Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүгийн бүрэн эрхийн хугацаа дуусч нутаг буцахаар болоод байгаа. Тэгвэл Японы Засгийн газраас Монгол Улсад суух шинэ Элчин сайдын нэрийг зарласан байна.
“Kyodo” агентлагийн мэдээлж буйгаар Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар Масато Такаокаг томилжээ. Тэрбээр өмнө нь Ирак дахь Элчин сайдын яаманд болон Сиднейд суух Ерөнхий консулаар ажиллаж байсан туршлагатай аж.