Өнгөрсөн сард Японы экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.3 хувиар нэмэгдэж, 9.198 их наяд иенд /61.4 тэрбум ам.доллар/ буюу дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Уг үзүүлэлт зургаадугаар сараас хойш анх удаа өсжээ.
Экспортын хэмжээ наймдугаар сард 0.8 хувиар унасны дараа 3.1 хувиар өснө гэж “Trading Economics”-ийн шинжээчид таамаглаж байв.
Японы Сангийн яамнаас мэдээлснээр, гадаад руу тоног төхөөрөмжийн нийлүүлэлт 1.4 хувиар буурсан байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт 2.2 хувиар, түүний дотор өнгөт металлын экспорт 2.9 хувиар өсжээ. Үүний зэрэгцээ тээврийн хэрэгслийн гадаад дахь борлуулалт 21.2 хувь, түүний дотор автомашиных 30.4 хувиар өссөн байна.
Хятад руу хийсэн экспорт 6.2 хувиар, Өмнөд Солонгос руу 4.2 хувиар, Сингапур луу 17.6 хувиар, Орос руу 64.1 хувиар тус тус буурчээ. Харин АНУ руу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ 13 хувиар, Энэтхэг рүү 11.4 хувиар, Австрали руу 12 хувиар, Европын Холбооны орнууд руу 12.9 хувиар өсөв.
Японы импорт өнгөрсөн сард 16.3 хувиар буурч 9.136 их наяд иен болсон бол өнгөрсөн наймдугаар сард 17.7 хувиар буурсан үзүүлэлттэй гарч байв. Тус улсын импортын хэмжээ зургаан сар дараалан буурчээ. Шинжээчид есдүгээр сард импорт дунджаар 12.9 хувиар буурна гэж таамаглаж байв.
Ашигт малтмалын түлшний импорт 37.8 хувиар, түүний дотор байгалийн шингэрүүлсэн хий 44.8 хувь, газрын тос 32 хувиар буурсан байна. Химийн бүтээгдэхүүний худалдан авалт 23.5 хув, аж үйлдвэрийн бараа 10.3 хувь, өнгөт металл 25.1 хувь, эмнэлгийн бараа бүтээгдэхүүн 31.9 хувиар буурсан байна. Үүний зэрэгцээ тээврийн хэрэгслийн импорт 19 хувиар өсжээ.
Өнгөрсөн сард Япон улсын гадаад худалдаа гурван сарын хугацаанд анх удаа 62.44 тэрбум иенийн ашигтай гарсан байна. Өмнөх оны мөн сард 2.099 их наяд иенийн алдагдал хүлээж байсан бол энэ оны наймдугаар сард 937.8 тэрбум иен болж буурч байв.