүйгээс жил бүрийн баяраар нь бага насны хүүхдээ олон хүн цугласан газарт төөрүүлэх тохиолдол улам бүр нэмэгдсээр байдаг аж. Энэ талаар Цагдаагийн газраас онцгойлон анхааруулж буй бөгөөд “Чингисийн талбай буюу төв талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн дээр бага насны хүүхдээ хараа хяналт авч явснаас болж хүүхдүүд төөрөх явдал ихээр гардаг. Баяр ёслолын үеэр бага насны хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатай. Мөн архи согтууруулах ундааг хэрэглэхгүй, тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа бол үзвэр үйлчилгээний газарт очихдоо анхааралтай байх хэрэгтэй” гэсэн байна

Categories
мэдээ нийгэм

Залуусыг нээлттэй ажлын байрууд хүлээж байна

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны хооронд 2013 оны 6 дугаар сарын 14-ны өдөр байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд 2014 онд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг эхлүүлэх гэрээнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар гарын үсэг зурлаа.
2013 онд зурсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Сумын залуус”, “Ажлын гараа”, ”Цагийн ажил” зэрэг төслүүд амжилттай хэрэгжсэн бөгөөд 3000 гаруй залуучууд хамрагдан зуны амралтын хугацаанд байнгын болон түр ажлын байраар хангагдсан.


Энэ онд “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Бүтээн байгуулалт – 2014” зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд 10.000 оюутан залуучууд хамрагдах боломж бүрдэж байгаа юм. “Сумын залуус” төсөлд хамрагдаж, сумандаа ажиллаж соёлын үр тарих залуучуудыг МЗХ-ны төв байранд бүртгэж байгаа бөгөөд орон нутаг руу явахаас нь өмнө тусгай сургалтад хамруулах юм.
Дээрх төсөл хөтөлбөрийг Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас санхүүжүүлэх бөгөөд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ерөнхий зохион байгуулагчаар ажиллах болно.
“Сумын залуус” хөтөлбөрт хамрагдах залуучууд сумандаа дөрвөн залуу “4 бэрх” баг болж 10 модулийн дагуу эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ үзүүлэх бол “Ажлын гараа” хөтөлбөрт бригадын зохион байгуулалтаар бүтээн байгуулалтад оролцох бөгөөд бүртгүүлэхдээ МЗХ-ны төв байр 103 тоот, www.myjob.mn мөн орон нутгийнхаа залуучуудын салбар холбоодоор дамжуулах болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар зохион байгуулах урлаг соёлын арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр


Нийслэлийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 1100-1600 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.
 Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
06 дугаар сарын 01-нйи өдрийн 1000,1200 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно.
 Улсын драмын эрдмийн театр
05 дугаар сарын 31-ний өдрийн 1100,1300 цагуудаас Андерсаны “Лусын дагина”хүүхдийн жүжиг, 06 дугаар сарын 01-нд 1500,1700 цагуудаас С.Михайловын “Бардам туулай” Хүүхдийн жүжиг , 2000 цагаас Н.Ганхуягийн найруулга “Бүүвэй” 3 бүлэгт уянгын драмын жүжиг өөрийн тайзнаа тоглоно.
АСА Цирк
05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 02-ныг хүртэл Оросын Одойчуудын циркийн тоглолт ажлын өдрүүдэд 1500, 1900 цагуудаас, амралтын өдөр 1200, 1900 цагуудаас
06 дугаар сарын 01-нд 1200, 1500, 1900 цагуудаас тус тус тоглоно.
05 дугаар сарын 31-нд Маскрад шоу 1100 цагаас Ялалтын талбайгаас хөдлөөд цирк рүү ирнэ.
05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-ний 1000 цагаас “Ice cream” фестиваль  АСА Циркийн гадна талбайд болно. /үнэ төлбөргүй/
Нийслэлийн Улаанбаатар  чуулга
05   дугаар сарын 29, 30 ,31-нд Мөрөөдлийн суваг телевизийн “Бонгын аялал” тоглолт,
06 дугаар сарын 01- нд Тотал мюзик- тоглолт
Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн Соёлын төв ордон
05 дугаар сарын 31-нд 1100,1300 цагуудаас Маск пордакшны “Мөсөн хатан”,
05 дугаар сарын 31-нд 1600 цагаас “Хөгжилтэй алиалагч” тоглолт
Улаанбаатар палас
06 дугаар сарын 01-нд Мөрөөдлийн театрын Хүүхдэд зориулсан жүжиг 1200, 1500 цагуудаас тоглоно.
Монголын хүүхдийн ордон
06 дугаар сарын 01-нд Хүүхдийн баярын нээлтийн ажиллагаа гадна талбайдаа
06 дугаар сарын 01-нд “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргана – А фойед
05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-нд 1200, 1400 цагуудаас Хүүхдийн баярт зориулсан  урлагийн тоглолт
06 дугаар сарын 01-нд 1200-1500 цагт гадна талбайдаа Цардмал замын зургийн тэмцээн Гадна талбайд
06 дугаар сарын 01-нд 1100-1400 цагт Шатар, даамны тэмцээн зохион байгуулна
06 дугаар сарын 01-нд 1200-1500 цагт Эко өдөрлөг зохион байгуулна
 Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар
05 дугаар сарын 31-нд  1000 цагаас Үндэсний цэцэрлэгт  хүрээлэнд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар
Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамт болон хороодоор хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулна.
Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 1000 цагаас 580 хүний бүрэлдэхүүнтэй баярын парад Төмөр замчдын дуу бүжгийн чуулгаас Улаанбаатар палас хүртэл
06   угаар сарын 01-нд 1100 цагаас Хүүхдийн баярын арга хэмжээ
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 1000 цагт Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ /500 хүүхдэд бэлэг гардуулах үйл ажиллагаа/- Буянт-ухаа спорт цогцолборт болно.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 1100-1700 цагийн хооронд Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээ- Тусгаар тогтнолын талбайд болно.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 1100-1500 цагийн хооронд Хүүхдийн баярын  арга хэмжээ Хороо тус бүрт нэгэн зэрэг болно.
Үндэсний Соёл амралтын хүрээлэн
06 дугаар сарын 01-нд 1300-1700 цагт Хүүхэд багачуудад зориулсан урлагийн  тоглолт, 1900-2000 цагт Амьд хөгжмийн тоглолт, 2000-2100 цагт Залуучуудад зориулсан хөтөлбөр тус тус Их тайзан дээр, 1400-1800 цагт Үлгэрийн цаг, гэр бүлийн буухиа тэмцээн, хөгжөөнт тоглоом, хүүхдийн тэмцээн бага тайзан дээр тус тус зохион байгуулагдана.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
06 дугаар сарын 01-нд 1000-1300 цагт ТВ-5 телевизийн хүүхдийн нэвтрүүлэгтэй хамтарсан хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, арга хэмжээ
06 дугаар сарын 01-нд 1200-2000 цагт “Бидний хүслэн- ногоон хотхон” өдөрлөг зохион байгуулна.