Categories
редакцийн-нийтлэл

Өвөл ирдгээрээ ирнэ

Сонгууль дууслаа. Наа­дам эхэллээ.
Наадам ч өндөрлөнө. Маргааш нь на­мар. Сонгууль
гэж монголчууд бид ёстой л хуваагдаж боло­хоороо хуваагдаж, талцаж болохоороо талцаж
тоглолоо. Сонгууль гэж хөлтэй  нь хөл­хөж, хөлгүй нь мөлхөж уралд­лаа. Төрийн албан хаагчдаас бага
албатууд нь сонгуулийн ажилд дайчлагдаж, томчуу­дын тал нь дэвшиж үлдсэн нь менежерээр ажилласаар өнгөр­сөн гурван сарыг барав.

Төрийн
том ажил болох сонгуулиа явуулах гэсээр байтал нөгөө талд төрийн жижиг гэлтгүй өдөр тутмын ажил маань ёстой л цалгар­даж хоцрох шиг болов,
та минь.

Өнөөдөр ялсан нэг нь ялал­­тын уухайгаа үргэлж­лүүлж, унасан нь сэтгэлээ
засах гээд завгүй байгаа байх. Магадгүй
зарим нь юун тө­рийн ажил цалгардлаа, сэн­тэг хэнхэг хог вэ хэмээн уцаар­лах
юм. Гэхдээ “Хүн хэлэхээс, цаас чичихээс нааш” гэдэгч­лэн сонгууль дуусав
уу үгүй юу хэлж дуул­гаж байхгүй бол нэг мэдэхэд намар болчихсон сууж байхыг үгүйсгэх аргагүй.

Лав одоо хэд хоног баяр­лаж, гуниснаа
тэмдэглэх биз. Үргэлжлээд наадмын өдрүүд эхэл­чихнэ. Өнөө жилийн наад­мын амралтын уртыг хэлэх үү, долдугаар сарын талаас өнгөрч байж ажил эхэлнэ. Цаашлаад  мон­гол­чуудын зуны зугаатай өдрүүд эхэлнэ. Бодвол сонгуулийн
хөлд хаа сайгүй ядарч зүдэр­сэн нөхөд хөдөө гадаа га­раад явчихна. Ингээд л сон­гуулийн бэлтгэл хийгээд
ажил­­лаагүй хугацаа­гаа оруул­бал Монголын хээр талд жилийн 365 хоногийн
тэн хагаст нь төрийн ажил зогс­чих гээд байгаа юм даа. Тиймээс сон­гууль
ч дууслаа, наадам ч дуусна  тэгээд на­мар
шүү дээ хэмээн сануулж хэлээд бай­гаа юм аа.

Замын ажил гэж манайд нүсэр алба бий. Жил жилийн намар замын ажлууд гэнэт сэхээ
орсон мэт хийгддэг. Хөдөө гадаанаас гурван сая монгол маань цугаараа Улаан­­баатартаа
цугларсан байх наймдугаар сарын сүү­лээр энэ ажил ид эхэлдэг
учраас замын түгж­рэл дээд зэрэгт хүрч,
хүмүүсийн сэт­гэлийн түгжрэл оргил цэгтээ очдог. Өнгөрсөн жил эрт эхэл­сэн зам засварын ажил өнөө жилийн сонгуулиар хаягд­чихсан
байгаа нь хараа­жаар илт. Томоохон дорвитой за­мын ажлууд ерөөсөө явсан­гүй. Ганц нэг бэлэн боржуур нааш цааш болгохоос хэт­рээгүй гэдгийг хэвлэлийнхэн хэдийнэ бичээд эхэлчихлээ. Орон
сууцны дундах хороол­лын замууд, Урт цагааны урд талын замыг наадмын өмнө ашиглалтад өгнө гэж байсан. Гэтэл таг
зогсчихлоо. Бороо устай холбоотой зогсоо юу гэтэл үгүй гэнэ ээ. Шугам сольж
байж замаа засах гэнэ. Шугамаа сольё гэтэл зөвшөө­рөл хэрэгтэй аж. Харин зөв­шөөрлийг өгөх дарга нар нь сонгуульдаад
явчихсан юм байна. Ер нь замын бүх аж­лууд жижиг сажиг шалт­гаа­наар
зогссон нь ердөө дар­гын гарын үсэг байхгүйгээс. Харин дарга нар сонгуулийн дараа болно гэсэн шийд
өг­сөн аж. Ийм л маягтай байна
шүү дээ. Өнөө жил НИТХ-ын сонгууль УИХ-ынхтай зэрэг явж байгаа учраас
хотынхон тэр чигтээ сонгуульдлаа. Хо­тын дарга нь өөрөө, орлогч дөрвөн даргын гурав нь нэр дэвшээд
үзэв. Тэгэхээр хотод лав ажил хийх хүн байсангүй. Яг л энэ жиш­гээр шат
шатан­даа л бужиг­налаа. Ерөнхий сайдаа оруу­лаад
14 сайдтай энэ Засгийн газрын дөрвөөс бусад нь бүгд УИХ-д нэр дэвш­лээ.
Дагаад яамны жар далан албан хаагч ил нэг, далд нэг бүгд л сонгуульдлаа. Үр
дүнд нь төрийн ажил таг.

Хууль тогтоох дээд бай­гуул­лагаа
томилох энэ ажил бидэнд юу юунаас чухал учраас үүнээс
боллоо гэж үглэж дуулах нь хаашаа юм. Харин үлдэж байгаа цаг ху­гацаандаа ажлаа хийгээсэй гэсэндээ энэ
бүгдийг бичиж суугаа юм шүү.
Замын аж­лаас гадна цахил­гаан стан­цуудын засвар, өвлийн бэлт­гэл ажил, хадлан, ургац гээд сэрүүн бүсийн Монголд хийх ажил
хаанаас мундах билээ. Сонгуульд хурдалсан морь­дынхоо талаар хэдэн өдөр ярьж, үргэлжлээд наад­маар хурдалсан аргамагуу­дынхаа талаар шагшсаар
байтал ирэх сар шувтарчих гээд бай­гаа учраас хаа хаанаа төрийн ажлыг цалгар­дуулалгүй ха­риуц­лагатай хиймээр байна. Сонгууль ч дуусна, наадам
ч дуусна бас өвөл ирдгээрээ л ирнэ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Мөнхбаатар: Би Италийн шигшээ багийг гучин жил дэмжиж байна

Италийн
шигшээ ба­гийн хөгжөөн дэм­жигч Д.Мөнхбаатар­тай ярилцлаа. Тэрээр
“Евро-2012”-ын Поль­шид зохиогдсон зарим хэсгийн тоглолтуудыг үзээд ирсэн юм.

-Хөлбөмбөгийн
спор­тыг хэдийнээс сонир­хох болсон бэ?

-1980
оноос.

-Хэдэн
настайгаасаа гэсэн үг үү?

-11 настай байхаасаа юм байна. Анх Зөвлөлт холбоот улсын
багийг дэмжиж байлаа.

Тэгтэл
1982 онд Италийн шиг­шээ баг дэлхийн аваргад түрүүлс­нээс хойш энэ багийг
дэмжих бол­сон. Тасралтгүй гучин жил дэмжиж байна.

-Та
сая Польшид очоод “Евро-2012”-ын хэсгийн тог­лол­туудаас үзээд ирсэн гэсэн?

-Герман-Португал,
Итали-Испани, Польш-Орос гэсэн гурван тоглолтыг үзээд ирлээ. Зурга­дугаар сарын
9-17-ны хооронд. 

-Ямар
шугамаар явсан юм бэ. Зөвхөн хөлбөмбөгийн тэм­цээн үзэх гэж үү?

-Хувиараа
явсан. Хөлбөмбөг үзэх гэж л явсан. Гэхдээ тэнд түншүүдтэйгээ уулзах бизнес уул­залттай
байсан юм. Гэхдээ эхлээд тэмцээнээ үзчихээд дараа нь түн­шүүдтэйгээ уулзсан.

-Үзсэн
тоглолтуудаас мэ­дээж Итали-Испанийнх таны сэтгэлийг хөдөлгөсөн байх?

-Тэгэлгүй
яахав. Манай баг тоглосон юм чинь. Чин сэтгэлээсээ догдолж үзлээ. Энэ тоглолтын
дараа би Италийн Антонио ди Натали, Салватор Сирижи, Эма­нуэлл Жиачирини нартай
зургаа татуулсан.

-Алдартай
тамирчидтай зураг татуулахад хамгаа­лагч­­даас нь эхлээд саад бэрхшээл их шүү
дээ?

-Хамгаалалтыг
нь давж гарч байж л тэдэнтэй уулзаж, зураг авахуулна ш дээ. “Би Монголоос
ирсэн. Чиний үнэнч шүтэн бишрэгч байна” гэж холоос италиар хашгирч анхаарлыг нь
татна. Тэгэхгүй бол зарим нь тоохгүй яваад өгч байгаа байхгүй юу.

-Та
ямар ямар хэлээр ярьдаг вэ?

-Англи,
итали, орос хэлтэй.

-Шигшээ
багийг нь дэмждэг болохоороо хэлийг нь сурсан уу?
 

-Ер
нь тэгсэн. Италийн багийн тоглолтыг үздэг болсон цагаасаа л итали хэл сурч
эхэлсэн. Италиар уншихдаа дунд зэрэг. Харин бага сага ярьчихна аа. Ямар ч
байсан алдартай тоглогчдыг тэр холоос дуудаад хажуудаа авчирчихсан шүү.
Төрийнхөө далбааг бариад “Үнэнч шүтэн бишрэгч чинь байна аа” гээд хашгирахад
ирж байгаа нь энэ гурав. Бусад нь утсаар яриад ч юм уу, эсвэл анзаарахгүй
тоохгүй байсан.

-Орос-Польшийн
тоглолтын өмнө хөгжөөн дэмжигчдийн хооронд үймээн гарсан?

-Үймээнийг
тэр дор нь цагдаа нар дарсан. Үймээнд оролцогчдыг даралттай усаар шүршиж тарааж
байхыг нь харсан. Польшийн хотуу­­даас үндэсний үзэлтэй бүл­гүүд цуглаад
тоглолтын өмнө оро­суудтай үзэлцэнэ гэж байсан юм билээ. Би үймээнээс хол
байсан, болгоомжлоод. Польш, орос хөг­жөөн дэмжигчид зодолдож эхлэн­гүүт
хамгаалалтынхан цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгыг хаачихсан. Тэгээд намжингуут нь
үзэгчдийн тасалбарыг шалгаад дотогш оруулсан. 

-Тоглолтын
дундуур Мон­голын далбааг харуулсан. Таны авч явсан далбаа зураглаачийн дуранд
өртсөн гэлүү?

-Итали,
испанийн тоглолтын үеэр би Италийн балиашгуудын дунд суусан юм. Балиашгууд
төрийн­хөө далбааг хашлаган дээр эгнүүлээд тавьчихсан. Тэрэн дунд нь би
Монголынхоо далбааг тавь­чихсан юм л даа. Түүнийг нь Мон­голын хөлбөмбөгийн
тайлбар­лагчид тэмцээнийг шууд дамжуулж байхдаа анзаарсан байна лээ. 

-Италийн
хөгжөөн дэмжигчид таныг Монголоос, ганцаараа ирсэн гэдгийг нь дуулаад юу гэж
байх юм?

-Их
сайхан хүлээж авсан. Зарим нь Монголд манай багийг дэмждэг хүн байдаг юм уу
гээд гайхаж байсан. Италичууд тоглолтын турш “Итали Испанийг даван гарлаа”
гэдэг уриагаа нэгэн дуугаар цэн­гэлдэх хүрээлэнг доргитол хашгирч байсан шүү.
Нэгдмэл сайхан дэмжиж байлаа.

-Өмссөн
малгайн дээр тань “Итали” гэсэн бичиг байна?

-Би
итали хоол унд хэрэглэнэ. Шпагетти идэх дуртай. Итали дуу сонсоно. Машиндаа бол
байнга итали дуу сонсч явдаг, үнэнчээр. Сан-Ремогийн итали дууны наад­мыг очиж
үзнэ гээд зорилго тавь­чихаад байна. Энэ нь миний дараа­гийн бас нэг том
зорилго.

-Та
өмнө нь томоохон тэм­цээний үеэр очиж шүтдэг багаа дэмжиж байв уу?

-Ийм
том тэмцээн дээр анх удаа очлоо. Өмнө нь Сери-А, Бундес­лигийн тоглолтууд гээд
хэд хэдэн тэмцээнийг үзэж байсан.

-Хагас
шигшээд танай баг Германтай үзэлцэнэ. Энэ удаа­гийн Европын аваргад италичууд
яах бол?

-Багаа
аварга болно гэж бодож байна. Зургаан жил завсардлаа. Одоо түрүүлэх цаг нь
болсон. Би ирснийхээ дараа “ETV” теле­ви­зийн хөлбөмбөгийн нэвтрүүлгийн ярилцлагад
орсон юм, Ирланд-Италийн тоглолтын өмнө. Сэтгүүлч надаас энэ тоглолтод
италичууд яах бол гэж асуухаар нь 0:2-оор италичууд ялна гэж хэлсэн. Яг тэгсэн
шүү дээ.

Хагас
шигшээгийн тоглолтын хувьд ярихад, ер нь манай баг хамгаалалт сайтай.
Германчууд тэрийг нь мэдэх учир хүчтэй дов­толгоогоор дайрах байх. Манайх ч
сөрөг довтолгоогоор хүчтэй “маши­нууд”-ыг зогсооно. Цаг сунгаж таарах байх.
Миний бодлоор 11-ээс өшиглөж, манай баг хожино. 2006 оны дэлхийн аваргад манай
баг германчуудыг нутаг дээр нь 2:0-ээр хожиж байсан удаатай.

-Танай
гэр бүлийнхэн бас хөлбөмбөгийн хорхойтнууд уу?

-Манай
эхнэрийг Б.Саранчимэг гэдэг. Бид хоёр 1994 онд “Бар­селона” Москвад ирэхэд
зорьж очиж үзэж байлаа. Манайх хоёр хүүхэдтэй. Бага нь одоогоор хөл­бөмбөг
сонирхох насандаа арай хүрээгүй байна. Харин том нь хөлбөмбөгт тийм ч дуртай
биш шиг байна лээ.

-Та
хаана ажилладаг юм бэ?

-Улаанбаатар
цахилгаан түгээх сүлжээ компанид хэлтсийн даргаар ажилладаг.  

-Польш
тэр чигээрээ хөлбөм­бөгөөр амьсгалж байна уу?

-Тэнд
хөлбөмбөгийн наадам болж байна. Кивийн төв гудмыг хаагаад “Фанатын бүс” нэртэй
явган хүний гудамж болгочихсон байна лээ. Тэр гудамжинд гурван том дэлгэц
байрлуулчихсан, хөл­бөмбөгтэй холбоотой худалдаа, үйлчилгээ гээд бүх юмтай.
Жинхэнэ наадам тэнд болж байна, дэлхийн бүх үндэстний төлөөлөлтэй.

-Найзуудаас
тань Италийг дэмжигчид байдаг уу?

-Байдаг.
Сая намайг Польшид очиход тэнд ажиллаж амьдардаг Цогтмандах гэдэг найз маань
тэм­цээн үзэхэд их тусалсан. Польш-Оросын тоглолтыг түүнтэй хамт явж үзсэн юм.
Бас Герман-Пор­туга­лийн тоглолтын тасал­барыг олж авахад тусалсан найз В.Тү­мэн­жаргал,
герман найз Франц­даа ч талархсанаа илэрхийлье.

-Тасалбар
авахад хэд орчим төгрөг болж байна вэ?

-Хоёрдугаар
зэрэглэл буюу дунд зэрэглэлийн тасалбар авахад 170 орчим мянган төгрөг болж
байна лээ.

-Тоглолтын
үеэр монголчууд­тай таарсан уу?

-Таараагүй.
Тэнд амьдардаг монголчууд үзсэн л байх.

-Фанатууд
шүтдэг багаа өмгөөлөөд эсрэг багийн дэм­жиг­чид­тэй муудалцах нь бий. Танд ийм
юм тохиолдож байв уу?

-Бооцоо
их тавина аа. Бооцоо­гоо алдаж ч байлаа, авч ч байлаа. Найзуудаараа сууж хөл­бөмбөг
үздэг болохоор муудалцаж байсан удаагүй ээ.

-Багаа
ялагдчихвал яадаг вэ?

-Сэтгэлээр
унаад гэр орондоо дуугаа хураачихна. Тэр байдал ганц хоёр хоног үргэлжилнэ дээ.
Тэгээд гайгүй болчихдог юм.

-Үнэнч
фанат байх хэцүү гэдэг. Зарим хүмүүс дэмждэг багаа солиод л байдаг?

-Нэг
багийг үнэнчээр дэмж­сэнээр тухайн улсынхаа хэл соёл, дуу хуурыг нь хүртэл
мэдэрдэг. Би итали хэлийг хүнтэй харьцах хэм­жээнд судаллаа. Эртний түүх соёлын
өвтэй Италийг бүхэлд нь сонирхдог. Би Ром, Венец, Флоренц гээд олон хотоор нь
аялж үзсэн. Италичуудын хувьд хөл­бөмбөг бол шүтээн нь.

Нэг
сонин юм болсон ш дээ, сая тэмцээний дараа. Италийн алдарт тоглогч Алтобеллиг
явж байхыг нь хараад өөрийн эрхгүй нэрийг нь дуудаад хашгирчихсан. Гэтэл хү­мүүс
түүнийг ерөөсөө таниагүй байсан юм билээ. Тэр бол 1982 оны дэлхийн аварга.
Багаа дэл­хийн аварга болоход гоол оруулж байсан шилдэг довтлогч байсан юм.
Нэлээд хөгширчихсөн байна лээ. Гэхдээ тамирчин хүн юм боло­хоо­роо бас ч гэж
өөр байсан шүү. Хэдий тэр хүн өөрчлөгдсөн ч би шууд таниад хашгирчихсан. Тэгтэл
тэнд байсан гадаадын спортын сэтгүүлчид гайхаад л “Та дараа нь гарч ирэх
алдартай хүнийг бидэнд бас хэлж өгөөрэй” гэж байсан.

Манай
баг энэ удаагийн Европын аваргад 23 тоглогчтой байгаа. Тэднээс одоогийн байд­лаар
18, 19 нь тоглочихоод байна . Манай баг бол одгүй, жигд тоглогч­той. Нэг хүнд
төвлөрөөд байдаггүй. Бүгд жигд ачаалал авдаг. Хэн нь ч хэнийг орлоод
тоглочихдог тийм л хөлбөмбөг­чидтэй баг даа.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Нэр цэврийн учир

Энэ удаагийн
сон­гуульд нэр дэвшиж байгаа хүмүү­сийн сурталчилгааг анзаарч байхад нэр цэ­вэр гэдэг тодот­гол
хам­гийн чухал, дээгүүр үнэ­лэмж  болж байна.
Үнэ­хээр ч сонгогч олон түмэн
нэр цэвэр хүнд итгэж, төрд өөрс­дийгөө төлөө­лүүлэн явуу­лахыг хүсч байгаа учраас үнэхээр нэр цэвэр бол тэгж онц­лохоос өөр ч яах билээ. Улс төрд
хөл тавьж бай­гаагүй шинэ тутам нэр дэвшигчид
энэ тодот­го­лыг харьцангуй ихээр ашиглаж байх шиг байна. Харин урьд өмнө нь сон­гог­дож, хариуцлагатай
алба хашиж байсан хү­мүүс дун­даас нэр цэвэр хэмээн зо­ригтой дуугарч чадах хүмүүс цөөн. Тийм хүмүүсээс үнэхээр нэр цэвэр байж чадаж
байгаа нь ховор юм аа. Тэр цөө­хөн хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн
Гарьд­хүү­гийн Баяр­сай­хан юм.

Үнэхээр ч элдэв ашиг со­нирхлын
зөрчлөөс ангид байж, итгэж сон­го­сон
ард түмнийхээ талд байхдаа хуга­рах нугарах зүйлс зарим нөх­дөд гардаг л сураг дуулд­даг. Тэр тусам нь ард түм­нийхээ талд, олон­хийн­хоо ашиг сонирхолд ний­цүүлж байж чадсан хү­мүүсийг онц­лон дахин итгэл үзүүлмээр байгаа юм. Гарьдхүүгийн Баяр­сайхан урт нэртэй хууль гэж хүмүүсийн андахаа бай­сан хуулийг
анх са­наачлан, УИХ-аар бат­луул­сан гишүү­дийн нэг. Урт нэртэй
хууль бол уул уурхайн компаниудыг голын эх, ойн сав газар хай­гуул хийж, олборлолт
хийхийг хориглосон хууль. Үүнийг гар­гуу­лах­гүйн тулд хө­рөнгөтэй мөн­гөтэй уул уурхайн ком­паниуд
хэвлэл мэдээл­лээр ямар хүчтэй пиар суртал­чилгааг
явуулж байв даа. УИХ-ын гишүү­дийн дунд ч хүчтэй лобби явуулсан нь анзаа­рагд­даг. Ямар сайндаа энэ
хуулийг санаачлаад явж байсан зарим гишүүд нэрээ татаад нөгөө талд болиулах хууль санаач­лаад
явж байхав дээ. Уул уурхайн компаниуд мөн­гөтэй учраас болж л өгвөл асуудлыг худалдаалан шийд­чих гээд байдаг. Үүнд нь автан нэрээ сэв­тээж, хамгийн гол нь түмэн олныхоо итгэ­лийг алдаг­сад цөөнгүй. Хам­гийн аймшигтай нь
үүнийг да­гаад гадаадын орнуудын нөлөөлөл, гадныхны бод­лого явж байдаг би­лээ. Тийм уч­раас тэдэнд
амар худал­даг­дахгүй, бай­галь орчноо хам­гаалж
монголчуудынхаа эрх ашгийн төлөө зогсч чаддаг эх оронч төрийн
түшээ бидэнд хэрэгтэй байгаа юм. Дэлхий ний­тээрээ ногоон
үзэл ба­римт­лалтай улстөрчдийг
онцлох болсон. Тэгвэл УИХ-ын Ногоон бүлгийн ахлагч Гарьдхүүгийн Баяр­сайхан өнгөрсөн он жилүүдэд энэ тал дээр багагүй
ажил хийжээ. Өөрөө ч экологийн чиг­лэлээр
ажиллаж ирсэн туршлагатай хүн учраас төрийн бодлогод байгаль хамгаалах  явдлыг, бай­галь орчиндоо эерэгээр хандсан үзлийг заавал  суулгаж
өгөх ёстойг онц­лоод байгаа.
Үнэхээр ч ухаж л хөгжих тухай ярьж байгаа
хүмүүс олон бай­гаагаас ургуулж
урагшлах тухай ярьж байгаа нь цөөн. Тэр цөөн хүмүү­сийн дундаас Гарьд­хүү­гийн
Баярсайхан гишүү­ний дуу хоолой ялгарч чаддаг билээ. Цөмийн хор хөнөөл, хог хаягдлыг Монголд булш­лах дуу­лиан яригдаж эхэлсэн
цагаас тэр үүний эсрэг байж ирсэн. Монголд ийм асуудал байж болохгүй гэдгийг тэр хатуу хэлж ярьдаг хүн. Мөн монгол­чуудын хөрөнгийг гад­ныхан дур мэдэн
зардаг тийм болчимгүй байдал байж бо­лохгүй гэдгийг ч их хэлдэг. Гадны компа­ниудын хувьд, уул уур­хайн
компаниудын хувьд Гарьдхүүгийн Баярсай­хан гишүүн хамгийн найд­­варгүй
хүн санагддаг байх. Харин нийт олонд тэр хам­гийн найдвартай
хүн юм. Эх орноо, газар шороогоо юу­гаар ч арил­жихад бэлэн
хү­мүүс олон болсон. Ялангуяа
тийм хүмүүс төрд олноор шур­галсан өнөө цагт  түүн шиг найдвартай хүмүүс ол­ноо­роо хэрэгтэй байгаа нь үнэн. УИХ-ын гишүүн З.Энх­болд хэлэхдээ
“Гарьд­хүүгийн Баяр­сай­хан шиг гишүүд дахиад хэдээрээ нэмэгд­чих­вэл учиртай даа. Үүний тулд АН-д та бүхэн
саналаа өгөө­рэй” гэж иргэдтэй уулзсан
уулзалтын үеэр хэлж байсан нь ч учиртай. Бас түүний хувьд онц­логддог зан чанар гэвэл тэр хэлсэн ярьсандаа,
үзэл бодолдоо үнэнч, тууштай байдаг байдал.
Тэр хэзээ ч урьд нь газар дор ортол үгүйс­гэдэг бай­сан хүнтэйгээ
улс төрийн үзэл бодлын хувьд нэгд­чихээд
тэнгэрт тултал магтаж явсангүй. Ерөн­хийдөө  Гарьдхүүгийн Баярсайхан гишүүн бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хатуу
зогсч байсан байр суурь, ба­римталж ирсэн үзэл бод­лоороо УИХ-д яахын
аргагүй тодорч харагдаж байсныг онцлох хэрэгтэй. Тэрбээр УИХ-ын
Ёс зүйн дэд хорооны даргаар энэ хугацаанд ажил­лаж ир­сэн. УИХ-д
долоон байн­гын хороо, 11 дэд хороо бий. Өөр өөрийн онцлог, хийх ажлын хүрээтэй ч Ёс зүйн дэд хорооны ажил амаргүй. Учир нь энэ дэд хороо нь УИХ-ын болоод гишүүний ёс зүйн асууд­лыг хариуцдаг
боло­хоор хамгийн адармаатай дэд хороог Гарьдхүүгийн
Баяр­­сайхан гишүүн дар­галж байсан гэсэн
үг. Эл хорооны даргыг томилох үед УИХ-д багагүй яриа гарч байсныг олон
хүн санаж байгаа байх. Бусад төрийн түшээдийг зан­дарч захирч
чаддаг, ахимаг настай амандаа сахалтай хүнийг даргаар тавих нь зөв ч гэсэн санал гарч байсан. Гэхдээ эцэст нь парламентын
гишүүний ёс зүйн асуудлыг ярих хүн өөрөө ёс зүйтэй, нэр цэвэр, элдэв
асуудалд ороо­цол­доогүй байх нь чухал гэж үзээд Г.Баярсайханыг томилсон юм. Тэрбээр ч гишүүдийнхээ ёс зүйн асууд­лыг бол заримдаа
хатуу гэ­мээр шүүмжилж байгаа ха­рагддаг. Сүүлд л гэхэд МАН-ын хатуу самар Ц.Ням­дор­жийг ёс зүйгүй үйлдэл хийсэн хэмээн буруутгаж, нөгөөх нь ёс зүйн дэд хорооны дар­гаа­саа, бусад гишүү­дээ­сээ бас Монголын ард иргэдээс ууч­лалт гуйж байгаа
харагдсан. Тэгэ­хээр настай намбатай­даа бус харин өөрөө нэр цэ­вэр, бусдын өмнө бу­руу­тай хэргээрээ толгой
бө­хийхгүй хүн энэ хорооны дарга болох нь чухал байжээ хэмээн ун­шиг­даж
байгаа юм.

УИХ-ын
гишүүн Гарьд­­хүүгийн Баярсай­хан өдгөө УИХ-ын 24 дү­гээр тойрог буюу Чин­гэл­тэйд дахин нэр дэвшиж байна.
Тэр тойрог сольж ирсэнгүй, явсангүй. Урь­дын адил Чингэлтэйдээ нэр дэвшиж байна. Тэр сон­гогч­дынхоо
итгэлийг дааж, нэр цэвэр явж ир­лээ. Тэр амласнаа бие­лүүлж, Чингэл­тэй хайрх­наа төрийн тусгай хам­гаа­лал­тад оруулж чад­сан. Итгэл дааж
чадах түүнд итгэл хүлээлгэн төрд тө­лөөллөө болгох хүсэл олон хүнд байна. Учир нь тэр нэр
цэвэр хүн билээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Олуулаа ялахын учир

Олуулаа
ялна шүү хэмээн  Ард­чилсан
намынхан  олон түмэндээ уриалж байгаа. Монголд эрх мэ­дэлтэй цөөнх нь баян чинээлэг амьдарч иргэд нь олноороо ядуу амьдарч
байгаа. Үүн дээр нь тоглох мэт нийгэмд шударга ёс тогтоох  уриалгыг Ардын нам гаргасан нь ард түмнээ басамжилж буй хэрэг  юм.  Шударга
ёсыг хэрэгжүүлэхгүй байгаа хүмүүс бол эрх баригчид, эрх
мэ­дэлтнүүд өөрсдөө. Гэвч тэд цөөхүү­лээ. Ард түмэн олуулаа. Ардчиллын
алтан зарчмын нэг нь олонхио дагадаг юм.

Хууль бүгдэд тэгш үйлчилж эхэл­сэн үед л шударга ёс тогтдог. Энэ шударга ёсыг тогтоохын тулд
хууль хэнд ч ялгаваргүй, адил тэгш  үйл­чил­дэг болохын тулд,
Монголд цө­мийн хаягдал булшлуулахгүйн тулд, улсаасаа баян улстөрчидтэй болох­гүйн тулд олуулаа ялахыг  уриалж байгаа юм.  Хууль бусаар баяжсан цөөхөн хүн олон болж үржвэл  Мон­гол 
маань улс шиг улс болохгүй юм байна гэдгийг бид
энэ хорь гаруй жил харлаа.

Авлигачид
өдрөөс өдөрт нэмэг­дэн, орон нутгийн
эрх авсан МАН-ын удирдлагуудын ихэнх нь авлига авсан нь шүүхээр нотлогдсоор 
байна. Улс орноо, нийслэлээ, аймгаа хөгжүүлэх тухай эрх бариг­чид бод­сонгүй. Тэд Монголын ирээдүйд  санаа зовохгүй.
Язарт­лаа баяжсан тэдний үр хүүхэд Монголдоо биш гадаадад амь­дар­даг. Эрх баригчид улсын
төсвийн мөнгийг гадаад, томилолт,
аялал зугаалгандаа хэдэн тэрбумаар зориулах хэрнээ ард түмнээ хорин нэгэн мянган төгрөгийн төлөө банкны үүдэнд дугаарлаж байхыг албан тасалгааныхаа цон­хоор л харж
мушилздаг. Эрх ба­риг­чид ард түмний амьдралаас хол тасар­сан.
Энэ бүхэнтэй бид олуулаа 
тэмцэх ёстой цаг ирлээ.

Тэр тэмцэл
маань ардчиллын төлөө өгөх бидний санал байх болно. Эрх баригчид хэзээ ч ард түмнээ бодож байсангүй.
Тэд сон­гууль бүрээр л хоосон амлалт, бэлэнчлэх сэтэлгээгээр ард түмнээ хуурсаар ирсэн. Одоо болсоон.  Дахиад хуурах гэж түмэн сайхан юм амлаад ч итгэхгүй. Засрах болов уу гэж горьдож, хуурамч амлалтанд чинь
итгэж,  иргэдээ, улсаа бодох болов уу гэж
хүлээсэн.  Бид олуу­лаа
сайхан амьдрахыг хүсч байна. Ажилтай, орлоготой
хүн шиг амьд­рах цаг ирлээ. Бид дахиж эрх ба­ригч­даар даажигнуулахгүй, ба­самж­луулахгүй.
Монголчууд бид олуулаа байх дуртай. Одоо бид олуулаа ялахыг хүсч байна.

Хууль зүйн сайд нь хууль засдаг, дотоодын хуулийн сургуулиа га­даадын
сургуулиас дорд үздэг, цалингаасаа өндөр түрээсийн бай­ранд амьдардаг ийм улс орон гэж үгүй. Хууль зүйн сайд нь  хүн гүтгэсэн нь тогтоогдож, шүүхээс уучлалт гуйх шийдвэр гарахад хэрэгжүүлдэггүй  ийм эрх баригчид бидэнд хэрэггүй.

Сонгуулийн
дүнг буруу гэж жагсч тэмцсэн иргэд рүүгээ буу шагайдаг ийм төртэй
байхыг бид хүсэхгүй. Тэгж хүсэхгүй хүмүүс нь дэндүү олон.  Засгийн газар
нь нууцаар цө­мийн хог хаягдал эх орондоо булш­луулах гэрээ хийдэг төртэй байхыг бид хүсэхгүй. Эрх мэдлээ ашиглан эх орноо худалдаж буй эрх баригч­дыг
бид дэмжихгүй.

Бид олуулаа.
Шударга ёсны төлөө, улс шиг улсад амьдрахын
төлөө, бид олуулаа ардчиллын
төлөө саналаа өгнө. Ард түмэн бидний  олуулаа
ялах өдөр зур­гаду­гаар сарын
28.

Categories
редакцийн-нийтлэл

Г.Мөнхбаяр цагаан тугаа өргөөд бууж өглөө

Авлигад зарцуулагддаг
м
өнгийг
хотын захын гэр хороолол руу инже­нерийн шугам татаж, дэд б
үтцэд зориулахаар зүтгэж байна.  Ингэж хэлэх хэн нэгний зүрх, зориг манай нийслэлд дутагдаад байсан
юм.  “Чи боль” гэж авлигачдад хэлж, “Чи ажилла”
гэж ард т
үмэнд
хэлэх зоримог улст
өрч
Улаанбаатар хотод
үгүйлэг­дээд байсан юм. Айл бүрийг амины орон сууцтай, аз жар­галтай
болгох улст
өрч
дутаг­даад байсан юм. Ашг
үй Э.Бат-Үүл баатар гарч ирлээ.

Г.Мөнхбаяр
“Би улстөрч биш инженер хүн” гэж зар­лаж байна. Тийм
юм бол улс төрд юугаа хийж явна аа. Чадахгүй зүйлээрээ орол­доод дэмий
гэдгийг ухаараа­гүй юм байна. Тэр улстөрч биш учраас улс төрийн
нарийн ширий­нийг ойлгодог­гүй  бололтой. Тийм ч учраас өрсөлдөгчөө хоёр мет­рийн турба булж,
ажил хийж үзээ­гүйгээр нь дууддаг байх нь.
Үнэндээ Г.Мөнхбаяр өнгөр­сөн дөрвөн жилийн турш Улаанбаатарын төрийг барих­даа хотын гэр хороол­лыг инженерийн шугамд хол­бох
тухай ярианы сэжүүр ч гаргаагүй.  Энэ ажлыг Э.Бат-Үүл баатар хийнэ гээд гараад ирсэн чинь түүн шиг үлгэр байхгүй. Тэр бол байж болш­гүй
зүйл. Мэргэжлийн инже­нер хүн наадахыг чинь хийж чадахгүй байхад парламен­тад удаан суусан нэг муу улстөрч хийнэ гэж хаашаа харсан юм байхав хэмээн даапаалж байлаа.

Гэхдээ тэр хотыг хэн удирд­­дагийг,
хэн бодлого тодорхойлж, жинхэнэ утгаар нь залж явдгийг мэдэхгүй байна. Хотыг улстөрч
удирд­даг юм.  Улс төрийн сонгууль хийж байж, хотын удирдлагыг ард түмэн сонгодог.  Хотыг
улстөрч хүн удирддагийн батал­гаа
нь энэ.  Улс төрийн сонгуулиар гарч ирсэн удирд­лага нь хотын инженерийг
сонгодог. Хот төлөвлөлтийн бод­логоо тодорхойлж, төлөв­лөгөө гаргачихаад түүнийг ажил хэрэг болгох гүйцэтгэгчээ
улстөрч удир­дагч өөрөө сон­го­дог юм. 
Энэ хотыг утаанаас нь салгаж, ядуурлаас гар­гахын тулд ард түмэн, албан байгууллага, ажиллах инже­нертэй юутай хээтэй
нь за­лаад аваад явах удирдагчийг иргэд сонгуулиар “томилдог”. Түүнээс биш инже­нерийг сон­го­доггүй.

Г.Мөнхбаяр
өөрийгөө улс­төрч биш гэж хүлээн зөв­шөөрс­нөөрөө энэ удаагийн нийслэлийн
сон­гуульд цагаан тугаа өргөн бууж өглөө. Бакиж генерал зэвсгээ ху­раал­ган хоёр гараа өргөсөн шиг тэр шалдаа буув. Улс төр гэдэг инженер Г.Мөнхбаярын
тоглодог тоглоом биш гэдгийг ухаарчээ. Тэр хотын гудам­жинд алх дөш бариад инже­нерийнхээ ажлыг хийдэг гэнэ. Албан тасалгаанд
сууж,  бод­лого тодорхойлж чаддаггүй юм байна. Хотыг хөгжүүлэх ямар арга байна. Яавал утааг багасгах юм. Яаж төлөвлөвөл Улаанбаатар түгжрэл­гүй, гэр хороололгүй орчин үеийн хот болох вэ гэдгийг
бодож хүчир­дэггүй учраас тэр талаар ямар
нэгэн дорвитой гарц олж чад­даггүй бололтой. Гартаа бариад
чигээ болгох бодлого, төлөвлөгөөгүй учраас яаж ч энэ хотыг
хөгжүүлэх билээ. Өчнөөн жил яваад ирсэн соц
төлөвлөгөөгөө  чигээ болгож ухантсаар
өнөөдрийг хүр­гэлээ. 

Тэгвэл түүний өрсөлдөгч Туул голын ганц баатар
Э.Бат-Үүл ясны улстөрч билээ. Аль 1989 оноос
тэр улс төрд орж ирсэн. Хуучин нийг­мийн дарангуйллаас салъя, ард­чилалтай
орон болъё хэмээн ухуулга хуудас тарааж явснаас эхлээд улс төрийн халуун тогоонд чанагдсан, ган болд шиг хатуужсан улстөрч. 

Тэр нийслэл хотоо дэл­хийн хотуудын
жишигт аваачъя гэж бай­на. Ардчил­сан орнуудын хотууд төвдөө нийтийн орон сууц босгож,
оффисын зориулалтаар ашиг­­ладаг. Ард түмэн хотын зах руугаа хувийн
эдлэн, тансаг хауст амь­дардаг. Улаанбаатарыг ингэж өөр­чилж, гэр хороолол руу инже­нерийн шугам татаж, хот шиг
хот болгоё гэлээ. Үүнийг хий­хэд улс төрийн шийдэл хэрэг­тэй. Том хотыг улс төрийн том шийдэл гаргаж байж удир­дана. Энэ шийдлийг хатууж­сан
улстөрч Э.Бат-Үүл өлхөн хийж чадна. Тэрийгээ
мэдээд НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн юм. Улаанбаатарт улс төрийн шийдэл дутагдаад байгааг АН анзаарсан учраас Э.Бат-Үүл баат­рыг илгээжээ. Эх адаггүй үргэлжлэх түгжээ, эд эрхтэн хордуулж байгаа утаа энэ дэд бүтцийн арчаа­гүйдэл бүхэн улс төрийн ший­дэл дутагд­санаас
үүдэлтэй.

Харамсалтай нь үүнийг зохи­цуулах улс төрийн
ший­дэл гаргах чадваргүй нам 20 жил Улаан­баатарыг
удирд­лаа. Хотыг хөгжүү­лэх улс төрийн шийдэл гаргачихад
л Г.Мөнхбаяр байсан байгаагүй
инженерийн ажлыг хийх хүн захаасаа мундахгүй. Тийм учраас хотод улстөрч удир­дагч хэрэгтэй байна. Энэ шаардлагыг Г.Мөнх­баяр биш Э.Бат-Үүл
хангана. Улс нийгэмд тогтсон тэр хатуу ширүүн дэглэмийг 80-аад оны
сүүлээр эсэргүүцэн босч зориглосон Э.Бат-Үүл баа­тарт хааш хаашаа таван алх­мын зайтай алгын чинээхэн
хотыг амины орон сууцтай болгож, утааг нь багасгаж, түгжрэлгүй болгох шиг амар юм байхгүй. Цагдаа, тагнуул нийтийг тас барь­чихсан ний­гэмд ардчиллыг
авчирч чад­сан баатар хүнд бүх боломж нь бүрдсэн эрх чөлөөтэй одоогийн нийгэмд энэ
ажлыг хийх нь юу ч биш. Энэ ажил бол түүний гарын аясаар бүтнэ гэдгийг нь тэр өөрөө бардам хэлж байгаа.

Ардчилсан нам ард тү­мэнд эрх чөлөө өгсөн. Малч­дад малыг нь өгсөн. Иргэдэд орон сууцыг нь хувьчиллаа. Одоо гэр хороололд
инже­не­рийн шугам татах гэж бай­на. Айл бүхэнд газрыг нь өмч­лүүлэх гэж байна. Хашаа  болгонд амины орон сууц барих гэж байна. Газар­гүй иргэдэд газар олгоод, орлого багатайд нь моргейжийн зээл
өгөөд хананаасаа халуун ус
гоожуул­даг, гэртээ 00-той тохилог амины орон сууцтай болгоход ядах юмгүй. Энэ бүхэн түүний санаанд өлхөн багтаж байгаа. Ажлаа эхлүү­лэхийн төлөө гар нь загатнаж суугаа. Нийслэл хот гэр хороол­­лоор хучигдлаа.
Хөрс бохирдлоо. Утаа гаарлаа гэж Ардын нам сүүлийн 20 жил үглэж яншсан ч асуудлыг
шийдэж чадсангүй. Түүний оронд Э.Бат-Үүл баатар шиг, Ардчилсан нам шиг ийм зоримог улс төрийн шийдэл гарга­чихсан бол өнөөдөр тэд хожих байсан.

Гэвч Ардын нам чадаагүй. Намаараа, цөөхүүлээ баяжи­хаар булаг­наж, хотын төвийн газрыг хувьдаа авч дуусгасан. Байшин барилга бүрийг хотын төвд бариулж, ард түмнийг төв рүү шаваарал­дууллаа. 
Энэ бол өөрс­дийнх нь хийсэн лай, луйвар хоёр. Тиймдээ ч тэд  газрын най­маа­чид, барилгын компа­ниуд­даа “боль”
гэж хэлж ча­дахгүй 20 жил боллоо. Өгсөн авлигыг нь халаасалчихсан
учраас өөдөөс нь том дуугарч чадахгүй гөлөлзөж, “одоо боль” гэж хэлэх
зүрх зориггүй улалзаж сууна.

Харин газрыг хэдэн га-гаар нь хувааж
аваад өндөг шиг дарсан баян компаниу­дад
“боль” гэж хэлэх зоригтой улстөрч хотод ирлээ. Тэр бол
баатар Э.Бат-Үүл. Хотод бугласан авлигын сүлжээг тэр зогсоох гэж байна. Дарга нарын халаас руу урсдаг
авлигын мөнгийг нийслэлийн хөгжил
рүү татах нь.   Авлигад
зарцуулагддаг мөнгийг хотын захын гэр хороолол руу инже­нерийн шугам татаж,
дэд бүтцэд зориулахаар зүтгэж
байна.  Ингэж хэлэх хэн нэгний зүрх, зориг манай нийслэлд дутагдаад байсан юм.  “Чи боль” гэж авлигачдад хэлж, “Чи ажилла” гэж
ард түмэнд хэлэх зоримог улстөрч
Улаанбаатар хотод үгүйлэг­дээд байсан юм. Айл бүрийг амины орон сууцтай, аз жар­галтай болгох улстөрч дутаг­даад байсан юм. Ашгүй Э.Бат-Үүл баатар гарч ирлээ. Бүүдгэр нийс­лэлд  гэгээ
татуулж, гэр хорооллын ха­ран­хуй гудамжинд гэрэл тусгах удирдагч тодров. Энэ бүхнийг хийх зоримог шийдэл  Э.Бат-Үүл баат­раас ядах юмгүй гарна. 

Сонгууль дөхөх тусам Ардын намынхан
Э.Бат-Үүл баатраас айж байх шиг бай­на. Тиймээс ч түүний санааг өлгөж инженерийн шийдэл яриад эхэллээ. Сонгуульд улайр­сан
гишүүдээ цуглуулж, Засгийн газраа яаралтай хуралдуулдаг боллоо.
Ярьдаг ганц сэдэв нь Э.Бат-Үүл баат­рын санаачилсан
гэр хороол­лын инженерийн шугам.  Тэд 20 жил
сэтгээгүй ажлаа хоёр хоногийн дотор гол сэдэв болгож орхилоо. Э.Бат-Үүл баат­раас өрсөж, сонгогчдод таалаг­дахаар бүдчин зүтгэж байна.  Зоримог шийдэл гар­га­сан Туул голын ганц баатар
Э.Бат-Үүлийн тэртээх арван жилийн өмнө эхлүүл­сэн Газар хөдөлгөөний ажлыг баруун солгойгүй муулж, хар пиараа цацаж эхэллээ. Гэвч Э.Бат-Үүл баатар ялалт бай­гуулах нь дамжиггүй. Болд мэт хатаагдсан энэ  улстөрч хотыг аврах нь үнэн юм байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Төрийн сан хоосорчээ

Монгол Улсын төрийн сан хөмрөг хоосорч,
алдагдал нь 470 тэрбум төгрөгт хүрчихээд байна. Өнгөрөгч тавдугаар сарын
нэгний байдлаар ийм байгаа аж. Байдал иймдээ тулсныг уг нь Сангийн яам
олон нийтэд мэдээлэх ёстой. Гэтэл нууцлах ёсгүй мэдээллийг олон нийтээс
тас нууж байгаа бололтой. Сангийн яамны вэб сайт дээр энэ тухай
мэдээлсэн эсэхийг хайсан ч олдсонгүй. Ер нь жил бүрийн өдийд төсвийн
зарлага 80 хувьтай байдаг атал энэ жил 68 хувьтай байгаа аж.
Энэ нь төсвийг танаж эхэлснийг харуулж
байна. Ёсоороо бол тариалан эхлэлт, зам засвар гээд бүхий л салбарт
зориулан зарлагадаад явж байх ёстой байтал ингээд таначихаад байгаа.
Дээр нь Засийн газарт ямар ч орлого байхгүй. Тиймээс орлогогүй Засгийн
газар зарлагаа танаад л байхаас яахав. Энэ удаагийн сонгуульд ялж байвал
улс орон дампуурч, ард түмэн элгээрээ хэвтсэн ч хамаа алга. Тиймээс
Монгол Улсын сан хөмрөг, мөнгөний авдар хоосрох нь тэдэнд сонин биш. Ард
түмнээс өнөөдөр санал авч байвал л болоо. Энэ бүх улайрлаас нь харахад
сонгуулийн дараа юу болох болоо.

Одоогоор Засгийн газар Монголбанкнаас
182 тэрбум төгрөг зээлж, 330 мянга, 21 мянгаа арай гэж тарааж байгаа юм
байна. Амлалтаа биелүүлэх нэрийн дор энэ мөнийг өгч байгаа. Эх үүсвэр нь
ямар байх нь ард түмэнд хамаа ч үгүй гэж бодож тэд ийм амь аргацаасан
юм хийж байна. Мөн Эрдэнэтээс төсвийн урьдчилгаа гээд мөнгө авсан байгаа
юм, энэ Засгийн газар.

Одоо үлдэгдэл мөнгийг тараахын тулд
ихээхэн хэмжээний мөнгө хэвлүүлэх л үлдэж байх шиг. Монголбанкаар 350
тэрбум монгол төгрөгийг бэлнээр нь хэвлүүлэх гэж байгаа тухай мэдээллийг
бид хүргэж байсан шүү дээ. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар
ахмадуудад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлдсэн мөнгөө өгнө гэж ярьсан
байна лээ. Ямар аргаар өгөх гээд байгааг нь дээр дурдсан.

Ингэвэл Монголын хувь заяа ер нь хаашаа эргэнэ ээ. Монголын эдийн засаг эд нарын амлалтаас болж далдуур уналтанд оржээ.

Энэ тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Үлдэгдэл мөнгөө сонгууль дуустал аргалаад өгөхийн тулд юу л бол юуг хийж байна.

Одоо Хөгжлийн банкнаас мөнгө авч
үлдэгдэл мөнгөө тараах гэж үзээд эсэргүүцэлтэй тулсан бөгөөд тус банкны
ТУЗ-ийн дарга Батжаргал өөрөө өргөдлөө өгч ажлаасаа гарахаа мэдэгджээ.
Энэ бол сайн жишээ. Нэг намын шахалтаар даргад захирагдахгүй, хуульд
захирагдаж байгаа хэрэг юм. Хөгжлийн банкнаас Засгийн газар мөнгө авч
иргэдэд 670 мянгаа тараах гэж л тус банкныхныг шахаанд оруулснаас энэ
бүх юм болжээ.

2010 оноос өмнө байгуулагдсан компаниуд
Таван толгойн хувьцаа эзэмшиж болох билээ. Гэтэл ийм компаниудыг 6 сарын
28-наас урьтаж мөнгөө өг гэж Татварын ерөнхий газраар дамжуулан
татварын байцаагч нараар нь шахуулж эхэлжээ. Нэг татварын байцаагчид гуч
орчим компани оногдсон байна. Энэ бүхнээс үүдэлтэй бензиний үнэ өснө.
Долларын ханш өснө. Монгол төгрөгийн ханш буурна. Хүнд байдлыг
сонгуулийн өдрийг хүртэл барьж байгаа бөгөөд үүнээс цааш улс орноо яана
гэж байгааг ойлгохгүй юм.

Саяхан л сар бүр өгдөг хорин нэгэн
мянгаа өгч барахгүй байсан хэрнээ 330 мянган төгрөг өндөр настан,
хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст яаж өгөв. Улс орон дампуурах нь эдний намын
ялалтын хажууд юу ч биш бололтой. Засгийн газрын Чалкогоос зээлсэн
мөнгөө авахын тулд юугаа барьцаанд тавив. Тэд сонгуулийн төлөө эцсийн
хүчээ шавхан зүтгэж байгаа нь ямар учиртай вэ. Энэ бол үндэсний аюулгүй
байдлын хэмжээний асуудал. Улс орноо дампуурлын ирмэгт авчирсан ч
хамаагүй МАН ялахаар улайрч байгаагийн илрэл.

Л.МӨНГӨНДАЛАЙ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Ганцэцэг: Намайг хэцүү гэж ярьдаг хүмүүс бий

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Доржготовын Ганцэцэгийг жүжгийн сургуулилтаа дуусгаад тайзнаас бууж ирэхэд нь уулзаж ярилцлаа.

Ямар жүжигт бэлтгээд байна вэ?

-Оюутан
залууст зориулсан С.Жаргалсайханы зохиол, Н.Наран­­баатар найруулагчийн бүтээл “Нууц амраг чинь болъё” жүжгийн бэлтгэл хийлээ. Одоо чинь оюутнууд хонхны баяраараа рес­торанд том том хүлээн авалт хийдэг шүү дээ. Хүмүүнлэгийн ухааны их сургууль жил бүрийн төгсөлтийн­хөө оюутнуудад жүжиг үзүүлдэг уламжлалтай. Тэд ресторанд хүлээн авалт хийдэг мөнгөөрөө жүжиг үздэг юм билээ. Сургуулиа төгсөөд, амьдралын замдаа гарч буй залууст юу хэрэгтэй вэ, юун дээр алддаг вэ, яавал алдахгүй амьдрал нь бататжих вэ гэдгийг маш гоё гаргасан жүжиг. Энэ жүж­гийг “Отгонтэнгэр” их сургуулийн төгсөгчид бас үздэг. Өөр бусад их, дээд сургуулийн багш, оюутнуудад уриалахад хонхны баяраараа гоё жүжиг үздэг байгаасай гэж хүсч байна.

Дээхнэ үеийн жүжигчид хө­дөө­гүүр бригадаар явж байгаад намар ирэхэд театрын жижүүр дээр өөрт нь хаягласан маш олон захиа боодолтой байдаг байсан тухай ярьдаг. Харин одоо?

-Тийм
их захиа махиа нь ч юу юм бэ. Би хоёрхон л захиа авч байсан. Хамгийн ойрын жишээ ярихад “Цэцэрлэгт учирсан хоёр” жүжгийн дараа “Энэ жүжгийг эхнэр­тэйгээ, гэр бүлээрээ хамт үзлээ. Сайхан жүжиг юм, эмэгтэйчүүдэд зориулж эрчүүдийг хайрласан ийм гоё жүжиг тавьсанд баярлалаа, баяр хүргэе” гэж сэтгэгдлээ илэр­хийлсэн хүмүүс олон байлаа. Сүүлийн үед олон мессеж ирэх болсон. “Үнэнч шүтэн бишрэгч тань байна. Таныг Янжинлхам бурхан ивээг!” гээд дандаа л гэгээлэг гоё үгтэй мессежүүд байдаг.

Та бараг хоёр жил орчмын хугацаанд тайзнаа гаралгүй байж байгаад он гараад л уран бүтээлээ хийж эхэллээ?

-Би
хоёр дахь хүүгээ төрүүлсэн. 2009 онд жирэмсний амралтаа аваад 2011 онд ажилдаа орсон. Орж ирэнгүүтээ “Тэнгэрийн хүү” жүжигт тоглосон шүү.

Хоёр жил гэртээ байлаа. Долоон жилийн дараа хоёр дахь хүүгээ өлгийдөж авсан.

Та 2009 он хүртэл тайзнаа олон дүр бүтээсэн. Хүүгээ төрүүлж л жаахан амсхийж дээ?

-Би
олон хүүхэдтэй болъё гэж мөрөөддөг л дөө. Олон хүүхэдтэй болдоггүй юмаа гэхэд гурав, дөрвөн хүүтэй болох юмсан гэж бүр хүүхэд байхаасаа мөрөөддөг бай­лаа. Эхний хүүхдээ гаргачихаад уран бүтээлээ ар араас нь хийгээд байсан чинь дараагийн хүүхдээ гаргах боломж олдохгүй байлаа. Яагаад ч болохгүй байлаа. Би тэгэхээс тэг гэсэн шиг бүр зорьж байгаад хоёр дахь хүүхдээ гарга­сан. Эхний хүү дээрээ би арай залуу ээж байжээ. Ээж гэдэгтээ дасахаасаа илүүтэй уран бүтээл рүүгээ их анхаарсан. Тэгэхэд би театрт ороод хоёр жил л болж байсан болохоор ажил руугаа л гүйдэг байв. Хүүгээ нэг сартайд нь дүүгээрээ харуулаад, киноны зураг авалтад явчихдаг байлаа. Гэтэл хоёр дахь хүүгээ олонгуутаа л шууд эмчийн хяналтад ороод амрал­таа авсан. Яагаад гэвэл олон жил нойр хоолгүй ажилласан болохоор их ядруу байсан юм.

Том хүүг минь гэдсэнд байхад мэдээллийн хэрэгслүүдээр намайг зөндөө бичиж ярьсан. Харин хоёр дахь хүүгээ аль болох л нам гүм, хэл амнаас хол байж байгаад төрүүлье гээд хичээсэн. Ямар сайндаа хүмүүс ээжээс минь “Ганцэцэг Монголоос явчихсан юм уу. Гадаад руу гарчихсан юм уу” гэж асууж байх вэ дээ.

Хоёр дахь хүү дээрээ би яг эхийн сэтгэлтэй болчихсон, бүр цаанаасаа. Хоёр цаг орхиж явчи­хаад сандраад л, бүр л илүү нялх­раад. Намайг хөл хүндтэй байхад эгч маань нэг удаа “Төрөх агшин үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан, гоё агшин байдаг юм” гэж хэлж билээ

Төрөх агшин уу?

-Төрөөд
хүүхдээ харах агшин. Та эх боллоо, таны хүүхэд энэ байна гээд эмч харуулдаг ш дээ. Эгчийн минь хэлсэн яг үнэн байдаг юм билээ. Үгээр илэрхийлэхийн аргагүй. Багаасаа л “Би энэ айлын хүү нь болж төрөөгүй. Охин нь болж төрсөн. Миний хамгийн нэгдү­гээрх үүрэг бол ээж болох ёстой. Зөв ээж байх ёстой” гэж боддог байсан юм. Би ер нь хүүхэд л их мөрөөддөг байсан. Анхны хүүгээ гаргаад аз жаргалтай гоё байлаа. Жүжигчний мэргэжил чинь “Эхлээд та байр сууриа баттай тогтоосны дараа ганц, хоёр жил завсардаж болно” гэдэг шаардлагатай. Намайг театрт ороход олон эмэгтэй жүжигчид шалгуулсан л даа. Тэгэ­хэд шалгалтад тэнцсэн зургаан залуу жүжигчин дунд би ганцаараа эмэгтэй байсан нь аз. Гэвч нөгөө талаар би өөрийгөө өөр хүнтэй харьцуулж байж л хөгжинө шүү дээ. Тэгтэл би өөрөө л бүгдийг хийгээд байдаг. Гэхдээ ахмадуудаасаа харж байгаа юм. Гэлээ ч ахмадууд маань миний дүрд тоглохгүй шүү дээ. Нэг дүр дээр өрсөлдөж байж хөгжинө. Гэхдээ олон дүрд шахуу тоглосноороо хувь хүн хөгжиж байгаа юм л даа. Нэг дүрд тоглоход нэг сургууль төгссөн юм шиг мэдлэг авдаг. Тийм учраас нэг бодлоор өөрийгөө би хөгжүүлсэн гэж боддог юм.

Нас хэвийсэн хойно тань ч найруулагчид танд гол цогтой дүр өгсөөр байх болов уу гэж боддог юм?

-Хүмүүс
намайг амьдрал дээрээ байдаг шиг хурдан ярьдаг, шалам­гайгаар минь хүлээж аваад байдаг. Гэтэл жүжгүүдэд бүтээдэг дүр минь өөр ш дээ, Ганцэцэгээс. Бага ритмтэй, намуухан, даруухан, зөөлхөн, энхрий. Миний нүдийг хурц гэдэг л дээ. Кинон дээр тэр нь илүү харагдаад байдаг бол жүжигт дандаа л зөөлөн намуухан дүр бүтээдэг, эерэг талын. Одоо бол миний хувьд ид характерны, яг тийм зүйл шаардсан үе минь ирчихээд байна гэж бодоод байгаа.

ТаНикитонхамтлагийн Б.БатчулууныНардууны кли­пэнд багшийн дүрд тоглосон байна лээ. Таны дүр гарч буй тэр хэсэг уг клипийн өргөлттэй хэсэг нь болсон шиг?

-“On & off” продакшнаас над руу ярилаа. Уг нь Б.Батчулууны л дууны клип гэж ярьсан юм. Уулзаад “Би амжихгүй юм байна аа” гэдгээ хэлсэн. Дахиад над руу ярьсан. Би клипэнд тоглодог хүн биш. Теат­рын­хаа жүжгийн сурталчилгаанд л тоглодог. Жүжгээ сурталчлах жур­маар. Түүнээс биш хувь дуучны клипэнд тоглодоггүй ш дээ. Ямар нэг дүр л гаргахгүй бол дууны клипэнд зүгээр л нэг зогсоод пооз аваад л, үүнийг хэн ч хийчихнэ шүү дээ. Жаахан тоглолттой л байвал зүгээр юм гэсэн ч тус продакш­ныхан “Тийм л болохоор драмын жүжигчин гээд таныг сонгосон” гэсэн юм. Надад дууны цаад мөн чанар, агуулга нь таалагдсан байхгүй юу, сонсоход. Ер нь тийм шүү дээ. Өдөр тутамд хичнээн стресстэй байсан ч нар гараад л гэрэлтүүлдэг. Өглөө босоод нар руу харахад гэгээ ордог. Нар байхгүй бол яах вэ. Нарыг эрх чөлөөтэйгээ зүйрлээд үзэхэд хүний эрх чөлөөг хязгаарлачихвал наргүйтэй адил. Мэдээж нарыг нэг хүн авдран цоожилчихоод “Нар байхгүй” гээд байвал яах вэ. Үүнийг зүйрлэлийн аргаар яаж гаргах вэ гээд би гэртээ очоод их бодсон л доо. Клипээ үзчихээд жаахан дутуу санагдсан. Дутсан л байна лээ, гэхдээ зүгээр ээ.

Гялалзсан, хөдөлгөөнтэй, хурц хүмүүсийн ааш араншинг далайтай зүйрлэвэл харагдаж буй тэр байдал нь зөвхөн долгис нь л байдаг?

-Гэртээ
би аягүй их юм уншиж суудаг хүн шүү дээ. Хүнд бүх характер байдаг гэж боддог. Би эмэгтэй хүн, хоёрын хоёр хүүтэй хүн. Өөрийгөө, амьдралаа аль болох энэ хоёр хүүхдийнхээ төлөө зориулъя гэж боддог болсон. Мэдээж ээж хүн гэдэг үүргээсээ гадна эх орон, улсынхаа төлөө хөдөлмөрлөлгүй яахав.

Харагдахдаа нэг харагдаад, яг байдал дээрээ өөр байдаг ш дээ. Цагаа тулаад ярихаар намайг хэцүү гэж ярьдаг хүмүүс ч бий, нэвтэрч чадалгүй. Харахад бүх юм нь ил мэт ч жинхэнэдээ бүх зүйл нь нууц гэж ярьдаг хүн ч байдаг юм.

Наадам ч дөхлөө. Зуны амрал­таа та хаагуур яаж өнгө­рүүлдэг вэ?

-Наадам
өнгөрөөд амардаг юм, бид нар. Долдугаар сарын 16-наас. Наадмын үеэр талбай дээр тог­лолт­той, тайзнаа түүхэн жүжгүүдээ тавиад завгүй байдаг.

Өмнө нь наадмаар ажилтай байдаг байлаа. Энэ жил ч тийм байх шинжтэй. Гэхдээ би өнөө жилийн наадмаар гэр бүлийнх­нээрээ салхинд гаръя гэж бодож байгаа. Зун ер нь амрах дуртай. Уран бүтээлчид бүтэн жилийн турш театрт ажиллачихаад нэг сар амрах­даа кинонд тоглоно гээд хөдөө гадаа яваад өгдөг. Харин би өөрийгөө аль болох амраахыг боддог. Яагаад гэвэл ажиллаж байх үед надад гэртээ зарцуулах цаг ерөөсөө байдаггүй. Ажиллаж байгаад гэртээ хоёр хоног амра­хаараа өөрийгөө л амраагаад байдаг байхгүй юу. Гэр бүлийн­хэндээ цаг гаргана л даа. Би өөрөө хоолоо хийж байна, гэрээ цэвэр­лэж, гэрийнхэндээ хоол ундыг нь бэлтгэж өгч байна. Гэхдээ гэр бүлээрээ, халуун уур амьсгалтай байх гоё нөхцөл бүрдүүлэх хэрэг­тэй. Тийм болохоор зуныхаа ганц сарын амралтыг гэр бүлдээ зарцуу­лахыг боддог. Ээждээ хүртэл цагаа зарцуулахсан гэж боддог. Ээждээ тэр болгонд нь очоод туслаад байдаггүй мөртлөө, өөрөө байнга туслалцаа хүсдэг. Зуны амралтаа гэр бүлдээ, надад байнга тусалдаг ээждээ, эгч, дүү нартаа зориулна гэж боддог.

Таныг мод тарих дуртай. Цэцэрлэгт хүрээлэн байгуу­лахыг мөрөөддөг гэж сонссон юм байна. Энэ бүхэн аавтай тань холбоотой байх, тийм үү?

-Манай
аав Байгаль орчны яамны мэргэжилтэн, ойжуулалтын инженер хүн байсан юм. Аав минь их сургуулиа төгсөнгүүтээ Булган аймагт Ойн аж ахуйн даргаар очсон. Ээжтэй минь тэнд танил­цаад анхныхаа үрийн зулайг үнэр­лэсэн. Аавтай минь холбоотой сайхан дурсамжууд одоо ч гоё санагддаг.

Сүхбаатар аймагт бригадаар явж байлаа. “Ганцэцэгтэй уулзъя” гээд нэг хүн ирдэг юм байна. Гэтэл нэг л зүс харсан хүн. Тэгтэл тэр хүн “Аавын чинь шавь байна. Чамайг жаахан хүүхэд байхад танайхаар орж гардаг байсан юм” гэж өөрий­гөө танилцууллаа. Тэгээд тэр хүн манай театрынхныг үдэж гаргахдаа “Тийшээ хар даа, Ганаа. Тэр моддыг аав чинь тарьсан юм” гээд баахан модод руу зааснаа “Аавын чинь тарьсан модод аймаг болгонд бий дээ” гэж билээ.

Ингээд л аавынхаа тухай бодо­хоор гоё санагддаг байхгүй юу. Нэг дүү нь “Доржготов гуай мэргэ­жилдээ үнэн мундаг шүү” гэтэл найз нь “Тийм, тийм. Би ажил руу нь орсон чинь манай байрны урд байсан хоёр модны зүүн талын модных нь тэд дэх мөчир нь хугар­чихсан байсан гэж ярьж байсан” гэж тоглоом шоглоомоор хэлсэн байдаг.

Энэ бүхнийг бодоод аав минь бидэнд “Нэг юманд зорь. Зорьсон юмныхаа эцэст нь заавал гарах ёстой” гэж хүмүүжүүлсэн юм байна даа гэдгийг ойлгосон. Одоо би ингэж ааваасаа үлгэр авч байгаа байхгүй юу. Боддог юм аа, манай аав Баянхонгор аймгийнх. Хэзээ нэгэн цагт аавынхаа нутагт очихдоо цэцэрлэгт нь ном журмынх нь дагуу мод тариад аавынхаа нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болгохсон гэж боддог юм. Аавыг минь салбарын­хан нь сайн мэддэг юм билээ. Гэхдээ удах тусмаа холдоно л доо. Яагаад гэвэл урлагийн хүн биш, тоглосон кино нь байхгүй юм чинь. Аав минь бурхан болоод 12 жил болчихлоо. Үр хүүхэд нь л сайн яваад Доржготовын Ганцэцэг гээд л дуудуулаад явбал буян болно.

Та айлын дундах хүүхэд билүү?

Айлын хүүхдүүд дундаас аавын­хаа амины хүүхэд гэж хүүхэд байдаг даа. Тэр нь би байсан юм. Намайг СУИС-д ороход аав дургүй байв. Би шөнө болтол сууж хичээл хийдэг, шартай дайчин хүүхэд байсан л даа. Аав маань Хөдөө аж ахуйн их сургуульд 14-тэйдээ ороод дөрвөн жил онц сураад хойно мэргэжил дээшлүүлсэн толгой сайтай хүн байсан юм. Тийм болохоор намайг эдийн засгийн чиглэлээр их сургуульд оруулах хүсэлтэй байсан. Өөр шигээ аягүй мундаг номын, эрдмийн хүн болно л гэж бодсон байх даа.

Эцэг хүн үрдээ гомдоно ч гэж юу байхав. Гэхдээ аав маань намайг СУИС-д ороход жаахан харамссан л байх. Би эзэмшсэн мэргэжлийн­хээ иш шидийг үзүүлж амжилгүй аавыгаа алдсандаа харамсдаг.

Манай анги гурван жүжгээр дипломоо хамгаалж байсан. Би урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Лхасүрэн гэж маш мундаг хүний шавь. Хүмүүс багшийг минь “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр нь илүүтэй таньдаг.

Би тэр гурван жүжгийн гол дүрүүдэд нь тоглож байлаа. Эхний жүжгээ хамгаалчихаад хоёр дахийг нь маргааш өглөө есөн цагаас хамгаална гээд байж байлаа. Тэр орой нь аав маань аваарт ороод эмнэлэгт бие нь маш муу байсан. Тэгээд өглөө нь зургаан цагт өнгөрсөн дөө.

Би есөн цагаас жүжигтээ тоглодгоороо тоглож байлаа. Аягүй харамсмаар. Гэхдээ яах вэ дээ. Амьдрал бол сайхан, тийм үү. Миний аав өөрийнхөө бүх буяныг надад өгсөн. Аав минь намайг тэнгэрээс харж байгаа. Би үргэлж ааваараа овоглуулж, бахархуулж байгаа болов уу гэж боддог юм. Би аавдаа хайртай (Нүдэнд нь нулимс цийлэгнэв).

Аав тань өнгөрөхөөсөө өмнө танд захидал бичсэн гэдэг?

-Аав
минь их шооч, алиа хүн байсан. Юм ярихаараа, нэгдүгээрт, хоёрдугаарт, гуравдугаарт гэж ярина. Бичихдээ хүртэл ингэж дугаарлаж бичнэ. Аавыг ухаантай байх үед нь надаас бусад хүүхэд нь очиж уулзсан байдаг юм. Таван хүүхдийнхээ дундах, амин хайртай охиндоо гэж хаяглаж бичиж үлдээсэн захидал нь одоо ч надад байдаг юм. Стресст орсон үе эсвэл маш их баярласан мөч, аавтайгаа хуваалцмаар үе амьдралд байдаг, тийм үү. Тэр үе болгондоо би аавынхаа захиаг уншдаг. Аягүй том философи тэр захиан дор явж байдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт, гуравдугаарт гээд биччихсэн таван өгүүлбэр байдаг юм. Аавыг минь орлож надтай үргэлж ярьдаг захиа.

Таныг жүжигчин болоход, ааваасаа зөрж тайзны хүн боло­ход юу тэгж их нөлөөлсөн юм бэ?

-“Нарны
өнгө” жүжгийг их үздэг байлаа. Монголын уран сайхны кинонуудыг үзэх дуртай хүүхэд байсан юм. Гавьяат жүжигчин Т.Цэвээнжав гуай л надад жүжиг­чин болох хүсэл мөрөөдлийг төрүүл­сэн байх даа гэж боддог. Түүний тоглосон “Морьтой ч болоо­сой”, тэр “Сэрэлт”-ийн Бумаагийн дүр байна. Их энгийн хэрнээ маш том дүрүүд. Нэг хэсэг дээр гурван хүн зогсч байлаа гэхэд нөгөө хоёр нь их яриад л, гэтэл Т.Цэвээнжав гуай ганцхан өгүүлбэр хэлэхэд л нөгөө хоёрын ярианаас илүү үлддэг. Тэр хүнийг би ямар гоё хүн бэ, ямар сайхан ээж вэ гэж боддог байсан. Энэ хүн л намайг жүжигчин болоход хөтөлсөн дөө.

Д.ГАНСАРУУЛ
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

 

Categories
редакцийн-нийтлэл

Айхад аргал хөдөлнө гэгчээр Н.Энхбаярыг хасахыг захиалсан Ардын нам хөөрхий

Өнгөрсөн долоо хоногт Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярыг шүүх хурал болоод хойшилжээ. Энэ удаа Н.Энхбаяр ч их бэлтгэлтэй ирсэн нь харагдана лээ. Шүүх хурлаас өмнө хэвлэлийн хурал зарлаж, бэлтгэлээ базаасан. Энэ өдөр бол намын хэдэн өвөгцүүл, хүүхнүүд шүүхийн гадаа цугла­чихсан “Даргаа та ялна” гэж  хашгиралдаад л. Гурван хүүхэд нь ирчихэж. Өөрийнхөө хувийн хэв­лэл мэдээллийн хэрэгслүүд  болон бусад хэвлэлийнхнийг ч олноор нь  дууджээ. Ер нь Н.Энхбаяр тодор­хой хүмүүсийг ашиглаж, өөрийгөө илэрхийлж, өмгөөлүүлж, хамгаа­луулж, өмнөө барьж сурсан нь өндөр албан тушаал хашиж байх үеэс нь харагддаг. Тиймээс ч түүний эхнэр нь урьдчилан хорих 461 дүгээр ангид Н.Энхбаярыг хориг­дож бай­хад нь биеийн байдлынх нь тухай намынхандаа хэлэхийг сануула­хад “Эд нар хүлээж л байдаг юм. Хүлээгээд сурчихсан юм” гэж хэлж байхав.

Н.Энхбаярыг  шүүх хурлыг ингэж олонтаа хойшлуулах нь буруу юм.  Н.Энхбаяр  буруугүй юм бол эртхэн шиг буруу, зөвөө ялгуул­чихаад амар амгалан байя гэж бодмоор доо. Хийсэн гэмгүй бол шүүх хурлаараа орж цагаадаад тэр сонгуульдаа орж болдоггүй хэрэг үү. Шүүх хурал нийт гурван удаа ямар нэг шалтгаанаар хойшилсоор л байгаа. Энэ бүхнээс харахад нэг нь хойшлуулаад л нөгөө нь зориуд үүнийг нь дагаад  ч байгаа юм шиг. Гаднаас нь харахад Н.Энхбаяр шүүхийг дийлээд байх шиг. Эхний удаа өлсөж, цангаснаас болоод бие муу гэж хойш­луул­сан. Дараа нь хоёр өмгөөлөгч нь өөрийг нь хангалттай өмгөөлж чадахгүй байна гээд өөр өмгөөлөгч авсан. Нэг үгээр хэлбэл өмгөө­лөгчдөө өөр талд ажиллаад байж магадгүй гэж хардаад сольчихлоо. Сүүлийн хурал дээр өмгөөлөгч нь сонгуу­лийн ажилтай яваад хэрэг­тэйгээ танилцаж чадаагүй гэсэн шалт­гаанаар дахиад л хойшлов.   Сүүлд авсан өмгөөлөгч А.Оюун­билэг нь Говь-Алтай аймагт нэр дэвшиж байгаа учир  хэрэгтэйгээ танилцаж амжаагүй юм байх. Ийн­хүү Н.Энх­баяр дуртай үедээ өмгөө­лөгчөө солиод л, эсвэл өмгөө­лөгчөө өөр талд үйлчилж магадгүй гэж хардаад л, өөрийн намын харьяалалтай хүнийг нэр дэв­шүүлж, хөдөө явуулснаа гэнэт санах жишээний. Шүүхийнхэн ч уриалгахан нь арга­гүй нахилзаж, “Өө тийм үү, тэгвэл хойшлуулъя” гээд л толгой дохиж зөвшөөрөөд хурлаа хойшлуулсаар байна. 

Н.Энхбаяр шүүхээр ингэж  учир мэдэхгүй хүүхэд хуурах мэт даажиг­наж байна. Н.Энхбаяр Монголын төрөөр дур зоргоороо тоглож  байна л даа. Н.Энхбаяр уг нь төрөөр ингэж  даажигнах  хүн биш байлтай. Монголын хамгийн  том албан тушаалуудыг хашиж байсан хүн төрд ингэж үлгэргүй байдал харуулах нь буруу жишиг тогтоож байгаа хэрэг. Энэ янзаараа захын  хүний даажигнаж байдаг байгуул­лага шүүх болох нь. Шүүх байхгүй бол төр гэж үгүй. Нэгэнт төргүй  бол улс орон гэж юу байх билээ. Өөрийн­­хөө зүтгэж явсан төрийг дэлхий дахинд байхгүй мэт харуулж, үнэ цэнийг нь алдагдуулж, буруу ойлгуулж буй нь харамсал­тай. Монголд шударга ёс хүчгүй байна.  Иймээс л дурын хүн өөрийн­­хөө дүрмээр тоглож болоод байгаа юм.

Монголын гурван сая орчим иргэнээс Н.Энхбаяр хамгийн их үлгэр үзүү­лэх ёстой хүн нь мөнөөс мөн. Тэрээр иргэдээсээ санал авч УИХ-ын гишүүн, парламентын олонхийн дэмжлэгээр УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн, тэр байтугай ард түмний олонхийн саналаар Ерөн­хий­лөгчийн албыг хашиж явсан хүн. Монголын төрийг хүндлэх, Монголын ард түмэнд хүндэтгэлтэй хандах үүрэг түүнд бий. Энэ талаас нь харах юм бол түүний ийнхүү төрөө, шүүхээ хүндлэхгүй байгаа нь дэндүү  увайгүй хэрэг юм. Тэр уг нь Мон­голын төрд, Монголын ард түмэнд хүндэтгэлтэй хандах ёстой.  Монгол төр, Монголын ард түмэн байгаагүй бол Н.Энхбаяр юу ч биш байх байсан. Түүний одоо үзүүлээд байгаа ааш араншин, өөрөөсөө өөрийг бодохгүй байгаа зэрэг нь хүнийхээ  хувьд  хөгийн л харагдаж байгаа. Өөрийг нь өргөсөн төрийн­хөө, өөрийг нь гаргаж ирсэн ард түмнийхээ өөдөөс иймэрхүү үйл­дэл үзүүлээд байгаа нь хүний жудагаа алдсан гэмээр.

Гэвч “Н.Энхбаярыг бид шоронд нь баараггүй явуулна” гээд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасч байгаа Сонгуулийн ерөнхий хороо Н.Энхбаяраасаа бүр дор харагдаж байна. Ингэхэд Н.Энх­баярыг яг ямар заалтаар нэр дэв­шүү­лэхийг нь болиулсан юм бэ. Албан ёсоор шүүхээр гэм буруу­тайг нь эцэслэн тогтоогоогүй бай­хад Сонгуулийн ерөнхий хороо­гоор нэр дэвших эрхийг нь хасуулж,  бүдүүлэг аргаар  тэмцэж байгаа  Монгол ардын нам Н.Энхбаяраа­саа дээрдэхгүй нь тодорхой. МАН-ын энэ захиалгыг  биелүүлж байгаа шүүх, прокурор ч  Н.Энхбаяраасаа  дээрдэх юм алга. “Ардын намын захиалгаар шүүх, прокурор нь хэнийг ч шоронд явуулах нь” гэж Н.Энхбаярын талынхны хэлээд байгаа нь оргүй зүйл биш болол­той. Ардын намынхан гол айдас болсон Н.Энхбаярыгаа ямар ч аргаар хамаагүй зайлуулчихвал болно гэж тооцож ийм хачин захиалга өгч. Ер нь  Н.Энхбаярыг баараггүй шоронд нь явуулна гэсэн зүйл заалт байдаг юм уу. Ийм л зүйл заалтаар түүний нэрийг хасчихав уу гэж харагдлаа. Ингэж байгаа нам, үүнийг нь биелүүлж байгаа байгууллагууд Ардын на­мын захиалгаар юу ч хийж магадгүй нь.  

Одоо Н.Энхбаяр хөдөө орон нутагт намынхаа сурталчилгааг хийгээд явж байгаа гэсэн. Гэхдээ Н.Энхбаяр  шүүхийг ялж байна гэж хөөрөөд байх шаардлагагүй. Түүнийг шүүх хурлыг зургадугаар сарын 21 болгож хойшлуулчихаад байгаа. Магадгүй шүүх хурлаас нь нэг хоногийн өмнө барьж хориод, элдэв арга саамыг нь эс тооцон  хэргийг нь тасалчихвал Н.Энхбаяр яах юм.  Дараа нь давж заалддаг л юм байгаа биз. Давж заалдах гээд ядаж байх хооронд нь л  УИХ-ын сонгууль болоод өнгөрчихнө. Нэгэнт болоод өнгөрсөн сонгуу­лийн дараа хичнээн улс төр хийгээд ч нэмэргүй. Н.Энхбаяр урьдын адил албан тушаал хуваарилдаг, бусдыг айлгадаг, нэр нүүрээрээ мөнгө олдог үе нь өнгөрсөн. Зарим хүмүүс Н.Энхбаяраас их зүйл горьдоод, дагаад байх шиг байна. Үхсэн буурын толгойноос амьд ат айхын үлгэрээр сонгууль дуустал МАН эмээж байгаа юм. Гэхдээ шүүх хурлын дараа Н.Энхбаярын өмнөөс шүлсээ үсчүүлэх нэг ч хүн олдохгүй л болов уу даа.

Categories
редакцийн-нийтлэл

Залуус Улаанбаатарыг авто парадаар чимлээ

Өчигдөр “I love new UB” авто парад боллоо. “I love new UB” клубээс зохион байгуулсан энэхүү парадад “Fortuna”, “Black team” зэрэг дрифтчдийн клубийн хорь гаруй машин, мөн төдий тооны мотоцикль цуваагаар явлаа.

Хотын замаар хурд татуулан давхидаг, бүдүүн яндантай, чанга дуутай, уралдааны эрээн мяраан машин, мотоцик­лийн энэхүү цуваа ард иргэдэд “Сайхан хотод амьдарцгаая” гэдгийг уриалж байгаа нь энэ.

Парад “Өргөө” кино театрын өмнөх талбай­гаас хөдөлж, 25 дугаар эмийн сангаар уруудаж төв замаар явсаар Энх­тайваны гүүрээр өнгөрч Зайсанд хүрсэн юм. Парадад оролцож буй машин, мотоциклиу­дад “I love new UВ” гэсэн бичиг бүхий цагаан дарцаг хатгаж, жолооч залуус бүгд ийм уриатай цагаан футболкоор ижилссэн байлаа. Залуус яагаад парад зохион байгуулах болсноо гурван шалт­гаан­тай гэлээ.

Эхнийх нь гоё хоттой байх. Гоё хот, гоё машин, гоё хөгжим, соёлтой найзуудтай байх нь өнөөгийн залуусын хүсэл эрмэлзэл. Гоё хоттой байхын нэг шинж нь замын соёлтой хөдөлгөөн. Хүмүүс замын хөдөлгөөнд ухамсартайгаар ханд­вал түгжрэхгүйгээр цагаа хэмнэх боломжтой гэдгийг уриалж байгаа аж. 

Хоёрдугаарх нь “Smile in UB”  буюу хотдоо инээмсэглэж ал­хац­гаая. Зөрж яваа хүн бүр хөмсгөө зангидаастай энэ үед энэ уриаг хэрэгжүүлбэл үр дүн өгнө гэлээ. Харин сүүлчийн уриа нь “UB never sleeps” буюу ямар ч хууль, дүрэм, журам байгаад Улаанбаатар тэр­тэй тэргүй унтахгүй. Яагаад гэвэл энэ хот сая хүн амтай, том хот. Энэ хотыг “унт” гэдэг захирамж хэрэггүй. Залууст соёлыг хүргэхдээ нээлттэй, түгээх маягаар хэвшүүлэх нь зүйтэй. Хэрэв хориг­лоод байвал залуус чинь голын эрэг дээр, гэр орондоо, зочид буудалд архиддаг төрхөндөө бу­цаад орно. Түүний­хээ оронд соёл­той, боловсон үйл­чилгээний газ­рууд нь онгорхой байг л дээ гэх ийм гурван зүйлийг уриалж, тунхаглаж парадалж бай­гаагаа залуус ярьсан юм.

Өдрийн 13.00 цаг. Хотын төвийн замын хөдөлгөөний ид түгжрэл дунд парад явлаа. Замын хөдөлгөөнд хааяахан таардаг чанга дуутай ийм төрлийн автомашин, мотоцикль бөөнөөрөө явсан нь хүн бүрийн анхаарлыг татна. Парадад ийм загварын автомашинаас гад­на энгийн машинууд ч нэгдсэн байлаа. Спорт загварын машинтай Н.Ганчимэг гэх бүсгүй парадад оролцов. Тэрээр парад хөдлөхөөс өмнө кино театрын өмнөх талбайд дрифтийн гайхамшгаас цугласан хүүхэд, залууст үзүүлсэн юм. “Улаан­баатар хотын соёл, сайхан нийслэлтэй байхын төлөө залуус нэгдэж ийнхүү цугласанд сэтгэл хөдөлж байна. Залуус бидний уриа хүмүүст хүрэх байх аа. Би энэ парадад оролцож байгаадаа их баяртай байна” гэсэн юм.

Авто парадыг замын хажуугаар явж байсан хүмүүс сонирхон зог­соно. Түгжрэлд парадад оролцог­чидтой зэрэгцэж ирсэн нэгэн авто­бусны залуухан жолооч “Та нар яаж байгаа юм бэ” гэвэл залуус “Авто парад хийж байна. Чи нэг­дээч” хэмээцгээлээ. Жолооч хариуд нь юм хэлсэнгүй. Залуус “Чи ав­то­бусаараа дрифт хийгээд үзүүлчих” гэж хошигноно.

Удалгүй дахин нэг автобус зэрэгцлээ. Ахимаг насны жо­лооч­той. Тэр жолооч “Энэ их түгжрэл дунд та нар бас юу вэ дээ” хэмээн түвэгшээн сигналдсаар түрүүлээд явчихав.

Хотдоо хайртай, хотынхоо соёлын төлөө ийнхүү парад хийж буй залууст замын хөдөл­гөөнд оролцож байсан бусад жо­лооч нар хүндэтгэлтэй хандсаныг энд дурдъя. Гэрлэн дохион дээр цувааг ирэхэд хажуу эгнээнд явсан машины жолооч нар цон­хоор толгойгоо гаргаад “Машин чинь хэд иддэг вэ”, “Шарвуулаад байхаар дугуй тэсэхгүй биз” хэмээн сонирхсон зүйлээ асууцгаагаад амжина. Тэгээд яагаад цуваагаар явж байгааг нь асуугаад учрыг мэдэнгүүтээ “Аан, тийм үү. Сайн байна. Хаана хүрэх үү” гэх.

Нэгэн жижиг тэргэнд баахан эрчүүл суучихаж. Тэд “Хааяа ч гэсэн ийм гоё машины цуваа явж түгжрэлийг чимж баймаар юм. Та нар гоё байна. Цөс хөөрч байна шүү” гэлээ. Цуваагаар яваа залууст зарим жолооч нар хүндэтгэл үзүүлж дохиогоо өгөөд замаас гарч зогсоно.

Ингэж явсаар Энхтайваны гүүрэн дээр ирлээ. Цээжинд явсан мото­цикльтой цагаан өнгийн нэгэн жижиг тэрэг зэрэгцэж ирлээ. Жо­лооч нь “Та нар цуглаан хийж байгаа юм уу” гэлээ. Бүгд “Парад” гэж хашгирав. Тэгтэл тэр жолооч өнөө мотоцикльчийн бээлийг нь сонирхож байгаа бололтой. Үнэ тохиролцох гэж үзлээ. Мотоцикльч залуу бээлийгээ зарахыг хүсээгүй болохоор учиргүй их үнэ хэлээ­дэхтэл нөгөө жолооч толгой сэгс­рээд хурдаа сааруулаад хойно үлдчихэв.

Гүүр өнгөрөөд түгжрэл ерөн­хийдөө багаслаа. Парадынхан явсаар Зайсанд ирэв. Энэ үед зарим жолооч дрифт хийж, дороо тоос, утаа манарган хавь орчны хү­мүү­сийн анхаарлыг татна. Хэдий парад ч гэлээ үүгээрээ л энэ залуус өнөө дээр хэлээд байсан гурван уриагаа олон нийтэд хүргэж, ан­хаарлыг нь татаж байгаа хэрэг. Автомашин, мотоцикль, спорт сонирх­дог залуус үе үе ингэж цуглаж хотын төвөөр парад хийдэг. Гэхдээ улиралдаа ганц хоёр удаа. Харин дэлхийн томоохон хотуудад бол энэ нь энгийн үзэгдэл шахуу. Тухайн хотын хөгжил, залуусынх нь соёлыг хэмждэг нэг хэмжүүр нь ийм төрлийн парад, цуглаан байдаг.

Залуус машин, мото­цик­лиосоо бууж түр амсхийж ойр зуурын юм ярьцгаана. Зохион байгуулаг­чид үйл ажиллагаа амжилттай болж буйг дуулгаад нийслэлийнхээ соёлын төлөө нэгдэж буйд талар­хал илэрхийлэв. Энэ үед “I love new UВ” дарцгаар чимэглэсэн машин, мотоцикльтой залуус нэмэг­дэж ирсээр байлаа.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Элчин сайдуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэе

Ямар хэргээр гэж үү. Энэ удаад элдэв тамхины хэрэг биш. Харин Монгол төрийн том ажил сонгуу­лийг зохистой явуулж, иргэдийн сонгох эрхийг хангаж чадаагүйнх нь төлөө ийм ял хүлээлгэхээр болжээ. Сонгууль будлиантуула­хыг төрийн эсрэг гэмт хэрэг хэмээн үздэг. Сонгууль шударга явагдах ёстой. Сонгуулийг шударга бол­гохын төлөө санал өгч байгаа нь ч, зохион байгуулж байгаа нь ч мэрийх ёстой билээ. Манай сонин хэд хэдэн цуврал нийтлэлээрээ энэ тухай хөндөж, санаатай бо­лоод бас бусаар сонгууль будлиан­туулахад оролцож, эрүүгийн хариуцлагад татагдав аа хэмээн анхааруулж бичсээр байгаа. Харин хилийн чинадад Монгол Улсаа төлөөлөн сууж буй, төрийн ажлыг яаж хийд­гийг хамгийн их үлгэр дуурай­лалтай харуулах ёстой улсууд хамгийн том будлианыг тарьж орхилоо.

Гадаадад байгаа монголчуу­дын тоо 150 мянга гэсэн албан тоо гараад тодорхой болчихсон. Хаа яваа нь мэдэгддэггүй, хэнэггүй гүдэсхэн монголчуудын гадаадад байгсдын тоо бүр 300 мянгад ч хүрнэ гэсэн яриа байдаг. За тэр бүгдийг орхилоо гэхэд 2010 онд хийсэн Хүн ам, орон сууцны шинэ­чилсэн бүртгэлээр 100 мянга гаруй монгол хүн хилийн чанадад ажил­лаж, амьдарч байгаа гэдэг нь тодор­­хой болсон билээ. Гэтэл тэр хүмүүс анх удаа хилийн чанадаас сонгогдох эрхээ эдлэхэд нь ердөө 2779 хүн саналаа өгсөн гэхээр үнэхээр гомдмоор, харамсмаар байгаа юм. Гэхдээ үүнд хүний газар гүний нутагт байгаа хүмүүсээ эхэлж буруутгамааргүй байна. Нэрээ бүртгүүлэхээр заавал биеэрээ ирэх ёстой гэж хүнд суртал эхэндээ гаргасан. Бүртгүүлэх гэж очиж, өгөх гэж очих цаг зав гаргах амаргүй. Тэгээд ч хэдэн зуун км-ийн цаанаас ЭСЯ, консулын газартаа хүрнэ гээд асуудал их байсан биз.

Сонгуулийн тухай хууль орой­хон батлагдсан ч санал өгөгчдийн тоо хангалтгүй байсанд иргэддээ хангалттай мэдээлэл өгч, суртал­чилгаа хийж чадаагүй ЭСЯ-д, элчин сайдууд буруутай. Монгол Улсаа төлөөлөн харьд сууж байгаа хариуцлагатай ажил хийдэг гэх хүмүүс Монгол төрөө эмхлэн зо­хион байгуулах чухал ажилд хариуц­­лагатай хандаж, үүргээ биелүүлж чадсангүй. Сэтгэл, зүтгэл дутав. Үнэндээ ч дарга нарын цүнх зөөж, эхнэрүүдийг нь дэлгүүр да­гуулж явахаа Монголоо төлөөлж, харьд сууж байна гэж андуурдаг хүмүүс сонгуулийг яагаад төрийн ажил гэж хэлж байгааг ч ойлгохгүй биз ээ. Шинэчилсэн бүртгэлд бичигд­­­сэн 100 мянган хүнээс 4321 хүн бүртгүүлж, тэгээд тэднээсээ 2779 нь саналаа өгсөн гэдэг дэндүү бага тоо. Дахиж бүртгэл гээчийг хийж гадаадад ердөө 30 мянга гаруй монгол хүн байна хэмээн ГХЯ-ны Төрийн захиргаа, Удирд­лагын газрын дарга Б.Баярсайхан мэдэг­дэж байсан нь үнэхээр хэтийд­сэн мэдэгдэл байлаа. Хам­гийн ойрын Солонгост л төдий тооны хүн бай­даг гэдэг дээ. Энэ хэлсэн тоогоор нь байлаа гэхэд тэднээс ердөө 3000 хүрэхгүй хүн саналаа өгч байгаа нь тэд ажлаа хийж чадаагүй гэсэн үг. Хүн амын бүртгэлд хам­рагдсан 100 мянган хүний ердөө дөрөвхөн хувь нь бүрт­гүүлж, хоёрхон хувь нь сана­лаа өгчээ. Ерөөсөө ЭСЯ-дад ажил­ладаг хүмүүс, тэднийг дагаж очсон ар гэрийнхэн нь голдуу тэгээд эх оронч, идэвхтэй цөөхөн иргэд л өгч. Яамд хүмүүстээ мэдээлэл өгөх тал дээр хангалтгүй ажиллажээ. Сон­гууль өгөх тухай журам өөрч­лөг­дөж, биеэр ирж бүртгүүлэх­гүйгээр онлайн, факс, мэйлээр бүртгэл хийхээр болж өөрчлөгд­сөнийг тэд бараг зарлаа­гүй.

Үнэндээ монгол иргэдийг саналаа өгөхийг уриалж мэдэгдэл, мэдээлэл хийж байсан хүмүүс нь ЭСЯ-д биш харин “Бид сонгох эрхтэй” клубийн залуучууд байсан гэвэл та итгэх үү. Аль нэг намыг дэмжиж биш зүгээр л гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол хүнийг Монгол Улсын төрийг бай­гуулах сонгуульд оролцохыг уриалж тэд үйл ажиллагаа явуулж байсан. Facebook, Twitter, YouTube болон монгол иргэдийн сурч, ажил­лаж, амьдарч буй 10 гаруй улсын 30 орчим сүлжээгээр тэд бусдыгаа уриалсан байсан. Тэгснийх ердөө 1000 хүн бүртгүүлсэн байсныг арав хоногийн дотор 4200 гаруйд хүргэ­сэн. Хэрэв ЭСЯ-д эртнээс тэднийх шиг аргаар ажилласан бол асуудал өөр байх байлаа. Хийх ёстой үүрэгт ажлаа хийгээгүй учраас тэдэнд хариуцлага хүлээлгэх ёстой гээд байгаа юм. Төрөө төлөөлж харьд сууж байгаа хүмүүс төрийн хамгийн чухал ажилд ханцуй шам­лан орох байв. Гэвч тэгсэнгүй. Яагаад тэр вэ.

Энгийн логик байгаа. Одоо ЭСЯ-дад ажиллаж байгаа хүмүүс бүгд МАН нэрээр, энэ намын нөлөө­­­гөөр тэнд ажиллах эрхээ авсан хүмүүс, цаашлаад энэ намын зүтгэлтнүүдийн танил тал, үр хүүхэд. Элчин сайдууд нь голдуу энэ намын визээр томилогдсон гарууд. Угшил нь тэр чигээрээ МАН.  Гадаадад байгаа монголчууд ард­чил­лын төлөө саналаа өгөх нь дийлэнх гэсэн яриа байдаг. Харин МАН-аас өгсөн чиг бол аль болох гадаадад байгаа монголчуудын саналыг авахуулахгүй байхыг үүрэгдсэн явдал. Ерөөсөө энэ ашиг сонирхлын үүднээс тэд ажлаа хийсэнгүй. Ялангуяа Вашингтон, Лондон, Токиод энэ байдал илүү­тэй мэдрэгдсэн талаар тэнд ажиллаж амьдардаг монголчууд илэрхийлжээ. Одоо чинь хил хяз­гаар­гүй болсон үе шүү дээ. Амери­кийн монголчуудын санал хураал­тад оролцсон байдал бүр гайхаш төрүүлж байгаа юм.

Вашингтонд 114, Сан Францис­код 65 хүн саналаа өгсөн гэж байгаа. Гэтэл АНУ-д 20 мянган монголчууд амьдардаг гэдэг. Дээрх хоёр хотод л тус бүртээ 3000-5000 монголчууд байгаа гэсэн тооцоо бий. Дээрээс нь Америкийн монгол­чууд ардчиллын мөн чанарыг мэдэрдэг, амьдрал нь боломжийн, өөрсдийн унаатай, үзэл бодлоо хүндэтгэдэг учраас саналаа очоод өгчих анхан шатны ойлголттой, бас цагаачлалын албанаас айж зугтал­гүй ЭСЯ дээрээ явж очоод санал өгчихөөр хүмүүс. Саяхан АНУ-ын элчин сайд хэвлэлийн­хэнтэй уул­зах үедээ тус улсад 3500 орчим оюутан суралцаж байгаа гэсэн. Энэ бол албан ёсны визтэй хүмүү­сийн хамгийн наад захын тоо. Тийм улсад ийм дүн гарсан гэхээр ерөө­сөө л Элчин сайдын ажилтай нь шууд холбоотой гэхээс аргагүй. Үнэндээ ч Вашингтон дахь Мон­голын ЭСЯ тэдэндээ хамгийн хаалттай газар байдаг. Монголын иргэн нь яваад очихоор хүргэн ч юм уу, хаалгач нь юм уу нэг нөхөр ЭСЯ-ныхан бүгдээрээ Канадад хуралд суухаар ч билүү амрахаар ч билүү явсан гээд байж байдаг гэлцдэг. Юун ч дуусдаггүй хурал, яасан ч барагддаггүй амралт юм.

Гадаадад байгаа монголчуу­дын сонгуульд оролцсон энэ үзүү­лэлт харьд суугаа дипломат ажилт­нууд ажлаа хэр хийдгийг бидэнд ил тодоор баталлаа. Тэд ажлаа хэн гэдэг даргад үйлчилж, чемодан барьж гүйснээрээ хэмждэг бол бид төрийн нэрийн өмнөөс хийж бай­гаа ажил­даа яаж хандсанаар нь дүгнэнэ. Одоо тэднийг үүргээ гүйцэт­гэж, ажлаа хийж чадаагүй учраас эх оронд нь татаж хариуц­лага хүлээл­гэвэл ямар вэ.

Гадаадад байгаа монголчууд саналаа өгсөнтэй холбоотойгоор дэгдсэн бас нэг асуудал нь саналаа өгсөн хүмүү­сийн 80 хувь нь МАН-д саналаа өгсөн гэх яриа. Үүнийг хэн ямар зорилготой гаргав. МАН-аар дам­жиж өнөөдрийн амьд­ралд хүрсэн ЭСЯ-д тойрсон иргэдээсээ л санал авч бусдаас нь аваагүйгээ батлан үүнийг ярьсан хэрэг үү. Эсвэл сонгууль луйвар­даж, сана­лын хайрцгийг мото­цикльтой авч зугтдаг шиг аргаа­раа саналын хайрцгийг онгоцтой авч зугтана гэж ингэв үү.

Төр төлөөлсөн яамд нь олигтой ажилалгүй, хүмүүстээ мэдээлэл өгөхгүй болохоор бараг л өмнөөс нь ичсэн­дээ сурталчилгаа хийж, бусдыгаа уриалсан “Бид сонгох эрхтэй” клубийнхэн exit poll-ыг сонгууль болсон зургадугаар сарын 10-ны өдөр хийсэн юм билээ. Гадаадын улс орнуудад саналаа өгөөд гараад ирсэн хүмүүсээс хэнд санал өгснийг нь тодорхойлуулан анкет бөглүүлээд судалгаа гаргадаг ийм ажиллагаа байдаг. Гэхдээ энэ нь манайхны гаршсан хэнд санал өгснийг нь харгалзаж мөнгө атгуул­даг сонгуу­лийн луйвраас өөр гэд­гийг эхлээд хэлчихье. Сонгуулийн өмнө ба хойно нь хийж болдог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судал­гааны хэлбэр гэж байгаа. Үүнийг Вашинг­тон, Сан-Фран­циско, Лондон, Сөүл, Токио гээд таван хотод саналаа өгсөн 711 иргэний 249 хүний дунд хийжээ. Ингэхэд АН-д 109 сонгогч буюу 44 хувь нь, МАН-д 62 сонгогч буюу 25 хувь нь, МАХН, МҮАН-ын эвсэлд 30 сонгогч буюу 12 хувь нь, бусдад нь 16 буюу 6 хувь нь сана­лаа өгсөн гэсэн тооцоо гарчээ. Тэгэхээр тэр МАН-ыг дэмждэг гэх 80 хувь гэдэг хаанаас гарч ирэв. Тэдний хийсэн ажил саналын хайрцаг задлагдах үед ямар нэг байдлаар баримт болох буй за. Монголчуудын нүүр царай болж, шилэгдэн томилогддог дипломат ажилтнууд төрийнхөө үйл хэрэгт ийм сэтгэлээр хандлаа. Энэ удаа­гийн сонгуулийг намын бус төрийн албан хаагчид зохион байгуулж байгаа. Та нар минь л шударга ажиллаарай. Шинэ хуулиар, эрүү­гийн хариуцлагад татагдан дээлээ нөмрөхөд ойрхон л байгаа шүү.

Э.ЭНЭРЭЛ