Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: АН үргэлж анхдагч байж ирсэн

“Улаанбаатарын хавар” нийслэлийн Ардчилсан намын баяр өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж байгаа билээ.

Уг баярын арга хэмжээнд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд үг хэлэв.

Тэрбээр “Бид амжилт алдаа оноогоо шүүн хэлэлцэж байна. АН 2012 онд нийслэлд үнэмлэхүй, орон нутагт 12 намд олонх болсон нь иргэд бидэнд итгэсний илрэл юм. АН ухрагч биш санаачлагч, үргэлж анхдагч байж ирсэн. АН-ын санаачилж ирсэн олон ажлаас ганц жишээ татъя. Манай нам эрх барьж байх үедээ орон сууцны ипотекийн зээлийн найман хувийн хүүтэй зээлийг олгож, өнгөрсөн хугацаанд 78 мянган иргэнд зээл олгоод байна. Улс, нийслэлийн түүхэнд олон ажлыг эхлүүлж чадлаа. 2013-2015 онд АН-ын олонх болсон үед маш олон км автозам тавьж, өргөтгөл хийжээ. Энэ нь өнгөрсөн хугацаанаас дөрөв дахин бага хугацаанд 4 дахин их ажлыг хийсэн гэсэн үг юм” хэмэээ онцолж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *