Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэнэ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас “Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гарагт дэлхий нийтээр зохион явуулдаг билээ. Манай улсын хувьд “Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр”-ийг зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилгоор гурав дахь жилдээ буюу энэ сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр 17-ны өдрийн хооронд зохион явуулах юм байна.

Монгол улс дах Зам тээврийн ослын статистик үзүүлэлтээс харахад нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны эхний 10 сарын байдлаар 71003 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 550 нэгж буюу 7,2 хувиар буурчээ. Үүнээс хүн амын нягтаршил, замын хөдөлгөөний төвлөрөлтэй холбоотойгоор нийслэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 799 бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг улсын хэмжээнд 13 хувиар, нийслэлд 14.5 хувиар, орон нутагт 11.3 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

2016 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 418 хүний амь нас хохирч, 1082 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Үүнээс нас барсан хүүхэд 48 буюу нийт нас барсан хүний хоёр хувийг, гэмтсэн хүүхэд 199 буюу нийт гэмтсэн хүний 18,4 хувийг тус тус эзлэж байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 109 хүний амь нас хохирч, 610 хүн гэмтсэн бол, орон нутагт 309 хүний амь нас хохирч, 471 хүн гэмтсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *