Categories
мэдээ нийгэм

З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо DNN.mn

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр товлогдоод байсан юм. Гэвч прокурорын хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогджээ. Улмаар шүүх хурлыг ирэх оны нэгдүгээр сарын 16 хүртэл хугацаагаар хойшлуулжээ. 

Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сард (2024.03.29) Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар ялласан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *