- Аргын тооллын: 2022.5.22, Ням гариг
- Наран ургах шингэх: 05.06-20.32
- Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
- Барилдлага: Үхэх
- Шүтэн барилдлага: Өтлөн үхэхүй
- Суудал: Огторгуй
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Хол газар яван одогсод зүүн хойш мөрөө аргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ ундаа олно.