Categories
гадаад мэдээ

Японы сэтгүүлчээр солилцоо хийх санал тавьжээ

Японы Засгийн газар “Исламын улс” зэвсэгт бүлэглэлд 200 сая ам.доллар төлөөгүйн улмаас барьцааны нэг иргэн нь цаазлуулжээ. Барьцааны хоёр иргэнийг аврахын тулд чадах бүхнээ хийхээр амлаж байсан Японы Ерөнхий сайд Шинзо Абе ард түмэндээ хэлэх үггүй болж байна.

“Исламын улс” бүлэглэл өнгөрсөн наймдугаар сард Сири улсаас барьцаалсан Японы иргэн, 42 настай Харуна Юкаваг өчигдөр цаазалсан гэж мэдэгдлээ. Юкавагийн эцэг Шойчи сэтгэлийнхээ гүнд хүүг нь цаазалсан гэдэг мэдээллийг худлаа байгаасаа хэмээн горьдож буйгаа илэрхийлээд байна.

Шинэ мэдээлэл гэвэл “Исламын улс” бүлэглэлийнхэн Кенжи Гото сэтгүүлчээр солилцоо хийх санал тавьсан байна. Исламын хэт даврагчид Кенжи Готог Йорданд хоригдож буй Иракийн хэт даврагч Сажида аль-Ришави гэгчээр солилцохыг санал болгожээ.

“Японы Засгийн газар исламын хэт даврагчдын шаардлагыг судалж байна” хэмээн Японы ерөнхий сайд “NHK” телевизэд мэдээлэв.

“Исламын улс” бүлэглэл өнгөрсөн мягмар гаригт /I.20/ Кенжи Гото болон Харуна Юкава нарын бичлэгийг цацаж, Японы Засгийн газраас 200 сая ам.долларыг 72 цагийн дотор төлөх барьцаа шаардсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *