Categories
мэдээ нийгэм

Зураач М.Баярмагнайд 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болжээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зураач М.Баярмагнайд 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгох шийдвэрийг гаргажээ.
Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач М.Баярмагнай нь БНХАУ-д болсон олон улсын дүрслэх урлагийн биеннальд эх орноо төлөөлөн оролцож шилдгээр шалгарсан юм. Түүний энэхүү амжилтыг Төр, засаг үнэлж 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болсон байна.
Биеннальд нь дэлхийд хамгийн нэр хүндтэй, олон улсын чанартай дүрслэх урлагийн уралдаан юм. Монгол Улс тус наадамд 2015 онд анх удаа оролцож байсан түүхтэй. Биеннальд оролцсоноор Монголын дүрслэх урлагийг дэлхийд таниулах, үнэ цэнийг нь өсгөх, хөгжүүлэх, цаашилбал хотын соёлын нэг хэсэг болгон төлөвшүүлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *