Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр 1072 хувьцааны 2023 оны ноогдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ.
2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 104,000 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан бол 2023 онд 3.9 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 256,000 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан.
1072 ширхэг хувьцаатай иргэний нэгж хувьцаанд 239.4 төгрөг буюу нийт 256,636.80 ногдол ашиг таны дансанд орно.
ЭТТ-н ногдол ашгаас та хэдэн төгрөг авах вэ?
• 1072 ширхэг хувьцаатай бол 285.1 мянган төгрөг буюу татвар дараах байдлаар 256.6 мянган төгрөг;
• 750 ширхэг хувьцаатай бол 199.5 мянган төгрөг буюу татварын дараах байдлаар 179.5 мянган төгрөг;
• 222 ширхэг хувьцаатай бол 59.1 мянган төгрөг буюу татварын дараах байдлаар 53.1 мянган төгрөг;
• Хувьцаа эзэмшдэггүй бол ногдол ашиг авахгүй.
2 replies on “1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ DNN.mn”
орж ирэхгүй бна
1072хувьцаа ороогүйбн