Categories
мэдээ нийгэм

Ю.Цэдэнбалын 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгээр зочлоорой

Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Алдар гавьяаны замнал” нэртэй үзэсгэлэн Үндэсний музейд гарч байна. 1990 оны есдүгээр сард Улсын прокурорын ерөнхий газраас Монголын үндэсний музейн сан хөмрөгт шилжиж ирсэн 700 гаруй эд өлгийн зүйлээс 150 гаруйг нь энэ удаагийн үзэсгэлэнгийн танхимд байрлуулжээ. Тус үзэсгэлэн нь 10 дугаар сарын 15 хүртэл гарах юм байна.

Тэрбээр Төрийн тэргүүн, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Ерөнхий сайд, Сайд нарын Зөвлөлийн дарга, эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга, намын даргын албыг хашсан, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, төр, цэргийн түүхэн дэх маршалын нэг юм. XX зуунд Монгол Улсыг хөгжин дэвжиж, цэцэглэн мандсан бүхий л үйл хэргийг энэ эрхэм хүн удирдан жолоодсон. Ю.Цэдэнбалын алдрыг мөнхжүүлэх арга хэмжээг энэ оныг дуустал үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн Монголбанкинд хадгалагдаж байгаа Ю.Цэдэнбалын БНМАУ-ын баатрын алтан таван хошуу, Хөдөлмөрийн баатарын алтан соёмбо, маршал сэлэм зэргийг анх удаа нийтэд толилуулж байгаа ажээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *