Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зуны цагийн хуваарьт шилжих эсэхийг шийднэ гэж байсан ч долоо хоногоор хойшлуулжээ.
“Уг асуудал олон нийтийн дунд маргаантай байгаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллаж байгаа бөгөөд тэрбээр өөрийн биеэр асуудлаа танилцуулах нь зүйтэй” гэж үзсэн болохыг ЗГХМОНХА мэдээллээ.
Энэ сарын 25-наас зуны цагийн хуваарьт шилжүүлэх тогтоолын төсөл боловсруулан яамдаас санал авч байгаа тухай мэдээллийг ЗГХЭГ-ын дарга цахим хаягаараа өгч байв.