Явган хүний гарцаар гарч явсан хүнийг дайрч, амийг нь хохироосон осол өнөөдөр (2024.12.20) өглөө гарчээ.
Ослын талаар Тээврийн цагдаагийн албан “Нийслэлийн ХУД-ийн 5 хороо Яармагийн “Номин” худалдааны төвийн урд зам дээр хүн мөргөчихлөө гэх дуудлага мэдээлэл өнөөдөр 08.05 цагт бүртгэгдсэн байна. Ослын улмаас 1 иргэн нас барсан байна.Одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж мэдээллээ.