Нийслэлд явган хүний замаар автомашин зорчих хориотой. Гэвч ийм зөрчил гаргадаг жолооч нар цөөнгүй бий. Хамгийн сүүлд гэхэд л цахим орчинд явган хүний замаар зорчиж буй автомашины зураг нийтлэгдсэн.
Энэ гомдол, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас “T-Harrier”, “Nissan Advan”, “T-Priuse” 3, “T-Aqua” маркийн нийт 6 автомашины жолоочид хариуцлага тооцжээ. Тэдэнд Замын хөдөлгөөний дүрэмд заасныг зөрчин тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна явган хүний зам, хөвөөгөөр явсан байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус тус хариуцлага тооцсон байна.