Categories
мэдээ нийгэм

ЗАВХАН АЙМАГ: Хурд хэмжигчтэй болсноор хурд хэтрүүлсэн зам тээврийн осол буурчээ || DNN.mn

Тус аймагт улсын чанартай авто зам дагуух хяналтын цэг, төв суурин газрын хөдөлгөөнт эргүүлд зориулан автомашин, техник тоног төхөөрөмжийг сайжруулснаар авто зам дагуух хурд хэтрүүлэлтийн зөрчил буурчээ.

Өнгөрсөн онд аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаанд зориулж, орон нутгийн төсвөөс багагүй хөрөнгө оруулалтыг зарцуулсан. Тухайлбал, улсын чанартай авто зам дагуух хяналтын цэгийн тоог нэмж, тээврийн хэрэгсэл, хурд хэмжигч гурван ширхэг, нийтийг хамарсан арга хэмжээний үед өргөн зурвасыг хамгаалалтад авахад ашиглах 100 ширхэг хамгаалалтын хайсыг Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн. Монгол Улсын Стандартчилал хэмжил зүйгээр баталгаажсан COMLASER-TP CAM H10 маркийн зөөврийн хурд хэмжигч гурван ширхгийг шийдвэрлүүлснээр улсын чанартай авто зам дагуу хурд хэтрүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байгаа. Эдгээр хурд хэмжигчийн тусламжтайгаар улсын чанартай авто замд үйлдэгдсэн 850 зөрчил илрүүлсэн нь өмнөх оноос 44.7 хувиар өсөж, хурд хэтрүүлсэн зам тээврийн осол 37 хувиар буурсан байна.

Шөнийн хяналтын камер нь гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулдаг

Баруун аймгууд руу зорчиход Завхан аймгийг дайран өнгөрдөг гол зам болох Их-Уул сумын хяналтын цэгийг дугаар илрүүлэгчтэй камераар хангаж, хурд хэтрэлтийг хэмжих нөхцөл боломжийг бүрдүүлсэн байгаа. Өнгөрсөн оноос эхлэн энэ оны хоёрдугаар сар хүртэл, аймгийн төв, Улиастай сумын Чигэстэй багт “Tiandy” брэндийн 4мв камерыг 10 цэгт суурилуулаад байгаа. Түүнчлэн аймгийн хамгийн олон хүн амтай, хөдөлгөөн ихтэй байдаг Тосонцэнгэл сумын гудамж талбай, зам дагуу 15 цэгт “Tiandy” брэндийн хяналтын камерыг суурилуулсан байна. Улиастай сумын Засаг даргын Тамгын газартай хамтран шөнийн цагаар харах хүчин чадалтай хоёр ширхэг “Dahua” брэндийн PTZ камерыг төвийн болон, алслагдсан хоёр багт ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Шөнийн хяналтын камер тавьснаар болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх. Гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах, хулгай болон замын хөдөлгөөний зөрчлийг бууруулахад ач холбогдолтой юм гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *