Нийслэлийн зарим хүнсний дэлгүүр, супермаркетуудад талх хомсдолтой байна. Талхны томоохон үйлдвэр, цехүүд энэ сарын 15-ныг хүртэл амарч байгаа юм. Иймээс дэлгүүр хоршоонд талхны нийлүүлэлт зогссоноос эрэлт ихтэй байна. Хүмүүс хөдөө гадаа гарахдаа талх, хиам их хэмжээгээр худалдан авч байгаа бөгөөд дэлгүүрүүдэд энэ сарын 6, 7, 8-нд үйлдвэрлэсэн хуучин талх худалдаалагдаж байгаа аж. Дэлгүүрийн худалдагчид “Энэ амралтын өдрүүд хүртэл талх ирэхгүй гэсэн. Манайх хангалттай хэмжээгээр авсан ч дуусч байна” гэсэн хариулт өгч байв.