ОХУ-ын дугаартай автомашиныг манай улсад явган хүний зам дээр гаргаж тавьсан нэгэн зураг сошиал орчинд тарсан.
Улмаар иргэд үүнд эгдүүцэж, “Хойноос ирээд хот минийх” гэгч боллоо хэмээн шүүмжилцгээж, хариуцлага тооцохыг сануулж байв.
Тэгвэл ТЦА-наас эл зөрчилд арга хэмжээ тооцжээ. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулиар 20 мянган төгрөгөөр торгожээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдад аюул, осолтой байдал үүсгэж хөдөлгөөнд оролцсон жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцдог. Иргэн та замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй үйлдлийн талаарх мэдээллийг #E_Police гар утасны аппликейшинг ашиглан илгээх боломжтой.
One reply on “Явган хүний зам дээр зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочийг 20 мянган төгрөгөөр торгов DNN.mn”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru