Эрүүл мэнд, спортын яамны хөрөнгө оруулалтаар Зүрхний хэм алдагдлын үеийн электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг хийхэд шаардлагатай байсан 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулж ашиглаж эхэлжээ. Ингэснээр зүрхний хэм алдагдах өвчнийг өөрийн орондоо эмчлэх боломжтой болж бүрдсэн байна.
Энэ төрлийн нэг удаагийн эмчилгээг гадаад оронд хийлгэхэд зөвхөн эмчилгээний зардалд 8000-30000 ам.доллар шаардлагатай байдаг аж. Эх орондоо энэхүү тусламж үйлчилгээг үзүүлснээр нэг эмчлүүлэгчийн эмчилгээнд нийт 10 – 15 сая төгрөг зарцуулах тооцоо гарчээ.