Categories
мэдээ спорт

100 буудалт даамын өсвөрийн ДАШТ өнөөдөр өндөрлөнө

Эстони улсын нийслэл Таллинн хотноо болж буй зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн 9 дэх өрөг өнөөдөр болж, аваргууд тодрох юм. Тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчид оролцож байгаагаас манай улсаас 12 тамирчин дэлхийн үеийн шилдгүүдтэй өрсөлдөж байна.

Тэмцээний найман өргийн дараах байдлаар охидын 8-10 насанд өрсөлдөж буй Б.Мөнхжин 6 хожил, 2 хожигдолтой авснаар 12 оноогоор II байрт бичигдэж байна. Тэрээр өнөөдөр сүүлийн өргөө 11 оноотой IV байрт жагсаж буй Казахстаны Кассум Алимтай тоглох юм. Энэ насанд 28 даамчин өрсөлдөж байгаагаас Беларусын тамирчин Часнакова 7 хожил, 1 тэнцээ хийснээр 15 оноотой болж, түрүүлэх болзлоо хангаад байгаа бол манай тамирчин Б.Мөнхжин удаалж байгаа бол Б.Өнөржаргал VII, Б.Мишээл XI байрт бичигдэж байна.

Мөн охидын 11-13 насанд Г.Дүүрэнбилэг VI, Э.Маргад VIII, С.Энхтүвшин Х байрт жагсаж байна.

Харин хөвгүүдээс 8-10 насанд Э.Үйлстөгөлдөр 11 оноогоор V, Б.Сүхбат 10 оноогоор VII, Б.Баярмагнай XV, 11-13 насанд Ц.Чинзориг, С.Мөнх-Оргил нар XVII, XVIII байр, М.Лувсандорж XXIX байрт жагсаж байна.

9 дэх өргийн дүн өнөөдөр Улаанбаатарын цагаар 21.00 цагт гарах юм. Тэмцээний мэдээллийг http://championship2014.kabeliit.ee/results.html сайтаас авна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *