Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Отроор яваа гэр бүлийн гишүүд жирэмсэн эхэд хэрхэн анхаарал халамж тавих вэ DNN.mn

Отроор яваа гэр бүлийн гишүүд жирэмсэн эхэд хэрхэн анхаарал халамж тавих вэ?

-Харьяалал харгалзахгүйгээр хамгийн ойр сум, өрхийн эмнэлэгт жирэмсний хяналтад орох

-Тухайн эмнэлгийн эх баригч эмчид 2-3 утасны дугаарыг бүртгүүлэх (Hөхөр, ээж, аав, ах, эгч)

-Нутаглаж байгаа газартаа хамгийн ойр эмнэлгийн яаралтай дуудлага хүлээн авдаг утасны дугаарыг мэдэх, утас байнга нэгжтэй, цэнэгтэй байх, сүлжээтэй газраа мэддэг байх

-Жирэмсний хяналтын картаа биедээ байнга авч явах

-Жирэмсний товлолын үзлэг бүртээ заавал очиж, ураг нярай болон биеийн байдлаа үзүүлэх, зөвлөгөө авах

-Ажил, амралтаа зөв зохицуулах, сайн унтаж амарч байх

-Шим тэжээл сайтай хоол унд хэрэглэх

Жирэмсний үед дараах АЮУЛТАЙ шинж тэмдгүүд илэрвэл эмч дуудах эсвэл өөрт ойрхон өрх, сумын эрүүл мэндийн байгууллагад хандаарай
– Ураг хөдлөхгүй болох, хөдөлгөөн цөөрөх
– Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
– Үтрээнээс гэнэт цус, эсвэл ус гарах
– Таталт өгөх
– Аюулхай орчмоор өвдөх, дарж байгаа мэт мэдрэмж өгөх
– Хэвлий доод хэсгээр базалж хүчтэй өвдөх
– Шээсний гарц багасах, ойр ойрхон шээх
– Даралт ихсэх (Толгой хүчтэй өвдөх, шилэн хүзүүгээр хөших, нүд бүрэлзэх)
– Арьс салст гэнэт цайх, хөхрөх

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *