Categories
мэдээ нийгэм

Зам дээр зодолдсон жолоочид танхайн хэргээр эрүү үүсгэжээ

Өнгөрсөн сарын эхээр олон нийтийн цахим хуудас болон зарим мэдээллийн сайтаар “Хоёр хүүхдээ дагуулаад зам гарч явсан аав зам тавьж өгөөгүй машиныг өшиглөсөн, улмаар уг машины жолооч тухайн явган зорчигчийг зодсон” гэх мэдээлэл гарсан билээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 09-ний өдрийн 18:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд суух 38 настай, эрэгтэй М-ийг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай 40 настай, эрэгтэй Х нь зам дээр зодож танхайрсаныг таслан зогсоосон байдаг. Иргэн М гарцгүй газраар зам хөндлөн гарч, зам тавьж өгөөгүй жолооч Х-ийн автомашиныг өшиглөж, маргаан үүсгэсний улмаас уг хэрэг үүджээ.

Иргэн М-ийг зодсон 9494ӨВА улсын дугаартай автомашинтай иргэн Х-д Эрүүгийн хуулийн 181.1 буюу танхайрах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт үргэлжилж буй юм байна. Харин зодуулсан иргэн М-ийн хувьд хохирогчоор тогтоогджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *