Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 15.00 цагт товлогдож, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.
ОУВС-гаас манай асуудлыг хэлэлцүүлэлгүй хойшлуулж, “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж зарсан баяжмалын мөнгийг Монгол банкаар дамжуулъя” гэсэн УИХ-ын тогтоолтой холбоотойгоор тодруулах зүйл бий боллоо” гэсэн албан бичиг ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, уг асуудлыг хэлэлцсэн аж. Тус бүлгийн хуралдаанаар гаргасан шийдлийн дагуу Засгийн газарт үүрэг өгч, шийдвэрлүүлнэ гэдгийг эх сурвалж мэдээллээ.