Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийг дамнан орших Ноён ууланд гадна, дотнын археологийн эрдэмтэд малтлага хийж Хүннүгийн үед хамаарах олдворуудыг тогтоосон байдаг. Гэвч энэхүү түүхэн олдворуудыг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд үгүй хийж байгаа талаар “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн хэд хоногийн өмнө мэдээлэл хийж байсан.
Зүүн хараагийн иргэд “Бид “Ноён уул”-аа ухуулахгүй” хэмээн эсэргүүцэл илэрхийлж байна. Тэдний хэлж буйгаар Ноён уулын ай сав газарт уул уурхайн 42 компани байдаг бөгөөд хэрэв урт нэртэй хуулийн хүрээнд нэг л компанид стратегийн орд газрын эрх олгогдвол тухайн компанийг тойроод байж байгаа бусад 41 лиценз автоматаар давхар орчихно гэсэн хардлагыг төрүүлээд байгаа гэнэ.