Categories
мэдээ эдийн-засаг

Зочид буудлын салбарын орлого 35.5 хувиар буурчээ

Зочид буудлын салбарын орлого оны эхний есөн сард 131.7 тэрбум төгрөг хүрч, 2019 оны мөн үеэс 35.5 хувиар буурчээ.

Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 хувиар өссөн байна. Үүнд зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрын орлого нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

No description available.

Зэрэглэлтэй зочид буудлуудын орлого 2019 оны мөн үеэс хоёр дахин буурч, 82.1 тэрбум төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Зочид буудлын салбарын орлогод гурав ба түүнээс дээш одтой зочид буудлын орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 1.1 нэгж хувиар буураад байгаа юм.

No description available.

Харин нийтийн хоолны салбарын орлого 2021 оны эхний есөн сард 421.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар буурчээ. Үүнд рестораны орлого буурсан нь голлон нөлөөлсөн байна.

No description available.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *