Categories
мэдээ нийгэм

100 айл орчимд хянал шалгалт хийж эхэллээ

Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 100 айл, “Цагдаагийн гудамж”-нд байрлах барилгын материал, хоол хүнс үйлдвэрлэл, ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдэд хяналт шалгалт явуулж эхэллээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолын дагуу иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх талаар өгсөн үүрэг даалгавар, иргэд оршин суугчдын санал гомдлыг барагдуулах зорилготой. Тус шалгалтанд нийслэлийн Газрын албанд бүртгэлтэй 145 аж ахуй нэгж, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглагч аж ахуйн нэгж, иргэд хамрагдах юм. Шалгалтыг Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга ахалж, газрын хэмжилзүй, хүнсний чанар, стандарт, авто зам, хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчин геодези зураг зүй, нийгмийн хамгааллын улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны тавдугаар сарын эхний 10 хоногт багтааж явуулна.

Өнөөдөр шалгалтанд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтын удирдамжийг танилцуулж, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраасмэдээллээ.

6 replies on “100 айл орчимд хянал шалгалт хийж эхэллээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *