Японы зүүн хойд нутагт өнөө өглөөний 10:27 цагт 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар тус улсын Цаг уурын агентлаг мэдээллээ.
Газар хөдлөлтийн голомт Мияги мужийн эргээс холгүй 60 километрийн гүнд байжээ. Цунамийн аюул нүүрлэх төлөвгүй байгааг мэргэжилтнүүд мэдээлжээ.
Токиогийн Цахилгаан эрчим хүчний компанийн мэдээлснээр, 2011 онд байгалийн гамшигт нэрвэгдсэн Фүкүшима Дайичи атомын цахилгаан станцын үйл ажиллагаа доголдоогүй байна.