Сураггүй болоод хоёр хоносон Airbus A320-200 онгоц хамгийн сүүлд холбоо тасарсан Ява тэнгисээс зургаан зорчигчийн цогцос олдлоо.
Индонезийн эрлийн багийнхан усан дээр хөвж яваа цогцоснуудыг тэнгисийн цэргийн хөлөг онгоцон дээр зөөж гаргахаар ажиллаж байгаа бөгөөд гурван хүний цогцосыг одоогоор гарган авчээ.
Эрлийн багийн ахлагч Симатупангийн мэдээлснээр зорчигчдын цогцос хөвж яваа бүс нутагт хүчтэй далайн давалгаа, бороо орж байгаа зэрэг цаг агаарын нөхцөл байдал хүнд байгаа гэсэн юм.
Үүнээс хэдхэн цагийн өмнө эрлийн багийн Airbus A320-200 онгоцны сэг байж болзошгүй цагаан, жижиг 10 гаруй обьект олдсон талаар мэдээлж байсан.
Тэгвэл олдсон обьектууд AirAsia компанийн онгоцны сэг байх магадлал 95 хувьтай байгаа гэнэ.