Categories
редакцийн-нийтлэл

Их хэмжээний бэлэн мөнгө үйлдвэрлэж, хувьцааны оронд өгөх үлдэгдлийг тараах уу?

Эрх баригчид ялж л байвал яахаас ч буцахаа байжээ. Сонгуулийн
мар­гааш юу болох нь тэдэнд огт падгүй
бололтой.  Өмнөх сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэх
гэж  яалаа даа. Саяхан оюут­­нуудын хувьцааг
луй­вард­­чихлаа. Уг нь баял­гаасаа хувь хүртэх
бо­ломж иргэн бүрт байсан
ч тэгсэнгүй.  Дөрөвдүгээр сарын 12-нд гаргасан Засгийн газар 116 тоот тогтоолоороо
оюутнуу­дыг Хүний хөгжлийн сан­гаас төлбөртөө
авсан мөнгийг  байгалийн баял­гаасаа хувь хүртэх хувь­цаагаа авсан гэж тооцо­хоор
болсон тухай шийд­жээ.  Хэрэв оюутнууд үүнийг мэдсэн бол төл­бөрөө
өөрсдөө яаж ийгээд төлж, хувьцаагаа авах байсан биз. 

Ахмадууд, хөгжлийн бэрхшээл­тэй иргэдийг ч
бас л бэлэн мөнгө
өгөөд хувьцааг нь дээрэмдлээ. Араас
нь мөнгөө буцаагаад өгч
хувьцаа болговол болгоорой гээд байгаа юмаа,
бас. Даажигнаж л байгаа хэрэг
л дээ. Энэ
өгөх гээд сандраад байгаа
мөнгө чинь МАН-ын
амласан мөнгө. Өмнөх сонгуу­лиар сая таван
зуун мянган төрөг өгнө
гэж амлаж байж төр
барьж байгаа. МАН-ын  дөрвөн
жил төр барьсны төлөөс
юм. Харин тэр хувьцаа
бол монголчуудын өөрс­дийнх нь
юм гэдгийг МАН яагаад
хольж хутгаад байна вэ.
Уг нь Ардчилсан намын
амласан Эрдэ­нийн хувийг  л  хүртэж
байгаа хэрэг шүү дээ. 

Сонгуулийн
амлалтаа бие­лүү­лэх
гэсэн биш иргэдээ иймэрхүү
аргаар луйвардаад дууслаа.

Ер нь  Засгийн
газрын нөөц сан хоосроод
иргэдэд сар бүр олгож
байсан хорин нэгэн мянгаа
өгч чадахгүйд хүрч байсныг санаж
байгаа бол одоо өгч
байгаа энэ их мөнгийг
иргэдэд олгох эх үүсвэрээ
хаанаас гаргав гэдэг нь
анхаарал татаж байна.

Сангийн сайдын хэлснээр энэ  сарын
25-ны дотор үлдэгдэл 670 мянган
төгрөгийг тарааж өгнө гэсэн.
Гэтэл энэ их мөнгө
төсөвт огт суугаагүй. Энэ
мөнгийг яаж олох вэ
гэдэг МАН-ын хувьд
эртнээс толгой өвтгөсөн асуудал
байлаа.  МАН-ынхны төлөвлөгөөгөөр Монгол
банкинд 350 тэрбум монгол төгрө­гийг хэвлэхээр зэхэж
байгаа тухай мэдээлэл эх
сурвалжууд ярих бол­лоо.
Хэрэв энэ мэдээлэл үнэн
бол  МАН
Монголын эдийн засгийг сүйрүүлэх
ажил хийгээд байгаа юм
биш үү. Ингэвэл монгол
төгрөгийн ханш унаж, инфляц
өснө. Сүүлийн үед банкууд
түр хугацаагаар зээл олгохгүй гээд
байгаа нь үүнтэй холбоотой
юм биш биз. Түр
хуга­цаа гэдэг нь
энэ сонгууль дуусах хугацааг хэлсэн
юм болов уу.

 Тэр ч
бүү хэл  150 тэрбум
төгрөгийг Монгол банкны мөнгө­ний нөөцөөс ахмадууд,
болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг өгөхөд нэмэр
болгохоор татсан гэх мэдээлэл
бас байна.  

Ямар ч байсан иргэдэд
тараах бэлэн мөнгөгүй Засгийн
газар  төсөвт
тусгаагүй тэр их мөнгийг   хаанаас
гаргах нь анхаарал татаж
байгаа. Магадгүй өмнөд хөрш рүү
явж учир битүүлэг уулзалт
хийхдээ их хэмжээний мөнгө
гуйсан юм биш байгаа.

Тэгвэл тэд Таван толгойгоо
тавиад туух   хэлэлцээ
тохироо хийгээд ирсэн юм
биш биз.   Тэртэй
тэргүй Монголын Таван толгой олон
улсын анхаарал төвд байгаа үе.

Мөн МАН-ынхан өөрийн
на­мын томоохон компанитай
нөх­дүү­дээс мөнгө
татан төвлөрүүлэх гэж цуглуулж буй
гэсэн мэдээлэл чих дэлсэв. Үүнээс
болж өнөөх томоо­хон  компанийн
нягтлангууд нь уураа барж
ядаж байгаа гэх.

Ингэхээр МАН  670 мянган
төгрөгийг  тараах
гэж улс орноороо тоглох
дээрээ тулаад байгаа бо­лол­той.

Байгалийн баялгаас хувь хүр­тээх
нэрээр Монголын эдийн зас­гийг дампууруулах юм уу, эсвэл барь­цаанд орж баялгаа
тавиад туух зам дээр монголчуудаа авчир­чи­хаад байгаа юм биш үү, МАН-ынхан.

Categories
редакцийн-нийтлэл

Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах ажлын хэсэг байгуулахаар ярилаа

Бразилд болсон эх дэлхийн манлайлагчийн шагнал авах ёслолоос
буцахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж Шанхайн хамтын
ажиллагааны гишүүн ор­нуу­дын
төрийн тэргүүнүү­дийн зөвлөлдөх уулзал­тад оролцохоор Бээжинд хүрэлцэн ирэв. Энэ удаа тус байгууллага
ирэх ар­ван жилийн ажлын тө­лөв­­лөгөөгөө ярихаар цуг­лар­сан бөгөөд энэ сарын 6-7-ны өдрүүдэд
уг арга хэмжээ болсон юм. Тус байгууллага байгуулагд­санаас хойш арван хоёр дахь
удаагаа гишүүн орны тэргүүнүүд ийнхүү
зөвлөлдөж байгаа аж. БНХАУ-ын дарга Ху Жинтао хүрэлцэн ирсэн зочдоо угтан авлаа.

Хамгийн эхэнд ОХУ-ын Ерөн­хийлөгч В.Путин, Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, Кирги­зийн Ерөнхийлөгч Атамбаев, Та­жикстаны Ерөнхийлөгч  Э.Рахмон, Узбекстаны Ерөнхийлөгч И.Ка­ри­мов гэсэн дэс дарааллаар орж ирцгээлээ. Анх Узбекстанаас бусад  дээрх таван улс 1996 онд Шанхай хотноо хилийн бүсэд итгэлцлийг бэхжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурснаар “Шанхайн тав” хэмээх үйл явц эхэлжээ. Сүүлд нь Узбекстан нэмэгдэж 2001 оны зургадугаар сарын 6-нд дээрх зургаан улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг албан ёсоор зарла­сан. Эхэн үедээ эдгээр улсын үйл ажиллагаа цэргийн салбарт ит­гэлцлийг бэхжүүлэх, аюулгүй байд­лыг хангах асуудалд төвлөрч бай­сан бол сүүлдээ харилцан ит­гэл­цэх, хамтын ажиллагаа өрнүүлэх, хамтран хөгжих, яриа хэлэлцээний замаар маргаантай асуудлыг шийд­вэрлэх, үйл ажиллагаагаа аль нэг улсын эсрэг чиглүүлэхгүй гэсэн үзэл санаан дээр аливаа шийд­вэрийг тохиролцооны журмаар гаргадаг болжээ.

БНХАУ-ын дарга  Ху Жинтао Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­доржийг угтах ёслол хоёр улсын төрийн дуулал эгшиг­лүүлс­нээр эхлэв. Ёслолын арга хэм­жээнд  хүндэт харуулд  Хятадын дотоодын цэрэг, усан цэрэг, агаа­рын хүчнийхэн  жагсчээ. Ардын их хурлын ордонд болсон угтах ёс­лолын ажиллагааны дараа Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жинтаотой уулзсан юм.

  Уулзалтын үеэр Орос, Монгол, Хятад гурвын хамтын ажиллагааны асуудлууд, тэр дотроо байгалийн хийн хоолойг Монгол Улсын нут­гаар дамжуулан Оросоос Хятадын нутаг руу тавих асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч хөндсөн бө­гөөд үүнийг судлах хоёр талын ажлын хэсэг гаргах тухай БНХАУ-ын дарга Ху Жинтао хэлжээ. Тэр дундаа Оросын талын холбогдох байгууллагын төлөөллийг орол­цуулъя гэж ярьсан байна. Мөн цааш нь Монгол Улсын Ерөнхийлөгч эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар саналаа хэлж, ОХУ-аас Хятад руу эрчим хүч экспортлох ажиллагаанд Монгол Улс оролцох сонирхолтой байгаа­гаа илэрхийлсэн байна. Энэ үеэр мөн дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, төмөр замын асуудлыг ч хөндлөө. 

Энэ уулзалтаар хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах тал дээр хоёр төрийн тэргүүн  ярилаа. Ху Жинтаогийн хувьд хоёр улс ойрын хөршийн хувьд нэлээд ал­сыг харсан өргөн хүрээтэй харил­цаагаа хөгжүүлье гэсэн юм. 

Харин Монгол Улсын төрийн тэргүүн тус байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр үг хэл­сэн талаар бид өмнө нь газар дээрээс нь мэдээлсэн билээ.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь жил бүр  дээд түвшний ийм уулзалтаасаа бүс, нутаг олон улсын томоохон асууд­лаар байр сууриа илэрхийлж  тун­хаг гаргадаг. Энэ удаагийн зөв­лөлдөх уулзалтаар  энхтайван, хамтын хөгжил цэцэглэлтийн бүс нутгийг байгуулах тухай тунхаг бичиг гаргалаа.

Үүнд улс орнууд  пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах нь олон улсын аюулгүй, стратегийн тогтвортой байдалд ноцтой хохирол учруулна.   Шан­хайн хамтын ажиллагааны гишүүн орнууд Ойрхи дорнод, Хойд Аф­ри­кийн орнуудын үйл хэрэгт цэргийн  хүч ашиглан оролцох, тэдгээр орны Засгийн газрын эрх шил­жүүлэх явцыг хүч хэрэглэн түр­гэтгэх, нэг талын хориг арга хэмжээ авахын эсрэг байхыг тусгажээ.  Афганистаны нөхцөл байдлыг зохицуулахад НҮБ голлох үүрэг гүйцэтгэхийг ШХАБ-ын гишүүн орнууд дэмжинэ гэдгээ мөн энэ үеэр илэрхийлэв. Энэ удаагийн хуралдаанаар тус байгууллагын гишүүн орны төрийн тэргүүнүүд  арван баримт бичигт гарын үсэг зурсан юм. Энэ үеэр Афганистан улсад ажиглагчийн статус, Турк улсад яриа хэлэлцээний түншийн статус олгов.

БНХАУ-ын дарга  Ху Жинтао Шанхайн хамтын ажилллагааны гишүүн орнуудад буй Күнзийн их сургуулиудын багш, оюутан нийл­сэн арван мянган хүнийг ойрын арван жилд мэргэшүүлэх сургал­танд хамруулна гэсэн бөгөөд  ги­шүүн орнуудад тус бүр арван тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олох болсноо энэ үеэр зар­ласан.  Найрсаг хөршийн най­рам­далт харилцаа, хамтын ажил­лагааны хороо байгуулахыг ги­шүүн орнууддаа санал болгов. 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын албан ёсны хэл нь орос, хятад. Тиймээс үйл ажил­лагаа, хурал зөвлөгөөн бүгд дээрх хоёр хэлээр явагдаж байсан.

Манай улс 2004 онд  тус бай­гууллагад ажиглагчийн статустай болсон.   2010 онд Улаанбаатар хотод Шанхайн хамтын ажил­ла­гааны байгууллагын  зөвлөлийн хуралдааныг зохион байгуулсан нь  ажиглагч оронд болсон анхны тохиолдол юм.

Categories
редакцийн-нийтлэл

Д.Бямбасүрэн: Хонгон дээр нь алгадаад зүтгүүлэх нам бол АН л байна

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.

Энэ өдрүүдэд улс орон сонгуулиар амьс­галж байна. Таны хувьд сонгуулийн талаар ямар бодолтой суугаа вэ?

-1992 оноос хойших зургаа дахь сонгууль бо­лох гэж байна. Энэ хоо­ронд Монгол Улс их өөрч­лөгдсөн. Гэхдээ сонгуу­лиас сонгуулийн хооронд үүсэх бэрхшээлтэй асуу­дал нэмэгдээд байдаг. 2008 оноос сэтгэл зовоо­сон зүйл бүр ч ихээр нэ­мэгдлээ. Улс орны маань эдийн засаг унаж, ядуу­рал нимгэрсэнгүй. Төр маань авлигад автлаа гээд нийгмээрээ долгилж эхэл­лээ. Эрх чөлөөт байд­лаа олигархиудын ноёрх­лоор сольж, тус­гаар тогт­нолын байдлаа түүхий эдийн хавсарга байд­лаар сольж байна. Тий­мээс энэ удаагийн сон­гууль бол улаан, цэн­хэр хувцас өмсчихөөд тал­байд гарч тоглодог хөл­бөм­бөг биш л дээ. Улс орныхоо, иргэн бүрийн хувь заяаг шийдэх сонголт болно. Энэ сонгуульд хоёр төрлийн нэр дэв­шиг­чид байх нь ээ. Улс төрийн намууд, тойрогт нэр дэвшигчид байна. Улс төрийн намууд ямар байдалтай орж байгаа талаар ярья л даа. На­муу­дыг гурван төрөлд хувааж болох байх.

Ямар төрөлд?

-Монголын хорьду­гаар зууны түүхийг өм­чирх­дөг Ардын нам хууч­наар бол Хувьсгалт на­мынхан. Ардчилсан хувьс­галаас хойш хуга­цааны тавны дөрөвт нь төрж барьж байгаа улс төрийн хүчин л дээ. Энэ хүчин өнгөрсөн дөрвөн жил төр барилаа. Хар дарсан зүүдэнд оромгүй явдлууд боллоо шүү дээ. Монголын төр иргэдээ талд зээр хөөж байгаа юм шиг элдэн буудахыг үз­лээ. 1.5 сая төгрөг өгнө гэж сонгогдчихоод молиго­дохыг үзлээ. Газар усаа гадныханд худалдахыг үзлээ. Эрдэс баялгаа гад­ныханд бэлэглээд өртэй үлдэхийг харлаа. Одоо сонгууль дөхөж байна, амласнаа биелүүлнэ гээд хойч үеийнхээ ирээдүй­гээр дэнчин тавьж, зээл тавиад үүгээрээ иргэдийн саналыг худалдан авах гэж байна. Ийм улайм цайм үйл ажиллагаа сон­гуулийн өмнө явж байна. Энэ улс төрийн хүчний араншин, зам мөр юу билээ. Эдний мөрийн хөтөлбөрийг үзсэн. 20 жилийн цаадах том зо­рил­туудыг томъёолох гэж оролдсон байна лээ. Ийм зорилтыг дэвшүүлж бай­гаа хүмүүс 20 жилийн дараа тэтгэвэртээ гар­чих­сан сууж байх байлгүй. Асуудалд хариуцлагагүй хандаж байна. Ардын намын төрийн суудлыг арилжааны бараа шиг арилжиж байна. Сон­гуульд нэр дэвшүүлсэн хүмүүс нь түрүүчээсээ шоронгийн хаалга татаж байна. Тэгэхээр энэ улс төрийн хүчнээс Монгол орон хурдан салаасай гэсэн бодолтой сууна даа.

Нөгөө төрөлд нь АН орох уу?

-Сонгуульд оролцох дараагийн гол хүчин бол Ардчилсан нам. Энэ нам өнгөрсөн 20 жилийн тав­ны нэгд нь төр барьж байсан. Энэ хугацаанд Монголын нийгэмд гар­сан өнгөтэй, өөдтэй ахиц­тай бүхэн энэ улс төрийн хүчний төлөөлөгчдийн санал сэдэл санаа­чил­гаар хэрэгжсэн гэхэд хилс­дэхгүй. Гэхдээ манай АН-д сэтгэл зовоосон зүй­лүүд байна аа. Дандаа хүний харыг гайхаж, өөрий­гөө цагаан тагтаа мэтээр ойлгож, магтаж болохгүй л дээ. Өнгөрсөн 2008 оны сонгуулиар са­налаа луйвардуулсан. Сонгуулийн хороо ч, Ар­дын намынхан ч үүнийг хэлж байгаа. Нэгэнт ийм зүйл болсон учраас АН сөрөг хүчний байр суурь дээр зогсох ёстой байсан. Гэтэл намын удирдлагын зарим нөхөд нас нь ахисан­даа ч юм уу, олон жил лааз өшиглөлөө гэж бодсон уу сөрөг хүчний суудлаа хаячихаад Ар­дын намынхантай засагт орж ажилласан. Энэ хуга­­цаанд Хувьсгалт на­мынхны амлалтыг бие­лүү­лэхийн төлөө улсын­хаа эдийн засгийг тарам­дууллаа. Үүнд АН гар бие оролцсон. Гэхдээ энэ бү­хэн АН-ын өнгө төрх, түү­хэн үүргийг баллахгүй байх. Энэ алдааг засч болно. АН өнгөрсөн сон­гуу­лиар ард түмэнд ам­ал­сан нэг сая төгрөгөө хувьцаа хэлбэрээр өгүүлж чад­сан. Монголын эдийн за­саг, нийгэмд цоо шинэ эргэлт авчрах болсон гэж боддог. Энэ чанараараа АН цаашид ажил хийх боломжтой. Энэ бүхнийг ард түмэн ялгаж салгаж ойлгох байх. Шүүмжил­бэл, Ардчилсан нам сон­гуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа Ардын намын халдварыг авч, Монгол Улс авлигын долгионд орон ганхаж байхад намаа худалдаад авчих­сан зарим нэг аар­хуу бая­чуудыг сонгосон нь ха­рам­салтай.

Гурав дахь төрөлд нь бусад намууд орж байна уу?

-Бусад улс төрийн хүчний хувь гэвэл ард­чиллын талыг барьдаг Иргэний зориг Ногоон нам байна. Эднийх олон түмний итгэлийг аваад төр барих бүрэн боломж­той болсон нам. Бусад намууд бол парламентад суудал авч байгаагүй учраас төдийлөн таниг­даагүй битүү морь шиг байна. Нийт нэр дэвшигч­дийг харахад 2000 оны сонгуулиар тэрбумаас дээш хөрөнгөтэй нэр дэв­шигчийн  тоо 23 байсан. Түүний дараагийн сон­гуулиар энэ тоо 40 бол­сон. Гэтэл өнөөдөр сон­гуульд нэр дэвшигчдийн дунд байгаа тэрбумт­нуу­дын тоо 70 гараад яв­чихлаа. Монгол төр маань ард иргэдийнхээ мэдэлд байхаас илүү хөрөнгөлөг чинээлэг хү­мүү­­сийн гарт очих нь. Хө­рөнгөө баяжуулах, арви­жуулах чиглэлээр төрд ирж байна даа гэж ха­рамсч байна. Ардын на­мынхны нэр дэвшүүлсэн хүмүүс дотор нэг ч мал­чин, багш алга. Нөгөө л баячууд, баячуудын хүүх­дүүд бужигнаж явна. АН-д ч ялгаагүй. Ийм ханд­лага улам гүнзгий­рээд байна. Б.Наранхүү гэдэг нөхрийг улс орны төлөө ажиллаж байсан гэж дуулаагүй. Ийм хү­нийг нэр дэвшүүлснээрээ намын удирдлага алд­сан, цэвэр биш алхам хийсэн гэж үзэж байна.

Таныхаар аль нам ялах бол?

-Мэдээж монголчууд улс төрийн намуудын өр­сөлдөөн дундаас сон­гол­тоо хийнэ. Ардын намын хувьд Монголын түүхэнд эерэг үүрэг гүйцэтгэх хү­чээ шавхжээ гэж харж бай­гаа. Энэ нам түүхийн тавцангаас түргэхэн буу­гаа­сай. Орон шоронд ор­сон Засаг дарга нар нь бүлэг бүлгээрээ байж л байна. Оюу толгойг ху­далдсан Зоригт мэтийн хүмүүс нь дахиад нэр дэвшээд явж л байна.

Ард нь муу ч гэсэн хонгон дээр нь алгадаад зүтгүүлэх нам бол АН үлдэнэ.
АН-аа сонговол ирээдүйгээ
зөв сонгож байна гэж бодож
байна. Битүү морьдод итгэл
үзүүлбэл хувь заяа маань ээд­рээтэй болоод ирнэ. Энэ
сонгуульд хамгийн олон са­нал авах улс төрийн
хүч­нээр АН-ыг тодорно гэдэгт
итгэлтэй байгаа.

Сонгууль болоход үл­дэж байгаа богино хуга­цаанд АН юунд ан­хаарвал зүгээр гэж та бодож байгаа вэ?

-Үнэн үг ярьж, өөрс­дийн­хөө үзэл бодлыг хүр­гэвэл болно доо. Сон­гуулийн кам­па­нит ажил дундаа орж явна. Хүмүү­сийн сэтгэлд хүрч ажил­лах хэрэгтэй л байна. Ардын намынхан өр тавьж ахмадуу­дад 330 мянган төгрөг өгөх нь. Энэ сонгуулиар мөнгө та­раах­гүй гэсэн чинь яалаа. Өмнөх сонгуулиар амласан бол тарааж болдог юм байна шүү дээ. Үүнийг нь яагаад Ардчилсан нам ярихгүй бай­гаа юм. Яа­гаад байр сууриа илэр­хийлэхгүй байна вэ. Авли­­гын эсрэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маш хатуу тэм­цэл хийж байна. Гэтэл АН-ынхан яагаад мэдэг­дэл гар­гах­гүй, байр сууриа илэрхий­лэхгүй, дуугүй байгаа юм бэ. Үл­дэж байгаа арваадхан хоногт Монголын амьд­ралд нөлөөтэй, иргэдийн санааг зовоож байгаа асуудлуудаар байр сууриа илэрхийлж байх ёстой гэж бодож байна.

АН хотын удирд­ла­гыг авах цаг нь болсон гэж яриад байна. Энэ тал дээр таны бодол

-Э.Бат-Үүл гарч ирээд яриад байгаа санаагаа хэрэг­жүүл­бэл Улаанбаа­тар хотын нүүр царай өөрчлөгдөх бо­ломжтой. Гэр хорооллынхон өөрөө өөрсдийгөө ба­рил­гажуулж амьдрах нь зөв. Ар­дын намынхан хэдэн зуун орон сууц барина гээд эрэл­тийг нь дэмжээд  байна. Гэвч ний­лүүлэлт байхгүй учраас энэ нь инфляци хөө­рөг­дөж, эдийн засгийг хөөс­рүүлнэ. Тийм учраас үүнээс бол­гоомж­­лох хэ­рэг­тэй. АН нийс­лэлд ажил­лах бүрэн боломж­той. Э.Бат-Үүл маш зөв сон­голт хийсэн. УИХ-ын гишүү­нээр олон жил ажил­лалаа. Үүнийгээ ор­хиод хотын түв­шинд бууж, хотын мэрийн суудлын төлөө өрсөлдөнө гэдэг бол их зориг шаардсан асуудал юм.

Монголд өөрийгөө гурав дахь хүчин гэж нэрлэх на­мууд шил шилээ даран гарч байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нам сон­гуульд хэд хэдэн суудал авах нь гэсэн таамаг бий. Гэвч  намын дарга нь нэ­лээд асуудалтай бол­чих­лоо. Энэ талаар таны байр суурийг сонсъё?

-Парламентад суудалтай гурав дахь намыг албан ёсоор гуравдагч хүчин гэж нэрлэнэ. Түүнээс биш намууд өөрийгөө  гуравдагч хүчин гэж нэрлээд болчихдог юм биш. МАХН бол хуучны МАХН-ын хагарлаас үүссэн улс төрийн хүчин. Эднийх хуучны Хувьс­галт намаас тасарсан гэдэг утгаараа ард түмний тодор­хой саналыг авна. Үүнээс одоогийн Ардын намынхан хамгийн ихээр айж байна. Үнэндээ МАХН бол Ардын намын саналыг хуваахаас биш АН-ын саналыг хуваах­гүй. Ерөнхийлөгч Н.Энх­бая­рыг тойрсон асуудлыг АТГ-ын ажил гэж үзэж байгаа. Гэхдээ энэ нь авлигатай тэмцэх тэмц­лийн нэр төрийг гутаах маягаар өрнөсөнд харамсч байна. Авлига гэдэг бол хор­той, салахад хүнд хар үзэгдэл. Өтний ялаа хогийн саванд үржээд байхад гэр дотроо ялааны алуур барьчихаад давхиад байвал нэмэргүй биз дээ. Үржээд байгаа газар руу нь хор хийх хэрэгтэй байдаг. Авлигатай ч ингэж тэмцэх ёстой. Авлигын үүр уурхайг устгахгүйгээр ганц нэг хүнийг бариад, хориод бүтэхгүй л дээ. Ер нь авлигын эсрэг тэмцэнэ гэвэл намуудын та­лаар Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн баримталж байгаа байр суурийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоогийн намуу­дын гишүүнчлэлийг  бо­лиу­лах хэрэгтэй. УИХ-д нэр дэв­ших, төрийн байгууллагад ажиллах албан тушаалт­нуу­дад маш том хяналт тавих ёстой. Төрийн албыг ху­дал­дах асуудлыг Эрүүгийн хуульд томъёолох хэрэгтэй. Сүүлийн үед сайд, дэд сай­дын суудлыг худалдаж эхэл­лээ шүү дээ. Энэ бол төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авч байгаа хэрэг. Үүнд АТГ анхаарлаа хандуу­лах ёстой байлаа. Тэгсэн бол сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалт одоогийнхоос өөрөөр гарах байв.

Авлигын үүр уурхай нь хаана байгаа гэж та үзэж байгаа вэ?

-Авлигыг төрүүлж байгаа үүр уурхай бол нам бол­чихоод байна. АН цөөн жил төр барьсан учраас тийм нүгэл бага байх л даа. Харин төрийн эрхийг олон жил барь­сан Ардын намынхан авли­гад чамгүй гаршаад гүнзгий орчихсон шиг байна. Аймгуу­дын дарга нар түрүүчээсээ шоронгийн хаалга татсаныг харж байгаа биз дээ. Гэвч энэ нь сонгуулийн дуулианд да­рагдаад өнгөрч байгаад ха­рамсч байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

МАН хэдэнтээ эрх барихдаа дараалан дампуурууллаа, эх орноо

МАН сүүлийн гурван сонгууль дараалан эрх барьж, Засгийн газраа бүрдүүлж ажиллалаа. Дандаа л диваажинг бүтээхийн дайны юм амлаж ирлээ. Залхтал сонссон хуучин пянз шиг энэ олон жил сонгуульд орохдоо  яг л ижилхэн амлалт өгч байсан, яг хэвээрээ. Энэ удаа ч өнгөлөн далдалж байгаад баахан амлаж байна. Үнэндээ МАН-ын хэдэн дарга, удирдлагаас өөр баяжиж сайжраад байгаа нь алга. Ард түмнээр тэд зүгээр л даажигнаад байхад манайхан өөр сонголт байхгүй мэт тэднийг сонгосоор ирлээ.  Энэ олон жил эдний хэн нь хэн бэ гэдэг нь харагдлаа. Тэд хэдэнтээ эрх барихдаа дараалан дампуурууллаа, эх орноо.

Одоо цаг нь болсоон. Хууртлаа, хууртлаа гэхэд амьдралынхаа хичнээн жилийг хоосон, амлалт, хууран мэхлэлтэд итгэж, гэнэн томоогүй, нялх хүүхэд шиг дээрэл­хүүлж амьдрах юм бэ. Хичнээ­нээрээ очиж тэдний төлөө саналаа өгөв дөө. МАН-аасаа гараад л ирж чаддаг юм бол дараа нь иргэдээс санал авахыг ногоон гэрлээр гарах­тай адил санадаг болсон хойно доо, энэ МАН-ынхан.  Тэд биднийг ингэж л дээрэлхэж байгаа юм. МАН-ынхны хувьд харин намаасаа гарч ирнэ гэдэг нэлээд том тулаанд орохтой адил. Үүнийгээ давчихвал болоод л явчихлаа гэсэн үг. Үнэн хэрэгтээ Ардын намын Удирдах зөвлөл, Бага хур­лын шийдвэр л Монголын сон­гуулийн үр дүн бол­чихоод байна. Хуйвалдаан, мөнгө төгрөг, хэрүүл тэмцэл хийж байгаад эндээсээ гараад ирсэн тохиолдолд бандан тас.  Шууд л УИХ-ын гишүүн бол­чих­лоо гэсэн үг болчихоод байна. Энэ бүхнийг өөрчлөх цаг болсон. Алийн болгон Ардын намын шийд­вэрээр амьдралаа шийдүүлж байх юм. Ийм сонгууль гэж ер нь байдаг юм уу. Ингэх юм бол сонгууль явуулаад яах юм.

Сонгууль бүрээр тэд амлалт өгдөг. Хэлбэрийг нь жаахан өөр­чилс­нийг эс тооцвол агуулга нь хэвээрээ л байгаад байдаг. Тэд­нийг ингэж өөгшүүлж, дахин дахин толгой дээрээ гаргалаа гээд юу хожив. 1996 онд л ардчилсан хүчний эвсэл олонхи болж байс­наас тэр цагаас хойш нэг нам дангаараа эрх барилаа. Эднийг дахин сонгоод нэмэргүй гэдгийг ард түмэн ойлгохоороо нэг боллоо. 2000 онд тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН 72 суудал авч үнэм­лэхүй олонхийг бүрдүүлж байлаа. Тэр сонгуульд “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэсэн уриатай орж байсан.  Сонгуу­лийн амлалтад нь ажилгүйдлийг тавиас доошгүй хувь бууруулна гэсэн. Ажилгүйчүүдийн тоо тэр цагаас хойш өссөн үү гэхээс буураа­гүй. Өөрсдийнх нь халам­жийн хавтгайрсан бодлоготой холбоотой ажилгүйчүүд улам нэмэгд­сээр байгаа. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэг­жүүлж, авлигатай тэмцэнэ гэсэн өөрсдөө авлигад яаж автсаныг ард түмэн эрхбиш мэдэж байгаа. Мэд­сээр байж тэднийг дахин сонгоод араас нь авлигачаар нь дуудна.

2004 онд МАН дахиад л олонхи болсон. Энэ сонгуульд “Таны төлөө, тантай хамт” гэсэн уриатай оролцов. Гэвч тэд бидний төлөө байсангүй. Харин өөрсдийнхөө төлөө бол сайн ажилласан байх шүү. Ядуурлыг бууруулах, иргэ­дийн орлогыг тогтвортой болгох, өсгөх зорилгоор ажлын байрыг нэмэгдүүлнэ хэмээн  дахиад л өмнөх амлалтаа давтав. Иргэнд газрыг нь өмчлүүлж, эдийн засгийн эргэлтэнд  оруулах бололцоо олго­но гэсэн боловч, энэ нь бүтээгүй. Харин Ардчилсан намын 2012 оны  сонгуулийн мөрийн хөтөлбөрт энэ нь тусгагдсан. Мөн тухайн үедээ    Батын Батбаатар тэргүүтэй АН-ын гишүүдээс Өрх бүр газар өмчлүү­лэх тухай хуулийг иргэн болгонд өмчлүүлэхээр өргөн барьж, бат­луулж байсан түүхтэй.  МАН  олон амлалтаа биелүүлээгүй. Биелсэн зүйл нь бэлэн мөнгө тараалт.  Энд  МАН-ын маш олон биелээгүй амлал­­тыг бичсэнгүй. Цөөн  жишээ болгон татаж байгаа юм. Дотоо­дын түүхий эдийг боловсруулж эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох, ажил эрхлэлтийг дээш­лүүлнэ гэсэн ч мөн л биелээгүй. Малын хулгай, авлига, хээл хахууль, архидан согтуурах зэрэг нийгмийн гаж үзэгдлийн эсрэг шийдвэртэй тэмцэнэ гэж амлав.   Эдгээрээс аль нь ч бүтээгүй бөгөөд бүр ч илүү нэмэгдсэн болно.

2008 оны сонгуулийн дүн мар­гаантай гарсан ч тэд олонхи бол­сон. МАН-ын сонгуулийн уриа “Шударга ёс-хариуцлагатай төр, дэвших хөгжил-дэвжих амьдрал”.   Энэ хугацаанд шударга ёс тогтсон уу. Төр нь хариуцлагатай байж чадсан уу. Улс орон хөгжсөн үү, бидний амьдрал дэвжсэн үү. Тэд­ний сайхан амлалтын нөгөө талд бодит амьдрал ямар байгаа билээ.

Сонгууль болгоны өмнө ганц­хан жижүүрийн үг хэлээд зогсч байдаг. Бид энэ дөрвөн жилд ирэх дөрвөн жилийн хөгжлийн суурийг тавилаа л гэж хэлдэг. 

“Өнгөрсөн
дөрвөн жилд ингэж хөгжлөө” гэж хэлэх  юмгүй учраас дандаа ирээдүйн тухай төсөөлөл ярьж  иргэдээ хуурсан.

МАН энэ сонгуулиар эх орон­доо сайхан амьдаръя гэсэн  уриа­тай оролцож байгаа. Энэ нь ард түмэндээ биш  хэдэн олигархиуд­даа хэлээд байх шиг.  МАН-ын төр барьж байсан хэдэн олигархиуд л сайхан амьдрах биз.

Мөн “Иргэнд тэгш боломж, ний­гэмд шударга ёс”  гэсэн уриа  дав­хар дэвшүүлжээ.

Шударга ёс гэдэг нь хаана байгаа юм. Өөрсдөө дүүрэн луй­вар­­чид хулгайчдаар дүүр­чи­хээд яаж шударга ёсыг тогтоох юм. Ард түмэн та нарт өөр сонголт бай­даг­гүй юм уу. Худал амлаж, иргэдээ бэ­лэнчлэх сэтгэлгээнд сургаж, оюун ухаан эрүүл, дөрвөн мөч нь бүрэн бүтэн идэр насны залуус тэжээвэр амьтан болгож байгаа нь байхад дахин, дахин сонгоход хүргэдэг гэж үү.

Эд нарын сонгуулийн хуурамч амлалтад хууртаж  ханалаа ш дээ. Хэн нь хэн бэ гэдгийг харлаа. МАН-аасаа
нэр дэвших эрхээ авлаа л бол сонгогддог байх юм бол сон­гууль явуулах хэрэг байна
уу. Үүрд МАН-тайгаа байх юм
уу. МАН-ын гишүүн байсан ч
та дахин нэг тунгаагаарай. Эх орон чинь үнэтэй
юу, нам үнэтэй юу. Өнөөдрийн энэ байдал хэдий чинээ удаан үргэл­жилнэ, үр хүүхдийн чинь ирээдүй
улам л бүдгэрэн холдоно.

Categories
редакцийн-нийтлэл

Засгийн газар оюутнуудын хувьцааг луйвардлаа

Газрын хэвлийдээ асар их ашигт малтмалын нөөцтэй, чухам л дэлхийд ховор баян
орны иргэд хэмээн хөөрцөглөх бол­сон бидний монголчууд хэдэн хувьцааныхаа сур­гаар
чихээн дэлдийлгэн хүлээн суух
болов. Мон­гол гэдэг орны иргэн болс­­ны хувьд хүн
тус бүртээ хувьцаатай, хувь­цааны
орлого нь улам бүр нэмэгдэж
байна гэж сонсохоор аяндаа баясал төрмөөр. Газрын баялгийнхаа хувь хиш­гээр
сайхан амьдарна гэж олон хүн
нуруу тэнэгэр амьдрах болсон. Бас дэл­хийн улс орнуудад ядуу монгол биш баян Мон­голын
иргэн байна гэж нүүр бардам
алхана гэж ярих хүмүүс ч цөөнгүй.  Настайчууд нь хүүхдэдээ
“Энэ хувьцаа өв залгамж­лахгүй болохоор би сая төгрөгөө
авъя, харин та нар залуу хүмүүс хувь­цаа нь хэрэгтэй” гэж ирээд
л Монголын өнцөг булан бүрт хувьцааны тухай яриа өрнөөд удаж байна.

Гэвч Монголын иргэн бүрт газ­рын баялгаасаа хувь хувьцаа эзэм­ших боломж байгаа гэж үү. Уг нь байсан. Энэ боломжийг Ардчилсан нам бидэнд олгосон. Эх орныхоо газрын баялагт эзэн болж, баялгаа Хүний хөгжлийн сангаар дамжуу­лан хүртэх  баталгаа нь иргэн бүрийн гарт буй  Хүний хөгжил сангийн дэвтэр юм. Бас иргэн бүрт олгогдсон 1072 ширхэг хувьцаа юм.  Гэтэл Засгийн газар юу хийчих вэ. 

Уг нь Монгол оронд төрснийх газрын баялгийнхаа хувь хувьцааг хүртэж амьдрах нь зүйн хэрэг гэсэн яриа эртнээс гарч байсан. Бүр өмнөх сонгуулиар АН-ынхан энэ талаар хүчтэй ярьж байсан санаг­даж байна. Сонгуулийн амлалтад намууд халуурах үед иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох МАН-ын амлалт хуурай өвсөнд тавьсан гал мэт тарж, хүмүүс мөнгөний сургаар бүр зээл авч амьдарч эхэлсэн нь нууц биш. Хөдөөгүүр 1.5 сая төгрөгөө авахаараа төлнө гээд  баахан зээл тавьчихсан байсан талаар хэвлэ­лээр бичигдэж байлаа. Өгнө өгөх­гүй, хэзээ бол гэсэн хүлээлтийн эцэст 50 мянга, 70 мянга, сар бүрийн 21 мянган төгрөг өгөх болсноор 500 мянган төгрөг нь бэлнээр олгогдож, харин үлдэх нэг сая төгрөгийг бэлэн бусаар олгох болсон. Гэхдээ орон сууцны зээл, сургалтын төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн даатгал  гэх зэрэгт бэлэн бусаар авна хэмээн сурталчилж байснаас хувьцаа өгөх талаар яриа гараагүй байсныг олон хүн санаж байгаа байх. Ту­хайн үедээ хүмүүс өгч байгаа дээр нь авч байя гэсэн сэтгэлгээгээр голдуу хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг Хүнийн хөгжлийн сангийн мөнгө буюу өнөөх амласан мөнгөнөөс нь хийлгэсэн юм. Гэтэл өнөөдөр сур­галтын төлбөртөө түүнийг авч хэрэглэсэн оюутан залууст Монгол Улсын иргэн болж төрснийхөө төлөө авах хувь хувьцаа гэж үгүй болжээ. Тэдэнд тухайн үед хувь­цаа­гаа авах уу, төлбөрөө хийлгэх үү гэсэн ямар ч сонголт байгаагүй. Ийм саналыг хэн ч асуугаагүй.  Ерөөсөө бэлэн бусаар сая төгрө­гийг нь өгнө, оюутнуудад төлбөрөө хийлгэх боломж байгаа гэсэн л мэдээлэл байсан. Гэтэл сүүлээс яригдаж ирсэн хувь хувьцааны сонголттой зэрэгцэж, саяхнаас энэ асуултыг хөндөж байгаад сая төг­рө­гөө төлбөртөө авсан оюутнуудад хувьцааг өгөхгүй гэсэн шийдвэр гаргачихлаа. Ерөөсөө л дээрэм. Шууд дээрэм хийлээ. Монголын Засгийн газар адгийн луйварчин шиг аашилж, иргэнээсээ, ирээдүй үеийнхнээсээ хувьцааг нь булаан авав.

2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гаргасан тогтоолоороо Засгийн газар энэ луйврыг хийжээ. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” гэх уг тогтоолд хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр гаргах хүсэлт гарга­сан ахмад настан, хөгжлийн бэрх­шээлтэй иргэн, 2010-2011,
2011-2012 оны хичээлийн жилд сур­галтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцох гэж заажээ. Энэ чинь юу гэсэн үг вэ. “Үхэх хүний үгийг сонс” гэдэг шиг ямар ч хүнээс аливаа асуудал дээр сонголтыг нь авч, сонголтыг нь хүндэтгэх ёстой биз дээ. Ахмадууд нэг сая төгрөгөө бэлнээр авна гэж сонгож байж болох юм тэгвэл оюутан залууст ийм сонголт бай­сан уу. Тэднээс сонголтыг нь авсан уу. Үгүй. 2010-2011 онд сургал­тынхаа төлбөрийг хийж байсан оюутанд МАН-ын амалсан 1.5 сая төгрөгийн бэлэн бус саяасаа 500 мянган төгрөгийг сургалтын төл­бөр­төө шилжүүлж байна гэсэн мэдээлэл байсан болохоос бус хувьцаа авах уу, төлбөрөө хийлгэх үү гэсэн сонголт байгаагүй. Тэгээд ч өнөөдрийн сая төгрөгөөс мар­гаашдаа улам нэмэгдэж тооцогдох 1072 хувьцааг тэд сонгох нь лавтай.

УИХ-ын 39 дүгээр тогтоолд Таван толгойн хувьцааг иргэн бүртээ олгоно гэж заасан байдаг. Тэгвэл Монголын их, дээд сур­гуульд суралцдаг 170 гаруй мянган оюу­тан Монголын иргэн биш үү. Сургалтын төлбөрөө төлүүлсэн оюутнуудад хувьцаатайгаа үлдэх үү, төлбөрөө төлүүлэх үү гэсэн сонголтыг эрх баригчид хийлгэсэн үү. Үгүй билээ. Зөвхөн оюутнууд гэлтгүй ахисан түвшний магистр, докторын сургалтад сурч байгаа олон хүн энэ бурангуй луйврын золиос болчихоод байна. Үүнийг бичигч би хүртэл Монгол Улсын иргэнийхээ хувьд бусадтайгаа адил хувьцаа эзэмших эрхгүй болчихоод байгаа. Докторантурын сургалтын төлбөрийг хүний хөгж­лийн сангийн мөнгөнөөсөө шил­жүүл­сэн, өнөөдөр Засгийн газрын 116 ду­гаар тогтоолоор хувьцаагүй хоцорч байна. Хэрэв надад хувь­цаа­гаа авах уу, сургалтын төлбө­рөө төлүү­лэх үү гэсэн бол би эргэл­зэл­гүй хувьцаагаа авах байлаа.

Гэвч эрх баригчдын сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж хэт улайрч байгаагийн төлөөсөнд Монгол Улсын иргэн мөн эсэхээ мэдэхээ байв. Хэрэв мөн бол энэ газар нутагт төрснийх газрын хэвлийн баялгаасаа хувь хүртэх эрхтэй байх байсан биз. Угаасаа МАН-ынхан бүтэшгүй зүйл амалсан амлалтаа биелүүлэх гэж улайрахдаа иргэдээ гарцаагүй байдалд оруулж, болов­сон дээрэм хийж байна. Нэг бол мөнгөө ав, нөгөө бол хувьцаагаа хүлээ гэж. Хөөрхий, ядарсан ард түмэн минь олдож байгаа дээр нь гэж сая төгрөгөө авагсдын жаг­саал­тад нэрээ нэмж байна. Зүй нь амласан мөнгөө амласнаараа өгч, Монгол хүн болж төрснийх баял­гийн хувиа авах боломжийг нь ямар нэгэн шахалт шантаажгүй өгөх ёстой байсан. Тэгээд ч 1.5 сая төгрөг өг гэж хэн ч гуйгаагүй, МАН өөрсдөө л амалсан. Амласандаа бантсандаа хувь хувьцаа руу ороод явчихлаа. Сонголт хийлгээ­гүй байж, хувьцааг маань дээрэм­дээд авчихлаа. Ёстой лӨнгөт дөлний дүрс хоосон

Үдшийн зүүдний үүл хоосонгэдэг л болж байна. Гэхдээ

Үгэндээ эзэн болохгүй бол

Үгийнхээ
боол нь болдог”
гэсэн үг
байдаг билээ. Сонголтгүйгээр
хувьцаагаа луйвардуулсан оюутан залуус та бүхний
луйварт ямар дүн тавих бол
доо.

Categories
редакцийн-нийтлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчинд оруулсан хувь нэмрийг дэлхий үнэллээ

НҮБ-аас жил бүр хү­рээлэн буй орчныг хам­гаалах үйлсэд гавьяа бай­гуулагчдыг шалгаруулдаг “Эх дэлхийн манлайлагч” шагналын 2012 оны эз­нээр Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж то­дор­лоо. Түүний байгаль орчинд оруулсан хувь нэмрийг ийнхүү дэлхий үнэллээ. Бразилийн Рио де Жанейро хотод уг арга хэмжээ болсон юм. Дэл­хийн байгаль хамгаалах өдөр жил бүрийн зургаду­гаар сарын таванд болдог учраас  Шагнал гардуу­лах арга хэмжээг энэ үеэр тааруулжээ. НҮБ-ын Хү­рээ­лэн буй орчны хөтөл­бө­рөөс санал болгож, салбар бүрийн лидерүү­дээс санал хураалт явуулс­ны үндсэн дээр  манлайлагчдыг тодруул­даг аж. Уг шагналыг бай­галь орчны чиглэлд үр дүнтэй бодлого хэрэг­жүүлж, үйл ажил­ла­гаа­гаараа манлайлсан удир­дагч, нийгмийн  зүтгэлт­нүүдэд олгодог уламж­лал­тай.

Шагнал гардуулах ёс­ло­лын өмнө “Эх дэлхийн манлайлагчид”-ыг зарла­хаар, НҮБ томоохон хэв­лэ­лийн хурал зарлажээ. Хэвлэлийн бага хуралд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч,  Хүрээлэн буй орчны хө­төлбөрийн захирал А.Штай­нер, Бразилийн Байгаль орчны сайд бо­лон шагнал хүртэхээр тодорсон эрхмүүд ирсэн байлаа. Танхимд сэт­гүүл­чид дүүрэн байв. Эх дэлхийн шагнал гар­дуу­лах ёслолын ажиллагаа “Рио-20” хэмээх  байгаль орчны асуудал хөндсөн томоохон уулзалтын өмнө болж байгаагаараа онцлог юм.

Ноён Штайнер хэвлэлийн бага хурлын үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний Монгол Улсын Ерөнхий­лөг­чид улам­жилсан мэндчилгээг хүр­гэв. Энэ шагнал нь НҮБ-ын хам­гийн том шагналд тооцогддог гэдгийг ч хэлэхээ мартсангүй.

“Та  байгаль орчны бод­логод яагаад анхаарал тавь­даг юм” гэж ноён Штайнер Монгол Улсын Ерөн­хий­лөг­чөөс асуухад “Би өөрөө мал­чин айлын хүүхэд. Монголын малчид байгальд хамгийн ойр байдаг. Багаасаа аав, ээжээсээ байгалиа  хайрлах ухааныг сур­сан. Ялангуяа ээжээсээ сурсан гэж боддог. Голоос ус авахдаа яаж бохир­дуулахгүй байх, байгалиа яаж шүтэж амьдрахав гэдэг бүх­нийг би багаасаа сурсан. Би нэг өдөр Ерөнхийлөгчийн ажлаа өгнө. Гэхдээ байгаль орчинтой  холбоо­той ажлаа бол амьдралынхаа туршид хийнэ гэж боддог. Энэ шагнал байгаль орчны төлөө ажил­лах итгэлийг минь улам их сэргээлээ. Монголчууд бай­галь­тай­гаа хамгийн их ойр хүмүүс ч гэлээ  уур амьсгалын өөрчлөлтөөс болж хамгийн их хохирч байгаа улс. Тэгэ­хээр үүнд анхаарахгүй бай­хын ч аргагүй юм. Монголчууд байгаль орчны  асуудлыг  чухалд тавьдаг учраас би Ерөнхийлөгчийн хувьд тийм бодлого хэрэгжүүлэх ёстой” хэмээв.

Монгол Улсын Ерөнхий­лөгч төрийн тэргүүний ажлаа авсан даруйдаа хамгийн тү­рүүнд бай­галь орчинд чиглэ­сэн бодлого явуулсны энгийн жишээ нь есдүгээр сарын нэгэнд дунд сургуулийн хүүх­дүүдэд  уншсан лекц. Байгаль хамгаалах тухай уншдаг  энэ лекц одоо уламж­лал болжээ. Тэрээр Иргэний бо­ловсро­лын хичээлийг дунд сургуу­лийн программд суулгаж байгаль орчин, уламжлал, ёс заншлын талаар хичээл ор­дог болсон. Мөн Ерөнхийлөгч ногоон хөдөлгөөнийг өр­нүүлж, эко элч нарыг дэмжиж ажилладаг. Үүнийг НҮБ-ын Хүрээ­лэн буй орчны хөтөл­бө­рөөс ихэд сонирхож, Мон­го­лын эко элч нарын туршлагыг судлах тухай ч хэвлэлийн хурлын үеэр ярьж байсан.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж “Монгол хүн бүр арван мод тарья. Тэгвэл нийт гучин сая мод тарина гэсэн үг” хэ­мээн мод тарих бүх нийтийн өдөртэй болгосон билээ.   Энэ хөдөлгөөнийг өрнүүлс­нээс хойш хоёр сая мод тариад байгаа. Мөн газар нутгийнхаа гучин хувийг тус­гай хамаалалттай болгох тал дээр санал дэвшүүлсэн  нь үр дүнгээ өгч байна.

Ерөнхийлөгчийн байгаль ор­чинд чиглэсэн бас  нэг бодлого нь сэргээгдэх эрчим хүч. Монгол Улс жилийн гур­ван зуун хоногт нь нартай байдаг учраас нарны энер­гийг ашиглах, тэр ч бүү хэл Азийн эрчим хүчний сүлжээ­ний төв нь Монгол Улс  байх талаар  судалгаа хийж бай­гаа. Манай улс зөвхөн сал­хины эрчим хүчээ ашиглахад л Азийн хэрэгцээг хангах болол­цоотой юм.

Мөн Монголын зуун мян­ган айл нарны эрчим хүчийг ашигладаг болсныг бусад улс орнууд гайхдаг болсон тухай  Ерөнхийлөгч ярьж байсан. 2010 онд Ерөнхий­лөг­чийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газар цаг уурын өөрч­лөлт, цөлжилтийн эсрэг үзэл санаагаа илэрхийлж говьд хуралдаж, ил­гээл­тээ НҮБ-д явуулж байсан.  Хам­гийн сүүлд л гэхэд Ерөн­хийлөгч байгаль орчинтой холбоотой ар­ван хууль са­наачилж батлуулсан бөгөөд Ази Европын гишүүн ор­нуу­дын Байгаль орчны сайд нарын уулзалт хуралдаан Монголд бол­сон нь чухал ач холбогдолтой болсон.

Монгол Улсын Ерөнхий­лөгч НҮБ-ын цаг уурын өөрч­лөлтийн асуудлаарх зөвлө­лийн гишүүн,  Дэлхийн эдийн засгийн форумын усны нөө­цийн бүлгийн   гишүүн бөгөөд  Цөлжилтийн асуудлаарх Зас­гийн газар хоорондын зөвлөл байгуулах санаачилгыг гар­гаад байгаа билээ. 

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дор­жийг  “Эх дэлхийн ман­лай­лагч” шагна­лаа авсных нь дараа Холливудын алдарт найруулагч, бидний сайн мэдэх “Аватар” киног най­руулсан Жеймс Камерун ут­саар баяр хүр­гэсэн юм. Тэ­рээр байгаль орчны асуудалд анхаарал хандуулдаг бөгөөд “Аватар” кино нь ч эх дэл­хийгээ хайрлаж хамгаа­лах­гүй­гээс хүнд байдалд орсон хүн тө­рөлх­төн өөр гариг руу хэрхэн дов­толж байгааг ха­руулдаг шүү дээ.

Монгол Улсын Ерөн­хий­лөгчтэй хамт “Эх дэлхийн манлайлагч” болсон таван хүнээс  сэтгүүлчдийн анхаар­лыг илүүтэй татсан хүн бол Кенн улсын нэгэн омгийн ахлагч Парашина юм. Тэрээр Кенн дэх байгаль хамгаалах байгууллагын гишүүн бөгөөд ховордсон ан амьт­наа хэрхэн хайрлаж хамгаалах тал дээр омгоороо хуралдан,  шийд­вэр гаргаж ажилласан нь үр дүнд хүрсэн тухайгаа ярьж байсан.    

Султан Ахмед Аль Жабер хэ­мээх эрхэм  Абу Дабид хүлэмжийн хийг багасгах зо­рилгоор цэвэр эрчим хүчийг өөрийнхөө улсад үйлд­вэр­лэхэд хөрөнгө оруулалт хий­сэн хүн байв. Тэрээр “Өнөө­дөр зөвхөн нэг улс дангаараа байгальд ээлтэй бодлого явуу­лаад үр дүнд хүрэхгүй. Дэлхий ертөнц бүгдээрээ ийм байх ёстой. Хувийн хэвшил, олон нийтийн байгууллага ч бай хамтарч байгальд ээлтэй бодлогыг явуулах ёстой гэж байсан. Харин Шинжлэх ухааны салбарт доктор Ван Дер Лю өөрийнхөө судал­гааны бүхий л ажлыг байгаль орч­ны чиглэлд хандуулсан нэгэн. Тэрээр судалгааныхаа ажлаар сургуулийн хүүх­дүүдэд байгаль орчны бо­ловсрол олгоход зориулж сургалт явуулдаг байна. Шаг­нал авсан бүх хүмүүс “Улс бүр байгаль орчноо хамгаа­лахад нэг зорил­готой байвал  илүү үр дүнтэй” гэж хэлж бай­сан юм. Агаарын бөм­бөлгөөр дэлхийг тойрсон Брайн Жонс төдийгүй нарны энергиэр ажилладаг дугуйгаар дэл­хийг наян өдөр тойрсон хүн бас байлаа. Тэрээр бай­гальд  ээлтэй бодлогыг сур­талчилж явдаг аж. “Эх дэл­хийн ман­лай­лагч” шагналыг 2005 оноос НҮБ олгож эхэл­сэн бөгөөд одоо­гоор 51 бай­гууллага, хувь хүн, удирдагч нарт олгосон байна.  Тухайл­бал Америкийн дэд ерөн­хий­лөгч асан, Нобелийн шагналт Аль Гор, Мексикийн Ерөн­хийлөгч, Хятадын алдарт жүжигчин гээд нэлээдгүй хү­ний нэр цуврах ажээ. Эд бол дэлхийн байгаль орчинд өөрс­дийн хувь нэмрээ оруул­сан манлайлагчид юм. 

Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралд үг хэллээ

Манай сурвалжлагч Д.Мөнгөндалай БНХАУ-ын Бээжин хотоос мэдээлж
байна.

НҮБ-аас жил бүр зар­­лаж Хүрээлэн буй орчныг хамгаалах үйл­сэд  хувь нэмрээ оруулж гавьяа байгуулагчдыг шалгаруулдаг Эх дэл­хийн манлайлагч шаг­на­лын энэ жилийн бод­логын манлайлагчаар Монгол Улсын Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж тодор­сон билээ.  Энэ нь Мон­гол Улс Ногоон бодло­гоороо дэлхийн хэм­жээнд очиж буйн томоо­хон илэрхийлэл болсон юм. Бразильд болсон энэхүү шагнал гардуу­лах ёслолын ажилла­гаанаас  БНХАУ-ын Бээ­жин хотноо хүрэлцэн ирсэн Ерөнхийлөгч Ц.Эл­­бэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэр­гүүн нарын зөвлөлийн арванхоёрдугаар хурал­даанд оролцож үг хэл­лээ. Тус хуралдаан нь энэ сарын 6-7-ны өд­рүү­дэд болж өнгөрөв. Хуралдаанаар гишүүн орнууд зарим баримт бичгүүдийг бай­гуу­ла­хаар тохиролцов. Ту­хайл­бал Мөнхийн Энхтай­ван, Хам­тын хөг­жил цэцэглэлтийн бүс нутгийг байгуулах ту­хай тунхаглал, тус бай­гуул­лагын  хөгжлийн стра­те­гийн үндсэн чиглэл, бүс нутгийн энх тайван аюул­гүй, тогтвортой байдалд занал учруулах үйл явд­лын үед авах улс төр дип­ломатын арга хэмжээ зэ­рэг багтаж байгаа юм. Мөн Афганистан улсад Шан­хай хамтын ажил­лагааны байгууллагын ажиглаг­чийн статус, Турк улсад яриа хэлэлцээний түн­шийн статус олгох ту­хай шийдвэрийг гарга­хаар гишүүн орнууд тохи­ролц­жээ. Энэ талаараа хэв­лэлийн бага хурал зар­лаж гэрээнд гарын үсэг зур­лаа.

Энэ үеэр Шанхайн хам­­тын  ажиллагааны ги­шүүн орнуудад эдийн зас­гийн хамтын ажил­ла­гаа­ны төслийг дэмжих чиг­лэлээр  БНХАУ-ын зүгээс арван тэрбум ам.доллар олгохоор шийдсэн гэдгээ  хуралдааны үеэр БНХАУ-ын дарга  Ху Жин­тао онцоллоо. Мөн ойрын гурван жи­лийн хугацаанд гишүүн ор­нуудынхаа 1500 хүнийг сургалтад хамруулах бо­ломжтой гэ­лээ. Гишүүн орнуудаас 30 мянган оюу­танд Засгийн газар тэтгэлэг олгох,  ар­ван мянган багш оюутныг  ойрын арван жилд БНХАУ-д мэргэшүүлэх сургалтад хамруулахаар амлав. БНХАУ-ын дарга Ху Жинтао Шанхайн хам­тын ажиллагааны  ги­шүүн орнууддаа Найрсаг хөрш, найрамдалт хам­тын ажиллагааны хороо байгуулахыг санал болго­сон юм.

Мөн өдөр тус хурал­дааны индэр дээр Мон­гол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж үг хэлэв.  Тэрээр хэлсэн үгэн­дээ, “… Монгол Улс Шан­хайн хамтын ажил­ла­гааны бай­гууллагын хү­рээнд эдийн засаг, соёл, бо­ловсрол эрүүл мэнд, бай­галь орчин, байга­лийн гамшгаас урьдчи­лан сэр­гийлэх, гамшгийн хохир­лыг бууруулах зэрэг олон салбарт хамтран ажил­лах сонирхолтой бай­на. Гишүүн орнууд онцгой байдлын үр да­гаврыг арил­гах, урьдчи­лан сэр­гийлэх Шанхайн хамтын ажиллагааны бай­гуул­лагын төв байгуу­лахаар ажиллаж байгаа нь зөв санаачилга гэж бид үзэж буй бөгөөд тус төв бай­гуулагдсаны дараа үйл ажиллагаанд нь зохистой хэлбэрээр оролцохыг хүсч байна. Түүнчлэн хар тамхи, мансууруулах бо­дистой тэмцэх, терро­ризмтай тэмцэх чиглэ­лээр хамтын ажилла­гаа­гаа эрчимжүүлэхийг зорьж байна” гэсэн юм.

Categories
редакцийн-нийтлэл

Ухаанд нь ухна ишиг үхсэн дарга нарыг солих цаг нь болсон учраас Э.Бат-Үүл баатар ирж байна

Хот одоо ямар байгаа билээ. Хүүхдүүд нь траншейнд унаж үхээд элэг эмтэлж байна. Тав алхаад тааралдах тэр үхлийн хар нүхэнд цоож хийчихэж чадахгүй юм, энэ дарга нар. Гэр хорооллын гудамж­нууд таг харанхуй. Тэнд гэмт хэрэг, хулгай дээрэм гаарлаа. Хотын хулгайчид, архичид гэр хорооллын гудамжийг харанхуйгаар нь олзлон үүрлэж байна. Гэвч тэнд гэрэл асаачихаж дөнгөхгүй удирдлагууд нийслэлийн толгойд сууж байх юм.  Хаашаа л харна хагарч, эвдэрсэн зам, хогонд дарагдсан хорооллууд. Нэг л салхинд нурж унах яйжгий хашаанууд эрийнэ. Бүрээс нь үлээхийн ариг даахгүй, үжиршиж муудсан навсархай хар гэрүүд хотоор нэг. Гэр дотор аав, ээжийн­хээ гарыг дагуулж, нүд нь бүл­тэгнэсэн жаалууд  ажилгүй хэвтэж, архинд орсон томчууд арзайтлаа шавааралдан байна.  Нийслэлээ бараадаад ирсэн иргэдийнхээ буух, суухыг зохион байгуулаа­гүйгээс тэлж чадахгүй,  дөрвөн уулын өвөртөө бөөгнөрлөө. Улаан­баатар хот юугаар баян байна улаан шороо, утаагаар баян бай­на. Замын түгжрэл, гэр хороолол, хүнд суртлаар баян боллоо.  Энэ хотыг 90 жил авч явсан дарга нар бидэнд ийм л баян нийслэлийг бүтээж өгөв.

 Хаврын улиралд хаашаа л харна улаан шороо нүд чигжин хуйрагнана. Өвлийн цагт амьсга­лах аргагүйгээр  хорт утаа хоолой хорсгоно. Орон гэргүйчүүд хаа сайгүй таарах онгорхой нүхэнд хоног төөрүүлж байна. Алийн болгон ийм хотод амьдрах вэ. Цаана чинь дэлхийн хотуудын хүмүүс цэлийсэн ногоон талд, ой модоор хучуулсан тансаг байшинд таваараа тарвалзаж байна. Автома­­шинт­нууд нь хурдны замаар салхи татуулан давхиж байна. Ажилдаа явахдаа хурдан галт тэргээр шунги­нуулж байна. Нүүрээ халтайж, гараа хагартал нүүрс ухахын хэ­цүүг мэдэхгүй. Хүүхдүүд нь өвлийн хүйтэнд хөлдүүс болсон гудамжаар ус зөөхийн зовлонг үзэхгүй гэрэл гэгээтэй ирээдүй рүү тэмүүлж бай­на. Гэтэл Улаанбаатарынхан амь­дын тамд шар нар, бор хоногийг өнгөрөөх нь даанч харамсалтай. Нийслэ­лийн төсөв тэлээд байгаа тухай дарга нар ам уралдан ярьдаг.  Нээрээ л хотоо хөгжүүлэх мөнгийг улсын төсвөөс хангалттай хуваа­рилж өгдөг болжээ. Тэр их  хөрөнгө оруулалт хаашаа урсаад, хот нь бахь байдгаараа “урвайна” вэ.

Утааны угаар, замын түгжрэ­лийн талаар ярилтгүй. Гэрэл чий­дэн, цоож цуурганы асуудлыг шийдэж хүчрэхгүй яваа удирд­ла­гууд юу гэж ийм том ажлыг бүтээж  дийлэв гэж.  Одоогийн хотын удирд­лагууд тэгвэл юу хийдэг вэ. Замын хажуугаар тавьдаг хоёр боржурыг жилдээ нэг соливол дээдийн заяа. Эрээнээс бөөндсөн боржураараа мөнгө угааж, миний хувь, даргын хувь хэмээн ашгаа хувааж, баяр хөөр болон гүйлддэг.  Авлигатай тэмцэх газар байдаггүй цагт бол удирдлагууд хотын төс­вөөс 300 сая төгрөгийг өлхөн авна. Эргүүлж өгөх зовлонгүй, буцааж төлөх нөхцөлгүйгээр зүгээр л ха­лаа­салдаг байсан. Арай л дарга болсныхоо цалин гэж боддоггүй байсан байгаа даа. Харин одоо Авлигатай тэмцэх газраас мөнгө угаах ажлаа бултуулахын тулд хотын гудамж, талбай, олны хө­лийн газар хэнд ч хэрэггүй нохой, шувууны баримал барьж наадаж байна. Энэ бүхэнд зориулж гурван тэрбум төгрөг үрж, дундаас нь 300 сая төгрөгөө өөрсдөдөө унагаж байна. Үүнийгээ цэвэрхэн мөнгө угаалт гэж нэрлэчихээд нүүр улайхгүй яваа биз ээ. 

Дарга нар өглөө 09.00 цагт албан тасалгаандаа ирж, болсон болоогүй бичиг цаастай зууралдан улс төрийн хуйвалдаан ярихыгаа ажил хийж байна гэж ойлгодог. Харин иргэдийн өмнө очихоороо нийслэл хотыг диваажин болгоно хэмээн хуурдаг. Гэр хорооллын иргэдийн газрыг булааж, газар сайгүй нийтийн байр барьж, нийс­лэл хотод цементэн шугуй бай­гуулах гэнэ. Тэдний бүтээх диваа­жин нь энэ. Гэтэл дэлхий нийт өөрийн гэсэн эдлэн газартай, өөрийн гэсэн хашаанд өөрийнхөө байранд амьдрахаа хотын амьд­рал гэж үзэж байна. Монголчууд өөрийн хашаандаа, өөрийн гэсэн байшиндаа хананаасаа халуун ус гоожуулж, хар нүүрстэй зуурал­дахгүй дулаан амьдрахаа диваа­жин гэж ойлгож байгаа. Ийм амьд­ралыг авчрахаар Э.Бат-Үүл баатар ирлээ. Амьдын там болсон хотоос иргэдээ салгахын тулд, гэмт хэрэг, замын түгжрэлээс нэг сая 300 мянган иргэнээ чөлөөлөхийн тулд, нийслэлээ тэлж, орчин үеийн хот байгуулахын тулд ухаанд нь ухна ишиг үхсэн удирдлагуудыг солих цаг болсон учраас Э.Бат-Үүл баа­тар ирж байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Өнөө жилийн наадмын бөхийн өнгө

-БӨХЧҮҮД НААДМЫН УРЬДЧИЛСАН БЭЛТГЭЛДЭЭ ГАРЧ ЭХЭЛЛЭЭ-

Сонгууль энээ тэрд л дарагдаад байгаа болохоос өдийд чинь наад­маа, бөх, морь, сураа ярьж байдаг цаг биш билүү. Сар гаруйхан хуга­цаа­ны дараа ардын хувьсгалын ерэн нэгэн жилийн ойн наадам эхэлнэ. Өнөө жил хэн түрүүлэх нь бас л бүрхэг байгаа. Өнгөрсөн жилийн түрүү С.Мөнхбат аваргыг ойн одтой бөх үү, үнэхээр босоо аварга уу гэдгийг энэ зуны наадам шалгаад өгнө. Монгол бөхийн түүхэнд Сэрээтэрийн Цэрэн авар­гыг ойн одтой бөх хэмээн нэрийд­сэн байдаг. Тэрээр нэгэн мянга есөн зуун жаран нэгэн онд буюу ар­­дын хувьсгалын 40 жилийн ойгоор завсаргүй тав түрүүлж, бөхийн дэвжээнд босоо байсан Дарийн Дамдин аваргыг өв­дөг­лүү­лэн на­чин цолтой магнайлж шууд аварга цол хүртсэн байдаг. Түүн лүгээ адил С.Мөнхбат аварга олон ой дав­хацсан наадамд арав давж тү­рүүлээд харцагаас шууд аварга цолны болзол хангасан билээ. Ирэн дээрээ байгаа залуу аваргыг хэрхэн барилдахыг наадамчин олон хүлээж байгаа нь мэдээж.

За тэгээд жилийн жилд л дуу­лиа­ны эзэн байдаг өнөө Ч.Сан­жаа­дамба чинь зодоглоно. Түүнийг монгол бөхийн аварга л гээд бай­гаа. Гэвч мань хүн сүүлийн үед заал танхимын барилдаанд шаль­сан­гүй. Цагаан сараар нэг сүрхий зодоглоод Ө.Даваабаатар хар­ца­гад өвдөглөсөн. Тухайн барил­даа­наас, залуу заан жаахан зориг муутай болоо юу даа гэсэн байдал анзаарагдсан шүү. Бөх сонир­хогчдын дунд ч тиймэрхүү хандлага ч бий болсон байна лээ. Гэхдээ бэлтгэл сургуулилт ямар байгааг тааварлах аргагүй ээ. Наадмаар тэмээ шиг туйлаад өнгөрөхийг ч үгүй гэх газаргүй. Архангайн хүчтэ­нүүд­тэйгээ Тамирын голынхоо хө­вөөн дээр урьдчилсан бэлтгэлд гарсан сураг байна. Архангайн бөхчүүдийн “Бөх билэгт” дэвжээг Өсөхөө аварга, Д.Хишигдорж заан хоёр ахалдаг. Ойрын хоёр, гурван жил Харзтайн амралтад бэлтгэлд гараад байгаа. Тэдний галаас улсын цолонд баттай хүрнэ гэж итгэл хүлээлгэж байгаа бөх нь Эрдэнэбулган сумын харьяат айм­гийн хурц арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва. Сүүлийн хоёр, гурван жил дараалан дөрвийн даваанд унаад байгаа. Өнгөрөгч жил бо­ломж байсан ч Говь-Алтайн С.Ба­га­хүүд өвдөглөж, шарандаа уйлж байсныг санаж байна. Лхаг­ва­сү­рэн­гийн Шинэбаатар арсланг арын хангай нутгийнхан юм дуулгаж мэднэ гээд чих тавьж суугаа. Бө­хийн удамтай ч залуу юм билээ. Ах нь Л.Үйтүмэн гэж аймгийн арслан бий дээ.

Бас л шуугиулах бөхчүүдийн тоонд Өлзийбатын Даваабаатар, Өлзийтогтохын Бат-Орших, Цэдэ­вийн Содномдорж нарын хар­ца­гууд зүй ёсоор нэрлэгдэж байна. Бүгд л онцгой сайн байгаа нь ажиглагдаад буй. Ялангуяа Бат-Орших, Содномдорж хоёр заал танхимын томоохон барил­даа­нуу­дад тогтмол түрүү үзүүрт шалгарах болсон. Даваабаатар харцага бэрт­лийн улмаас зарим нэг жил са­насандаа хүртэл барилдаж чадах­гүй байв. Харин өнөө жил тун дээ­гүүр үлдэх магадлалтай нь мэд­рэг­дээд байгаа билээ. Бат-Орших, Даваабаатар хоёр өнгөрөгч жил Санжаадамба, Жаргалсайхан на­рыг улсын цолонд хүргэсэн. “Ид үедээ начин төрүүлдэг нь ямар учиртай юм” гэж наадамчид дургүй байсан. Тиймээс өнөө жил шуугиу­ла­хаас өөр аргагүй. Нэгэн цагт монгол бөхийн дэвжээг эзэгнэж байсан хүчтэнүүдээрээ цуутай Төв аймгийнхан Даваабаатартаа сүү­лийн хэдэн жил итгэл хүлээлгээд байгаа. 2008 онд харцага цолонд хүрс­нээс хойш л Даваабаатарыгаа хар­сан даа. Даваабаатар харцага А.Сүхбат багшийнхаа удирдлага дор “Олимп” дэвжээнд бэлтгэл сур­гуу­лилтаа хийдэг. Удахгүй наад­мын бэлтгэлдээ гарах биз ээ.  Хар­ца­гаас гадна Баянхангай су­мын харьяат залуу начин Батзоригийн Батмөнх сүүлийн үед тун нягт ба­рил­даж байгаа шүү. Өнгөрсөн жил улсын цолонд бярдаж хүрсэн хүч­тэ­нүүдийн нэг. Өнөө жил харцага, заан цолонд хүрэхийг үгүйсгэх аргагүй юм. Заал танхимын барил­даанд ч ихэвчлэн шөвгөрөөд бай­гаа билээ. Төв аймгаас улсын цо­лонд баттай хүрнэ хэмээн итгэл хү­лээл­гэж байгаа бөх бол аймгийн хурц арслан Чулуунбаатарын Бат­чу­луун. “Сүлд” спорт хороонд харьяалагдаж бэлтгэл сур­гуу­лил­таа хийдэг тэрээр бие хаа томтой, хүч бяраар залуучууд дундаа илүүр­­хэж улсын цолтнуудын зүр­хэнд шар ус хуруулж эхэлсэн. Өнгөрсөн жил аймгийнхаа наа­дамд, мөн бүх цэргийн наадамд түрүүлж аймгийн цолтнууд дундаа амжилтаараа бараг эхэнд эрэм­бэ­лэг­дэж байгаа түүнд улсын цол тун ойрхон бий.   

Даваабаатар, Бат-Орших, Сод­ном­дорж нарын харцагуудын цаа­на идэрхэн хоёр заан байгаа. Тэд бол эгч дүүсийн хүүхдүүд болох Дашзэвэгийн Баасандорж, Мөнх­сай­ханы Өсөхбаяр нар. Наадмын урьдчилсан бэлтгэлд Булганы Бүрэгхангай сумандаа гараад бай­гаа дуулдсан. Д.Баасандорж өн­гөр­сөн жил Сэлэнгийн Т.Өсөх-Ирээдүйгээр, М.Өсөхбаяр хоёр мянга есөн онд Н.Ганбаатар гарь­даар долоо давж тус тус заан цол­ны болзол хангасан юм. Яалт  ч үгүй торгон ирэн дээрээ байгаа за­луу заанууд л даа. Булганыхан энэ жил Алтангэрэлийн Отгонбаатар хэ­мээх аймгийн арслангаа харж бай­гаа. Биеийн галбир хийц, уран дайчин барилдаанаараа бус­даа­саа ялгардаг тэрээр өнгөрсөн жил Дорж­самбуу ахдаа гомдож эхэр та­тан уйлсан гэдэг шүү. Дорж­сам­буу гарьд  тэр хоёр хоёулаа Гур­ван­бу­лаг сумынх. Бүр болоогүй Отгон­баа­тар нь Доржсамбуугийнхаа хүр­гэн гэж байгаа. Гэтэл өнгөрөгч жил хүргэн дүүгээ авалгүй хаа ха­маагүй Өмнөговийн, “Ажнай” кор­по­рацийн бөхийг авч начин бол­гоод ганцхан Отгонбаатарыг ч биш ус нутгийн олноо гомдоосон. “Жу­даг­тай бөх энэ тэр гэдэг нь яачихав аа. Отгонбаатараа авдаггүй юм аа гэхэд Сүмбээгээ авчихгүй. Мөн тоогүй юм аа. “Ажнай” ч мөнгөтэй л дээ. Мөнгөөр л зодчихгүй юу” гэх яриа одоо ч чих дэлссээр байгаа. Дооёо гарьд өнөө жил От­гон­баа­та­рыгаа авах байлгүй. Эрх биш олны яриа хөөрөөнд нэг юм бодсон байлгүй. Дуулах нь ээ, саяхан Отгонбатар арслан Хөгнө хаан уулаа тахиж наадам хийжээ. Улсын цолтой бөхчүүдийг ч урьж. Түрүү бөхөд нэг сая, үзүүрлэсэнд нь хагас сая гээд багагүй бай шаг­на­лыг ч хувиасаа өгсөн байна. Тахил­гын наадамд Б.Гончигдамба начин тү­рүүлж, Б.Соронзонболд заан үзүүрлэжээ. Тэгэхээр Отгонбаатар арс­лан юм юм л бодож байгаа нь мэ­дээж. Хөгнө хаан уул нь ивээх байлгүй дээ.

Дээгүүр барилдах, ер нь түрүү үзүүрт ч хүрчихэж мэдэх бөх­чүү­дийн нэгээр Завхан аймгийн Нөм­рөг сумын харьяат улсын залуу гарьд Махгалын Баяржавхланг нэрлэж болох шүү. Завханыхан бол бүр хүчтэй гарьдаа түрүүлэх л юм бодож суугаа. Тэрээр сүүлийн хэдэн жил тогтмол дээгүүр барил­даж байгаа юм. Ухаандаа, 2006, 2007 онуудад тус бүр долоо давж их шөвөгт шалгарсан. Өнгөрсөн жил түрүүлнэ хэмээн наадамчдын хүлээж байсан Б.Ганбат арс­лан­гаар долоо, Д.Баасандорж заанаар наймд давж 1024 бөхөөс их шөвөгт шалгарсан билээ. Эдгээр амжил­туу­дыг нь харахад Баяржавхлан гарьдад итгэл хүлээлгэхээс аргагүй. Саяхан тэрээр “Шинэ Ази” группын бөх болж, Завхан нутгийнхандаа тө­рийн наадмын түрүү авчрах үүрэг даалгавар хүлээсэн сураг дуулдсан. Залуу гарьдад Цэдэн­дам­бын Цэрэнпунцаг ахынхаа хүрээгүй амжилтад хүрэх бололцоо бий гэдэгт итгэлтэй байна. Ингэхэд Завхан аймгаас өнөө жил улсын цолонд хүрэх залуучууд байна аа. Тухайлбал, Идэр сумын уугуул Данзангийн Батжаргал гэх идэрхэн арслан бий. Түрүү жил дөрөв давж начны даваанд Б.Ганбат арслан­тай хүч сорьж яалт ч үгүй тахимаа өгсөн. Мөн Алдархаан сумын харьяат, аймгийн арслан Лхагвын Лха-Очир байна. Ширбазарын Жаргалсайхан, Лувсанрагчаагийн Нямсүрэн, Батнасангийн Гон­чиг­дам­ба гээд залуу начингууд цолоо бат­лах улмаар харцага, заан цолонд хүрэх биз ээ.

Сэлэнгийнхэн, Өвөрхангайн, Увс, Говь-Алтайнхан гээд хүчирхэг галууд наадмын урьдчилсан бэлт­гэл­тэй гарч буй гэнэ. Сэлэнгийн “Таван хан” дэвжээнийхэн Хараа голынхоо эрэгт бэлт­гэ­лээ базааж байгаа аж. Гэхдээ нэгдсэн бэлтгэлд гарах цаг арай бо­лоогүй билээ. Урьдчилсан бэлт­гэлд хэсэг бөхчүүд нь гараад байгаа гэсэн. “Өмсдөг” дархан мэхээрээ ардын хувьс­га­лын наян жилийн ойгоор улсын цолд өөрийн хүчээр хүрсэн Шагда­рын Зоригт начин “Таван хан” дэвжээгээ ахалдаг. Өнгөрсөн жил эл дэвжээнээс улсын арслан, хар­ца­га цолтнууд төрж аймгийнхаа наян жилийн ойтой давхцан нэгэн том баяр болсон билээ. Сэлэн­гийн­хэн Г.Эрхэмбаяр арслангаа тү­рүүл­нэ л гэж үзэж байгаа. Аварга болно л гэж харж байгаа. Эрхэм­баяр арслан ч өөр­төө том зорилго тавьсан нь мэдээж. “Таван хан” дэвжээнээс Бат-Очи­рын Одгэрэл, Батсайханы Дэл­гэр­сай­хан нарын аймгийн арслангууд улсын цолонд хүрэх болов уу. Өнгөрсөн жил хоёулаа л дөрөв давж начны даваанд тулсан. Дэл­гэрсайхан нь Эрхэмбаяр арс­лан­даа, Одгэрэл нь Ж.Бат-Эрдэнэ гарь­дад тахимаа өгснийг уншигчид сайн санаж байгаа. Чотонгийн Баян­мөнх гэж ихээ өндөр биетэй залуухан начин бий. Түүнийг бөх сонирхогч олон начнаар тогтохгүй гэдэг. Тэгэхээр өндөр Баянмөнх бас л дээшээ өгсч барилдахыг хичээнэ.

Өвөрхангайн “Их Монголын хүчтэн” дэвжээнийхэн уламжлал ёсоороо Бугын сангийн аж ахуйгаа бараадаж байгаа аж. Уг дэнж дэвсэг ч ээлээ өгч 2006 онд Долгор­сү­рэнгийн Сумъяабазар, 2007 онд Дорж­паламын Ганхуяг гээд Өврийн хан­гай нутгийнхан төрийн наадмын түрүү авч, Бугын сангийн аж ахуйн на­ран хонгор дэнж ивээл буянаа хайрласан түүхтэй. “Их Монголын хүчтэн” дэвжээг Монгол Улсын хө­дөлмөрийн баатар, дархан авар­га Дашдоржийн Цэрэнтогтох, улсын арслан Бандийн Ганбаатар нар ахалдаг. Өвөрхангайгаас улсын цолонд хамгийн ойр яваа бөхчүүд гэвэл аймгийн арслан Цэнд­зэ­сэ­мийн Чимэддорж, Даваадоржийн Болд­баатар, Батсүхийн Батдорж нар. Хамгийн магадлалтай нь Чимэддорж, Батдорж нар. Үндсэн­дээ татаатай бөхчүүд юм. Чимэд­дорж АСА группын бөх. Яагаав, хоёр жилийн өмнө байна уу даа Дагваа аварга Булган аймагт Чи­мэд­доржийг дагуулж очоод, айм­гийн арслан болгох санаатай зо­дог­луулъя гэтэл Булганыхан гадны бөх зодоглуулахгүй гэж өнөө Даг­ва­доржийн чиннь уурыг хүргээд юм юм л болж байсан. Харин өнгөрсөн жил аймгийнхаа наян жилийн ойгоор Чимэддорж долоо давж үзүүрлэсэн. Батдоржийн хувьд Ганбаатар арслангийн хүргэн. Өвөрхангайнхан “Багшийн маань хүргэн” гээд ямар ч байсан тунаа­наас гарган дамжилчих нь мэдээж. Дам­жилсан дамжлаагүй Батдорж эрэм­гий барилдаантай л даа. Тиймээс тэр хоёрыг магадлалтай гээд байгаа хэрэг.

Увс аймгийн “Увс нуур” галын­хан байна аа. Сүүлийн хоёр жил төрийн наадмыг дараалж авсан энэхүү галаас Ө.Бат-Орших хар­ца­гыг тун дээгүүр барилдана гэж олон түмэн хүлээж байгаа. Энэ ту­хай ч дээр өгүүлсэн. С.Мөнхбат аварга мэдээж бяр заана. Харин Төрөөгийн Баасанхүү, Оюуны Гантулга гээд үймээний эзэд байна аа. Ялангуяа тэр Баасанхүү юу, бие жижигтэй ч хэнийг ч өвдөг­лүүлж байгаа нь бахархалтай. Сүү­лийн үед Бөхийн өргөөнд очиж бай­гаа үзэгчид улсын цолтнуудаас М.Өсөхбаяр заан, Даваабаатар, Сод­номдорж, Бат-Орших нарын харцагууд, за тэгээд л өнөө Баасан­хүүг чинь үзэх гэж очдог болоод байна.

Тэргүүн дэвжээ шалгаруулах “Нутгаа дуурсгана” барилдаанд энэ цаг үеийн бүх л шилдгүүд зодоглоход Баасанхүү хамгийн олон даваа авсан. Тэгэхээр нэг “юм” хэлээд байгаа биз. Элдэвтэй дээ. Ерэн нэгэн жилийн наадамд жижиг­хээн, туранхай шар банди найм, ес дав­чихаад даналзаж зогсохыг байг гэхгүй шүү.

Увс нутгийн галтай залуус ин­гээд дуусахгүй. Цаана чинь хороо цэрэг гэдэг шиг Пүрэвийн Бүрэн­төгс, Намсрайжавын Батсуурь, Бадрахын Ганзориг гээд жагсаж бай­на аа. Бүгд л цолонд хүрнэ. Ёстой ааг омог нь багтаж ядаж байгаа залуус.

Бүрэнтөгсийн хувьд өнгөрсөн жил улсын цолонд баттай хүрнэ гэж байсан ч Чулуунбаатарын Цогбаяр гэж Ховдын “аваргад” тахимаа өгсөн бол Батсуурь дөр­вийн даваанд До.Ганхуяг арслан­тай оноолт таараад унасан юм. Уул нь Ганхуягийг олон өвдөг­лүүл­сэн л дээ. Гэхдээ наадам бол наа­дам, улсын цолтнууд бол улсын цолтнууд л байдаг хойно. Батсуурь арслан хоёр жилийн өмнөх цагаан сараар яалаа, өнөө Өсөхөө авар­гыг дөрвийн даваанд хусч өгөөд дуулиан тариагүй билүү. 

Ганзоригийн хувьд Агваан­сам­дан­гийн Сүхбат багш шигээ уран барилдаантай бөх. Тэр жилийн цагаан сараар идэр залуу гарьд Баяржавхлан, заан Д.Бумбаяр нарыг өвдөглүүлж шуугиулаад Сүх­бат багшаасаа “Ирээдүйн авар­га” бөхийн шагналыг авч бай­сан. Тэрээр зургаан мянган бөхийн барилдаанд ес, арав давж мөн л шуугиулсан билээ. Хэдхэн хоногийн өмнө болсон Бүх цэргийн наадамд Ховд аймгийн Чандмань сумын харьяат аймгийн арслан Б.Пүрэв­сайханаар найм давж түрүүлэн цэргийн арслан цол хүр­тээд бай­гаа. Шинэхэн цэргийн арслан сар гаруйхны дараа болох наадмаар хэрхэн барилдаж, ямар­хан цолонд хүрэхийн таавар­лаш­гүй юм аа. Говь-Алтайн хүчтэнүүд Рэгжий­буугийн Давааням заанаа­раа ахлуулаад Сүүж уулын амрал­тад гардаг байсан бол сүүлийн жи­лүүдээс Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогийн ойрол­цоох “Мандал” амралтад бэлтгэлээ базаах болсон. Одоогоор Ням­дор­жийн Ганбаатар, Жанцангийн Бат-Эрдэнэ, Баттулгын Соронзонболд, Дугардоржийн Батбаяр, Даваа­ня­мын Лхагвадорж нарын залуу хүч­тэнүүд урьдчилсан бэлтгэлдээ гарч ирэн очин байгаа гэнэ. Алтайн хөх хар­чуудаас хэн нь цойлоод гараад ирэ­хийг үгүйсгэхгүй. Хоёр мянга найман онд яалаа, аймгийн цолтой байсан Соронзонболд шинэхэн арслан Х.Мөнхбаатар, идэрхэн аварга Г.Өсөхбаяр нарыг зургаа, долоогийн даваанд өвдөглүүлж начин, харцага цолыг алгасан шууд заан болж байсан түүхтэй. Өнгөрсөн жил Бат-Эрдэнэ мөн л Мөнхбаатар, Өсөхбаяр нараар долоо, найм давж начнаас шууд гарьд болж байсан билээ. Б.Суман­чу­луун, Л.Цэрэнтогтох, Ж.Амар­түв­шин гээд олон жил хүч сорьж буй аймгийн арслангууд бий. Тэд­ний­гээ Алтайнхан харж л суугаа. Шоов­дой­хүүгийн Тогтохбаяр начны дүү Шинэбаяр гэж залуу сүүлийн үед сайн барилдаж байгаа. Бөхийн удамтай түүнийг ч цолонд хүрч магадгүй хэмээн хүлээж буй.

Н.ГАНТУЛГА
Үргэлжлэл бий

Categories
редакцийн-нийтлэл

МАН-ын СОНГУУЛЬ БУДЛИАНТУУЛАГЧДЫН анхааралд!

Хоёр мянга арван хоёр оны УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Нам улс төрийн бүх л хүчин нэр дэвшигчээ тодруулж, суртал­чилгаагаа явуулж, бие даан өрсөл­дө­хөөр шийдсэн нөхөд ч нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авч их сунгаанд хэдийнэ хү­чээ сорьж эхэлсэн. Эл удаа­гийн сонгууль урьд өмнөхөөс огт өөр, шинэ агаар салхитай болох нь мэдрэгдэж байгаа юм. Үүний нэг гол баталгаа нь Монгол Улсын Эрүүгийн хуульд тусгагдсан сонгуулийн явцтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд. Тодруулбал, Сонгуулийн хуулийг зөрчиж гэмээнэ, хууль бусаар төрийн эрх мэдлийг авах гэж зүтгэх юм бол Эрүүгийн хуулийн нэмэлт заалттай болсон. Эрүү­гийн хуу­лийн энэхүү нэмэлт өөрчлөлтийг З.Энхболд, С.Эрдэнэ нарын гишүүд санаачилсан билээ. Ингээд Эрүүгийн хуулинд сонгуультай холбоотой ямар ямар заалт орсныг  эхлээд сонордуулъя.  

“Монгол Улсын Эрүүгийн хуу­лийн 82 дугаар зүйлийн нэгд сонгуулийг будлиан­туулж, төрийн эрхийг хууль бусаар авсан бол 5-10 жил хорих ял онооно. Энэ явцад хэн нэгний амь нас үрэгдэж их хэмжээний эд материал үрэгд­сэн бол 16-25 жилийн хорин ялаар шийт­гэнэ гэжээ. Мөн хуулийн 130 дугаар зүйлд сонгуулийн насны ир­гэн сонгуулийн эрхээ эдлэх­дээ сонгуулийн хорооны ажилд санаа­тайгаар саад учруулбал хөдөл­мөрийн хөлс­ний доод хэмжээг 2-50 дахин нэмэгдүүлсэнтэй адилт­гах мөнгөн дүнгээр торгохоор заажээ. Эсвэл 1-3 сар хүртэл хуга­цаанд баривчлах ял шийтгэнэ гэсэн байна. Ингэхдээ хүч хэрэглэх, хууран мэхлэх арга хэрэглэсэн бол тодорхой албан тушаал хаших эрхийг хоёр жил хүртэл хугацаа­гаар хасахаар тусгажээ. Мөн хуу­лийн 130 дугаар зүйлийн нэгд илүү санал өгөх, илүү санал өгүүлэх ажлыг зохион байгуулсан бол 3-6 сар хүртэл баривчлах ялаар шийт­гэхээр хуульчилсан байна. Түүнч­лэн Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлд сонгуулийн хорооны гишүүд болон бусад албан тушаалтнууд санал хураалтын явцад дүнг өөрч­лөх, баримт сэлтийг өөрчлөн тэм­дэглэсэн бол тухайн этгээдийг тодорхой албан тушаалд хоёр жил томилохгүй байх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 да­хин үржүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгож эсвэл 5-6 сар ба­ривчлах ялаар шийтгэх”-ээр зүйл­чилсэн байна.   Дахиад “Долдугаар сарын 1” болоход хариуцах нөх­дүүд нь хуульд зааснаар бэлэн байна гэсэн үг.

Өмнө нь сонгууль будлиантуул­бал шийтгэх заалт ч байх нь байсан л даа. Гэхдээ үүн шиг Эрүүгийн хуульд яллах санкцтай нь тодорхой зааж өгсөн нь бүдэг.Одоо та сон­гууль будлиантуулбал Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн заалтаар “бүгд найрамдахаа” уншуулна.  Сонгуулийн хэсгийн хороодод   ажиллаж байгаа төрийн албан хаагчид минь, та нар эрүү­гийн хуулийн тодорхой заалттай  гэмт хэрэг үйлдэчихэв дээ. Үүнийг олон жил сонгууль будлиантуулж ирсэн одоо бараг мэргэжлийн болчихсон нөхдүүдэд зориуд са­нуулж хэлэх гэсэн юм. Сонгуулийг МАН-ын гишүүд мэргэжлийн өндөр түвшинд хийдэг. Тийм учраас л ингэж ахин дахин улиглаад байна. Ардын намдаа сайн хүн болох гэж үхэн хатан зүтгээд, сонгуулийн будлианыг ил далдгүй хийгээд эцэст нь амаа барив даа л гэж.

Энэ удаагийн сонгууль өмнө нь болдог шиг зохион байгуулалттай, урьдчилсан дэглэлттэй инээдмийн жүжиг тавьдгаас чинь эрс өөрчлөгд­сөн. Жинхэнэ сонгуулийнхаа мөн чанараар явагдана. Монгол Улс маань хуулиа дагадаг шүүхтэй, түүнийг нь шаарддаг Ерөнхий­лөгчтэй болсон шүү дээ. Хуучин бол “Сонгуулийн хуулийг зөрчихөд ямар хамаа байдаг юм. Хэн биднийг мөрдөж мөшгиж, үйл тамыг минь үзэх билээ. Бид намдаа тус хүргэж байна” гээд  хуулийг хэрхэн улан­даа гишгэлдэг байлаа. Намаас  өгсөн үүрэг даалгавраар ажиллан түмэн олныг тохуурхаж, яаж бан­танг нь хутгадаг байлаа даа.

Тэр “сайхан” цаг чинь өнгөрөөд удаж буйг эрх биш та нар анзаарч байгаа биз дээ. Дарга сайд хэнбугай нь ч хууль дүрэм гэж ярьдаггүй, сонгуульд намаа ялуулж, нэр дэвшигчээ Их хуралд суулгах л  юм бол хороо хорины даргаас эхлээд албан тушаалд томилж, гадагшаа дотогшоо аялуулж, са­наанд оромгүй их мөнгийг шагнал нэрээр өгч хүнийг хүн биш болгодог байлаа. Тийм байхад хэн хууль биелүүлэхийг бодох вэ дээ. Ямар нэгэн аргаар нэр дэвшигчээ ялуулж, албан тушаалд очихын төлөө, улаан мөнгөний төлөө нүдээ ухахаас ч сийхгүй зүтгэх нь мэдээж шүү дээ. Харин одоо даргатай цэрэгтэйгээ хуулиа сахидаг, түү­нийг нь төрийн тэргүүн шаарддаг болоод эхлэхээр хууль бус зүйл хийж байгаа, өнөө сурсан зангаа­раа сонгууль будлиантуулж байгаа нөхдийг Сонгуулийн ерөнхий хороонд муугаар хэлбэл матчих, сайнаар хэлбэл иргэний үүргээ биелүүлж мэдээлэх   хүн захаасаа аваад байгаа. Энэ олон нам, энэ олон иргэний хөдөлгөөнүүдийн хаагуур нь гарах билээ.  Иргэний­хээ үүргийн дагуу сонгууль өгөхөөр бэлдэж байгаа нэг сая долоон зуун мянган хүнээс хууль бус явдалд дургүйлхэх нь үй олноороо байлгүй хаачихав.  Хуучин бол хууль бие­лүүлдэггүй байсан учраас хүмүүс булхай хийж байхыг нь мэддэг ч цааш нааш нь ярьдаггүй байв. Одоо бол үгүй шүү, хуулийг дээр доороо хаа сайгүй мөрддөг болох гэж, мөрддөг болж байхад хэлэх хүн захаас аваад замаар дүүрэн бий.    

Ингэхэд, сонгууль өмнө нь яаж явагддаг байлаа, бид бүгд мэдэж байгаа. Санал авах өдрийн үдээс хойхно гэхэд л хэсгийн хорооны дарга нар  бие, биендээ хөөрөлхөн утасддаг байв. “Манай хороо намаа наян хувиар ялуулах гэж байна. Та нар хэдээр ялуулах төлөвлөгөөтэй байна” гэцгээн гайхуулдаг байв даа.  Сонгуулийн дүн гарахын урьд шөнө намаа ялуулсан баяраа тэмдэглэж, эх захгүй архиддаг байв.Тэгж л ард түмний сонголтыг доромжилж,  хуулийг гууль болгон  ихэрхэдэг байсан.  

Харин тэр цаг өнгөрөөд удсан гэдгийг МАН-ын панатууд та нар эрх биш ойлгож байгаа биз дээ. Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн этгээдийг 25 жил хүртэлх хугацаанд шоронд явуулах тухай Эрүүгийн хуулинд туссаныг бид баримтайгаар үзлээ. Намдаа итгэл үнэмшилтэй хүн болж, дарга нар­таа долгинож байгаад өөрийгөө шоронд илгээчихэв дээ. Аймаг аймгаараа, хороо хороогоороо дээлээ нөмрөөд ачигдав. Хэрэв тэгвэл сонгуулийн дараа та нарыг хэн ч өмөөрөхгүй. Наад нам чинь энгийн та нарыг байтугай Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Энх­баярыг өмөөрөхгүй байгааг харж байгаа биз дээ. Амиа өгөх нь холгүй зүтгэдэг Ардын намын чинь үнэн нүүр царай энэ. Энэ  намд зүтгээд гавьяа байгуулна гэж бодож буй бол эндүүрэл болно шүү. Энэ нам бол өөрийнхөө төлөө зүтгэсэн бүхний толгойг хэрчдэг махны машин шүү гэдгийг бид бүхэн олонтаа сануулж байсан. Үүнийг ухаарч байна уу, ер нь. Сонгууль зохион байгуулагч эрхэм нөхдөд дахин хандаж хэлэхэд, аль ч нам ялсан Монголын төр байдгаараа байна. Төрийн алба үргэлжилд­гээрээ үргэлжилнэ. Төрийн албан хаагчид ажилдгаараа ажиллана. Тийм болохоор аль нэг нам руу хэлбийж, аливаад хууль бусаар хандаад байж болохгүй ээ. Гол нь сонгуулиа үнэн шударга, хоёргүй сэтгэлээр хуулийн хүрээнд зохион байгуулах л та бүхний үүрэг шүү дээ. Ер нь тэгээд сонгууль луй­вардаж, намаа ялуулж гавьяа байгуулна хэмээн онгирч омойтох нь байж боломгүй зүйл. Энгийнээр хэлэхэд, гэр бүлээ үр хүүхдээ, ирээдүйгээ бод л доо. Хууль дүрэм, шүүх цагдаа гэдгийг мэдэхгүй, мэдсэн ч тоохгүй, нам маань ар талыг хаалтгүй хариуцна хэмээн тэнэглэж байгаад хайран сайхан насаа торны цаана өнгөрөөх вий дээ гэдгийд л сануулаад байгаа юм шүү. Үүнийг л төрийн албан хаагч, сонгуулийн хэсгийн хороодод ажиллаж буй та нөхдөд анхаа­руулахыг хүссэн юм. 

Н.ГАНТУЛГА