Categories
мэдээ нийгэм

“Загасан нүд” олон улсын наадмаас Монгол Улс хоёр шагнал хүртжээ

“Эх дэлхийн энх тайван” уриатай 14 дэх удаагийн “Загасан нүд” олон улсын наадам Монгол улсад энэ сарын 9-ний өдрөөс эхлэн, өчигдөр ДБЭТ-т гала тоглолтоо хийж шилдгүүдээ тодрууллаа. Тус наадмын долоон төрөлд таван улсын 40 гаруй бүтээл ирснээс гранпри шагналыг БНХАУ-ын баг “Тэмээчин” бүтэлээрээ хүртсэн бол Монголоос манай хот, кино гэсэн хоёр төрөлд тэргүүлж, шагналт байранд орлло. Байгаль, аялал болон хөгжилтэй агшин төрөлд Япон, анимейшинд ОХУ, миний гэр бүл ангилалд БНСУ-ын бүтээл тэргүүлсэн байна. Уг наадмыг Монгол улс дөрөв дэхь удаагаа зохион байгуулж, ирэх жил Япон улсад болохоор төлөвлөгджээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *